Monday 30 November 2009

Fantasy тоглодогууд анхаар !!!

GJ миний биеэс горимын санал гаргах байна.


Энэ сайхан тоглоомыг зохиосон хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлээд энэ тоглоомыг хувь хүн ч биш цаашлаад багийн тоглолт болговол улам сонирхолтой сайхан амттай болж улмаар бүр сайхан сайхан тактикүүд бий болж багийн тоглолт жинхэнэ утгаараа хэрэгжээд та бид цэнгэлийн манлайг эдлэх бүлгээ. Юу гэх гээд байна вэ гэхээр ангийн фантази тоглодогууд болон тоглох сонирхолтой зарим нэгийг нь нэмж аваад олон багт хуваагаад тойрог бүрийн оноонуудыг нийт багийн дүнгээр дүгнэнэ. Өөрөөр хэлбэл тэр тойрогт авсан оноогоо багийхаа оноон дээр нэмэрлэнэ. Тэгээд нэг ёсондоо багуудын өрсөлдөөн.

Иймд
1. Шинэ лиг нээх
2. Нийт хэдэн хүн байна тооцоод хэдэн хүн нэмэгдэхийг тооцоод. Тэгээд хэдэн багт хуваагаад баг бүр нэг ахлагчтай байх хэрэгтэй байх
3. Хүн бүр энэ лигт нэг л баг оруулна !!!!!!. Ялангуяа Идэрээд хандаж хэлэхэд.
4. Пример лиг өндөрлөхөд түрүүлсэн багаа гомдоохгүй байх

Үр ашиг
1. Багийн ажиллагаанаас шалтгаалж фантази ч дийн үерхэл нөхөрлөл бэхжинэ
2. Ярианы сэдэв нэгээр нэмэгдэнэ
3. Цагийг зөв хөгжилтэй өнгөрөөнө
4. Пример лиг улам сайн мэддэг болно
5. Ер нь тэгээд сайхан даа этр

Тоглогчид
1. Баатархүү
2. Цэнгэ
3. Болдбаяр
4. Мо
5. Пүрэв
6. GJ
7. Орших
8. Азарга
9. Hawk
10. Bobb

10 хүн болчихоод багаа болороор 2 оор 5 баг эсвэл 5аар 2 баг болно. Тэгэхээр утгагүй байна. Иймд Мх болон Нэ-г хүчээр чихдэнэ оруулж 12 хүн болгоод 4х3 v 3x4 болгож болноо. Миний хувьд 3x4 байвал дээр байх. Тэгээд Каптайн этр ээ анги дээр сайхан ярилцаж тохироод тэнцүү сайхан хуваагаад тоглоцгооёоо




Бас нөгөө хувь хүмүүсийн лигтээ сүүлийн тойрог өндөрлөөд ялагчаа яаж урамшуулах вэ санаа байвал коммэнт. Би өөрийгөө түрүүлнэ гэж байгаам биш хэн ч байсан хамаагүй. Дараа жил бүгдээрээ хамт ингэж тоглоо ч үү? гүү чүү? Тийм учраас урамшуулах нь зүйтэй. Их ч биш том ч биш юм сайхан мөнгөө нийлүүлээл шагны.


тэгээд санаа бодол байвал бүгдийн бичээд сайхан ярилцы. Төгс шийдэлд хүрээд дараагийн тойрог эхлэхээс өмнө энэ бүхнийг тэгшитгээд сайхан тоглоцгоох хэрэгтэй. Тэхгүй бол Прмэр лиг маань 7 хоног бүр нэг тойрогоор хорогдоол байх болно.