Tuesday 17 August 2010

aerntaerv

sadasdasdasd bhfmnuumadqw

Дэлгэрэнгүй...

Дэлгэрэнгүй...

Saturday 10 July 2010

Монгол наадам эхэллээ!!!



За ингээд Монголчуудын баяр цэнгэл болсон Улсын их баяр наадам эхэлчжээ...
Хөлбөмбөгийн ДАШТ.ын сүр дуулиан доор дарагдаад энэ жилийн наадам чимээ шуугиан багатайхан эхэллээ.Сүр багатай эхэлсэн ч сүрлэг сайхан үргэлжлэх нь буй за...
Хүлэг морьд нь хурдан,Хүчит бөхчүүдийн мэх нь хурц,Харваач мэргэдийнх нь сум мэргэн байх болтугай...

ДЭЛХИЙД ГАНЦХАН МОНГОЛ НААДМААРАА ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ!!!

Дэлгэрэнгүй...

Friday 9 July 2010

Молоохой студи - Молоохойн цаг - дугаар #4

2010 оны 7-р сарын 9. Өдрийн 17 цаг 30 минут.

УБ хотын төв хэсэгт нэгэн өгдөр барилгын 14 давхарт 11а-ийнхан ээлжит удаагаа товлосон цагтаа цугласан байлаа. Хэд хэдэн байхгүйг эс тооцвол. Ангийн багш байхгүй болсон болохоор орилох нь орилж, орилуулах нь орилуулж байв. Гэвч хушигтай хамгаалагч нар тэр даруйд нь арга хэмжээг авах буйзаа...


Тэргүүн эгнээний хүндэт суудлууд хоосон байгаагийн учир нь Лууяа, Бооёо 2 маань Олон улсын олимпиад гэх айхтар том зүйл рүү эх орноо төлөөлөн оролцохоор үзэсгэлэнт Казахстан орон луу зорьсон билээ. Энэ өдөр их дээд сургуулиудын хуваарь сонголт гэх зэрэг зүйлс бүгд дууссан учир хүн бүр л хаашаа орсноо уралдан ярьж байлаа. Тээр тэнд "Би ганцаараа төмөр зам руу орсон" гэж чангаар сонсогдох нь Суурийн дуу мөнөөсөө мөн.

Удалгүй Эбү бүх гэрлийг унтарлаа. Амка: 5,4,3,2,1 МОТОР !!!
Бүдэг гэрэл дундуур шинэхэн хөтлөгч маань хавтасаа барьсаар гарч ирлээ. [Алга ташилт]

Жий: Зиа 11-а-гийнхандаа энэ өдрийн мэндийг хүргье. Хүссэн сургуульдаа орж амжицгаасан биздээ. Ингээд та бүхний дуртай Молоохойн цаг нэвтрүүлгийн ээлжит дугаар эхлэж байгааг мэдэгдэе. Энэ удаагийн дугаараар их л энгийн даруу, савь сайхан залуу Дөөк маань орж байгаа билээ....


ҮҮҮҮүүүҮҮҮүүҮҮүүҮүүүүүүҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮүүүүүүүүүү [голцуу охидууд]

Сайхан залуу алхсаар тайзан дээр гарч ирж гар барив.

Жий: За сайн байнуу?

Дөк: Сайн сайн

Жий: Хаагуур юу хийгээд яваад байна да?

Дөк: Аа тээл амраал байжийншд.

Жий: Сайхан залуу хүүхэн шуухан зохицуулж байнуу?

Дөк: Гүү

Жий: Зиа уламжлал ёсоор дуртай зүйлс рүү ороё. Дуртай хоол ?

Дөк: Идэж болох бүх хоолонд дуртай да

Жий: Уух юм?

Дөк: Дурлалын амттай жүүснүүд байншд.

Жий: Аргагүй л сайхан залуугийн хэрэглээ... Дуртай өнгө???

Дөк: Цэнхэр

Жий: Дуртай кино

Дөк: Хаааф тү трин дэ дрэгон

Жий: Ямар юмаа??

Дөк: Яагавдээ нөгөө ....

Жий: Аан заза Лууг сургадаг уу??

Дөк: Тиймээ тийн

Жий: Ном??

Дөк: Секрет

Жий: Дуртай тоо

Дөк: 7

Жий: Дуртай хамтлаг дуучин уран бүтээлч???

Дөк: Чихэнд чимэгтэй сонсогдвол хамаарахгүй л дээ.

Жий: ТВ нэвтрүүлэг??

Дөк: Ээ дээ тэр чинь ч мэдэхгүй дээ. Ойрд зурагт үзээгүй

Жий: Дуртай багш??

Дөк: Дуртай багш байхгүй ээ. Яахав дундаж л...

Жий: Дуртай хичээл нь??

Дөк: Физикт дуртай дуртай

Жий: Ангид газарзүйн хувьд аль байршилд суух дуртай вэ??

Дөк: за хамгийн урд биш, хамгийн хойно биш. Голоос жаахан урд талд.

Жий: Тодруулвал?

Дөк: Голын салааны эхнээсээ 2-т

Жий: Дуртай баяр??

Дөк: төрсөн өдөр

Жий: Спорт сонирхдог нь мэдээж байх. Ямар спорт дуртай ???

Дөк: Воллей болл, Сагс гэхдээ сайн биш л дээ. ДАШТ гээд хөлбөмбөг хальт үзэж байна

Жий: ЗИа зиа ангийн тухай яръя л даа. Ангийн хамгийн ухаантай, ухаалаг нь хэн бэ??

Дөк: Ухаантай гэвэл бүгд л ухаантай шд.

Жий: Онцолж хүндэлдэг хүн байнуу??

Дөк: Бүгдийн л онцолно доо.

Жий: Хамгийн шаргуу нь ??

Дөк: Лувсан л гэж бодож байна. Бүх хичээл дээр өв тэгш

Жий: Залхуу нь тэгвэл

Дөк: Дондог.

Жий: Дондог хамгийн залхуу нь уу??

Дөк: Тххх

Жий: Хамгийн царайлаг нь хэн бэ?? [Үзэгчид: Аааааааааааааааая]

Дөк: Ммммммм. Эрэгтэй эмэгтэй ??

Жий: Тийм

Дөк: Эмэгтэй гэвэл миний бодлоор бол Ундармаа, эрэгтэй бол Буянаа, Өлзий

Жий: Буянаа, Өлзий ...??

Дөк: Тэгээл байна даа байна.

Жий: Сайхан залуу чинь бас шаггүй цэвэрч шүү дээ. Ангиас хамгийн цэвэрч нь хэн бол??

Дөк: Цэвэрч хүн байгаа л байх. Би яг сайн мэдэхгүй байна.

Жий: Хамгийн гул нь хэн бол??

Дөк: Хос-Эрдэнэ л биз

Жий: Эсрэгээр хамгийн аймар нь??

Дөк: хэхэх Идэрээ

Жий: Хамгийн секси нь?? [Үзэгчид бас л : ааааааааааааааааая]

Дөк: Секси нь үү? Буянаа.

Жий: Буянаа ч аргагүй тач залуу. Эмэгтэйгээс байнуу??

Дөк: ммм Байхгүй дээ

Жий: Мэдлэгтэй нь хэн бодож байна??

Дөк: Лувсаа

Жий: Манараа, мангар нь хэн бэ??

Дөк: Эрка

Үзэгчид дунд паанаг: Би манараа биш, намайг яахлаараа дандаа.........

Жий: Ажилсаг нь??

Дөк: Хэлж мэдэхгүйм даа. Хэн нь гэртээ юу юу хийж байгааг сайн мэдэхгүй шд.

Жий: Хэний толгой хамгийн айхтар ажилдаг вэ??

Дөк: Лувсаа л байх даа. Гэхдээ хүн хүнийх л дотроо ажиллана шүү дээ

Жий: Идэвхитэй хэн юм шиг байна

Дөк: Харков л болуу да

Жий: Хамгийн орилоо нь ??

Дөк: Орилдог хүн ч бараг байхгүй дээ.

Жий: Итгэлтэй байнуу??

Дөк: ммм Идэрээ бол орилдоггүй ээ. Шууд очоод шанаадаад л авдаг. Ер нь бол Бүрнээ л гэж бодож байна. Чанга чанга дуугараал

Жий: ХАмгийн алиа нь хэн бол??

Дөк: Одоо Идэрээ л байлгүй дээ. Идэрээгийн хажууд байх лээр л байнга инээж байдаг шүү дээ.

Жий: Хамгийн зивүүн нь??

Дөк: Хос-Эрдэнэ гэж бодож байна

Жий: ХАмгийн энгийн нь хэн бэ

Дөк: Амарболд

Жий: Хамгийн ядаргаатай нь??

Дөк: Чимэдээ шд. Ёстой лай. Хажууд суухаар зүгээр байхгүй юм яриал, хүн зодоол...

Жий: Олон харууд бий. Хэний концентрац хамгийн их юм шиг байна

Дөк: Хар Ундармаа

Жий: ХАмгийн сайхан сэтгэлтэй??

Дөк: Ангийхан минь бүгд л сайхан сэтгэлтэй дээ

Жий: Хэрүүлч нь??

Дөк: Дашням.

Жий: Хамгийн аймхай нь??

Дөк: за мэдкүм даа

Жий: Хамгийн зоригтой нь, эсрэгээрээ

Дөк: Суурь

[Тэр дунд суусан Суурийн харц марц тэр дороо хувирав]

Жий: Даруухан нь??

Дөк: Даруу гэвэл Нэ байж магадгүй, охин гэвэл Ундрах байх. Энэ 2 нийлээд бүр даруу байх

Жий: Ангиас хэнийг зодох гоё вэ?

Дөк: Чимдээг

Жий: Тэгвэл хэнд зодуулах гоё вэ

Дөк: Бас Чимдээг

Жий: Зодоол зодуулаал гоё л байдаг шиг байна. Хэний хажууд суух хамгийн гоё вэ??

Дөк: Чимдээгийн хажууд биш л бол болжийн.

Жий: Хамгийн айхтар воллейболлчин

ДӨк: Би

Жий: Ангийн сагсчдыг яръя. Хамгийн ур чадвартай сагсчин??

Дөк: Бүгд л сайн шд

Жий: Хамгийн сайн шиддэг нь??

Дөк: Бүрнээ сайн шиднээ

Жий: Хурдан нь??

Дөк: Бүрнээ Хавк аль нэг нь л байх

Жий: Хамгийн мэдрэмжтэй нь??

Дөк: Мэдкүээ ёстой

Жий: Хамгийн сайн дамжуулалттай нь

Дөк: Бараг байхгүй дээ

Жий: Хамгийн сайн 5 сагчныг нэрлээч

Дөк: Бүрнээ, Өлзий, Хавк, Буянаа, Бек

Жий: ЗИа зиа. Өөрийгөө нэг сайхан рекламдаач

Дөк: За НЭГТ за юу. За би бол сайхан залуу биш ээ. 2-т бол би жоохон даруухан. Эмэгтэй хүний тал дээр сэтгэлээсээ ханддаг. Тйим шалиг биш. Нийтэч. Ер нь бол тэгээд хөгжилтэй. Муу тал ховор доо. Элдэв зуршилгүй. Өндөр тэгээд бас гайгүй залуу..

Жий: За баярлалаа. Нууц биш бол хайрлаж явдаг бүсэгүй байнуу???

Дөк: Байгаа. Оогий гээд бий.

Жий: Зиа зиа сайхан ярилцлаа. Бидний урилгыг хүлээн авсан чамд баярлалаа. Амжилт хүсье..

Дөк: Зүгээр зүгээр баярлалаа..

Жий: Ингээд энэ удаагийн дугаарыг энд хүрээд өндөрлөе, эрхэм хүндэт үзэгчидээ.


Зургийн дарга.. Бундага

Зураглаач.. Амка

Тайзны гэрэлтүүлэгч.. Эрдэнэбүрэн

Нүүр будагч.. Цэнгэлмаа, Номин

Жолооч Цэнгүүн..

Хөтлөгч..Жий

Молоохой студи 2010 оны 7 сарын 9..








Дэлгэрэнгүй...

Wednesday 7 July 2010

Хэн хаашаа оров????



Эрхэм хүндэт оюутнуудаа...



Юун түрүүнд их дээд сургуульд элсэн орсон шинэ оюутан чамд баяр хүргье..



Хэн нь ямар сонголт хийж хаашаа гүйгээд орчихов???


Мэдэж байгаа бүхнээ бичээд байгаарай...

Нэгнийгээ ямар салбараар явж байгааг мэдэхэд илүүдэхгүй. [Мэдэх ёстой гэж бодож байна]


Дэлгэрэнгүй...

Saturday 26 June 2010

Молоохой студи - Молоохойн цаг - дугаар #3

Улс орон, эдийн засгийн хямрал, байгалийн гамшигт үзэгдэл гэх мэт шалтгаанаар та бидний шимтэн үзэх дуртай Молоохойн цаг нэвтрүүлэг тасалдаагүй ээ. Энэ бол зөвхөн Молоохой студийн захирал Мо маань хайр дурлалын ацан шалаанд орчихоод тэндээсээ гарч чадахгүй өдийг хүрсэнээс болсон хэрэг. Бидний мэдэхээр энэ бүтэлтэй хайрын түүх аль тэртээ хаврын тэргүүн сар хавьцаа Молоохой студи - Молоохойн цаг анхны дугаараа цацаж байх үеэс эхэлсэн билээ. Олон сар тасалдсан нэвтрүүлгийг хүсэн хүлээсэн хүмүүсийн уур дээд цэгтээ хүрж зарим нэг балмад ааштай Идэрээ мэт улсууд хэд хэдэн удаа Молоохой студи рүү хүч түрэмгийлж орсон удаа бий.



Аргаа барсан ард түмэн өөрсдийн үзэх дуртай нэвтрүүлгээ дахин үзэхийн тулд үүнийг аятайхан шиг аваад явчих чадалтай хүнийг чөлөөт ардчилсан сонгуулиар сонгохоор болсон юм аа. Хачирхалтай нь гэвэл сонгууль болохын өмнөхөн Молороо захирал өөрөө нэр дэвшинэ гэдгээ мэдэгдчихээд уламжлал ёсоор дахин алга болсон. Ингээд сонгуулийн үр дүн гарч нэр дэвчэгч Жий ялимгүй илүү саналаар ялж Молоохойн цаг нэврүүлгийн шинэ хөтлөгч, ерөнхий редактороор томилогдсон юм..

Энэ сайхан нартай өдөр урт хугацаанд тасалдсан Молоохойн цаг нэвтрүүлэг шинэ шинэ дугааруудаа блог даяар цацах боломжтой болсоныг мэдэгдэх таатай байна. Сонгуульд ялсан Жий энэхүү нэвтрүүлэг явуулах менежментийн хэд хэдэн өөрчлөлт хийсэн байлаа. Жишээ нь арын албаны ажилчдын багийн шинээр цохон томилсон. Зургийн даргах МХ байсныг Бубанаар сольсон, Зураглаач Дук байсныг Амкагаар, Тайзны гэрэлтүүлэгч Эбүг хэвээр нь үлдээж Нүүр будагчаар Цэнгэлмаа Номин 2-г цохон томиллоо. Жолоочоор Муныг хэвээр нь үлдээв. Харин секюрити талын ажлыг Отгоо, Бернард, Цэнгүүн нар удирдана. Үзэгчдийн ая тухыг бодож студид байрлах үзэгчдийн суудлын тоог нэмж 2 тийш нь тэлсэн харагдана. Тайз болон арын чимэглэлүүдийг урьдийнхаас дээр болгосон нь илт мэдэгдэж байв. Өмнө нь модон панерэн дээр Молоохойн цаг гэж хуулгаар наасан самбарыг орчин үеийн олон өнгөөр гэрэлтдэг самбар болгон сольсон нь хамгаас чамин харагдах буй за.

2010 оны 6 сарын 26-ны нартай өдөр 11а-ийнхан товлосон цагт хотын төвийн өндөр цамхгийн 14 давхарт цуглажээ.. Өмнөхийн адил хамгийн урд эгнээнд Баавгай Ундрах 2 зэрэгцэн суусан харагдана. Түүний ард Бүрнээ утсаараа оролдон мишээгээд л.. Бодвол шинэхэн танилцсан охиноос нь мессеж ирсэн болтой. Хажуухан талд Идэрээг Болдбаяр Суурь Орших гэх мэт улсууд урд шөнийн тоглолтыг ам нийлүүлэн ярьж байгаа харагдав. "Далчиганацгаагаад бай шивэрнүүд минь" гэх танил дуу хоолой яг тэр зүгээс сонстоно. Бүгд дор бүрнээ юм ярин студи даяар хадсан чимээ шуугиан. Удалгүй Бернард гарч ирж бүгд аяаар байхыг шаардан нэвртрүүлэг хэдхэн хормын дараа эхлэхийг сануулав.

Амкагийн 5, 4, 3, 2, 1 гэх хурууны дохиогоор студийн бүх гэрэл унтарч цэнхэр туяатай бүдэг гэрлийн дундуур нэгэн хүн алхан ирж тайзны голд ирж зогсон гэрэлтүүлэг тодров. Гэрэл тодрохоос өмнө тэр хүнийг үсээр нь таньж болно. Тиймээ энэ бол шинэхэн хөтлөгч Жий байлаа. Шинэхэн албан тушаалд томилогдсон гэсэн шиг брендийн костюм пиджак, гутал өмссөн байв. Нүүрэндээ том эрдэмтэн шил зүүсэн нь хэн хүний нүдэнд дасахгүй харагдана. Өмссөн цаг, зангиа нь хүртэл илт сайжирсан байна. Даанч толгой нь бахь байдгаараа Бүрнээд үсдүүлсэн тэр чигээрээ. Дээхэн үеийн Оросын электрон жаал гэж кинон дээр гардаг бацааны үс шиг л байв. Их л биеэ барьж байгаа болтой микрофон оо аяаар амандаа наан "Сайн ба" гэснээ нэг ханиалгаад
"Сайн байнуу эрхэм хүндэт үзэгчидээ, олон сарын турш завсардсан Молоохойн цаг нэвтрүүлгийг үүнээс хойш миний бие хөтлөх болсонд таатай байна. Ингээд 3 дахь дугаарыг тухлан сууж, таалан соёрхонуу. Энэ удаагийн зочноор олон түмэнд Луу багш хэмээн алдаршсан их математикч, физикч, зохион бүтээгч Лууяаа маань орж байгаамаа. Ингээд зочноо хүлээн авцгаая..."

ҮҮҮҮҮүүҮҮүҮүҮҮҮ, ЦИНЦИНЦИНЦИНЦИНЦИНЦИН алга ташилт.....

Харанхуй дундуур нэг хүн яаран орж ирж харагдсан нь Лууж яасан сандруу явхым бэ гэж үзэгчид бодсон хэдий ч тэр биш байлаа. Тэр хүн хөтлөгчийн чихэнд хэдэн юм шивнэчихээд тайзнаас буулаа. Лувсаа, Болороо 2-г бэлтгэлээ хийж байхад нь МУИС-аас Цэнгүүн очиж аваад одоо замын түгжрэл дунд явж байгаа гэсэн мэдээ дуулгасан байж.

Дараа нь хөтлөгч дахин нэг ханиалгаснаа

"За хүлцэл өчье өө. Лувсаа маань цагтаа ирж амжихгүй нь болтой, удахгүй хүрээд ирэх байхаа энэ халуун өдөр та бүхэн хүлээх зуураа маруужин долоогоод сууж байхгүй юу" хэмээхэд үзэгчдийн дундуур Отгоо Бернард 2 зайрмаг тараагаад явж байна. Идэрээ эхний зайрмагаа ердөө 2 хазаж дуусгачихаад дахиж зайрмаг авах гээд асуудал үүсгэж байгаа харагдана. Яван явсаар хамгийн сүүлд ганцхан зайрмаг баавгай Ундрах 2 дээр ирж мань 2 тэрнийгээ идэж чадахгүй "Чи ид, чи ид, чи ид" гээд нэг нэгэн луугаа өгнө. Урд тайзанд хөтлөгч байн байн цаг руугаа харан санаа алдаж зураглаач Амка руу хандан:
"Бичээгүй байгаа биз дээ" гэхэд цаадах нь толгой дохьлоо. 10 гаран минут хүлээлгэсний эцэст нөгөө хүн тайзнаа дахин гарч ирэн Лувсаа ирснийг мэдэгдэв. Ингээд Амкагийн дохиогоор гэрэл бүдгэрч "Энэ удаагийн зочноор олон түмэнд Луу багш хэмээн алдаршсан их математикч, физикч, зохион бүтээгч Лууяаа маань орж байгаамаа. Ингээд зочноо хүлээн авцгаая..." гэж хөлтөгч 2 дахь удаагаа хэлэхэд тайзнаа эрээн цамцтай Лууж үзэгчид руу гараа даллан тайвнаар алхан гарч ирлээ. Үзэгчид дундаас "Зуун хорин нэгэн..." гэсэн дуу гараад намжив. Тэр зүг харвал нөгөө Болдбаярын амыг Суурь дарчихсан харагдлаа. Лувсаа хөтлөгчтэй гар бариад зааж өгсөн суудалд суулаа...

Жий: Зиа сайн байнуу?

Луу: За сайн сайн.

Жий: Хаагуур юу хийгээд яваад байна даа?

Луу: Өө би тэгээл МУИС гэр хоёрын хооронд охин эргүүлэх ч биш, хичээл хийх ч биш тээл тиймэрхүү байдалтай л байж байна шд.

Жий: Цаг хугацаа яаж өнгөрч байна даа?

Луу: Өдөр нь гэртээ унтаал орой нь тэгээл юу хийхийг мэдэж байгаа биз дээ.

Жий: Бэлтгэл энэ тэр сайн биз дээ?

Луу: Бэлтгэл энэ тэр мартцийшдээ. Юун бэлтгэл билээ...... Нөгөө бэлтгэл уу?

Жий: Аанхан

Луу: Ооон тэр сайн сайн. Орой болгон хийж байгаа

Жий: За ингээд дуртай зүйлс рүү оръё л доо. Дуртай хоол?

Луу: Шөлөндөөгийн том шөл. Гурилтай шөл бас л чанга шдээ.

Жий: Уух юм?

Луу: Шөлөндөөгийн том шөл гэдэг чинь уугаад идчихдэг байхгүй юу.

Жий: Дуртай өнгө?

Луу: Цэнхэр лав биш гэж хөтлөгч рүү заналтайгаар хэлэв... Улаан өнгөнд жаахан дуртай.

Жий: Сэтгэлд хүрсэн үзэх дуртай кино.

Луу: Үзэх дуртай кино??? Юу асуугаад байнаа... Юу гэж хэлнэ гэж бодож байна..... Юушдээ нөгөө Нэшийн тоглосон.

Жий: Мэдэхгүй

Луу: Нөгөө цонх монхон дээр тоо бодоод байдаг кино.

Жий: Луу багшаас хүмүүс их сургааль сонсдог шүү дээ. Ямар ном унших дуртайв??

Луу: хэхэ Ямар ном оо?? Морьтой Чингис...

Жий: Тэгвэл ямар архи уух дуртайв??

Луу: ммм Уудаг архи ч одоо... Сэтгэлийн дуулал гээд Данзанравжаагийн амьралын талаарх...

Жий: Ямар хамтлаг дуучин сонирхдог вэ??

Луу: Манай хэд чинь нийлээд хүн болгон дээр очиж дуулаад байдаг даа. Бачирхан бачирхан бачирхааан. Идэрээ минь алчих гээд аймар байнаа, Адуучин би зовжил явнөө... гэх мэт. Тэр их хөөрхөн шдээ.

Жий: Дуучин нь хэн юм бол?

Луу: Болдбаярых тэр дунд содон шдээ.

Жий: Дуртай цомог??

Луу: Манайхны тэр цомог гарвал хамгийн түрүүнд авч хоймортоо зална даа.

Жий: ТВ нэвтрүүлэг?

Луу: Тэрий чинь хараагүй 2 жил болж байнаа хө.

Жий: 6 жил энэ сургуульд сурлаа. Ямар багшид дуртай вэ?

Луу: Хайрт багшийгаа хааяа нэг аймартахыг харах гоё шдээ.

Жий: Дуртай хичээл?

Луу: Би физиктээ илүү дуртай л даа

Жий: Ангид газарзүйн хувьд ямар байрлалд суух дуртай вэ?

Луу: Багшийн урд

Жий: Дуртай баяр?

Луу: Улсын олимпиадыг чинь нөгөө математикчдийн их баяр наадам гээд байдышдээ. Тэр л болуу даа.

Жий: Дуртай спорт?

Луу: Ер нь ямар ч спортод сонирхолтой. Тэрийг чинь тэгээл нэг сарын дотор сурчдышдээ.
Мэджагаа биз дээ

Жий: Сагсан бөмбөг дуртай баг?

Луу: Энэ жил Бостон түрүүлчээсэй гэж бодож байсын.

Жий: Дургуй баг?

Луу: Битгий балай юм асуугаад байгаарай. Бостон түрүүлээгүй гэхээр юу байдын.

Жий: Хөлбөмбөг дуртай баг?

Луу: Би бол Россонери Миланисто л доо.

Жий: Олон улсаас?

Луу: Күээ яахав Английг түрүүлчээсэй гэж бодогддын

Жий: Дургуй клуб байнуу?

Луу: Байна Ливэрпүүл. Тээр жил муухай гусуулж байсан даа хөөрхий

Жий: Зиа зиа анги руу орий л доо. Ангиас хамгийн ухаантай нь хэн юм бол?

Луу: Угаасаа шдээ. Тэр хүнийг тэр нэг нөхөр алаагүй бол гоц нөхөр байх байсын.

Жий: Яа юу?

Луу: Тийм

Жий: Хамгийн хүндэлдэг нь?

Луу: Болороогоо хүндэлнэ дээ гэхэд Бо үзэгчид дунд ороод ирчихсэн мишээгээд сууж байна.

Жий: Шаргуу нь?

Луу: Ундрахыг гэж боддын гэхэд хальт ичэнгүйрнэ

Жий: Залхуу нь??

Луу: Олон залхуучууд байна аа байна. Хэлээд юүкэв

Жий: ХАмгийн царайлаг нь?

Луу: Нүдээ тормолзуулан, цээж цэх сууснаа "Юүгнээ. Хамгийн ямар нь аа??" гэв.
Удалгүй Молороогоо л гэж боддыш дээ гэлээ.

Үзэгчид дундаас тэр чинь хар шдээ гэх нь тод сонстов

Жий: Хамгийн цэвэрч??

Луу: Цэнгүүн айййймар цэвэрч хөөе. Өглөө болгон босоол тэр нэг юмаа арчлана, цэвэрлэнэ.

Жий: Хамгийн гул нь??

Луу: Отгоо, Мо бид 3-н нэг нь. Тэгээд Мо өөрөө мэдэж байгаа биз дээ

Үзэгчдээс Суурь: Наад Жий чинь яачаад байгаан? гэв

Луу: Манай Жигүүр чинь тэгээл чанга шдээ бас

Жий: Тэгвэл эсрэгээр хамгийн аймар нь??

Луу: Юу тэр нэг хөл за юу. Тэр бол угаас тасарцан хөл. Анх 9-р ангид А-д нэг тэнэг хүүхэд орж ирсэн гэсэн сураг сонссон. Юу юм бол доо гэсэн сагс тоглож байгаа энэ тэр нь аймар тэнэг гэсэн. Дараа нь 10-р ангид А-д орж ирсэн нэг хүүхэд байнаа. Тэр нэг нөхдүүдийн элгийн авч байнаа. Таарснаа азаргалдаг. Хамгийн аймар нь хаалганы дээд талд хөл нь хүрдэг. Тэр хөл аймшигтай. Тэр хөлнөөс л айж явдын.

Тэр үед үзэгчид дунд нөхдүүд морь гэж байгаад л зодуулж байгаа болтой. "яаая байяаа, хүн андуурчээ" гэх Болдбаярын ч юмуу, Суурийх ч юм уу хэний хоолой гэдэг нь үл танигдана.

Жий: Хамгийн секси нь??

Лууяаа урд эгнээнд суусан НЗ рүү харснаа: ааан. Хамгийн тач нь уу?? нөгөө хэн шдээ.

Жий: Эрэгтэй нь??

Луу: Манай Мо чинь тэгээл тач шдэ.

Жий: Хамгийн мэдлэгтэй нь??

Луу: Хүүеээ. Тэр ёстой тэнэг. Би ямар ч хамаагүй 2 аймгийн хоорондох зайг асууна. Тэр мэднэ. Угаасаа тэр тэнэг.

Жий: Хэн юм??

Луу: Идэрээ

студи даяар пар хийтэл инээгээд явчихав.

Жий: Хамгийн манараа нь??

Луу: Хэхэхэ. Хэлүүлмээр байнуу? гэж урд эгнээнд суусан 2 луу харав.

Жий: Эрка юу

Луу: Манай Эрка чинь гайгүй. Гэрээрээ орчоод харьдаг нэг нөхөр байдын манай ангид.

Урдаас баавгай: За алгасъя, алгасъя

Жий: Хамгийн ажилсаг нь??

Луу: Манай ундрах Отгоо 2 аймар хичээнгүй ажилсаг, тэр талдаа бол

Жий: Толгой нь ажилдаг??

Луу: Ажиллуулж чаддаг бол түрүүн хэлсэн шдээ. Болдбаяр. Бас л ажилдаг толгой шүү дээ

Жий: Идэвхитэй гишүүн.

Луу: Юм юман дээр гүйж байдаг манай Нэ, Ундармаа 2 байна шдээ.\

Жий: Чарлаа, Орилоо нь??

Луу: Тэрийг асуух хэрэг байнуу. Муухай ямаа шиг орилно. Идэрээд зодуулхаараа бүр хэнгэрэг хагалчих гээд

Жий: Ноён нуруутай нь??

Луу: ммм Манай Жигүүр бол ер нь тэгээл барьц алдахгүй шдээ.

Хөтлөгч ханиалгав

Жий: Хамгийн алиа нь??

Луу: Идэрээ Болдбаяр эд нар чинь тээл харахаар инээд хүрээд... Хажууд нь суухаар ерөөсөө байнгын инээд

Жий: Хамгийн визүүн нь?

Луу: Зарим зарим хэт ойлгомжтой асуултууд байна шүү наана чинь. Хариулахгүй ээ наана чинь. Мэдэж байгаа биздээ Оршихоо

Жий: ХАмгийн энгийн нь??

Луу: Өө тэгээл дөбиймгөөл байж л байдаг нь. Манай Норовоо Ундрах 2 чинь тээл энгийшд

Жий: Хамгийн ядартайтай нь. Бүр зайлаачээ гэмээр нь

Луу: Болдбаяр нээрэн гомдмоор шдээ. Зүгээр байж байхад ирээд л, тэврээд л, ноолоод, тоо тоолоод л...

Жий: Хамгийн хар нь??

Луу: Энэ бол их олон жил дамнаж ярьж байгаа асуудал л даа. Ер бол Өлзий байхөө.

Тэндээс Ундармаа Өлзий рүү "Еэээээ" гэхэд зөрүүлээд: Ишш хар арьстны хаан минь гэж байгаа сонсогдоно

Жий: Хамгийн сайхан сэтгэлтэй нь?

Луу: Ер нь л бүгд тэгээл сайхан сэтгэлтэй л гэж боддышдээ

Жий: Хамгийн хэрүүлч нь??

Луувсаа бас л НЗ рүү харснаа заналтайгаар хөмхийгөө зуун: Хамгийн хэрүүлч нь үү??? Гайтай хэрүүлч нь үү??

Жий: Заза ойлгомжтой

НЗ: Би юу??

Луу: Ундрах ш дээ ёстой. Гайтай хэрүүлч. Нүүрэн дээрээ тийм биш юм шиг мөртлөө гэртээ ёстой элгий нь авдаг шиг байгаан. Хөөрхий муу НЭ-г ёстой.

Жий: Хамгийн аймхай нь??

Луу: Болороо хөөе. Муухай аймхай. Тэр 11 сард H1N1 гарцан байхад "2-лаа бэлтгэлээ хийе аа" гээд байхад Үгүй аа гээд хэвтээд байна. Тусчуул яаана гээд...

Жий: Эсрэгээр хамгийн зоригтой нь?

Луу: Идэрээ бол ер нь зоригтой ш дээ.

Жий: Хэнийг зодох гоё вэ?

Луу: Хүн амьтан зодож чадахгүй л дээ. Зүгээр хүн зодоод байж байя гэвэл Отгоог зодоод байж байвал гоё байхөө

Жий: Хэнд зодуулах гоё вэ??

Луу: Ундрахад зодуулах гоё шдээ

Жий: Ангид хэний хажууд суух гоё вэ??

Луу: Ер нь охидуудын хажууд суух дуртай. Тэгээд зарим нэг хүний хажууд суух дуртай хүнээ хэлэхэд хэцүү байна л даа.

Жий: Та өөрийгөө нэг сайхан рекламдаач..

Луу: Рекламдах хэрэггүй мэдэж байгаа биз дээ...

Жий: Зиа тэгвэл та Олон улсад явж ирчихээд хамгийн түрүүн юу хийх вэ?

Луу: ммм Тоглоомгүй хэлэхэд би нэг охин чихдэнэ гэж бодож байгөө.

Жий: Хаанаас?

Луу: Тэрийг бол сайн мэдэхгүй. Ээж намайг явж ирчихээд жолооны курсэд явуулна гэсэн. Тэнд гоё аниа нар байна. Тэгээд бас бассейнд явна. Ямар байдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ

Жий: Мэдэлгүй л яахав...

Жий: Галуу шувуу унагаах болуул ямар арга техник хэрэглэдэг вэ??

Луу: Техник мехник сээд байх ч юу байхав. Ер нь тэгээл өөрийхөөрөө байна л гэж бодийшдээ. Яавал яана л биз. Цаашаа бол цаашаа. Таалагдахгүй байгаа хүнийг би яалтай ч билээ. Тэгээд би буруу юм хийсэн байна лээ 2 сарын 12-ны өдөр.

Жий: Яг одоо яамаар байна.

Луу: Өшиглөмөөр байна шдээ.

Жий: Идэрээ нэг юм бодох биз ээ...

Жий: Хамгийн дурсамжтай үе??

Луу: Би санадгийм. Эхээс унах тэр мөчид гартаа нөж атгаж төрж билээ... Тэр л хамгийн дурсамжтай үе.

Жий: Олон улс болох Астанад буугаад хамгийн түрүүн юу хийх вэ??

Луу: ХАмгийн түрүүнд би хөөрхөн охин байнуу гүүюүү харна даа

Жий: Байвал ??

Луу: Байвал нүдээ баясгана шдээ. Харахын заяа байхаас хазахын заяа байх биш...

тэндээс Эрка: Хазаад үзчихгүй юу

Жий: Байхгүй бол??

Луу: Байхгүй бол хамгийн түрүүнд Болороод "Энд чинь тэгээд охин байхгүйм байншд" гэж хэлнэ дээ

Жий: Анхны юм бүхэн дундаас юу хамгийн онцгой вэ?

Луу: Анхны үерхэл аш дурсамжтай, мартсанаас ч биш бид 2 аягүй гоё үерхсэн шдээ.. Мэдэж байгаа байлгүй дээ...

Жий: 10-аас 30-ын хооронд нэг тоо хэл дээ

Луу: 28

Жий: Лувсаа 28-тайдаа ямар байх вэ

Луу: За би ямар ч л байсан 28-тайдаа эхнэр авна гэж боддог юм. Тэр үед ямар ч л байсан нэг айлын охиныг тэжээхээр болцон байх байлгүй дээ.

Жий: Тэгвэл 28 жилийн дараа

Луу: Тэр үед ямар нэг хийж бүтээсэн гоё юмтай байх болно.

Жий: Хэдэн хүүхэдтэй??

Луу: 2-л гэж бодно доо.

Жий: Зиа ингээд эцэст нь юу гэмээр байна

Луу: Нэг сайхан өшиглөчмөөр байна ш дээ.

Жий: Зиа зиа сайхан ярилцлаа.. Баярлалаа бидний урилгыг авсанд..

Луу: Зүгээр ээ

гар бариад өндөрлөв.



Зургийн дарга.. Бундага

Зураглаач.. Амка

Тайзны гэрэлтүүлэгч.. Эрдэнэбүрэн

Нүүр будагч.. Цэнгэлмаа, Номин

Жолооч Цэнгүүн..

Хөтлөгч..Жий

Молоохой студи 2010 оны 6 сарын 26..
















Дэлгэрэнгүй...

Monday 14 June 2010

Бүх юм дууслаа. Бид эрх чөлөөтэй...



Эрх чөлөө ханхалж байх чинь [Хавкын амнаас унасан үг].....



11а - ынхаан. Ингээд биднээс хамаарах бүх зүйл дуусчихлаа гээд бод доо. Одоо та нар орой болгон сууж хичээл харахгүй. Өдөржин сургууль, номын сан, Бест дээр нуруугаа чилтэл суухгүй. Өдөр болгон бодлого бодож тэр цаасыг будахгүй. Энэ эрх чөлөө биш гэжүү.

Бидний бүтэн жил зовлогоо зовоож бэлдсэн бэлтгэл, нүр их хөдөлмөрийн үр дүн 2010 оны 6-р сарын 13-тайгаа дэнслэгдлээ.

Өнгөрсөн 3 хоног Этүгэн сургууль дээр ёстой л нэг үхэх сэхэх ээ л үзсэн дээ. Бид бүгд хүссэнээ хийж чадсан. Хангалттай. Усан доогуур 40000 бээр аялсан мэт л санагдана.

Эцэст нь бид энэ бүхний ард нүүр бардам баясалтайгаар гарч ирлээ шүү дээ.




Хонхурс өгч билээ гэж дараа харж дурсахаар дурсгалын зураг татуулсан ч баавгай камер авч гомборсон учир яг одоо оруулж чадшгүй нь. Тэгж байгаад орууламз.............


Дэлгэрэнгүй...

Thursday 27 May 2010

11а 4eva


Ойрд ийм сайхан бороо үзсэнгүй
Ойрд ийм мэдээ дуулсангүй ...
(Жигүүрийн ярианаас иш татав)


Тээр нэгэн жил 2004 оны 9-н сард бид нэг нэгнээ анх харсанаас хойш инээд хөөр дагуулсан зургаан жил харавсан сум шиг өнгөрчээ. Энэ хугацаанд эгнээндээ олон сайхан хүүхдүүдийг элсүүлсэн ч бас амьдралын шаардлагын эрхэнд ч, хүсэл сонирхолоороо ч яалтачгүй зарим нөхдөөсөө хагацахад хүрсэн билээ. Гэсэн хэдий ч анд найзуудаа үүрд санагалзан, хааяа хааяадаа уулзаж алт шиг өнгөрсөн хөгжилтэй мөчүүдээ дурсан ярилцдаг билээ.
Ойрд нэг л сэтгэл тавгүй заримдаа уурлаад хааяадаа уйтгарлаад л үнэнийг хэлэхэд жоохон сэтгэл тавгүй л явж байв. Энэ бүхний шалтгаан нь ахиж нөхөдтэйгөө нэг ширээний ард ийм гоё бүрэлдэхүүнээрээ сууж чадахгүй болсондоо ч тэр үү? эсвэл ерөнхий шалгалт дэндүү их тулж ирсэн болохоор ч тэр үү? Гэтэл өнөөдөр сүүлийн хичээл дуусаад, нөгөө тодорхойлолтоо хөөцөлдөн явсаар үнэхээр сэтгэл тавгүйхэн^^ Баатраагийхаас гарав. BEST дээ ирээд бас л нэг л болж өгдөггүй гэсэн ч хичээлдээ бүх анхаарлаа хандуулан сууж байв. Тарах дөхөөд байтал гэнэт нэг дуу шуу болоод л явчихлаа. Лууж орж ирсэн нь тэр байв. Тэгээд бидэнд энэ сайхан баяртай мэдээгээ сэтгэл дүүрэн дуулгасан юм. Болороо, Лууяа 2 маань олон улсад орох эрхээ авсан нь бид хэдийгээ магнай хагартал баярлахад хүргэсэн юм. Үнэнийг хэлэхэд би хувьдаа мэдэхгүй байна. Сүүлийн таван жил л лав манай сургуулиас 2 байтугай олон улсад нэг ч хүүхэд явж байгаагүй биз. Сургуулийн нэрийг өндөрт гаргаснаас гадна зөндөө олон хүмүүсийн итгэлийг дааж аав ээж гэр бүлийнхэн ойр дотны хүмүүсээ ч зөндөө их баярлууллаа. Сорилын рейтингийг танилцуулая. Монгол улсын олон улсад оролцох багийн 6 гишүүнээс Болороо маань 1ээр цойлон гарч ирсэн. Харин Лууж маань өөрөөс оноогоор илүү байсан Ивээлийн дээр давж гарч 4-р байранд цагссан билээ. 1-р сургуулийн 2 хүүхэд бас л жоохон хийсэн (булхайцсан) гэж чихэнд шивэр авир сонсогдоно. Бусад хүмүүс ч яахав дээ. Олон улсын олимпиадад бол хэнбугайн ч хүү шударга бусаар өрсөлдөх боломжгүй бизээ. Одоо бол та хоёр минь үлдсэн хэд хоногтоо бүх зүйлээ сайн бэлтгэж хүслээ гүйцээх л үлдлээ. Анги хамт олон чинь та хоёртоо сэтгэл зүрхээрээ туслаж, чинь сэтгэлээсээ итгэхээс гадна та нараараа хязгааргүй их бахархаж байгаа шүү.
Энэ бүхний эцэст бидний өмнө тулж ирээд байгаа амьдралын анхны том даваагаа бүгд бүх хүч чадлаараа даван туулахаас гадна цаг мөч бүхэнд өөрсдийн хүсэл мөрөөдлөө үл умартан санасан зүйлсээ сэтгэлчилэн бүтээцгээгээрэй.


Дэлгэрэнгүй...

Сүүлчийн хичээл, сүүлчийн хонх....



2010 оны 5-р сарын 27. Хэдий эрх чөлөөндөө гараагүй ч чи бидний сурагч насны минь сүүлчийн хичээлийн өдөр байлаа.


Энэ өдөр нэг талаас жирийн л нэг өдөр мэт боловч[ямар нэг найр наадам тэмдэглээгүй болоод тэгж санагдах байх] бүхэл бүтэн 10 жилийн төгсгөл....
2000 оны 9-р сарын 1-нд 1-р ангид элсэн орж А үсэг заалгаж байсан. Түүнээс 4 жилийн дараа энд нэг дор цугласан...
Яалт ч гүй сэтгэл хөдөлдөг юм байна лээ. Баяр дээр баяр нэмж Бооёо, Лууяа 2 маань 7 сард Астана явах нь эргэлзээгүй боллоо. Хувьтай хүн хурнаар гэгчээр ойрд ороогүй сайхан шиврээ бороо бас ордийм байна.[Хонхны баярын өдөр тэнгэрт нэг ч үүл нүдэнд торохгүй байсан, ангийн төрсөн өдрөөр бас хур бороотой байсныг та бүхэн санаж байгаа байх].
Баярлах үедээ хамт баярлаж, зодуулах үедээ хамт зодуулж, хараал идсэн бодлогонуудын үгий нь хамтдаа хэлүүлж загнуулж зэмлүүлэх үед ч хамтдаа байсан нөхөд минь ингээд энэ танхимаас зэрэг холдох цаг нэгэнт иржээ.

Нэг хэсэгтээ дуурсагдах 11-р сургуулийн нэгэн домог болсон 11-ийн А бүлгийн үүх түүх энд хүрээд жаргах буй заа.


6 жилийн хугацаанд сагснаас бусад салбарт бид тоймгүй олон амжилт гаргасан нь үнэн. Идэрээгийн хотоос авдаг оюутны IQ ийн олимпиадаас авкуулаад олон улсын медал хүртэл байна. Түүнээс гадна олон ч шилдэг сайн сурагчид, олон ч суут гоц хүмүүс 11а-д харъяалалтай. Номчид, сэтгүүлчид хэвэгчид гэх мэт анти үзүүлэлтээр ч гэсэн манай анги улсдаа биш юм аа гэхэд энэ дүүрэгтээ хэн нэгнийг дагуулшгүй. РС-ээр ч алдартай байлаа. Зиа тэгээд өдөр болгон сургуулийн урд бөмбөг өшиглөдөг жаалууд бий. Биднийг ирэхээс өмнө хүүхдүүд сургуулийн хашаанд бөмбөг өшиглөж захирлын нервийг бардаггүй л байсан байх. Бөмбөг өшиглөлөлтөөр гавиад тэр Дуулианы цом энтрийг ангидаа залж үзээгүй ч ямар ч тэмцээний ямар ч шатанд хөнгөн зууш байгаагүй хатуу самар байсан юм гэдгийг Хөлбөмбөгийн бурхан тэнгэр, эзэн хааны хамт гэрчлэх биз ээ.

Үргэлж инээд хөөр наргианаар дүүрэн хэнийгээ ч хэн гэдэггүй нэгэн цул атгасан гар мэт анги ховор. Хэн нэгэнд нь асуудал тулгараад утсаа омбоордонд ватиxаад маргааш нь "Алий босгоорой манайхаан" гээд босгочихдог анги бас ховор. Нэгнийхээ төрсөн өдрөөр бүгд өглөө эртлэн ирцгээгээд гадаа гитар барьж төрсөн өдрийн дуу дуулдаг анги бүүр ховор.[өвлийн хүйтнээр шүү].
Аваргуудын лигийн финалыг хамтдаа жинкэнэ эрчүүд шиг үздэг бидний үеийнхэн бас чиг ховор. Хэдий муудалцаж цохилцоод маргааш нь нэгнээ ойлгоод инээгээд л явж байдаг эр тэр болгон олдоод байдаггүй. Ангийн төлөөлөл болсон 2-г олон улсын сорил өгч байхад эрсдэлтэйг нь мэдсээр байж шоколад босгоод бодолтон дунд оруулаад өгдөг анги бас л ховор. Ангийхаа атманыг нийлж польддог анги ......................


Ховор гэхэд дэндүү ховор 11-ийн А !!!


Ойрын хэдэн жилдээ ийм залуус 11-р сургуульд байгаагүй юм шүү. Байхгүй ч байх байх...

ххххххххххх

Баяртай андууд минь баяртай
Баяртай багш нар минь баяртай
Баяртай сургууль минь баяртай
10 жил минь баяртай

2010.05.27


Дэлгэрэнгүй...

Thursday 20 May 2010

5.19 эхний тоглолтууд

Өцдөр шөнө тоглолтууд явагдав.




Чалленж

шигшээ 8 эхний тоглолт

1. Barcelona 0 - 2 Tottenham
7' Keita
70' Crouch

2. Lyon 0 - 2 Roma
53' Raul Garcia
73' Quagliarella

3. Sevilla 1 - 1 Valencia
35' Drogba 87' Govou


4. Juventus 0 - 0 FC Porto


Elec

A group

Chelsea 2 - 1 Boro
43' Pepe 84' Kanoute
51' Di Natale

Aston Villa 0 - 4 Everton
11' Micolli
24', 54' Moutinho
32' Higuain


B group

Atletico 0 - 2 Sevilla
38' Santacroce
72' Trochowski

West Ham 1 - 1 Tottenham
21' Diarra 86' Pepe


Байна


Дэлгэрэнгүй...

Monday 17 May 2010

Soccermanager... [11a friendly cup]




За соккерчидоо нэг анхаарчих. Блог дээрээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл тавьчихъя



7 хоногт илүү олон тоглолт хийж соккерменежерийг илүү өргөн хүрээнд ашиглах үүднээс бий болгосон миний санаа юм аа. Бидний тоглодог 2 том лиг буюу ***elec 2001-2005***, Challenge XX гэсэн лигүүдэд friendly match аар кап зохиож байгаа юм. Мэдээж дүн гээ ангид юм уу блог дээрээ цэгцэлж тавина. Тоглолтууд Soccermanager дээр явагдана.

Юун түрүүн ангийн соккерчид бүртгэлийн хураамжаа Хушигт хураалган мандатаа бичүүлж авах хэрэгтэй. Оноолт, хэсэг хуваарилалт зэрэг бүгд өнөөдөр анги олон нийтийн өмнө шударгаар сугалж тааруулсан тул олон юм яриад байхгүй биз ээ.

1. 11a Friends' friendly Challenge cup

Улирал дуустал хангалттай хэмжээний фриендли хийх хугацаа үлдээгүй тул
шууд нокоут журмаар аварга шалгаруулхыг тэмцээн зохион байгуулах хороо шийдвэрлэсэн.

Хөлбөмбөгийн эзэн хаан алгаа дэлгэж байгаад өөрийн эзэмшлийн 2 багаа оруулсан нь энэ удаагийн тэмцээнийг чимэж байгаа явдал юм.

Мандатны хураамж: хүний 500 төг

Шагналын сан:
Champion - 50%
Runners up - 30%
Third place - 20%

Сугалаагаар

FC BARCELONA vs TOTTENHAM HOTSPUR
JUVENTUS FC vs FC PORTO
SEVILLA FC vs CF VALENCIA
OLYMPIC LYON vs AS ROMA

Гэж таарлаа. away гоолын дүрмээр тоглож 8 багаас 4 шалгаран 2,2 оороо тулж тэндээс дахин 2 шалгараад аваргаа шийднэ.

Тоглолтууд:
5.19 - Quarter final, first leg
A. FC BARCELONA - TOTTENHAM HOTSPUR
B. JUVENTUS FC - FC PORTO
C. SEVILLA FC - CF VALENCIA
D. OLYMPIC LYON - AS ROMA

5.22 - Quarter final, 2nd leg
A. TOTTENHAM HOTSPUR - FC BARCELONA
B. FC PORTO - JUVENTUS FC
C. CF VALENCIA - SEVILLA FC
D. AS ROMA - OLYMPIC LYON

5.29 - Semi final, first leg
E. Winner A - Winner B
F. Winner C - Winner D

6.2 - Semi final, 2nd leg
E. Winner B - Winner A
F. Winner D - Winner C

6.9 - Final
Winner E - Winner F


Ингээд багууд болон менежерүүдийг танилцуулъя

1. FC Barcelona.






Менежер: ноён хөлбөмбөгийн эзэн хаан Энх-Идэр
Байршил: Испани, Барселона
Цэнгэлдэх: Nou Camp. 98934 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон 1-р байр.

Энэ баг бол агуу их хөлбөмбөгийн дон болон асар их шуналаар бүтсэн баг гэдгийг дэлхий нийтээр мэдэж байгаа байх. Челленж лигийн хамгийн баян баг. Үндсэн багт 32 тоглогч, залуучуудын академд 12 тоглогч, зээлээр явуулсан 7 тоглогч. Нийт 51 тоглогч энэ багийн дансанд бүртгээстэй. Эдгээр тоглогчдоос ичкүү бол бүгд 90-ээс дээш рейтингтэй гээл бод. Барселонагийн аймшигт тонолтонд нэрвэгдсэн азгүй хэдэн баг бий. Порту, Лион, Ливэрпүүл. Бас бус жижиг багуудаас олигтойг нь ховх сорсон билээ. Өдгөө Идэрээгийн ярьдагаар шивэрнүүд буюу энэ багаас хөөгдсөн гологдолууд бусад багуудад түлхүүр тоглогч хийж явна. Талбай дээр 11 тоглогч л гарч тоглодог болхоор тэр 51 тоглогчид гарааны эрхийг олж авахын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байна. Зарим нь Идэрээгийн нүдэнд өртөх гэж гэрийх нь гадаа хүртэл бэлтгэл хийж байна гэж Испанийн Марка сонин дээр бичсэн байсан. Сайн муу олон мэдээ мэдээлж болох ч Барселона яалт ч гүй энэ тэмцээний гол фаворитуудийн нэг билээ.

2. Olympique Lyonnais








Менежер: ноён хөлбөмбөгийн эзэн хаан Энх-Идэр
Байршил: Лион, Франц
Цэнгэлдэх: Жерландийн цэнгэлдэх. 41044 хүний суудалтай
Лигтээ: 1-р дивизон сүүлийн байр.

Барселонагийн дагуул баг. Өөрөөр хэлбэл Барсагийн нөөц бүрэлдхүүн Лион багт тоглож байгаа гэсэн үг. Гэхдээ Идэрээ томчуудтай өрсөлдөхүйц хэмжээний сайн бүрэлдхүүнтэй болгочихжээ.

3. AS Roma





Менежер: Тактикийн мэргэжилтэн ноён Ямаха Болдбаяр
Байршил: Ром, Итали
Цэнгэлдэх: Олимпийн цэнгэлдэх. 82922хүний суудалтай
Лигтээ: 1-р дивизон 7-р байр.

Мөнхийн хотын баг масс бүрэлдхүүн сайтай. Сул тоглогч байхгүй гэсэн үг. Гэхдээ уг менежер өндөр зэрэглэлийн тоглогчдийг эрхэмлэдэггүй багт хэрэгтэй тоглогчдийг цуглуулдаг. Тиймдээ ч амжилт гарган өдгөө дивизон 1-т мөлхөж байна. Мэдээж аваргын төлөө өрсөлдөх гол багуудын нэгээр нэрлэж байна.

4. Tottenham Hotspur




Менежер: Өмхий хэмээх бурантаг Бат-Орших
Байршил: Лондон, Англи
Цэнгэлдэх: White Hart Lane. 36310 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон сүүлээсээ 2-р байр.

Идэрээгийн шивэрнүүдээр амьдарч байгаа баг гэхэд болно. Яг үнэндээ энэ багийг том амжилт гаргана гэвэл олон хүн итгэж өгөхгүй л байх. Харж л сууя. Менежерийн зохиосон тактик цаанаа л нэг зэвүүн. Санаагаараа энэ багыг ч хол явуулхыг хэн байг гэхэв.

5. Valencia CF





Менежер: Баатарлаг менежер Баатархүү
Байршил: Валенси, Испани
Цэнгэлдэх: Местаяагийн цэнгэлдэх 55000 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон 4-р байр.

Дивизон 2-ын хүчтэй багуудын нэг. Ерөнхийдөө жигд амжилттай ч хааяадаа том багуудын нусы нь сугартал хожиж олныг алмайруулдаг сюрпризтэй баг. Сүүлийн үед форм нь жигдэрч байгаа. Менежер сайн тактик зохиож чадвал түрүүлэхүйц хэмжээний тоглогчид хангалттай байгаа учир Валенсиачуудыг гол фаворитуудын нэгээр нэрлэж байна.

6. Sevilla FC





Менежер: Gee
Байршил: Севияьа, Испани
Цэнгэлдэх: Роман Санчес Пизхуанын цэнгэлэх 45500 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон 2-р байр.

Дивизон 2-ын хамгийн сайн багуудын нэг. Уг баг урдаа дэлхийн хэмжээний 2 супер одтой [Milito, Drogba] бөгөөд үүн дээрээ тулгуурлан ихэнх тоглолтууд явагддаг. Бусад байрлал дээр супер од байхгүй ч менежер хэрэгтэй бүрэлдхүүнээ цуглуулж чадсан. Чанга багуудтай ана мана алалцаж эцэст нь ялалт байгуулдаг хэрнээ сулавтар тэрнээс доош багуудад оноо алддаг нь ганц дутагдал. Гэвч Андалиусын баг тэрхүү цомын төлөө ширүүн тэмцэл өрнүүлэх нь дамжиггүй. Жич. Заналт өрсөлдөгч FC Barcelona-тай нийт 16 удаа таарч тоглоход 12 хожиж 4 тэнцсэн байна.
7. FC Porto




Менежер: Хавк
Байршил: Порту, Португаль
Цэнгэлдэх: Луугийн цэнгэлдэх 51000хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон сүүлийн байр.

Хавк энэхүү ажлыг хүлээн аваад удаагүй байгаа. Гэвч шинэ ажилдаа суумагц өөрт хэрэгтэй гэсэн тоглогчидоо цуглуулхын хажуугаар Идэрээгийн шивэрнээс хэд хэдийг авч нэгэн баг босгож байна. Сүүлийн 6 тоглолтонд 6 хожигдсон гэсэн үзүүлэлттэй лигийн сүүлийн -24 бөмбөг гэсэн статистиктай явж байгаа багийн менежер нэгийг бодож байгаа биз ээ. Гэхдээ энэхүү багийг болон менежерийг буруутгах аргагүй. Учир нь Идэрээгийн тонолтонд нэрвэгдээд юм үлдээгүй байхад нь Хавк авч хөл дээр босгох гэж хичээж явна. БӨмбөг бөөрөнхий Хавктай Порту цомд түрүүлэх ч юм билүү.

8. Juventus FC




Менежер: Муна Цэнгүүн
Байршил: Турин, Итали
Цэнгэлдэх: Турины олимпийн цэнгэлдэх 25370 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон 7-р байр.

Цэнгүүн ч энэ багийг дажгүй өөд нь татаад байгаан. Хэдий сайн бүрэлдхүүнтэй ч арай л аваргын титмийг булаацалдах болоогүй боловуу. Гэхдээ ямар ч сул баг сайн тактикаар тогловол чанга багийг хождог нь үнэн. Лигтээ тийм сайн амжилт үзүүлэхгүй байгаа ч сулуудын дээр бол байгаад байгаан. Бүх тоглолтууд Родригес болон Троховски нар дээр тулгуурлан явагдах нь мэдээж.


2. Friends' friendly ELEC Champions league

Хүрэлцэхүйц хэмжээний тоглолт байгаа тул хэсгийн тоглолт гэж байхаар шийдвэрлэлээ. 8 баг 4, 4 өөр 2 хэсэг хуваагдан тэндээсээ шалгарсан нь цааш явах бөлгөө.

Мандатны хураамж: 1000төг

Шагналын сан: Шагналаа яаж хуваарьлаж өгөхөө шийдвэрлээгүй байна. Дараагийн мэдээлэл дээр орууламз.

А, В гэсэн 2 хэсэгт пот1, пот2 гэж хүч тэнцүү 2 хэсэг хуваалаа.

А хэсэгт
1. Chelsea London FC
2. Middlesborough FC
3. Everton Liverpool
4. Aston Villa Birmingham

B хэсэгт
1. Atletico Madrid
2. Sevilla FC
3. Tottenham Hotspur
4. West Ham United

гэж хуваалаа. Хэсгийн тоглолт айлын талбай өөрийн талбай гэж 2 тоглох тул 6 тоглоно. Хэсгийн тоглолтын хуваарийг мөн сугалсан тул бүх зүйл шударга болсон гэдэгт итгэж болно.

Хуваариуд:

5.19
Ast - Eve
Che - Mid

WHU - Tot
Atl - Sev

5.22
Mid - Ast
Che - Eve

Sev - WHU
Atl - Tot

5.26
Che - Ast
Eve - Mid

Atl - WHU
Tot - Sev

5.29
Ast - Che
Mid - Eve

WHU - Atl
Sev -Tot

6.2
Eve - Ast
Mid - Che

Tot - WHU
Sev - Atl

6.5
Ast - Mid
Eve - Che

WHU - Sev
Tot - Atl

энэ хуваариар тоглосны дараа хэсэг бүрийг тэргүүлсэн 2 баг дараагийн шатанд шилжэнэ. Сугалааг тэр үед нь сугалах буй за.

Багуудын танилцуулга.

1. Chelsea London FC



Менежер: Gee
Байршил: London, England
Цэнгэлдэх: Stamford bridge цэнгэлэх 42449 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон 10-р байр.

Хуучин менежер ажлаа муу хийсний улмаас халагдаж оронд нь Бока Хуниорсын менежер Жий-г гүүрэн дээр залсан билээ. Дээд дивизоноос унаж байхад нь авч улмаар див2 оос буцаж дээшээ гаргана гэсэн амлалттай ажиллаж байна. Бүрэлдхүүний хувьд ямар ч топ багаас дутхааргүй бүрэлдхүүнтэй тул аварга авч болзошгүй багуудын нэгээр нэрлэгдэх нь дамжиггүй. Гүүрэн дээрээ дийлдэшгүй

2. Middlesborough



Менежер: Өмхий бурантаг Орших
Байршил: Riverside, England
Цэнгэлдэх: Riverside цэнгэлэх 35100 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон 5-р байр.

Өмхий санааны ачаар ч дажгүй сайн явж байгаа баг шүү. Бүрэлдхүүн тийм чанга биш ч сул бол бас биш ээ. Менежер нь 90-тэй Баптистаг голно. Арай ч 90-тэй тоглогч голох болоогүй байхаа энэ баг. Ямар Идэрээ биш.

3. Everton Liverpool



Менежер: Тактикийн мэргэжилтэн ноён Ямаха Болдбаяр
Байршил: Liverpool, England
Цэнгэлдэх: Goodison park. 40569 хүний суудалтай
Лигтээ: 1-р дивизон 18-р байр.

Тийм ч сайн баг биш байсан хэдий ч энд тэндээс тоносоор байгаад өдгөө байрлал бүрдээ майр болчиж. Дэлхийн шилдэг хаалгач байна. Шилдэг хамгаалагчдаас байна. Сайн довтлогчид байна. Хэдий тийм ч амжилт нь дивизон 1-ийн ёроол хавьцаа харагдаж байхын. Улирал дуустал хаа ч байсын. Энэхүү цомд тэргүүн байр булаацалдах бас нэгэн цэнхэр баг нь Мерсейсааядын цэнхэрүүд мөнөөсөө мөн билээ.

4. Aston Villa Birmingham



Менежер: Хавк
Байршил: Birmingham, England
Цэнгэлдэх: Villa park. 42640 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон 2-р байр.

Хавкын удирдаж байгаа 2 багаас хамгийн сайн амжилттай яваа нь. Өчигдөр тэнцэж тэргүүн байраа алдсаныг эс тооцвол өнгөрсөн улирлаас хойш босоо яваа баг. Дивизон 3-т аваргалаад дивизон 2-г түйвээж явна. Бирмингем хотын хамгийн агуу багийг хөл дээд зэрэглэлийн баг болох гэж 11а-ийн соккерчид зүтгэж явна. Бүрэлдхүүний хувьд Оршихын багтай ижил гэж болно. Яаж ч магадгүй баг.

5. Atletico Madrid



Менежер: ноён хөлбөмбөгийн эзэн хаан Энх-Идэр
Байршил: Испани, Мадрид
Цэнгэлдэх: Висенте Калдерон. 55000 хүний суудалтай
Лигтээ: 1-р дивизон сүүлийн байр байр.

Энэ баг яаж ийм зэрэглэлд хүрсэн зэргийг тайлбарлах нь илүүц бизээ. Өмнөх улиралд үхэн хатан байж хамгийн сүүлийн тойрогт дээд дивизондоо үлдэх нь шийдвэрлэгдсэн. Дараа улиралд амжилт гаргана гэж ярьж байсан ч мөн л сүүлийн байранд хадаастай. Формын хувьд онц дүн тавьмааргүй л байна. Гэхдээ цомын төлөө тоглолтонд хүүрий нь таараахыг хэлж мэдэхгүй. Алгаа дэлгэчих ч юм билүү.

6. Sevilla FC



Менежер: Муна Цэнгүүн
Байршил: Sevilla, Итали
Цэнгэлдэх: Roman Sanchez Pizjuan 45500 хүний суудалтай
Лигтээ: 1-р дивизон 13-р байр.

Муна Цэнгүүн энэ багийн жолоог атгаснаар багийн бүрэлдхүүнийг Германы шигшээгээр бүрэн тоноглож байна. Герман машин юу гэдэг ч билээ. Дутуу үнэлж бол болохгүй. Дэрээс нь Цэнгүүнд 200 сая фунт байгаа. 3-4 том тоглогч мунадаад авчих хушиг бол байгаа гэж үзэх хэрэгтэй. Тактикаа сайн бичэж чадвал аварга болох зам нээлттэй.

7. Tottenham Hotspur



Менежер: Баатархүү Батсуурь
Байршил: Лондон, Англи
Цэнгэлдэх: White Hart Lane. 36310 хүний суудалтай
Лигтээ: 1-р дивизон 11-р байр.


Уг нь бол шивэртэй баг байсан би санадгийн. Цагтаа Челсигийн дагуул баг Бока Хуниорсоос гул бүрэлдхүүнтэй байсан хишиг хувааж идэлцсээр байгаад майр болчихжээ. Урдаа Милито, Дрогба гэсэн хослолтой тоглолт бүрд дор хаяж нэг гоолтой бууж байна. Дивизон 1-ийн том багуудын нэг 11а-ийн цомыг авахын төлөө ширүүн тэмцэл өрнүүлэх болно. Сүүлийн үеийн форм ч сайн байгааг нэмж хэлэх хэрэгтэй байх

8. West Ham United






Менежер: Ерка
Байршил: Лондон, Англи
Цэнгэлдэх: Upton park. 35647 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон 3-р байр.

Энэ багийн үүх түүх гайхамшигтай гэж хэлж болно. Хамгийн анх Жий энэ багаар менежерийнхээ гарааг эхлүүлж байсан түүхтэй. Дивизон 4-т байхад нь 3 луу чирээд улмаар 3-аас нь чирж 2-луу оруулж өдгөө дивизон 2-ын том багуудын нэг аргагүй мөн. Анх байсан бүрэлдхүүнийг одоогийн бүрэлдэхүүнтэй харьцуулвал ичмээр. Тухайн үед хамгийн том тоглогч нь 88-тай Damien Duff байсан бол одоо 88, 89-тай тоглогч энэ багт ховор шүү. Өнөө Duff нь ШИВЭР болцон явж байх жишээтэй. Энэ бүхэн яалт ч гүй ах нарын буян л даа, Эрка золиг азтай дамшиг юм. Гэхдээ энэ этгээд зовон байж гаргасан энэ багийг буцаад доош нь унагачихаж мэдэх л паанаг. 11а цомыг авах магадлалтай гэвэл арай биш ээ. Гэхдээ зарим нөхдүүдэд шавар хаасан шиг хааж мэднэ шүү.


Дэлгэрэнгүй...

Wednesday 12 May 2010

Юу гээч нь болоод байна вэ??

Өнөөдөр багш нарын зөвлөгөөний хурал боллоо. Сайнаасаа муу нь их.



Яагаад ингэчив гэж та нар бодож байна. Бидний байгаа байдал нь тэр байсан уу эсвэл багш нар ам нь загтнаад ингэв үү?

Зассс мэдэх юм алга санал бодлоо бичицгээ. Олны санаа ортой гэдэг


Дэлгэрэнгүй...

Friday 7 May 2010

Маргааш - Улсын олимпиад

Өнөөдөр буюу 2010 оны 5 сарын 7-ны өдөр Монгол улсын математикийн 46-р олимпиад нээлт ээ хийлээ.


Маргааш буюу 5 сарын 8-нд 10.00 цагаас эхний өдрийн бодолт эхлэх буй за. Манай хэд шийдвэрлэх тулаандаа орно гэсэн үг. Амь биеэ үл хайрлан энэхүү уралдааны төлөө бэлдсэн зарим залуустаа амжилт хүсье. Тэр тусмаа 11а-ийн нэр төрийг үүрч яваа Лууяа, Боояоо 2-тоо. Та 2 чадна аа !!!

11а ангид ирж байгаагүй улсын аваргын төлөө !!! Олон улсад явах шигшээ багт багтахын төлөө!!! Астана-ийн төлөө !!!!



Юун түрүүн улсын олимпиаддаа амжилттай оролцох хэрэгтэй шүү залуусаа


Дэлгэрэнгүй...

Monday 3 May 2010

Heart key


Түлхүүрээ гээсэн хүн

Би дөнгөж сая. Бүр саяхан шүү дээ. Хэдэн секундын өмнө түлхүүрээ гартаа тас атгаад энэ замаар явж байхдаа түүнийгээ гээчихлээ. Олон жилийн өмнөөс тэр тасалгаа руу эцсийн удаа орж гарчихаад мэдсэн ч мэдээгүй юм шиг өөрөөсөө нуугаад хаячих юмсан гэж боддог байсан тэр түлхүүр. Хааяа үхэн үхэтлээ өөртөө хадгалж байгаад авсандаа хүртэл чирээд орно доо гэж боддог байсан тэр түлхүүр. Яг одоо би биелэгдсэн хүслийнхээ хоёр хязгаар дээр чимээгүйхэн зогсож байна. Би яах ёстой вэ? баярлах уу, гуниглах уу.


Олон жил зовж зовж авч явсанаа бодвол гуниглах ёстой ч юм шиг. Намайг зовоож байсныг нь бодохоор баярлах нь дээр юм шиг. Яг энэ мөчид дэлхий намайг тойроод байгаа нь ч мэдэгдэхгүй, эсвэл дэлхийг би өөрөө тойроод байгаа ч юм шиг ялгахаа болилоо. Би цөхөрч байна. Цөхөрч байгааг бодоход надад гунигтай байгаа юм байна.

Би одоо дахиад хэзээч тэр түлхүүрээр зүрхээ онгойлгоод орж чадахгүй, онгойлгох нь бүү хэл цоожных нь завсарын бяцхан нүхээр харж ч чадахгүй болсон гэхээр аймшигтай байна. Ядаж надад засварын газраар хувилуулаад үлдсэн ганц хувь ч байхгүй. Надад зүрхтэй минь адилхан цорын ганц байсан юм. Яагаад гэвэл миний зүрхний цоожинд ганцхан тэр түлхүүр л таардаг. Гэхдээ тэр түлхүүрний түүх надад жаргал авчирч байсан удаагүй ч би өөрөөсөө илүү хайрладаг байсан юм. Би тэр түлхүүрийг гартаа чангаас чанга атгаад зүрхнийхээ тасалгааг онгойлгож ороод хааяа бүр өдөржин шөнөжин өнждөг байлаа.

Харин заримдаа онгойлгоод орно гэхээс хальширдаг ч үе цөөнгүй тохиодог байж дээ. Яг тэр тасалгааны тэг голд нь түүний хөрөг зураг өлгөөстэй, үүдээр орох болгонд хүйтэн хөндий харц нь хаашаа ч гарах гарц олголгүйгээр намайг онилж байгаад өнгөрсөнд одсон бүх дурсамжаараа галалдаг байсан. Эхэндээ би цурхиртлаа уйлдаг байлаа, харин одоо би тэгж чадахаа больсон. Түүнээс болж урсгасан нулимс бүр сүүлдээ хацар дээр минь дусалж амжаагүй ууршиж дуусдаг гашуун нулимс. Харин тасалгааг тойроод түүний хамгийн анхны удаа, бас дараа нь, түүний дараа, хамгийн сүүлд өгч байсан захидалууд өлгөөстэй бий. Харин бид хоёрын хамт байсан мөч болгоныг гэрчлэх гэсэн шиг фото зургууд хөл доогуур хөглөрнө. Би тэр зургуудыг хөлөөрөө өшигчих дуртай. Бас хэдэн цагаар ч хамаагүй хараад суух бүр ч дуртай. Тэр өрөө хэзээ ч дулаахан байгаагүй, бас тэр над руу хараад хэзээ ч чин сэтгэлээсээ инээмсэглэж байгаагүй. Хамгийн харамсалтай нь тэр хэнийг ч хайрлаж байгаагүйд л байгаа юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам би түүнийг мартах биш харин түүнд зориулсан зүйлүүдийг нэг нэгээр бүтээдэг байсан нь миний сул тал. Одоо одоо би харамсаж байна. Тэр бас надаас явахдаа ямар ч боломж өгөхгүйгээр яваад өглөө. Дахиад тэр тасалгаанд хэнийг ч оруулах боломж өгөлгүйгээр цоожлоод яваад өгсөн. Уг нь би тэр өрөөнд хамгийн сүүлчийн удаа ороод ханатлаа агаараар нь амьсгалж байгаад эргээд хэзээ ч харамсахгүйгээр татаж байсан тамхиныхаа ишийг унтраалгүйгээр газарт хаяад түүнийг, түүнтэй холбоотой бүх дурсамжуудыг тэр тасалгаатай нь хамт шатаагаад зүрхээ чөлөөлөхийг хүсэж байсан юм. Тэгээд түймрээс нь үлдсэн үнсийг нулимж хаячихаад дахиад үхэн үхэтлээ зүрхэндээ тасалгаа байгуулахгүйгээр зүгээр л хэн нэгнийг хайрлаж, зүгээр хэн нэгэнтэй хамт байя гэж шийдсэн байсан юм.

Даанч би тэгж чадсангүй түлхүүрийг нь хаа ч юм бэ? гээчихлээ. Одоо би тэр тасалгаа руу өөрөө ч орж чадахгүй, бас хэн нэгнийг ч оруулж чадахгүй, хажууд нь бас өөр нэгэнд зориулсан шинэ тасалгаа ч байгуулж болохгүй болчихлоо. Эсвэл түүнд зориулж барьсан тэр өрөөтэй хамт өөрийгөө шатаах, үгүй бол намайг зүрхэн доторх тасалгаатай минь хайрлаж чадах хэн нэгэн гарч ирэхийг хүлээх л үлдлээ. Тиймээ би зүрхнийхээ түлхүүрийг дөнгөж сая гээчихсэн хүн. Олсон хүн байвал холбоо бариарай. Зүрхийг минь чөлөөлж өгсөний хариуд зүгээр л би дэргэд чинь байя. Шагналыг нь энэ гэж бодоорой. Түүнээс нааш зүрх минь цоожтой. Дурлалыг нь тоогоогүй өнгөрөөсөн хүн бүхэнд зориуллаа.

Дэлгэрэнгүй...

Sunday 18 April 2010

Хөгжилтэй Бичлэгүүд . . .

Бидний хайрт найзуудын маань хөгжөөнтэй сонирхолтой видеонуудын зарим нэгийг орууллаа... таалан СОЁРХОНО УУ!


Лувсаагийн БҮТЭЛГҮЙТЭЛ

Ангийн анд ирээдүйн прэсидэнт үнэн цэвэрхэн царайт ЛУВ ЯА гэж... Идэрээ биднийг дараа нь хашраасан болноо!

Сурвалжлагч Оликуш vs Ариунбуян ШӨНИЙН ТОЛЬ

Үнэхээр алиа . . . тайлбар хэрэггүй манай олико сэтгүүлч болцон газар... хэхэ

Сурвалжлагч Оликуш

2010 оны Нийслэлийн математикийн олимпиад дээр шууд бишийг нь эс тооцвол бараг л LIVE
Сурвалжлагч ОЛИКУШ
Зураглаач МӨНДҮҮШ гэхиймуудаа хаха
жич хэлэхэд энэ орой оликогийн маань олон сайхан бүтээл төрөн гарсан билээ жишээ нь БУЙДАН ДЭЭРХ ТАНГО, ШӨНӨ ДУНДЫН ЯРИА, ШӨНИЙН ТОЛЬ гэх мэт (Буйдан дээрх тангог блог дээр тавих боломжгүй болноо дараа жич уулзаж тэр цэнхэр шүдээ ярзайлган байж авч болно)... 1 р сургуулийн 3н давхрыг эзэгнэнхэн төржээ мань эр...

ЗА ТУХЛАН СУУЖ ТААЛАН СОЁРХСОНД ГЯЛАЙЛАА!!!



Дэлгэрэнгүй...

Saturday 17 April 2010

Шинэ оюутны тэтгэлэг[essay]


Дэлгэрэнгүй...

Хаан банк - Шинэ оюутны тэтгэлэг

Ойрд энэ блогт юм хум постлох завтай хүн ч алга. Постлох олигтой юм ч алга




Сүүлийн хэдэн өдөр ХААН банкны тэтгэлэг гээд энд тэнд хүүхдүүд материал цуглуулаад баахан гүйлээ. Манай ангиас Лууяаа, Бо, Мо, Хавк, Отгоо, Жий, Орших нар хөөцөлдсөн. Харин нөгөө ангиас миний анх харж байгаа царай ч тэрийг хөөцөлдөөд явж байх юм. Урлаг спортоор амжилт гаргасан, тэргүүний сурагчдад ХААН банк нэг жилийн сургалтын төлбөр даах юм гэсэн. Нийт 100-г л шалгаруулна.

Өөрийн ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлийн талаар эссе бич гэсэн нэг хэсэг байсан хүн бүр дор дороо түүнийг бичээд өгсөн. Бичигдсэн бэлэн материал байгаа тул эзэнгүй блог дээрээ нийтэлж нэг сэргээе дээ.


Дэлгэрэнгүй...

Wednesday 7 April 2010

Алимны хотод аялсан тэмдэглэл - 13


Дэлгэрэнгүй...

....... байяаа!!! фотонууд by Gee

Инээх цаг болжээ. Идраагийн алж үзүүлдэг зурагнуудыг оруулъя. Юун түрүүн Идраа намайг битгий зодоорой гэж гуйя даа. Энэ зурагнуудын нэгий нь ч би дараагүй билээ. Бас би оруулъя гэж бодоогүй юм. Шахалт шаардлагаар л....



1. Идраа

Ёоёоёоёо бие чилээд байх чинь.


тайван байлга

хөлбөмбөгийн дэлхийн аваргын цомыг авч байгаа нь

Яаж байгаам бол

Алимны үгийг хэлүүлж...

Шаарны ээлж иржээ. Их ч хүч зарчуулж байна даа

Рингэн дээрээ

Унтаж байгаа нь

YEEAaaah




Сууж байгаагий нь хардаа

Зүгээр сууж чадахгүй, дээдэх саагаа үлээгээд

хэлэх үг байхгүй...

тайлбаргүй...

Идраагийн донг ингэж л гаргана шүү дээ

Үгээ хэл!!!

Тэр нэг муу малгай ёстой зовж байна даа хөөрхий

Цай майгаа асгаж л харагдана



Хавкаа ална шүү

Рингэн дээрээ

Болдбаяр болон Идраа

Багшийн толгой бас тэр нэг муу малгай

Амы нь хардаа


2. Клаас


Хавк...

Идраа ардаас нь ампаардав


хаха



чилээ гаргаад байнуу


энэ 3 алиа


хэн хэнтэй ямар зурагны өмнө байгааг хараач..





ангийн дампуучуул.....









хххххххххххххххххххххххххххххххххх


Аймир аймир

Камерны дүрсэд ингээл буучиж

Бенегийн эвлүүлэгтэй зураг

Бек лол.





Дэлгэрэнгүй...