Saturday 26 June 2010

Молоохой студи - Молоохойн цаг - дугаар #3

Улс орон, эдийн засгийн хямрал, байгалийн гамшигт үзэгдэл гэх мэт шалтгаанаар та бидний шимтэн үзэх дуртай Молоохойн цаг нэвтрүүлэг тасалдаагүй ээ. Энэ бол зөвхөн Молоохой студийн захирал Мо маань хайр дурлалын ацан шалаанд орчихоод тэндээсээ гарч чадахгүй өдийг хүрсэнээс болсон хэрэг. Бидний мэдэхээр энэ бүтэлтэй хайрын түүх аль тэртээ хаврын тэргүүн сар хавьцаа Молоохой студи - Молоохойн цаг анхны дугаараа цацаж байх үеэс эхэлсэн билээ. Олон сар тасалдсан нэвтрүүлгийг хүсэн хүлээсэн хүмүүсийн уур дээд цэгтээ хүрж зарим нэг балмад ааштай Идэрээ мэт улсууд хэд хэдэн удаа Молоохой студи рүү хүч түрэмгийлж орсон удаа бий.



Аргаа барсан ард түмэн өөрсдийн үзэх дуртай нэвтрүүлгээ дахин үзэхийн тулд үүнийг аятайхан шиг аваад явчих чадалтай хүнийг чөлөөт ардчилсан сонгуулиар сонгохоор болсон юм аа. Хачирхалтай нь гэвэл сонгууль болохын өмнөхөн Молороо захирал өөрөө нэр дэвшинэ гэдгээ мэдэгдчихээд уламжлал ёсоор дахин алга болсон. Ингээд сонгуулийн үр дүн гарч нэр дэвчэгч Жий ялимгүй илүү саналаар ялж Молоохойн цаг нэврүүлгийн шинэ хөтлөгч, ерөнхий редактороор томилогдсон юм..

Энэ сайхан нартай өдөр урт хугацаанд тасалдсан Молоохойн цаг нэвтрүүлэг шинэ шинэ дугааруудаа блог даяар цацах боломжтой болсоныг мэдэгдэх таатай байна. Сонгуульд ялсан Жий энэхүү нэвтрүүлэг явуулах менежментийн хэд хэдэн өөрчлөлт хийсэн байлаа. Жишээ нь арын албаны ажилчдын багийн шинээр цохон томилсон. Зургийн даргах МХ байсныг Бубанаар сольсон, Зураглаач Дук байсныг Амкагаар, Тайзны гэрэлтүүлэгч Эбүг хэвээр нь үлдээж Нүүр будагчаар Цэнгэлмаа Номин 2-г цохон томиллоо. Жолоочоор Муныг хэвээр нь үлдээв. Харин секюрити талын ажлыг Отгоо, Бернард, Цэнгүүн нар удирдана. Үзэгчдийн ая тухыг бодож студид байрлах үзэгчдийн суудлын тоог нэмж 2 тийш нь тэлсэн харагдана. Тайз болон арын чимэглэлүүдийг урьдийнхаас дээр болгосон нь илт мэдэгдэж байв. Өмнө нь модон панерэн дээр Молоохойн цаг гэж хуулгаар наасан самбарыг орчин үеийн олон өнгөөр гэрэлтдэг самбар болгон сольсон нь хамгаас чамин харагдах буй за.

2010 оны 6 сарын 26-ны нартай өдөр 11а-ийнхан товлосон цагт хотын төвийн өндөр цамхгийн 14 давхарт цуглажээ.. Өмнөхийн адил хамгийн урд эгнээнд Баавгай Ундрах 2 зэрэгцэн суусан харагдана. Түүний ард Бүрнээ утсаараа оролдон мишээгээд л.. Бодвол шинэхэн танилцсан охиноос нь мессеж ирсэн болтой. Хажуухан талд Идэрээг Болдбаяр Суурь Орших гэх мэт улсууд урд шөнийн тоглолтыг ам нийлүүлэн ярьж байгаа харагдав. "Далчиганацгаагаад бай шивэрнүүд минь" гэх танил дуу хоолой яг тэр зүгээс сонстоно. Бүгд дор бүрнээ юм ярин студи даяар хадсан чимээ шуугиан. Удалгүй Бернард гарч ирж бүгд аяаар байхыг шаардан нэвртрүүлэг хэдхэн хормын дараа эхлэхийг сануулав.

Амкагийн 5, 4, 3, 2, 1 гэх хурууны дохиогоор студийн бүх гэрэл унтарч цэнхэр туяатай бүдэг гэрлийн дундуур нэгэн хүн алхан ирж тайзны голд ирж зогсон гэрэлтүүлэг тодров. Гэрэл тодрохоос өмнө тэр хүнийг үсээр нь таньж болно. Тиймээ энэ бол шинэхэн хөтлөгч Жий байлаа. Шинэхэн албан тушаалд томилогдсон гэсэн шиг брендийн костюм пиджак, гутал өмссөн байв. Нүүрэндээ том эрдэмтэн шил зүүсэн нь хэн хүний нүдэнд дасахгүй харагдана. Өмссөн цаг, зангиа нь хүртэл илт сайжирсан байна. Даанч толгой нь бахь байдгаараа Бүрнээд үсдүүлсэн тэр чигээрээ. Дээхэн үеийн Оросын электрон жаал гэж кинон дээр гардаг бацааны үс шиг л байв. Их л биеэ барьж байгаа болтой микрофон оо аяаар амандаа наан "Сайн ба" гэснээ нэг ханиалгаад
"Сайн байнуу эрхэм хүндэт үзэгчидээ, олон сарын турш завсардсан Молоохойн цаг нэвтрүүлгийг үүнээс хойш миний бие хөтлөх болсонд таатай байна. Ингээд 3 дахь дугаарыг тухлан сууж, таалан соёрхонуу. Энэ удаагийн зочноор олон түмэнд Луу багш хэмээн алдаршсан их математикч, физикч, зохион бүтээгч Лууяаа маань орж байгаамаа. Ингээд зочноо хүлээн авцгаая..."

ҮҮҮҮҮүүҮҮүҮүҮҮҮ, ЦИНЦИНЦИНЦИНЦИНЦИНЦИН алга ташилт.....

Харанхуй дундуур нэг хүн яаран орж ирж харагдсан нь Лууж яасан сандруу явхым бэ гэж үзэгчид бодсон хэдий ч тэр биш байлаа. Тэр хүн хөтлөгчийн чихэнд хэдэн юм шивнэчихээд тайзнаас буулаа. Лувсаа, Болороо 2-г бэлтгэлээ хийж байхад нь МУИС-аас Цэнгүүн очиж аваад одоо замын түгжрэл дунд явж байгаа гэсэн мэдээ дуулгасан байж.

Дараа нь хөтлөгч дахин нэг ханиалгаснаа

"За хүлцэл өчье өө. Лувсаа маань цагтаа ирж амжихгүй нь болтой, удахгүй хүрээд ирэх байхаа энэ халуун өдөр та бүхэн хүлээх зуураа маруужин долоогоод сууж байхгүй юу" хэмээхэд үзэгчдийн дундуур Отгоо Бернард 2 зайрмаг тараагаад явж байна. Идэрээ эхний зайрмагаа ердөө 2 хазаж дуусгачихаад дахиж зайрмаг авах гээд асуудал үүсгэж байгаа харагдана. Яван явсаар хамгийн сүүлд ганцхан зайрмаг баавгай Ундрах 2 дээр ирж мань 2 тэрнийгээ идэж чадахгүй "Чи ид, чи ид, чи ид" гээд нэг нэгэн луугаа өгнө. Урд тайзанд хөтлөгч байн байн цаг руугаа харан санаа алдаж зураглаач Амка руу хандан:
"Бичээгүй байгаа биз дээ" гэхэд цаадах нь толгой дохьлоо. 10 гаран минут хүлээлгэсний эцэст нөгөө хүн тайзнаа дахин гарч ирэн Лувсаа ирснийг мэдэгдэв. Ингээд Амкагийн дохиогоор гэрэл бүдгэрч "Энэ удаагийн зочноор олон түмэнд Луу багш хэмээн алдаршсан их математикч, физикч, зохион бүтээгч Лууяаа маань орж байгаамаа. Ингээд зочноо хүлээн авцгаая..." гэж хөлтөгч 2 дахь удаагаа хэлэхэд тайзнаа эрээн цамцтай Лууж үзэгчид руу гараа даллан тайвнаар алхан гарч ирлээ. Үзэгчид дундаас "Зуун хорин нэгэн..." гэсэн дуу гараад намжив. Тэр зүг харвал нөгөө Болдбаярын амыг Суурь дарчихсан харагдлаа. Лувсаа хөтлөгчтэй гар бариад зааж өгсөн суудалд суулаа...

Жий: Зиа сайн байнуу?

Луу: За сайн сайн.

Жий: Хаагуур юу хийгээд яваад байна даа?

Луу: Өө би тэгээл МУИС гэр хоёрын хооронд охин эргүүлэх ч биш, хичээл хийх ч биш тээл тиймэрхүү байдалтай л байж байна шд.

Жий: Цаг хугацаа яаж өнгөрч байна даа?

Луу: Өдөр нь гэртээ унтаал орой нь тэгээл юу хийхийг мэдэж байгаа биз дээ.

Жий: Бэлтгэл энэ тэр сайн биз дээ?

Луу: Бэлтгэл энэ тэр мартцийшдээ. Юун бэлтгэл билээ...... Нөгөө бэлтгэл уу?

Жий: Аанхан

Луу: Ооон тэр сайн сайн. Орой болгон хийж байгаа

Жий: За ингээд дуртай зүйлс рүү оръё л доо. Дуртай хоол?

Луу: Шөлөндөөгийн том шөл. Гурилтай шөл бас л чанга шдээ.

Жий: Уух юм?

Луу: Шөлөндөөгийн том шөл гэдэг чинь уугаад идчихдэг байхгүй юу.

Жий: Дуртай өнгө?

Луу: Цэнхэр лав биш гэж хөтлөгч рүү заналтайгаар хэлэв... Улаан өнгөнд жаахан дуртай.

Жий: Сэтгэлд хүрсэн үзэх дуртай кино.

Луу: Үзэх дуртай кино??? Юу асуугаад байнаа... Юу гэж хэлнэ гэж бодож байна..... Юушдээ нөгөө Нэшийн тоглосон.

Жий: Мэдэхгүй

Луу: Нөгөө цонх монхон дээр тоо бодоод байдаг кино.

Жий: Луу багшаас хүмүүс их сургааль сонсдог шүү дээ. Ямар ном унших дуртайв??

Луу: хэхэ Ямар ном оо?? Морьтой Чингис...

Жий: Тэгвэл ямар архи уух дуртайв??

Луу: ммм Уудаг архи ч одоо... Сэтгэлийн дуулал гээд Данзанравжаагийн амьралын талаарх...

Жий: Ямар хамтлаг дуучин сонирхдог вэ??

Луу: Манай хэд чинь нийлээд хүн болгон дээр очиж дуулаад байдаг даа. Бачирхан бачирхан бачирхааан. Идэрээ минь алчих гээд аймар байнаа, Адуучин би зовжил явнөө... гэх мэт. Тэр их хөөрхөн шдээ.

Жий: Дуучин нь хэн юм бол?

Луу: Болдбаярых тэр дунд содон шдээ.

Жий: Дуртай цомог??

Луу: Манайхны тэр цомог гарвал хамгийн түрүүнд авч хоймортоо зална даа.

Жий: ТВ нэвтрүүлэг?

Луу: Тэрий чинь хараагүй 2 жил болж байнаа хө.

Жий: 6 жил энэ сургуульд сурлаа. Ямар багшид дуртай вэ?

Луу: Хайрт багшийгаа хааяа нэг аймартахыг харах гоё шдээ.

Жий: Дуртай хичээл?

Луу: Би физиктээ илүү дуртай л даа

Жий: Ангид газарзүйн хувьд ямар байрлалд суух дуртай вэ?

Луу: Багшийн урд

Жий: Дуртай баяр?

Луу: Улсын олимпиадыг чинь нөгөө математикчдийн их баяр наадам гээд байдышдээ. Тэр л болуу даа.

Жий: Дуртай спорт?

Луу: Ер нь ямар ч спортод сонирхолтой. Тэрийг чинь тэгээл нэг сарын дотор сурчдышдээ.
Мэджагаа биз дээ

Жий: Сагсан бөмбөг дуртай баг?

Луу: Энэ жил Бостон түрүүлчээсэй гэж бодож байсын.

Жий: Дургуй баг?

Луу: Битгий балай юм асуугаад байгаарай. Бостон түрүүлээгүй гэхээр юу байдын.

Жий: Хөлбөмбөг дуртай баг?

Луу: Би бол Россонери Миланисто л доо.

Жий: Олон улсаас?

Луу: Күээ яахав Английг түрүүлчээсэй гэж бодогддын

Жий: Дургуй клуб байнуу?

Луу: Байна Ливэрпүүл. Тээр жил муухай гусуулж байсан даа хөөрхий

Жий: Зиа зиа анги руу орий л доо. Ангиас хамгийн ухаантай нь хэн юм бол?

Луу: Угаасаа шдээ. Тэр хүнийг тэр нэг нөхөр алаагүй бол гоц нөхөр байх байсын.

Жий: Яа юу?

Луу: Тийм

Жий: Хамгийн хүндэлдэг нь?

Луу: Болороогоо хүндэлнэ дээ гэхэд Бо үзэгчид дунд ороод ирчихсэн мишээгээд сууж байна.

Жий: Шаргуу нь?

Луу: Ундрахыг гэж боддын гэхэд хальт ичэнгүйрнэ

Жий: Залхуу нь??

Луу: Олон залхуучууд байна аа байна. Хэлээд юүкэв

Жий: ХАмгийн царайлаг нь?

Луу: Нүдээ тормолзуулан, цээж цэх сууснаа "Юүгнээ. Хамгийн ямар нь аа??" гэв.
Удалгүй Молороогоо л гэж боддыш дээ гэлээ.

Үзэгчид дундаас тэр чинь хар шдээ гэх нь тод сонстов

Жий: Хамгийн цэвэрч??

Луу: Цэнгүүн айййймар цэвэрч хөөе. Өглөө болгон босоол тэр нэг юмаа арчлана, цэвэрлэнэ.

Жий: Хамгийн гул нь??

Луу: Отгоо, Мо бид 3-н нэг нь. Тэгээд Мо өөрөө мэдэж байгаа биз дээ

Үзэгчдээс Суурь: Наад Жий чинь яачаад байгаан? гэв

Луу: Манай Жигүүр чинь тэгээл чанга шдээ бас

Жий: Тэгвэл эсрэгээр хамгийн аймар нь??

Луу: Юу тэр нэг хөл за юу. Тэр бол угаас тасарцан хөл. Анх 9-р ангид А-д нэг тэнэг хүүхэд орж ирсэн гэсэн сураг сонссон. Юу юм бол доо гэсэн сагс тоглож байгаа энэ тэр нь аймар тэнэг гэсэн. Дараа нь 10-р ангид А-д орж ирсэн нэг хүүхэд байнаа. Тэр нэг нөхдүүдийн элгийн авч байнаа. Таарснаа азаргалдаг. Хамгийн аймар нь хаалганы дээд талд хөл нь хүрдэг. Тэр хөл аймшигтай. Тэр хөлнөөс л айж явдын.

Тэр үед үзэгчид дунд нөхдүүд морь гэж байгаад л зодуулж байгаа болтой. "яаая байяаа, хүн андуурчээ" гэх Болдбаярын ч юмуу, Суурийх ч юм уу хэний хоолой гэдэг нь үл танигдана.

Жий: Хамгийн секси нь??

Лууяаа урд эгнээнд суусан НЗ рүү харснаа: ааан. Хамгийн тач нь уу?? нөгөө хэн шдээ.

Жий: Эрэгтэй нь??

Луу: Манай Мо чинь тэгээл тач шдэ.

Жий: Хамгийн мэдлэгтэй нь??

Луу: Хүүеээ. Тэр ёстой тэнэг. Би ямар ч хамаагүй 2 аймгийн хоорондох зайг асууна. Тэр мэднэ. Угаасаа тэр тэнэг.

Жий: Хэн юм??

Луу: Идэрээ

студи даяар пар хийтэл инээгээд явчихав.

Жий: Хамгийн манараа нь??

Луу: Хэхэхэ. Хэлүүлмээр байнуу? гэж урд эгнээнд суусан 2 луу харав.

Жий: Эрка юу

Луу: Манай Эрка чинь гайгүй. Гэрээрээ орчоод харьдаг нэг нөхөр байдын манай ангид.

Урдаас баавгай: За алгасъя, алгасъя

Жий: Хамгийн ажилсаг нь??

Луу: Манай ундрах Отгоо 2 аймар хичээнгүй ажилсаг, тэр талдаа бол

Жий: Толгой нь ажилдаг??

Луу: Ажиллуулж чаддаг бол түрүүн хэлсэн шдээ. Болдбаяр. Бас л ажилдаг толгой шүү дээ

Жий: Идэвхитэй гишүүн.

Луу: Юм юман дээр гүйж байдаг манай Нэ, Ундармаа 2 байна шдээ.\

Жий: Чарлаа, Орилоо нь??

Луу: Тэрийг асуух хэрэг байнуу. Муухай ямаа шиг орилно. Идэрээд зодуулхаараа бүр хэнгэрэг хагалчих гээд

Жий: Ноён нуруутай нь??

Луу: ммм Манай Жигүүр бол ер нь тэгээл барьц алдахгүй шдээ.

Хөтлөгч ханиалгав

Жий: Хамгийн алиа нь??

Луу: Идэрээ Болдбаяр эд нар чинь тээл харахаар инээд хүрээд... Хажууд нь суухаар ерөөсөө байнгын инээд

Жий: Хамгийн визүүн нь?

Луу: Зарим зарим хэт ойлгомжтой асуултууд байна шүү наана чинь. Хариулахгүй ээ наана чинь. Мэдэж байгаа биздээ Оршихоо

Жий: ХАмгийн энгийн нь??

Луу: Өө тэгээл дөбиймгөөл байж л байдаг нь. Манай Норовоо Ундрах 2 чинь тээл энгийшд

Жий: Хамгийн ядартайтай нь. Бүр зайлаачээ гэмээр нь

Луу: Болдбаяр нээрэн гомдмоор шдээ. Зүгээр байж байхад ирээд л, тэврээд л, ноолоод, тоо тоолоод л...

Жий: Хамгийн хар нь??

Луу: Энэ бол их олон жил дамнаж ярьж байгаа асуудал л даа. Ер бол Өлзий байхөө.

Тэндээс Ундармаа Өлзий рүү "Еэээээ" гэхэд зөрүүлээд: Ишш хар арьстны хаан минь гэж байгаа сонсогдоно

Жий: Хамгийн сайхан сэтгэлтэй нь?

Луу: Ер нь л бүгд тэгээл сайхан сэтгэлтэй л гэж боддышдээ

Жий: Хамгийн хэрүүлч нь??

Луувсаа бас л НЗ рүү харснаа заналтайгаар хөмхийгөө зуун: Хамгийн хэрүүлч нь үү??? Гайтай хэрүүлч нь үү??

Жий: Заза ойлгомжтой

НЗ: Би юу??

Луу: Ундрах ш дээ ёстой. Гайтай хэрүүлч. Нүүрэн дээрээ тийм биш юм шиг мөртлөө гэртээ ёстой элгий нь авдаг шиг байгаан. Хөөрхий муу НЭ-г ёстой.

Жий: Хамгийн аймхай нь??

Луу: Болороо хөөе. Муухай аймхай. Тэр 11 сард H1N1 гарцан байхад "2-лаа бэлтгэлээ хийе аа" гээд байхад Үгүй аа гээд хэвтээд байна. Тусчуул яаана гээд...

Жий: Эсрэгээр хамгийн зоригтой нь?

Луу: Идэрээ бол ер нь зоригтой ш дээ.

Жий: Хэнийг зодох гоё вэ?

Луу: Хүн амьтан зодож чадахгүй л дээ. Зүгээр хүн зодоод байж байя гэвэл Отгоог зодоод байж байвал гоё байхөө

Жий: Хэнд зодуулах гоё вэ??

Луу: Ундрахад зодуулах гоё шдээ

Жий: Ангид хэний хажууд суух гоё вэ??

Луу: Ер нь охидуудын хажууд суух дуртай. Тэгээд зарим нэг хүний хажууд суух дуртай хүнээ хэлэхэд хэцүү байна л даа.

Жий: Та өөрийгөө нэг сайхан рекламдаач..

Луу: Рекламдах хэрэггүй мэдэж байгаа биз дээ...

Жий: Зиа тэгвэл та Олон улсад явж ирчихээд хамгийн түрүүн юу хийх вэ?

Луу: ммм Тоглоомгүй хэлэхэд би нэг охин чихдэнэ гэж бодож байгөө.

Жий: Хаанаас?

Луу: Тэрийг бол сайн мэдэхгүй. Ээж намайг явж ирчихээд жолооны курсэд явуулна гэсэн. Тэнд гоё аниа нар байна. Тэгээд бас бассейнд явна. Ямар байдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ

Жий: Мэдэлгүй л яахав...

Жий: Галуу шувуу унагаах болуул ямар арга техник хэрэглэдэг вэ??

Луу: Техник мехник сээд байх ч юу байхав. Ер нь тэгээл өөрийхөөрөө байна л гэж бодийшдээ. Яавал яана л биз. Цаашаа бол цаашаа. Таалагдахгүй байгаа хүнийг би яалтай ч билээ. Тэгээд би буруу юм хийсэн байна лээ 2 сарын 12-ны өдөр.

Жий: Яг одоо яамаар байна.

Луу: Өшиглөмөөр байна шдээ.

Жий: Идэрээ нэг юм бодох биз ээ...

Жий: Хамгийн дурсамжтай үе??

Луу: Би санадгийм. Эхээс унах тэр мөчид гартаа нөж атгаж төрж билээ... Тэр л хамгийн дурсамжтай үе.

Жий: Олон улс болох Астанад буугаад хамгийн түрүүн юу хийх вэ??

Луу: ХАмгийн түрүүнд би хөөрхөн охин байнуу гүүюүү харна даа

Жий: Байвал ??

Луу: Байвал нүдээ баясгана шдээ. Харахын заяа байхаас хазахын заяа байх биш...

тэндээс Эрка: Хазаад үзчихгүй юу

Жий: Байхгүй бол??

Луу: Байхгүй бол хамгийн түрүүнд Болороод "Энд чинь тэгээд охин байхгүйм байншд" гэж хэлнэ дээ

Жий: Анхны юм бүхэн дундаас юу хамгийн онцгой вэ?

Луу: Анхны үерхэл аш дурсамжтай, мартсанаас ч биш бид 2 аягүй гоё үерхсэн шдээ.. Мэдэж байгаа байлгүй дээ...

Жий: 10-аас 30-ын хооронд нэг тоо хэл дээ

Луу: 28

Жий: Лувсаа 28-тайдаа ямар байх вэ

Луу: За би ямар ч л байсан 28-тайдаа эхнэр авна гэж боддог юм. Тэр үед ямар ч л байсан нэг айлын охиныг тэжээхээр болцон байх байлгүй дээ.

Жий: Тэгвэл 28 жилийн дараа

Луу: Тэр үед ямар нэг хийж бүтээсэн гоё юмтай байх болно.

Жий: Хэдэн хүүхэдтэй??

Луу: 2-л гэж бодно доо.

Жий: Зиа ингээд эцэст нь юу гэмээр байна

Луу: Нэг сайхан өшиглөчмөөр байна ш дээ.

Жий: Зиа зиа сайхан ярилцлаа.. Баярлалаа бидний урилгыг авсанд..

Луу: Зүгээр ээ

гар бариад өндөрлөв.



Зургийн дарга.. Бундага

Зураглаач.. Амка

Тайзны гэрэлтүүлэгч.. Эрдэнэбүрэн

Нүүр будагч.. Цэнгэлмаа, Номин

Жолооч Цэнгүүн..

Хөтлөгч..Жий

Молоохой студи 2010 оны 6 сарын 26..
















Дэлгэрэнгүй...

Monday 14 June 2010

Бүх юм дууслаа. Бид эрх чөлөөтэй...



Эрх чөлөө ханхалж байх чинь [Хавкын амнаас унасан үг].....



11а - ынхаан. Ингээд биднээс хамаарах бүх зүйл дуусчихлаа гээд бод доо. Одоо та нар орой болгон сууж хичээл харахгүй. Өдөржин сургууль, номын сан, Бест дээр нуруугаа чилтэл суухгүй. Өдөр болгон бодлого бодож тэр цаасыг будахгүй. Энэ эрх чөлөө биш гэжүү.

Бидний бүтэн жил зовлогоо зовоож бэлдсэн бэлтгэл, нүр их хөдөлмөрийн үр дүн 2010 оны 6-р сарын 13-тайгаа дэнслэгдлээ.

Өнгөрсөн 3 хоног Этүгэн сургууль дээр ёстой л нэг үхэх сэхэх ээ л үзсэн дээ. Бид бүгд хүссэнээ хийж чадсан. Хангалттай. Усан доогуур 40000 бээр аялсан мэт л санагдана.

Эцэст нь бид энэ бүхний ард нүүр бардам баясалтайгаар гарч ирлээ шүү дээ.




Хонхурс өгч билээ гэж дараа харж дурсахаар дурсгалын зураг татуулсан ч баавгай камер авч гомборсон учир яг одоо оруулж чадшгүй нь. Тэгж байгаад орууламз.............


Дэлгэрэнгүй...