Wednesday 18 November 2009

Хэзээ нэгэн цагт Монголд очно гэж боддог.

Роналдогын нэг ярилцлага











Нам гүмхэн Манчестрыг шуугиант Мадридаар солиход ямаршуухан байндаа?
Чимээ шуугиан багатай дүүрэгт амьдарч байгаа болохоор ялгаа төдийлөн мэдрэгдэхгүй байна.

Англи, Испайны лигын алинд нь тоглоход хэцүү вэ?
Мэдээж Английн лиг нь. Тэндхийн хөлбөмбөг илүү хүч шаардсан, цохилт олонтой, гэмтэл авах магадлал өндөртэй. Шүүгчид ч гэсэн ноцтой алдаа биш л бол тоглолтыг зогсоох нь ховор. Гэхдээ Ла лига ч гэсэн өөрийн гэсэн онцлогтой дэлхийн шилдэг лиг.



















МЮ-н Роналдо, Реалын Роналдо хоёрын хооронд ямар ялгаа байна?
Өөр өөр газарт амьдарч байгаагаараа л ялгаатай. Би МЮ-гаас явлаа гээд тэд муудаагүй. МЮ хэн нэгэн дээр тогтдог баг биш гэдгээ баталж байна шүүдээ.

Шинэ багийнхнаасаа хэнтэй нь дотно нөхөрлөдөг вэ?
Манайхан бүгдээрээ надад тусалж, дэмждэг. Ялангуяа Пэпэ, Диарра, Икер нартай илүү дотно. Испанчууд элэгсэг, нээлттэй хүмүүс юм.

Та дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин. Хэрвээ та өөртөө үнэ тогтоох боломж гарсан бол хэдээр үнэлэх байсан бэ?
Одоогийн 80 сая фунтээс дээгүүр үнэлнэ. Ямарч их мөнгө миний зан авирыг, тоглолтын стилийг минь өөрчлөхгүй гэдгийг батлан хэлье.

Хөлбөмбөгт их хэмжээний мөнгө эргэлдэх боллоо. Жишээлбэл араб эзэнтэй Манчестер Ситиг нэрлэж болно. Тэд МЮ шиг алдартай клуб болж чадах боловуу?
Хэзээ нэгэн цагт болж магадгүй юм. Харин ойрын жилдээ яагаад ч амжихгүй. Юнайтед бол баялаг уламжлалтай, ялагчийн сэтгэхүйтэй баг.

Сити танд хүссэн цалинг чинь санал болговол та очих уу?
Реал бол миний мөрөөдлын баг. Одоо энд сэтгэл хангалуун байгаа болохоор орчноо солих бодол алга. Гэхдээ ирээдүйд юу болохыг хэн ч хэлж чадахгүй шүүдээ.



















Английн сэтгүүлчид 2006 ДАШТ-д Англи-Португалын тоглолтын үеэр нэг багийн анд Рууныг талбайгаас хөөлгөсөн үйлдлийг чинь одоо болтол дурсдаг...
Сэтгүүлчидээ гэж. Үнэндээ тэгэхэд сүртэй явдал болоогүй шүүдээ. Бид 2 тэр талаар ахиж дурсахгүй байхаар тохиролцсон.

Руунытай холбоотой байдаг уу?
Тэгэлшгүй яахав, үе үе утсаар ярьдаг.

Рууны Испайнд тогловол идээшиж чадах боловуу?
Дээд ангиллын тамирчин хаана ч тоглож чаддаг юм. Гэхдээ тэр Англи хүн, Манчестерт тоглох дуртай. Тиймээс түүний МЮ хамгийн тохиромжтой баг.

Та клубын түвшинд олон тэмцээнд түрүүлсэн ч Португалын шигшээ багын хувьд ганц ч цом өргөж үзээгүй нь гомдолтой санагддаг уу?
ДАШТ-д түрүүлэхийг хөлбөмбөгчин бүр л хүсдэг. Даанч шигшээ багийнхан маань хамтдаа бэлтгэл хийх боломж хомс байдаг.

Португалчууд ДАШТ-ын сорилгод ингэж зүдэрнэ гэж бодсонгүй...
Ганц бид ч бус Франц, Аргентиний шигшээ шүүмжлэлийн бай болсон шүүдээ. Орчин үед ДАШТ-ын эрхийг авахад хүртэл амаргүй болж. Португалгүй ДАШТ гэж төсөөлөгдөхгүй байна.

Ирэх жилийн ДАШТ-нд ямар баг сюрприз дэлгэх бол?
Зохион байгуулагч Өм.Африкийн шигшээ сайн тоглох нь тодорхой. Тэндхийн ард түмний амьдрал нь сайжирч, тэр хэрээр хөлбөмбөг хөгжиж байгаа гэж олон хүнээс сонссон.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин хэн бэ?
Тьерри Анри

Шүтдэг хөлбөмбөгчин чинь?
Домогт Эйсебио хэзээд миний шүтээн байх болно.

Хөлбөмбөг таны хувьд?
1-рт миний ажил, 2-рт миний хобби.

Хувийн амьдралаа зохиохсон гэж боддог уу?
Тийм зав байдаггүй, Амьдралын тийм хэмнэлд бүр дасчихаж.

Амралтаа хаана өнгөрүүлэхийг хүсдэг вэ?
Хэзээ нэгэн цагт Монголд очно гэж боддог. Гайхалтай сайхан улс гэж сонссон.


source by Benzeem