Tuesday 17 November 2009

Хайрт анд ДӨЛГӨӨН-дөө Хорвоод мэндэлсэн өдрийн баярын мэнд хүргьеэ!

Аав ээжийнхээ баяр нь болох гэж
Ахан дүүстээ бүл нэмэх гэж
Алиахан дүү нартаа ах эгч нь байх гэж
Анд нөхөдынхөө итгэлийг даах гэж

Адтай одтойгоороо гайхагдах гэж
Амжилт гэдэг түлхүүрийн эзэн нь байх гэж
Аргагүй сайхан хүн юм аа гэж хэлүүлэх гэж
Алдаж онох хорвоогийн аргыг нь олох гээд

Ариун бурхан ээжээсээ амин үр нь болж мэндэлжээ миний найз
Алаг хорвоогийн хамгийн сайн сайхныг ерөөе! Мөрөөдлөө биелүүлж мөнх дурсагдах алдартан болоорой...