Friday 26 February 2010

Some Pictures Funny



Энэ зурагнуудыг оруулаачээ гэсэн олон түмний саналаар оруулж буй учраас Идэрээ намайг амьд эсэн мэнд үлдээнэ гэж үнэхээр их хүснэм. Алдарт Папараци зурагчин Болдбаярын авьяаслаг дарсан зураг ...

Өөр бас бус зурагнууд бий эдгээр зурагнуудаас Идэрээг минь онцолж олж харна уу!


Жинхэнэ Монгол эр хүний харц ийм л байх байхдаа... Алсыг харах азраганы бодрол


Олон ч хүний үгийг хэлүүлээд ядарчдээ зайлуул. 2010 оны аль нэг сарын аль нэг өдрийн оройн 17 цаг орчимд. Ядрах нь аргагүй биз ээ хэрхэн ядардгийг би биш олон хүнийг азрагалдаг хүн л ойлгох байлгүйдээ.


Нусхайгийн нусанцэцэг байх үеийн зураг бөлгөө. Энэ үедээ санаа бодол нь гэнэн цайлган сайханч байждээ энэ цагийг хичнээн их үгүйлнэм гэвч үүнээс хойш мань хүн зэрлэг санаа сууцан бацаан болсондоо.

Дэлгэрэнгүй...

(Шүлэг) Ижийдээ би согтуу очихгүй!



Өөрийн хамгийн дуртай шүлэгнүүдийн нэгийг нь хүргье гэж бодлоо. Уншаад нэгийг ухаарч хоёрыг тунгаана биздээ. Энийг л оруулахгүй бол би хэрэгтэн болох юм шиг санагдаад...

Ээждээ би согтуу очихгүй

Ээждээ би согтуу очвол
Энгэртээ нааж эрхлүүлэхгүй санагдана
Эвий минь гэж цорвойхгүй болно
Энхрийлж өсгөсөндөө харамсах болно
Элэг нь эмтэрч сэтгэл нь шархална
Ижийдээ би согтуу очихгүй
Ижий тэнгэрт нар мандахаа болчихно
Намайг гэх цацлын сүү ээдэж
Наснаасаа урьтаж ижий минь өтөлчихнө
Ижийдээ би согтуу очихгүй
Ижий минь бүүвэйн дуугаа мартана
Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л
Ижийн минь үсэнд намрын хяруу буучихна
Ижийдээ би согтуу очихгүй
Энхрий хүүгээ тэнцэж ядан гуйвлахад
Элгэндээ мэгшиж дэндүү их гомдоод
Ижий минь надаасаа алсад явчихна
Ижийдээ би согтуу очихгүй
Даахийг минь үнэрлэх бүртээ жаргадаг юм тэр
Дарс үнэртвэл уйлах болно
Тараг асгасан энгэртээ огиудас наавал
Тавьж байсан чихэр нь давс болон ээднэ
Ижийдээ би согтуу очихгүй
Ширгэсэн ч гэсэн санах бүртээ чинэрдэг юм хөх нь
Шилтэй гашуунаар солигдлоо гэж бодвол яана
Амласан уургаа сольсон юм чинь тэр хүн
Аль хэдийнэ чамайг умартах биз гээд яваад өгнө "яах юм бэ?"
Ижийдээ би согтуу очихгүй
Архиар амласан юм шиг шунаж байхад
Амттаныг тавихгүй болох нь таны зөвөө
Арчаагүй тэнэг үртэй юм даа гээд
Алсад зоримоор санагдах чинь таны зөв өө
Ижийдээ би согтуу очихгүй
Энэ ертөнцөөс явуулахгүй
Энгэр дэх уургийг нь ээдээлгүй
Элгэнд нь шарх суулгахгүй
Ижийдээ би дандаа балчраараа байна
Ижийдээ би согтуу очихгүй


Дэлгэрэнгүй...

Wednesday 24 February 2010

So SORRY

ZA ingeEd Angiin anduud mine sain BaITgaAnUu???

Hen negniig gomdoochood uuchlal guij amjaagui baigaa bol enehuu medeegeer uuchlal ereh bolomjiig olgoj bainaa...
(setgegdeleer uldeene uu???)



Дэлгэрэнгүй...

Tuesday 23 February 2010

Алимны хотод аялсан тэмдэглэл - 6


Дэлгэрэнгүй...

Monday 22 February 2010

Хэрэв Лувсаа ерөнхийлөгч болвол??



Хэрэв Лувсаа ерөнхийлөгч болвол чи юу хийх вэ?

Луууяаа ерөнхийлөгч болчих юм бол олон зүйлийг хийж болно.
Жишээ нь: Багшдаа гавъяат цол монгол улсын АЙМАР багш өргөмжлөл өгөөд, Цэнгүүнийг нөгөө юу билээ Playboy-ийн захирал өвгөн шиг болгоно. Идэрээд Азарга ФЦ нэртэй хөлбөмбөгийн клуб байгуулж өгнө........





За тэгээд өөрсдөө хэнийг яалгамаар байна санал бодлоо чөлөөтэй бичицгээгээрэй...


Дэлгэрэнгүй...

Sunday 14 February 2010

Алим-Аав хотын тухай

Аялал маань нэгэнт Алмата хүрсэн учир хуучин нийслэлийн талаар бага сага юм хийж, хэдэн сайхан фото оруулъя...




Almaty, Алматы, Almatı, الماتى
Зарим хүмүүс Алма-Ата гэх нэрээр нь мэднэ. Нутгийнханы хэлээр Алма=Алим Ата=Аав буюу Алимны эцэг гэх утгатай нэр юм байна. 1997 он хүртэл бүх Казакстан улсын нийслэл байсан. 19-р зууны дунд үеэс хүн суурьшиж эхэлсэн гэж музейгээс харсан.
1,420,747 хүн амтай. Казакстан улсын нутаг дэвсгэрийн нилээд урд хэсэгт байрладаг. Алатау хэмээх нэгэн мөнх цаст үзэсгэлэнт уулсын энгэр түшиж байгуулагдсан хот оо.
Цаг агаарын хувьд үнэхээр таатай уур амьсгалтай. Өвөлдөө хүйтрээд шальдаггүй. Зундаа халаад халаад УБ шиг. Хотоосоо тийм хол биш зайтай нуур, уулсын орой зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг харж болно гэсэн би үзээгүй л дээ. Хот дотор үзэж харах зүйл тийм ч их биш. Яг л УБ шиг. Гэхдээ нар жаргах нь маш гоё харагддаг. Бас манантсан үед нь шөнийн хотыг ажаад хэвээд зогсч байх тасархай даа. Намрын цагт жимс ногоо нь ургаж гүйцээд улсууд нь тэрийгээ барж иддэггүй гэлцэх юм билээ. Гудамжинд жимсний мод маш их тааралддаг. Зундаа нов ногоон, өвөлдөө цав цагаан, намартаа шав шар. Уг хотод гэмт хэрэг гээч зүйл бараг байхгүй нилээд цэвэрхэн газар. Нээх айхтар өндөр өндөр орчин үеийн шилэн барилга ер нь байдаггүй яг л УБ шиг хэвшмэл 5 юмуу 9 давхар СОЦ нийгмийн үед баригдсан орон сууцуудтай. Охидууд нь хөөрхөн, хүн ард нь найрсаг.
* Казак 51.5 %
* Орос 30.0 %
* Уйгур 5.8 %
* Татар 2.0 %
* Солонгос 2.0 %
* Украйн 1.0 %
* Герман 1.0 %
* Энэтхэг 1.0 %
* Хужаа 1.0 %
* Бусад : 5% гэсэн хүн амын бүтэцтэй.


УБ-т ирэхэд нэг ахад КЗ явсан гэхэд өөдөөс нэг учир нь олдохгүй юм бувтнаад(согтуу байсан л даа) байлаа. Тэгснээ харин тэр хуучин нийслэл нь бол жинкэнэ, ёстой ярих юм байхгүй гээд эрхий хуруугаа гозолзуулаад. Тэгээд би хуучин нийслэл орсоон гэхэд "өө тэгүүл тэгээл болоошд алив цохь!" гээл алгаараа цохилцож билээ.....

Хүмүүс шинэ нийслэл гоё гэж ярьдаг ч газарзүйн байрлал, байгалийн үзэсгэлэнт газар, цаг агаарын нөхцөл байдал зэрэг нь хуучин нийслэл шигээ төгс бүрдэж чадаагүй. Нутгийн иргэд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг юм билээ. Шинэ нийслэл нь 10-аадхан жилийн өмнө хуурай элсэн цөлд босч ирсэн газар. Одоо бол тэнгэр баганадсан өндөр шилэн барилга зэргээс бүрдсэн орчин үеийн хот. Дэд бүтэц сайтай гэж дуулдана лээ. Гэсэн ч энэ бүгд Алимны хотын иргэдийн толгойг өөр лүүгээ татаж чадаагүй. Тэд төрөлх хотдоо хайртай. Улсын төсөв, том том үйлдвэрүүд бүгд шинэ нийслэл Астанад байдаг ч хуучин нийслэл нь боловсролын түвшингээр Казакстандаа 1 номерт бичигдсэн хэвээр үлдсэн.

Фэйсбүүкээр тэнэж яваад Almaty гэсэн групп дотроос энэхүү зурагнуудыг үзээд их таалагдав. Блог дээрээ адд хийчий гэж бодлоо. Нэг бүрчлэн удаанаар үзвэл илүү ихийг мэдрэх байх.




































































































































Дэлгэрэнгүй...