Sunday 22 November 2009

Гадаадын их дээд сургуулиуд


Алаг хорвоо урд чинь
Алгаан тосон хүлээж байна
Эрээн хорвоо өмнө чинь
Инээмсгэлэн хүлээж байна. Хүн болгон мөрөөдлөө биелүүлж
Хүссэн сургуульдаа орцгоогоорой^^
(Уг мэдээллийг үзчээд дээрх Залруулга хэмээх нэртэй нийтлэлийг заавал үзээрэй)



Тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлтийг(application) яаж амжилттай бичих вэ?



-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана гэдэг бол оюутан хүмүүсийн хувьд цаашид боловсролдоо ашиглаж болох сул мөнгө юм. Гэхдээ олон тооны хүсэлтүүдээс өөрийн хүсэлтийг сонгохуйцаар бичихэд дараах зүйлс танд заавал хэрэг болно.

1. Та арван жилд байхаасаа л тэтгэлэгт хөтөлбөрүүдийг судлаж эхлэх хэрэгтэй юм. Яагаад вэ гэвэл арван жилд байхад тэтгэлэгт хөтөлбөрүүд дэх өрсөлдөөн бага байх ба хөтөлбөрүүд ч бага байдаг юм.

2. Тиймээс та эхлээд тэтгэлэгт хөтөлбөрүүд дээр очиж өөрийн оролцож болох хөтөлбөрүүдийг сонгож ав.

3. Юуны түрүүнд тэтгэлэгт хөтөлбөрийнхөө хүсэлтийхээ гадаад байдалд анхаарах нь зөв. Хөтөлбөрийн хороо олон мянган хүсэлтийг хүлээж авж байгаа шүү дээ. Тиймээс цэвэр, мэргэжлийн дүр төрхтэй хийгээрэй.

4. Багшаасаа сайн тодорхойлолт бичүүлж аваарай. Ичих хэрэггүйэ, яагаад гэвэл энэ бол багшийн тань ажил.

5. Бүртгүүл, бүртгүүл, бүртгүүл. Та өөрт тань тохирно гэж бодсон тэтгэлэг бүрдээ бүртгүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл та бага хүн бүргүүлсэн тэтгэлэгт сонгогдох боломжтой юм.
Та өөрийн ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байна гэж бодоод өөртөө итгэлтэй, бардамаар хүсэлтээ гаргах хэрэгтэй. Тэтгэлэг бол зөвхөн чадварлаг хүнд бус харин өөрийн амьралдаа ямар нэг зүйл хийж өөрийн хүссэн амьдралдаа хүрэх гэсэн хүнд зориулагдах ёстой байдаг.
Та нэг удаа л тэтгэлэгт оролцож хүсэлт гаргах аваас дараа дааргийнх нь танд аяндаа л амархан болоод ирэх болно.

Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам

Энэ бол миний хувьд хамгийн их найдлага тавьж байгаа хөтөлбөр юм. Миний олж мэдсэнээр бол очоод (сургалтын түвшин бол мэдээж маш сайн байх) амьдрах орчин тухтай , хүмүүс нь маш эелдэг сайхан харьцаатай ба амьдрах байр хоол хүнсээ өөрсдөө даах боловч сар болгон Японы боловсролын яамнаас Стипенд олгодог ба энэ нь дээрх зардалуудыг хангалттай даахаас гадна цааш нь хуримтлуулахад ч хүрэлцээтэй байдаг юм.


азгүй -энэ болохоор энэ шалгалтанд нь зөндөө олон удаа орж байсан ч тэнцэж чадаагүй нэг нөхөрийн бидэнд зориулсан зөвөлгөө юм

2010 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам гарлаа:

1. Судлаач оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
① Нийгмийн ухаан: Утга зохиол, Түүх, Хууль зүй, Улс төр, Эдийн засаг, Худалдаа, Сурган, Сэтгэл судлал, Нийгэм судлал, Хөгжим, Дүрслэх урлаг г.м
② Байгалийн ухаан: Онолын байгалийн ухаан, Инженер, Газар тариалан, Загасны аж ахуй, Эм зүй, Анагаах, Шүд, Гэр ахуй судлал г.м
*Японы их, дээд сургуульд байгаа бүх салбарт элсэлт авах боловч хүлээн авах сургууль байхгүй зэрэг шалтгаанаас суралцуулах боломжгүйд хүрэх нь бий

(2) Болзол, тавигдах шаардлага
① Иргэншил: Монгол Улсын иргэн байх.
② Нас: 1975 оны 4 дүгээр сарын 2-ноос хойш төрсөн байх
③ Боловсрол: Дараах болзлоос нэгээс доошгүйг хангасан байх. Үүнд:
(a) Баклаврын зэрэг авсан мэргэшлийнхээ дагуу үргэлжлүүлэн магистрантурт суралцаж байгаа хүн,
(b) Докторантурт суралцаж байгаа хүн,
(c) Магистр, докторын зэрэг хамгаалсан хүн.
Докторын зэрэг хамгаалсан хүний тухайд Японд эрдмийн зэрэг авахыг зорилгоо болгоогүй тохиолдолд хүлээн авахгүй.
(d) Шалгаруулалтанд орох хүсэлт гаргасан цаг хугацаа хүртэл их сургууль төгсөөд зэрэг авсан мэргэжлийнхээ дагуу 2 – оос дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай байх.
④ Сурлагын дүн: Их, дээд сургуулийг нийгмийн ухааны чиглэлээр 3.2 –оос дээш голч дүнтэй эсвэл 82 – оос дээш голч оноотой, байгалийн ухааны чиглэлээр 3.0 –аас дээш гол дүнтэй эсвэл 75-аас дээш голч оноотой тус тус төгссөн байх.
⑤ Мэргэшлийн салбар: Их, дээд сургуульд мэргэшсэн салбар болон түүнтэй хамаарал бүхий салбар. Суралцахыг хүсэж байгаа их, дээд сургуульд суралцах, судалгааны ажил хийх бүрэн боломжтой салбар байх.
⑥ Эрүүл мэнд: Бие сэтгэцийн хувьд эрүүл байх.
⑦ Япон руу явах өдөр: 2010 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 7-ны хооронд, эсвэл мөн оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 7-ны хооронд Монгол Улсаас Япон улс руу явах боломжтой хүн байх.
⑧ Урд өмнө нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан бол эх орондоо буцаж ирсний дараа 3 – аас дээш жил сургалт, судалгааны байгууллагад ажилласан байх шаардлагатай. Гэхдээ, үүнд Япон хэл, соёл судлаач оюутнаар суралцаж эх орондоо буцаж ирээд өмнө нь суралцаж байсан их, дээд сургуулиа төгссөн хүмүүс хамаарахгүй.
⑨ Японы их, дээд сургуульд суралцаж байгаа хүн хамрагдах боломжгүй.
⑩ Япон Улсын Засгийн газраас бусад байгууллагын болон өөрийн улсын Засгийн газрын тэтгэлэг авч байгаа бол оролцох боломжгүй.

(3) Шалгаруулалт
① Бичгийн шалгалтп: Англи хэл, Япон хэл
② Ярилцлагын шалгалт: Англи, япон хэлний аль өндөр авсан оноогоор нь шалгалтыг шүүж тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
③ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
④ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
*Сонгон шалгаруулахад бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтаас гадна Японд хийх судалгааны ажлын төлөвлөгөөг чухалчлан үзнэ. Уг төлөвлөгөөг зөвхөн бичгийн шалгалтанд тэнцэгсдээс авна.

(4) Сургалтын агуулга
① Хуваарилагдсан их, дээд сургуулиас япон хэлний мэдлэг нь хангалтгүй гэж үзсэн тохиолдолд эхний 6 сар Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан япон хэлний курст элсэн орж хичээллэнэ. Япон хэлний бэлтгэл сургалт дууссан оюутан нь урьдчилан шийдэгдсэн байсан их, дээд сургуульд элсэн орно.
②Судлаач оюутаноос магистрантурын үндсэн оюутнаар элсэн орох, эсвэл магистрантураас докторантурт элсэх тохиолдолд тухайн их дээд сургуулиас авдаг элсэлтийн шалгалтанд тэнцэх ёстой.

2. Их сургуулийн үндсэн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
①Нийгмийн ухаан
Нийгмийн ухаан А: Хууль зүй, Улс төр, Боловсрол судлал, Нийгэм судлал, Утга зохиол, Түүх, Япон хэл, Бусад
Нийгмийн ухаан В: Эдийн засаг, Менежмент
②Байгалийн ухаан
Байгалийн ухаан А: Онолын байгалийн ухаан (Математик, Физик, Хими), Электрон, цахилгааны чиглэл (Электроникийн инженер, Цахилгааны инженер, Мэдээллийн технологи), Механикийн чиглэл (Механик инженер, Хөлөг онгоцны үйлдвэрлэл), Зам гүүр, архитектурын чиглэл (Зам гүүрийн инженер, Архитектур, Байгаль орчин), Хими (Хэрэглээний хими, Химийн технологи, Үйлдвэрийн хими, Нэхмэлийн инженер), Бусад (Металлург, Уул уурхай, Хөлөг онгоцны технологи, Биотехнологи)
Байгалийн ухаан В: Хөдөө аж ахуй (Газар тариалан, Хөдөө аж ахуйн хими технологи, Мал аж ахуй, Мал эмнэлэг, Ой судлал, Хүнс судлал, Загасны аж ахуй), Эрүүл мэнд (Эм зүй, Эрүүл мэнд, Сувилахуйн ухаан), Онолын байгалийн ухаан (Биологи)
Байгалийн ухаан С: Анагаах ухаан, Шүд судлал
*Японы их, дээд сургуульд байгаа бүх салбарт элсэлт авах боловч хүлээн авах сургууль байхгүй зэрэг шалтгаанаас суралцуулах боломжгүйд хүрэх нь бий

(2) Болзол, тавигдах шаардлага
① Иргэншил: Монгол Улсын иргэн байх.
② Нас: 1988 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
③ Боловсрол: 2009 онд ЕБС-ийн 11 дүгээр анги төгсөх, эсвэл дотоодын их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн оюутан байх.
④ Сурлагын дүн: а. Нийгмийн ухааны чиглэлээр 3.2-оос дээш голч дүнтэй буюу 82-оос дээш голч оноотой байх, б. Байгалийн ухааны чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй буюу 75-аас дээш голч оноотой байх.
*Голч дүн болон голч оноог дүнгийн жагсаалт дээр тодорхой тэмдэглэсэн байх
⑤ Эрүүл мэнд: Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.
⑥ Япон руу явах өдөр: 2010 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 7-ны хооронд, заасан хугацаанд Монгол Улсаас гарч Япон Улсад очих боломжтой хүн (Заасан хугацаанд Японд очиж чадахгүй тохиолдолд Японд очих зардлыг олгохгүй ба улмаар Япон Улсад суралцуулахыг татгалзах тохиолдолд ч байдаг).
⑦ Урьд өмнө нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаагүй байх.
⑧ Японы их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль суралцаж байгаа бол оролцох боломжгүй.
⑨ Япон Улсын Засгийн газраас бусад байгууллагын болон өөрийн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа бол оролцох боломжгүй.

(3) Шалгаруулалт
① Бичгийн нэгдүгээр шалгалт
(Нийгмийн ухаан) Математик
(Байгалийн ухаан A, В, С) Математик, Хими
② Бичгийн хоёрдугаар шалгалт (Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүсээс авна)
(Нийгмийн ухаан) Англи хэл, Япон хэл
(Байгалийн ухаан A) Англи хэл, Япон хэл, Физик
(Байгалийн ухаан В, С) Англи хэл, Япон хэл, Биологи
③ Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
④ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсэдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
⑤ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.

(4) Сургалтын агуулга
① Эхний 1 жил нь их сургуульд дэвшин суралцах шаардлагатай япон хэлний эрчимжүүлсэн сургалт болон бусад бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны заасан их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцсэний дараа тухайн их, дээд сургуульд элсэнэ. Оюутны элсэлтийн шалгалт өгөх их, дээд сургуулийг, сурлагын дүн зэргийг харгалзаж үзсэний үндсэн дээр Японы Боловсрол, шинжлэх ухааны яам тухайн бэлтгэл сургалтын байгууллага буюу их, дээд сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Төгссөн оюутанд диплом, тухайн мэргэжлийн салбараас хамаарч бакалавр зэрэг олгоно.

3. Техникийн коллежийн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
① А групп: Бодис, материалын инженер
② В групп: Механик инженер, Цахилгаан, электроник инженер, Мэдээлэл, холбоо, сүлжээний инженер, Зам гүүр, барилга, Хөлөг онгоцны инженер, Бусад
*”Бусад” мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн тохиолдолд тухайн салбараас шалтгаалан хүлээн авах сургууль олдохгүй байх нь бий

(2) Болзол, тавигдах шаардлага
Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх журамтай ижил ба харин сурлагын дүнгийн тухайд 2. (2). ④ – ын байгалийн ухааныг үзнэ үү.

(3) Шалгаруулалт
① Бичгийн 1-р шалгалт
А групп: Математик, Хими
В групп: Математик, Физик
② Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
③ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсэдээс англи, япон хэлний шалгалт авч Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
④ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.

(4) Сургалтын агуулга
① Эхний 1 жил нь Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны заасан бэлтгэл сургуульд элсэн орж, техникийн коллежид элсэн суралцахад шаардлагатай япон хэлний болон бусад эрчимжүүлсэн бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны заасан техникийн коллежид дэвшин суралцана. Дэвшин суралцах коллежийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам нь холбогдох сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Техникийн коллеж нь ЕБС-ийн дунд анги төгсөгчдийг элсүүлэн 5 жил сургадаг сургууль бөгөөд Засгийн газрын тэтгэлэгт оюутан нь 3 дугаар курсээс элсэн орж 3 жил (Хөлөг онгоцны инженер бол 3 жил 6 сар) мэргэжлийн мэдлэг эзэмшин төгсөнө. Төгсөхөд диплом, дэд баклавр зэрэг олгоно.

4. Мэргэжлийн сургуулийн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
Зам гүүр, Архитектур, Цахилгаан инженер, Электроник инженер, Цахилгаан холбоо, Хүнсний тэжээл судлал, Сургуулийн өмнөх насны сурган, Нарийн бичиг, Зочид буудал, Аялал жуулчлал, Хувцас чимэглэл, Дизайн, Гэрэл зураг, Бусад
*”Бусад” мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн тохиолдолд тухайн салбараас шалтгаалан хүлээн авах сургууль олдохгүй байх нь бий.

(2) Болзол, тавигдах шаардлага
Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх журамтай ижил ба харин сурлагын дүнгийн тухайд 2. (2). ④ – ын байгалийн ухааныг үзнэ үү.

(3) Шалгаруулалт
① Бичгийн шалгалт
Математик, Англи хэл
② Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
③ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсэдээс япон хэлний шалгалт авч Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
④ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.

(4) Сургалтын агуулга
① Эхний 1 жил нь Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны заасан бэлтгэл сургуульд элсэн орж, мэргэжлийн сургуульд элсэн суралцахад шаардлагатай япон хэлний болон бусад эрчимжүүлсэн бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны заасан мэргэжлийн сургуульд дэвшин суралцана. Дэвшин суралцах мэргэжлийн сургуулийг бэлтгэл сүргалтын дүнг үндэслэн Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яам нь холбогдох мэргэжлийн сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Бэлтгэл сургалт төгссөн оюутан нь мэргэжлийн сургуулийн дотор ЕБС-ийн ахлах анги төгсөгсдийн элсэн орох боломжтой мэргэжлийн ангид дэвшин 2 жил мэргэжлээрээ мэдлэгт суралцана. Төгсөхөд диплом олгоно.



ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Төрийн буцалтгүй тусламж олгох журам


-Шинээр оюутан болох гэж байгаа залуучууд төрөөс зээл тусламж хэрхэн авдаг, ямар нөхцөл, журам байдаг талаар мэдээлэл дулимагхан мэт санагддаг юм. Тийм үүднээс одоо оюутан болоогүй байгаа ч эртнээс бэлдээд судлаасай гэсэн үүднээс доорхи журмыг нийтэллээ. МОНГОЛ УЛСЫН БОЛОН ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧДАД ТӨРИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургууль" гэнэ)-ын бакалавр, магистр, докторын өдрийн сургалтад зохих журмын дагуу элсэн суралцаж байгаа Монгол Улсын иргэнд сургалтын төлбөрийн төрийн буцалтгүй тусламж олгох, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүйгээр суралцаж байгаа Монгол Улсын иргэнд амьжиргааны тэтгэлгийн буцалтгүй тусламж олгох болон хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийн буцалтгүй тусламж олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө. 1.2. Сургалтын төрийн сан, сургууль, суралцагч хоорондын харилцааг холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмаар зохицуулна. 1.3. Энэхүү журмын дагуу төрийн буцалтгүй тусламж авах суралцагч Сургалтын төрийн сантай гэрээ байгуулна. Уг гэрээг үндэслэн суралцагчийн сургалтын төлбөрийг тухайн сургуульд Сургалтын төрийн сангаас тусгай хуваарийн дагуу шилжүүлнэ. 1.4. Тухайн жилд төрийн буцалтгүй тусламжид хамрагдах суралцагчдын хяналтын тоог сургууль тус бүрээр боловсролын болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 7 дугаар сарын 1-ний дотор тогтоож, холбогдох сургууль, Сургалтын төрийн санд мэдэгдэнэ. Тухайн хичээлийн жилд элсэгч, суралцагчдад хяналтын тоонд багтаан шинээр болон үргэлжлүүлэн олгох хуваарийг мэргэжлээр нь тодорхойлсон байна. Энэ хуваарийг нийтэд мэдээлэх ажлыг тухайн сургууль, Сургалтын төрийн сан зохион байгуулна. Хоёр. Төрийн буцалтгүй тусламж олгох нөхцөл2.1. Элсэгчдэд дараахь нөхцөлд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг Сургалтын төрийн сангаас хяналтын тоонд багтаан буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгоно: 2.1.1. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн дагуу зохион байгуулсан улсын хэмжээний олимпиадад эхний гурван байр эзэлсэн суралцагчийн сургалтын төлбөр; 2.1.2. олон улсын зэрэглэлийн олимпиад, уралдаан, тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн амжилттай оролцсон суралцагчийн сургалтын төлбөр; 2.1.3. хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүйгээр суралцаж байгаа Монгол Улсын иргэний амьжиргааны тэтгэлэг; 2.1.4. бүтэн өнчин суралцагчийн сургалтын төлбөр; 2.1.5. хөгжлийн бэрхшээлтэй суралцагч буюу эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын төлбөр; 2.1.6. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөр; 2.1.7. өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингийн 50 хувиас доогуур орлоготой өрхийн суралцагчийн сургалтын төлбөр; 2.1.8. бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд 50 хүртэл толгой мал ногдох малчин өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөр; 2.1.9. хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэний сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг. 2.2. Хяналтын тоонд багтаан дараахь нөхцөл хангасан суралцагчдыг шалгаруулан, сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийн буцалтгүй тусламжийг шинээр буюу үргэлжлүүлэн олгоно: 2.2.1. сургуулиа төгссөний дараа орон нутагт 3-аас дээш жил ажиллахаар гэрээ байгуулсан суралцагчийн сүүлийн 2 жилийн сургалтын төлбөр; 2.2.2. журмын 2.1.4, 2.1.5-д заасны дагуу буцалтгүй тусламж авч суралцсан суралцагчийн сурлагын голч дүн 2.0 болон түүнээс дээш байх тохиолдолд, бусад нөхцөлөөр буцалтгүй тусламж авч суралцсан суралцагчийн сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх тохиолдолд гэрээг сунган буцалтгүй тусламжийг үргэлжлүүлж олгоно. Голч дүнгийн үзүүлэлтээр хасагдсан суралцагчийн оронд нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа тухайн сургуулийн суралцагчийг Сургалтын төрийн сангаас шалгаруулан буцалтгүй тусламжид хамруулж болно. Гурав. Бүрдүүлэх материал3.1. Төрийн буцалтгүй тусламжид хамрагдах суралцагч нь дараахь бичиг баримтыг бүрдүүлэн жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор сургуульдаа өгнө: 3.1.1. өргөдөл (тусгай маягтын дагуу); 3.1.2. эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар; 3.1.3. бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар (магистрант, докторантын хувьд бакалавр, магистрын дипломын хуулбар); 3.1.4. энэ журмын 2.1.1, 2.1.2, 2.1.4-2.1.8-д заасан суралцагчийн хувьд сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох эрхийн бичиг; 3.1.5. энэ журмын 2.1.1-2.1.3, 2.1.9-т заасан суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр; 3.1.6. энэ журмын 2.1.4-т заасан суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсны гэрчилгээний хуулбар; -энэ журмын 2.1.5-д заасан суралцагчийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон холбогдох байгууллагын тодорхойлолт; -энэ журмын 2.1.6-д заасан суралцагчийн хувьд өрхийн нэг гишүүнийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болохыг тогтоосон холбогдох байгууллагын тодорхойлолт; -энэ журмын 2.1.7-д заасан суралцагчийн хувьд өрхийн нэг гишүүнд ногдох орлогыг тодорхойлсон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт; -энэ журмын 2.1.8-д заасан суралцагчийн хувьд өрхийн нэг гишүүнд ногдох толгой малын тоо, малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт; -энэ журмын 2.2.1-д заасан суралцагчийн хувьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр болон аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ; -энэ журмын 2.2.2-т заасан суралцагчийн хувьд сургуулийн болон дүнгийн тодорхойлолт. Дөрөв. Төрийн буцалтгүй тусламжийн санхүүжилт 4.1. Сургалтын төрийн сангийн шугамаар төрийн буцалтгүй тусламж авахыг хүссэн суралцагчдаас батлагдсан хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан зохион байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд тухайн сургуулийн сургалтын болон оюутны асуудал хариуцсан ажилтан, оюутны байгууллага, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөллийг оруулна. Комисс нь энэ журмын 3-т заасан материалыг үндэслэн төрийн буцалтгүй тусламжид хамрагдах элсэгч, суралцагчийг жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор сонгон шалгаруулж, дүгнэлтийг Сургалтын төрийн санд хүргүүлнэ. 4.2. Сургалтын төрийн сан нь төрийн буцалтгүй тусламжид хамруулахаар сургуулиас гаргасан дүгнэлтийг үндэслэн суралцагчтай гэрээ байгуулж, төлбөрийг сургуульд нь шилжүүлнэ. Санхүүжилтийн хэмжээ болон суралцагчтай байгуулах гэрээний загварыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. 4.3. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүйгээр суралцаж байгаа Сургалтын төрийн сантай гэрээ байгуулсан Монгол Улсын иргэнд амьжиргааны тэтгэлгийн төрийн буцалтгүй тусламж олгоно. Суралцагчид олгох амьжиргааны тэтгэлгийн хэмжээг холбогдох гэрээ, хэлэлцээрт тодорхой заагаагүй бол тэтгэлгийн хэмжээ болон Сургалтын төрийн сан, суралцагч хооронд байгуулах гэрээний загварыг боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. Санхүүжилтийг Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яамаар дамжуулан олгоно. Элчин сайдын яам нь жил бүр өөрийн суугаа болон хавсран суугаа оронд суралцаж байгаа Монгол Улсын иргэдийн сурлагын талаархи судалгааг гаргаж, жил бүрийн 10 дугаар сард гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Сургалтын төрийн санд ирүүлж байна. 4.4. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд гэрээ, хэлэлцээрт заасан санхүүгийн нөхцөлийн дагуу сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийн төрийн буцалтгүй тусламжийг олгоно. Суралцагчдад олгох амьжиргааны тэтгэлгийн хэмжээг холбогдох гэрээ, хэлэлцээрт тодорхой заагаагүй бол боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан шийдвэрээр тогтооно. Санхүүжилтийг Сургалтын төрийн сангаас тухайн суралцагчийн суралцаж байгаа сургуулиар дамжуулан олгоно. Сургууль нь тухайн суралцагч хичээлдээ бүрэн сууж, сургуулиас тавьсан шаардлагыг бүрэн биелүүлж байгаа талаархи мэдээллийг гарган Сургалтын төрийн санд албан ёсоор хичээлийн улирал бүрийн төгсгөлд ирүүлж байна. 4.5. Энэхүү журмын 4.3, 4.4-т заасан төрийн буцалтгүй тусламжид хамрагдаж байгаа суралцагчийн гэрээг сунгах, санхүүжилтийг үргэлжлүүлэн олгох асуудлыг холбогдох сургууль, Элчин сайдын яамны тодорхойлолтыг үндэслэн Сургалтын төрийн сан шийдвэрлэнэ. 4.6. Суралцагч нь чөлөө авсан болон журамд заасан голч дүнгийн босгын шаардлага хангахгүй суралцсан тохиолдолд сургуулийн албан ёсны шийдвэр, саналыг үндэслэн гэрээг нь түдгэлзүүлж, санхүүжилтийг түр зогсооно. Тав. Бусад 5.1. Хоёр дахь дээд боловсрол эзэмшиж байгаа суралцагчид энэхүү журам хамаарахгүй. 5.2. Гэрээ, санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж, гэрээ, дүрэм, журмаар зохицуулна. Засгийн газрын 2008 оны 177 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт



Тайваний “National Sun Yat-Sen” University


- ТЭТГЭЛЭГТ БОЛОВСРОЛ ТӨВ alt
Тайваний “National Sun Yat-Sen” University-д 70-100%-ийн тэтгэлгээр суралцуулна
National Sun Yat-Sen University нь БНХАУ-ын үндэслэн байгуулагч алдарт Sun Yat-Sen-ий нэрээр нэрлэгдсэн бөгөөд Тайваний Каошинд байрладаг улсын томоохон их сургуулийн нэг юм.
Одоогоор тус сургууль урлаг, шинжлэх ухаан, инженер, менежмент, далайн шинжлэх ухаан болон нийгмийн
шинжлэх ухаан зэргийг багтаасан 6 коллежоос бүрдсэн 19 бакалаврын, 34 магистрын, 26 докторын хөтөлбөрүүдтэй.
National Sun Yat-Sen University-д 1 жил хэлний бэлтгэлд сурч төгсөөд цаашид бакалавр, магистр зэргээр 70-100%-ийн тэтгэлгээр суралцах боломжтой.

Хаяг: “ЖИМ” төвийн 3 давхарт /11-р хорооллын замын хойно, Хэвлэлийн хүрээлэнгийн зүүн талд/
Утас: 354322, 50888828, 50888838, 50888858

Швейцарит суралцахыг сонирхвол



Швейцарийн Холбооны Улсын Засгийн газрын 2010-2011 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлгийн тухай өргөдлийн маягт болон дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб хуудсаас авна уу:
www.swissconsulate.mn эсвэл www.sdc.mn

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ УЛСЫН КОНСУЛЫН ГАЗАР


МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Германд дээд сургуульд суралцахаар зориж буй таньд

(Монгол дахь Улсын 6 их сургуульд 2 жил суралцсан байх (МУИС; ТИС; АУИС, ХААИС; СУИС, Хvмvvнлэгийн ИС). Yvнд хувийн аль ч их дээд сургууль болон Санхvv Эдийн Засгийн дээд Сургуулийн бичиг баримт Германы дээд сургуульд суралцахад нэмэр болохгvйг анхаарна уу.)

-1. Герман дээд сургуульд суралцахад сvvлийн жилээс зарим мужийн их, дээд сургуулиуд тєлбєрийн системд шилжиж байгаа бєгєєд, нэг улиралын (хагас жил) сургалтын тєлбєр нь таны хаана сурч байгаа муж улсаас хамааран дунджаар 500 Евро. Энэ тєлбєрт зарим хотуудад 6 сарын автобус, галт тэргэнд vйлчлэх билетийг оролцуулан тооцсон байх нь бий. Тэгэхлээр хэрвээ та Германд сургуульд орох хvсэлтэй бол эхлээд энэ тал дээр тооцож vзсэн байх шаардлагатай болов уу, учир нь монголд байгаа зарим залуус маань одоо болтол германы сургалт vнэгvй гэсэн бодолтой байдаг!

2. Германд амьдрахад сард 800-1000 Евро наад зах нь хэрэг болно. Байрны зардал оюутны байранд 200-300 Евро, хувиараа бол амьдарч буй хотоосоо шалтгаалаад 300-600 Евро, дээр нь даатгалд 50 орчим евро сар бvр тєлнє, тэгээд утасны зардал гээд бодохлоор нэг их бага биш. Германд суралцагч ихэнх оюутнууд ажил хийдэг. Хэрвээ чи Германд ирээд хэлний шалгалтандаа тэнцвэл жилд 90 хоног (хагас єдєр) ажиллах эрхтэй болно, зарим тохиолдолд тэрнээс ч илvv хугацаагаар ажиллаж болно (ажил олгогчтойгоо тохиролцоно гэх vv дээ). Гэхдээ хэрвээ хэлний шалгалтаа даваагvй тохиолдолд энд хэлний курсд суралцах ба vvнд ажил хийх зєвшєєрєл байхгvй. Германд, ялангуяа баруун Германы хотуудад маш хатуу бєгєєд ажлын зєвшєєрєлгvй ажил олдох нь ховор, тиймд Германд ирэхээсээ ємнє сайн хэлээ сайжруулж ирэхгvй бол ирсэн хойноо хэлний курсд суралцах нэрээр гэрийхэндээ нэлээд дараа болно гэсэн vг (эцэг эхээсээ мєнгє авахаас єєр аргагvй болно).

3. Германы дээд сургуулиудад суралзаж, амжилттай vзvvлэлт гаргасан тохиолдолд стипенд олдох боломжууд байдаг. Энэд талаар би тусдаа мэдээлэл бичих тул тэндээс мэдээлэл аваарай.

Германы дээд сургуульд суралцахад сөрөг зvйл бас нилээд бий:

1. Дээд сургуулиуд нь маш чєлєєт зохион байгуулалттай, анги хамт олон, цагийн хуваарь гэж байхгvй. Чи тодорхой сонгосон мэргэжлийнхээ дагуу vзэх ёстой лекц семинаруудыг хэдийг нь хэзээ vзэхээ єєрєє сонгоно. Yvнд нэг семестерт хэдэн шалгалт єгєх буюу єгєхгvйгээ чи єєрєє шийднэ. Энэд нь их аятайхан сонсогдож буй боловч монголчууд бидэн шиг заавал шахаж шаардуулж байж хичээлээ хийдэг, дvнгээр айлгуулж байж давтдаг улсуудад арай зєєлєндсєн систэм юм. Хамгийн гол нь семестерийн явцад хяналтын ажил хийж, дvн тавина гэж хэзээ ч байхгvй боловч яг шалгалтаа маш хатуу авах бєгєєд vvнд Германы сургуулийг тєгсєхєд хамгийн саад болдог зvйл нь энэхvv сул хяналт, хатуу шалгалт байдаг юм.

2. Дээд сургуульд нэг профессорд ноогдох оюутны тоо Англи, Америкийг бодвол хамаагvй єндєр, ялангуяа лекцийн vеээр чи єєр зуугаад оюутантай нэг єрєєнд сууж хичээл хийнэ, семинарын vеэр лекцэнд гарсан материалыг 20-30 хvнтэй жижиг группэд профессорын ассистантууд самбар дээр бодлогуудыг бодож єгєх бєгєєд маш ховор тохиолдолд оюутнууд самбарт дуудагдана. Нийгмийн ухааны салбаруудын хувьд гол тєлєв бие дааж семинарын ажил бичих шаардлагатай байдаг.

3. Германы дээд сургуульд суралцах хугацаа бусад орныхыг бодвол хамаагvй урт байдаг. Yvнд эдийн засгийн чиглэлээр хамгийн бага гэхэд 4,5; хамгийн урт нь 6 жил суралцаж байж дипломоо авна. Энд нь оюутнууд хэдэн хичээл хэзээ vзэхээ єєрсдєє шийддэгтэй холбоотой ба шалгалтнаас айж хойш нь сунгаад байвал 10 жил ч оюутан байх явдал байдаг. Анагаах ухааны мэргэжлээр 6-7 жил, хууль-6 жил суралцаж байж диплом авна. Тєгссєн хойноо нийгмийн ухааны чиглэлийн тєгсєгчдийн дипломыг "Магистр" гэж нэрлэдэг ба эдийн засаг, техник, хууль, бусад чиглэлийн тєгсєлтийг "Диплом" гэж нэрлэнэ. Англи, Америкийн системээс ялгарах зvйл нь Мастер гэсэн шат байхгvй ба Германы сургуулийн Магистр, Диплом-ин дараа шууд Ph.D хийх эрхтэй болно.

II Германы дээд сургуульд яаж суралцах вэ, яаж сургуульд орох вэ?

1. Германы дээд сургуульд ороход шаардагдах хамгийн гол нєхцєл: "Монгол дахь Улсын аль нэг их дээд сургуульд (ТИС, МУИС, ОУХДС г.м.) дор хаяж 2 жил сурсан байх" шаардлагийг хангасан байна. Тиймд сургуулийнхаа дипломыг герман хэл дээр орчуулуулаад 3 хувийг vйлдэж тус бvр нотариатаар оруулах ба орчуулгийн товчооны тамга даруулна. Мєн тvvнээ Гадаад хэргийн яамны визийн тасаг дээр очиж давхар баталгаажуулна.

2. Хэрвээ та герман хэл мэдэхгvй бол яаралтай герман хэлний курсд ор! Гэхдээ нэр хvндтэй, ялангуяа Германд сургуульд ороход зориулж хичээл заадаг курсууд байдаг, тэнд орох хэрэгтэй. Миний мэдэхээр "Монрэйс", "Бабилон" болон ОУХДС; Хvмvvнлэгийн их сургуулиудын оройн курсvvд сайн. Ямар ч л байсан нэг жил Монголд хэл vзэх хэрэгтэй. Германд дээд сургуульд орохын тулд 850 цаг Герман хэл vзэх ёстой, тэгээд хэлний курсын vзсэн цагийг заасан бичгийг дээд сургуульд явуулах материалдаа хавсаргана. Хэрвээ Германд ирэх гэж яарч буй бол 6 сар хэл vзээд, дараа нь Германд 6 сар хэл vзэхээр виз авч энд хэл vзэж болно. Ингэхэд хэлний курсэд мєнгєє шилжvvлж 6 сарын урилга авах ба Германд очсон хойноо хэлний курсээсээ шууд дээд сургуульд орох боломжтой. Ер нь Монголоос ирж буй маш олон залуучууд ихэнх нь эхлээд Германд хэлний курсд явж байгаад дарааа нь дээд сургуульд ордог.

3. Хэлний бэлтгэл хангагдсан тохиолдолд миний тvрvvчийн бичсэн зєвлємжийн дагуу дээд сургуулийн материалаа бэлдэж, сонирхсон сургуульдаа явуулна. Сургуулиас чинь сургуульд орсон бичиг ирвэл чиний гол ажил эхэлнэ гэсэн vг. Энд нь виз хєєцєлдєх ажил юм. 10 сарын дундуур дээд сургуульд орох гэж буй бол 8 сарын дундаас ємнє сургуулийн бичиг ирсэн байх ёстой, учир нь Германы элчин 2 сарын ємнє визийн єргєдлийг оруулсан байхыг шаардана. Хэрвээ 8 сарын дунд єнгєрєєд чиний урилга хожуу хойно ирсэн бол тэр семестердээ сурч чадахгvй гэсэн vг, миний мэдэхээр vvнд элчин их хатуу байж, материал хvлээж авдаггvй санагдана. Тэгэхлээр нєгєє сургууль руугаа албан ёсны факс явуулж, материал оройтож ирсэн учир виз гарахгvй нь, миний сургуулийн урилгыг дараагийн семестерт болгож єгєєч гэж хvснэ. Олон орны мянган оюутнууд визний ижил проблемтой байдаг учир сургууль урилгыг хойшлуулдаг, гол нь заавал сургуульдаа мэдэгдэхгvй бол урилга дараагийн семестерт хvчингvй болно.

4. Нэгэнт урилга цагтаа ирсэн бол элчинд материалаа оруулна. Yvнд Германы сургуульд явуулсан материалууд дээрээ нэмээд санхvvгийн баталгаа гэсэн айхтар баримтуудыг бэлдэнэ. Yvнд, хэрвээ ар гэр чинь боломжтой бол чи шууд 10000 ДМ-ийн чекийг єєрийн нэр дээр хийлгvvлж элчинд оруулна, тэр чекийг германы банкинд єгч єєрийн дансанд мєнгє хийлгэнэ. Хэрвээ ийм боломж vгvй бол танай хамаатан, эсвэл таньдаг хvн ажилладаг, болвол даргалдаг аль нэг компаниас чамд жил болгон 10000 ДМ буюу сар бvр 800-1000 ДМ шилжvvлж байна гэсэн бичиг хийлгэх шаардлагатай. Энэ компани нь аль нэг хоршоо, жижиг компани байж болохгvй, 25 сая Тєг.-єєс дээш vндсэн хєрєнгєтэй ( тус тоог тодруулна уу), vйл ажиллагаа нь тогтмол, єргvй компани байх ёстой. Тус компаний сvvлийн жилийн санхvvгийн тайлан, тухайн компаний талаар татварын газрын бичиг баримт хэрэг болно. Эдгээр материалын талаар Германы элчин дээр тодорхой заасан баримт бичиг єлгєєстэй байдаг ба тэдгээрийг олж уншиж танилцана уу. Мєн ажлын єдєр болгон 9-12 цагт Германы элчин дээр Германд сургуульд суралцах хvсэлтэй олон оюутнууд виз авахаар цуглардаг ба тэднээс мєн мэдээлэл авч болно.

Эдгээр мэдээлэл чамд бага ч болов тус болох болов уу гэж найдаж байна. Германд сургуульд орох гэж хvмvvс бvтэн жил хєєцєлддєг юм шvv, битгий шантраарай.

1. Германы дээд сургуульд ороход дараах нєхцлийг хангасан байх шаардлагатай:

1. Монгол дахь Улсын 6 их сургуульд 2 жил суралцсан байх (МУИС; ТИС; АУИС, ХААИС; СУИС, Хvмvvнлэгийн ИС). Yvнд хувийн аль ч их дээд сургууль болон Санхvv Эдийн Засгийн дээд Сургуулийн бичиг баримт Германы дээд сургуульд суралцахад нэмэр болохгvйг анхаарна уу.

Гэхдээ: Ялангуяа хуучны зvvн Германы зарим сургуулиуд СЭЗДС болон зарим хувийн сургуулийн бичиг баримтыг тооцдог гэсэн мэдээ бий.

2. Дор хаяж жилийн хугацаатай 850 цаг герман хэл vзсэн байх. Yvнд ялангуяа их дээд сургуулийн дэргэдэх хэлний курс, мєн албан ёсоор батлагдсан курсууд байвал сайн. Герман хэл монголд vзээгvй тохиолдолд Германд дээд сургуульд орох боломж бараг vгvй.

3. Монголд хэл vзэлгvйгээр Герман хэлний курсд хэл vзэхээр ирж болно. Ингэхийн тулд аль нэг хотын хэлний курсд 6 ба тvvнээс дээш сар хэл vзэхээр бvртгvvлж мєнгєє шилжvvлсэн байх шаардлагатай. 3 сар хэлний курсд сурахаар бvртгvvлэхэд зєвхєн жуулчны "C" ангиллын виз єгєх учир 6 сараар бvртгvvлэх хэрэгтэй, тэгж байж "Д" ангиллын, Германд ирээд сунадаг сургуулийн виз элчингээс авна. Хэлний курсууд Германд vнэтэй байдаг тул эхлээд 3-6 сар Монголд хэлний курсд суралцах нь ашигтай байдаг.

4. Германы дээд сургуульд суралцах Application Form-ыг Германы дээд сургуулиудын homepage-ээс download хийж авах, тvvнийгээ бєглєх. Энэхvv application form-г зєв бєглєх нь хамгийн чухал ба vvнд Германы боловсролын систэмийг сайн мэдэх хvнээс зєвлєлгєє авах шаардлагатай. Германы дээд сургуульд нийгмийн ухааны салбарын 2-3 чиглэлийг зэрэг сурч байж дээд сургууль тєгсдєг, мєн зарим чиглэлийн хичээл євєл эхэлж заримых нь зун эхлэх тул тухайн сургуулийн home page дээр "Informationen fuer die Studienbewerber" буюу "Information for new applicant" гэдэг буланг сайн судлана уу.

5. Танд мэргэжлийн зєвлєгєє єгєх Германы Эрдмийн Солилцооны Алба 8 ДААД)-ийн тєлєєлєгч Kристианэ Зилч ОУХДС-ын (МУИС-ин 2-р байр, 4 давхар, 452 тоот) Герман Судлалын танхимд ажиллах ба хvн хvлээж авах цагт нь очиж єєрийн хvсэлтийг илэрхийлэн зєвлєлгєє авна уу.Мєн application form-г тэндээс авч болно.

6. Хvмvvнлэгийн дээд сургууль, ОУХДС-ийн багш оюутнууд Германд хэрхэн суралцах талаар сайн мэддэг тул тэднээс мэдээлэл аваарай.

7. Application form-оо зєв бєглєсний дараа дараах баримтуудыг хавсруулна:

а. тєрсний гэрчилгээ, албан ёсны герман хэл дээрх орчуулга

б. 10 жилийн аттестат, албан ёсны орчуулга

в. Их дээд сургуульд 2 жил сурсан баталгаа бичиг (тус сургуулийн толгойтой албан ёсны бичиг (оюутан Б. нь тус сургуулийн 2-р курсд сурч буй нь vнэн болно гэсэн утгатай), орчуулга

г. Сурлагын дэвтэр (книшк)-ни хуулбар, албан ёсны орчуулга Эдгээр бvх бичиг баримтыг орчуулгын товчоогоор оруулж орчуулгыг баталгаажуулсан тамга даруулах хэрэгтэй. Мєн нотариатаар батлуулсан байх шаардлагатай.

Зарим сургуулиуд Гадаад Явдлын Яамны Баталгаа шаарддаг тул тэнд орчуулга, нотариатын баталгааг хийлгэвэл бvvр сайн. Бvх бичиг баримтыг 3-4 хувь vйлдэж, тус бvрд нь тамга даруулах. Та их сургуульд орох application-г мєн 3-4 хувь бєглєж, бvх материалыг 3-4 сургуульд зэрэг явуулбал зохино. Учир нь Та хэд л бол хэдэн сургуульд материал явуулах эрхтэй ба олон сургуульд материал явуулснаар Таны дээд сургуульд орох шанс нэмэгдэх нь мэдээж. Сонирхсон сургуулиудаа интернэтээс олж, хаягийг нь тэндээс авна уу.

8. Германы дээд сургуулиудын интернэт хаяг: www. uni-hot.de гэсэн хэлбэртэй байдаг. (гол тєлєв). Жишээ нь : www. uni-freiburg.de, www.uni-heidelberg.de, www.uni-konstanz.de 2-3 дээд сургуультай хотын сургуулиудын хаяг єєр: www. fu-berlin.de www.tu-berlin.de Ийм тохиолдолд єєрийн суралцахаар сонирхож буй хотын вебд орж сургуулийн хаягийг олох: www.berlin.de www.muenchen.de

9. Ингэж бэлдсэн 3-4 хувь материалуудаа зун нь бол 7-р сарын 15-ны дотор (10 сард хичээл эхлэх), євєл нь 1 сарын 15-ны дотор (4 сард хичээл эхлэх) тухайн сургуулиудад явуулна уу. Єєр тодруулах зvйлс байвал мэдэгдэнэ vv.


Төлбөргүй боловсрол: Скандинавын Орнуудад Суралцах

-
Ихэнх Европын орнууд боловсролын салбартаа дунджаар ДНБ-ийхээ 5 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зарцуулдаг бол Скандинавын орнууд үүнээс бараг хоёр дахин их буюу 10 орчим хувийг зарцуулдаг. Скандинавын орнууд гэдэгт та бидний сайн мэдэх Швед, Норвег, Финлянд, Дани зэрэг орнууд багтдаг билээ. Эдгээр орнуудын ихэнх сургуулиуд нь улсын мэдэлд байдаг буюу төсвөөс санхүүждэг, мөн зарим нэгэн хувийн сургууль байх ч мөн л улсаас татаас авдаг учраас их, дээд сургуулиудын төлбөр нь үндсэндээ ҮНЭГҮЙ байдаг. Гадаад оюутнуудад ч гэсэн.

Гадаад оюутнууд зөвхөн сургуульд бүртгүүлэх, элсэх, дотуур байранд амьдрах, хооллох зардлаа л даах учиртай.

Эдгээр орнуудын их, дээд сургуулиудын нэг онцлог бол зүгээр нэг боловсролын байгууллага гэхээсээ илүүтэй эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Заримыг нь музей, лаборатори гээд хэлчихсэн ч болно. Учир нь эдгээр орнууд R&D буюу судалгаа, хөгжлийн зардалдаа ихээхэн мөнгө хаяж, хамгийн сүүлийн үеийн, шинэ технологиудыг нэвтрүүлэхдээ гар татдаггүй.

Сүүлийн жилүүдэд маш олон хичээл, хөтөлбөрүүдийг англи хэл дээр явуулж, жил ирэх тутам тоог нь нэмэгдүүлж байгаа учир дэлхийд болон Европтоо гадаад оюутнуудыг татах ширүүн өрсөлдөөнд ихээхэн амжилт олж, боловсролоо экспортолдог орнуудын тоонд ороод байгаа юм.

Онцлог
Их, дээд сургуулиуд нь улсаас татаас авдаг хэрнээ менежментийн бодлогоо бие даан хэрэгжүүлдэг. Ихэнх сургуулиуд нь дэргэдээ маш том судалгааны хүрээлэн, лабораторитай байх бөгөөд дэлхийд алдартай томоохон компаниудтайгаа маш нягт хамтран ажиллаж, судалгаа шинжилгээний үр дүнгүүдийг амьдрал дээр шууд ашигладаг учраас байгалийн ухаан, шинжлэх ухааны чиглэлээр сурах сонирхолтой залуучуудад сайхан боломж болно. Тухайлбал та бидний сайн мэдэх Нокиа компани Финляндынх, гоо сайхны бүтээгдэхүүний Орифлейм, автомашины Волво, цахилгаан хэрэгслийн Икеа, гар утасны Эрикссон компаниуд Шведийнх, том хөлөг онгоц үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Норвегийн компаниуд, нефтьхими болон машины эд анги, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дагнасан Данийн компаниуд дэлхийд танигдсан байдаг. Ерөнхийдөө боловсролын салбар нь маш олон жилийн түүхтэй. Тэртээ 1400 орчим оны үеэс дээд боловсролын салбараа хөгжүүлсээр ирсэн.

Зөвхөн сургуулиудаасаа гадна өндөр уулс нь үзэсгэлэнтэй, өвлийн аялал жуулчлал, спорт ихээхэн хөгжсөн, цанаар гулгах, мөсөн дээр загасчлах, ууланд авирах, гулгах зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан орчин нөхцөлтэй.
Гэхдээ мэдээж улс бүрийн онцлог бий. Эдгээрийн талаар бид дараа дараагийн дугаартаа дэлгэрэнгүй хүргэх болно.

НОРВЕГ
Сургалтын тоног төхөөрөмж, техникээр маш сайн хангагдсан. Судалгаа хийх зорилготой оюутнуудад маш сайхан боломж гэсэн үг. Мөн чийглэг дулаан уур амьсгал, үзэсгэлэнт байгаль, байгалийн арвин нөөц баялаг ихтэй, ер нь амьдарч суралцахад тун аятайхан. Биотехнологи өндөр түвшинд хөгжсөн, далай тэнгистэй холбоотойгоор загас агнуур, усан онгоцны жолоодлого, хөлөг онгоцны үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн учир аливаа судалгаа шинжилгээг хөхиүлэн дэмждэг. Одоогоор тус улсад хамгийн их “моод”-нд ороод байгаа, эрэлт ихтэй мэргэжил бол анагаах ухаан, эрх зүй, эдийн засаг, инженерийн шинжлэх ухаан зэрэг болно. Зургаан их, дээд сургууль, 25 коллеж, 2 академи, 2 хувийн дээд сургуультай. Ихэнх хичээл нь норвег хэл дээр явагддаг. Гэхдээ гадаад оюутнууд эхний жилдээ хэлний бэлтгэлд суугаад хэлийг нь сурах боломжтой. Зочид буудал, аялал жуулчлалын менежментээр Осло дахь BI Norwegian School of Management, Берген дахь Norwegian School of Economics and Business Administration, Norwegian School of Hotel Management, Norsk Reiselivsskole (Norwegian Travel and Tourism Academy) болон Norwegian Business School of Trade and Retail Management (NBS) зэрэг сургуулиуд илүү сайн. Сайхан мэдээ дуулгахад, улсын сургуулиудад нь сурахад үнэ төлбөргүй. Гэхдээ хоол, байрны мөнгөө өөрөө төлнө. Эдгээр зардал нь нийлээд жилд бараг 10 мянган доллар болчихдог. Учир нь Норвег бол дэлхийн хамгийн өртөг өндөртэй улсуудын нэгд ордог. Гэхдээ оюутнууд хуулийн хүрээнд ажиллах эрхтэй учир зуны амралт, хичээлээс гадуур хийсэн ажлын цалингаараа энэ зэргийн зардлаа нөхөх бүрэн боломжтой.

ДАНИ
Дани улс эмийн үйлдвэрлэл, компьютер, автомашин үйлдвэрлэл, худалдааны удирдлага, эрх зүйгээр сайн мэргэжилтэн бэлтгэдэгээрээ алдартай. Хамгийн алдартай бөгөөд эртний сургууль нь бүр 1479 онд байгуулагдсан Копенгагены их сургууль. Энэ сургуулийн хууль эрх зүй, сэтгэл судлал, сэтгүүл зүйн хөтөлбөрүүд нь Европт ихээхэн алдартай. Мөн Ольборг, Орхус, Оденс, Роскиллын болон Эзэн хааны нэрэмжит хөдөө аж ахуйн их сургууль, техникийн их сургууль, инженерийн академи, Копенгагены бизнесийн удирдлагын сургуулиуд нь сургалт сайтайд тооцогддог. Сүүлийн жилүүдэд англи хэл дээр явуулдаг хөтөлбөрүүдийнхээ тоог эрс нэмж байгаа. Төлбөр нь бүрэн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ биш. Засгийн газраасаа татаас авдаг ч гэлээ тодорхой хэмжээний төлбөрийг оюутнууд өөрсдөө төлөх ёстой байдаг. Гэхдээ гадаад оюутнуудыг ихээхэн дэмждэг учраас тэтгэлэг олдох боломж маш өндөртэй. Тухайлбал, 2006 оноос эхлэн Европын холбооны орнуудын оюутнуудыг үнэ төлбөргүйгээр сургах шийдвэр гаргасан.

ШВЕД
Шведийн сургуулиудын нэг онцлог бол аж үйлдвэржилттэйгээ маш нягт уялдаа холбоотой хөгждөг. Сургуулиуд нь хууль эрх зүйгээс авахуулаад машин үйлдвэрлэл хүртэл 200 гаруй магистрын хөтөлбөрийг санал болгодог. Гадаад оюутнууд нь нийт оюутнуудын 7,5 орчим хувийг эзэлдэг. Зөвхөн сүүлийн 3 жилийн хугацаанд гадаад оюутнуудын тоо нь 64 хувиар өссөн гээд л бодчих. Магистрын болон түүнээс дээш зэргийн сургалтууд нь англи хэл дээр явагддаг. Томоохон компаниуд нь ч гэсэн англи хэлээр ажлаа явуулдаг. Нэг онцлог бол Шведэд маш нарийн мэргэжлийн мэргэжлүүдийг эзэмшүүлдэг. Тиймээс магистр, докторын зэрэгт суралцах гэж байгаа бол ажлын туршлага их чухал үүрэгтэй. Бүх их, дээд сургуулиуд нь улсын мэдэлд байдаг. Гадаад оюутнуудад үнэ төлбөргүй. Гэхдээ мөн л байр, хоолны зардлаа өөрөө гаргах учиртай. Хамгийн анхны бөгөөд нэр хүндтэй том сургууль болох Уппсалагийн их сургууль нь 1477 онд байгуулагдсан. Одоо 8 их сургуультай. Эдгээр сургуулиуд нь бүх том хотууддаа байрладаг, төвлөрлөө нэлээд задалсан учраас аль ч хотод нь сурах боломжтой.

ФИНЛЯНД
Их сургуулиудын зэрэгцээ политехникийн сургуулиуд сургалт явуулдгаараа онцлог. Технологи, харилцаа холбоо, тээврийн чиглэлээр маш сайн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Үүний дараа социологи, удирдлага, захиргааны чиглэлийн мэргэжилтнүүд, харин 3-рт нийгмийн үйлчилгээний чиглэлийн буюу эрүүл мэнд, үйлчилгээний ажилтнуудыг сайн бэлтгэдэгээрээ алдартай.
Их сургуулиуд нь улсын мэдлийнх бөгөөд улсаас санхүүжилт авдаг. Нийт 20 орчим их сургууль, 30 орчим дээд сургууль, хүрээлэнгүүдээс бүрддэг. Хельсинкийн их сургууль нь 1640 онд Туркт байгуулагдсан боловч 1828 онд Финляндад ирсэн. Финлянд болон Швед хэл дээр хичээл нь ордог. Мөн англи болон герман хэл дээр ордог хөтөлбөрүүд бас бий. Эдгээр нь сургууль тус бүрээр ялгаатай байдаг. Тиймээс сонирхож буй хүн өөрөө маш сайн хайж судлах шаардлагатай. Боловсрол нь одоогоор үнэ төлбөргүй байгаа ч 2007 оны 8-р сараас эхлэн төлбөртэй болохоор яригдаж байгаа. Төлбөр нь жилд ойролцоогоор 3.5-12 мянга орчим евро болно гэсэн тооцоо бий.

Скандинавын орнуудын боловсролын талаар товч танилцуулахад ийм байна. Дараагийн дугаараасаа эхлэн эдгээр орнуудад суралцахад хэдий хэмжээний зардал гардаг, тэтгэлэгээр суралцах боломжууд юу байна, сургуульдаа тэнцэхэд ямар материалуудыг бүрдүүлдэг, ямар шаардлагууд тавигддаг зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр бэлтгэж байна.
Эдгээр орнууд бол нийгмийн хамгаалал, аюулгүй байдал, амьдралын түвшнээрээ дэлхийд 1-рт жагсаж байгаа гэдгийг та дуулсан биз ээ. Суралцах зүйл ч маш их бий. Олон жилийн туршид бүрэлдэн тогтсон сайн боловсролтой ч гэсэн үүнийгээ тэгж их сурталчилдаггүй учраас хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Гэхдээ сүүлийн үед үүдээ цэлийтэл нээж, гадаад оюутнуудыг сургах талаар ажиллаж байгаа. Тийм ч учраас энэ орнуудад үнэ төлбөргүй, үгүй ядаж хямд өртгөөр суралцах боломжийн талаар бид мэдээлэл бэлтгэж эхэллээ.

Танд хэрэгтэй хаягууд:
Дани – www.nokut.no
Швед – www.si.se
Финлянд – www.minedu.fi
Норвег – www.nokut.no

Шведэд их дээд сургуульд суралцах


-Шведед их дээд сургуульд сурах боломж байна. Эхний боломж нь магистрын сургалт... С.Удвал, Stockholm,Sweden Шведед их дээд сургуульд сурах боломж байна. Эхний боломж нь магистрын сургалт, хоёр дахь нь бакалаврын сургалт. БАКАЛАВРААР СУРАХ ТУХАЙ Бакалавраар сурахад юуны тvрvvнд 2 хэл бэлтгэх шаардлагатай - англи ба швед хэл. Энэ 2 хэлний бэлтгэл бэлэн болсон хойно дараах материалыг бvрдvvлж сонирхсон их дээд сургуультайгаа харьцаа тогтооно: 1) 10 жилийн боловсролын аттестат (vvнийг англи хэл дээр орчуулна, орчуулахдаа "Attestation on secondary and gymnasial education" гэж орчуулах нь зєв гэж бодож байна. 10 жилийн аттестатаас тухайн хvнийг дээд сургуульд ороход шаардагдах бvх хичээлvvдийг хангалттай тvвшинд vзсэн байхыг хардаг юм байна), 2) Англи хэлний тєвшин тогтоосон сертификат (Америкийн TOEFL-ийг єгвєл 500 эсвэл 550 оноотой байх, Английн IELTS-ийг єгвєл 5.0 эсвэл 6.0 оноотой байх (дvрэм, унших, сонсох, бичих гэсэн 4 vзvvлбэрээр тус тус доод тал нь 5.0 оноо эсвэл 6.0 оноо, сургууль нь єєрєє англи хэлний шаардлагаа заана) 3) Швед хэлний тvвшин тогтоосон сертификат - TISUS "тооцон" vvнийг шведээр "godkaend" гэнэ. Англи хэлийг Монголдоо сурсан нь гадаадад сурсанаас хямд байна. Монголд TOEFL шалгалтыг Америкийн элчин сайдын яам, IELTS шалгалтыг Английн элчин сайдын яам тус тус мэдэж зохион байгуулж байгаа. Хэрвээ тус элчингvvд хэрвээ шалгалтыг зохион байгуулдаггvй бол хаана очиж єгєхийг хэлж єгнє. Харин энэ швед хэлийг хаана сурах вэ гэдэгт асуудал их байна. Учир нь швед хэлийг сурахад удаан хугацааны виз олгохгvй байна. Гэхдээ бакалавраар сурах хvн швед хэлний нєхцєлєє бvрдvvлэх талаар доорх хэдэн хязгаарлагдмал аргыг хэлье. ШВЭД ХЭЛ СУРАХ 1-Р БОЛОМЖ Шведед швед хэл сурахад Шведийн элчин сайдын ямнаас удаан хугацааны, жишээлбэл 1 жилийн виз олгохгvй байна гэж дээр дурдсан. Гэхдээ миний мэдэх 1-р хязгаарлагдмал арга бол:
Санхvvгийн бололцоотой хvнд ДYРМЭЭС ГАДУУР байдлаар 1 жилийн удаан хугацааны визийг хааяа олгодог гэж би сонссон. Бээжинд суугаа Шведийн элчин сайдын яамтай цаг захиалж уулзаж, швед хэлний курс зохион байгуулагчийн урилга, хамгийн эрчимтэй курсээр швед хэлийг 1 жил сурахад шаардагдах нийт зардал, 1 жилийн амьдралын зардал, тєрєл бvрийн даатгал хийх шаардлагатай бол тэгэх боломжтойгоо харуулах зэргээр бэлтгэх хэрэгтэй. 1 жилийн удаан хугацааны визийг ДYРМИЙН ГАДУУР байдлаар авахад хєрєнгєний баталгаа, спонсор сайтай байхад болохгvй гэсэн хууль журам байхгvй байна. Санхvvгийн чадавхийг банк-ны хуулгаа vзvvлэх юмуу спонсорын баталгагаар харуулах хэрэгтэй. Элчин сайдын ям аливаа гадаад иргэнийг Шведед цагаачлах эсвэл хараар улдэж болзошгvй гэж болгоомжилдог тул, тийм аюулгуй гэдгийг єєрийн зvгээс vзvvлэх шаардлагатай. ДYРМИЙН ГАДУУР байдлаар удаан хугацааны (1 жилийн) виз авах талаар Бээжинд суугаа Шведийн элчин сайдын яамтай холбоо барьж, сайн лавлаж асуух хэрэгтэй гэж бодож байна. Бусад орон руу хэлний сургалтад явж байгаа хvн богино хугацааны сургалтын тусгай 3 сарын виз авч болдог, тэгээд тэр орондоо очоод 3 сар нь єнгєрсєний дараа курсын тєлбєрєє тєлж дахин 3 сараар сунгуулах маягаар визнийхээ асуудлыг шийддэг бололтой. Гэтэл Швэдэд зєвхєн МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН урилга авсан хvнд л нэг жилийн оюутны виз олгож байна. Оюутны виз авч чадсан бол тэр виз нь нэлээн ашигтай виз юм байна: Учир нь очсон хойноо єєрийнхєє сургалтыг дуусгаад, үргэлжлүүлж өөр зэрэг горилох эсвэл өөр сургуульд орж сурах боломжтой. Дээд боловсролын, єєрєєр хэлбэл оноо олгох эрхтэй, сургуульд л ороход тэр vндэслэлээрээ визээ буцалгүйгээр сунгуулаад байх боломжтой юм байна. Мэргэжил олгодог сургууль ба курс зохион байгуулагч сургууль хоорондоо ялгаатай. Курс зохион байгуулагч сургуулиудын урилгаар оюутны виз олгодоггvй. Хэлний бэлтгэл хийхэд богино хугацааны (жишээлбэл 3 сарын) виз ч олгох журам байхгvй байна. Тиймээс курс зохион байгуулагч сургуулийн урилгаар Швед руу жишээлбэл 1 жилийн хугацаатай ирж швед хэл сурахад виз олгохгvй байна. Гэхдээ дээр хэлснээр дvрмийн гадуурх байдлаар 1 жилийн удаан хугацааны виз єгєєч гэж Бээжин дэх Шведийн элчин сайдын яамнаас хусч болно. ШВЕД ХЭЛ СУРАХ 2-Р БОЛОМЖ Шведэд Швед xэл сурах хоёр дахь арга бол мєн нэлээн хязгаарлагдмал арга. Гэхдээ энэ нь бас бvтэх боломжтой арга юм. Yvний тулд Швэдэд "au-pair"-аар 1 жилээр ирж ажиллаж, амьдарна. "Au-pair" бол хvvхэдтэй, хvvхэд/хvvхдvvдээ єєрсдєє харах завгvй, ажил хийцгээдэг ээж аавтай тийм айл гадаадаас хэл нэвтрэлцэх боломжтой (англи хэлний зохих мэдлэгтэй) хvнийг "хvvхдийн асрагч эсвэл гэрийн туслах"-аар (энэ нь "au-pair"-ын орчуулга) гэртээ ажлын гэрээгээр 1 жил ажиллуулж, амьдруулахыг хэлнэ. Одоогоор Эвропын Холбооны (хойшид ЕХ гэх) орнууд руу зєхвєн ийм л нэг жилийн ажлын гэрээгээр ЕХ-ноос гадуурх орны иргэн ирж ажиллах боломж байна. Єєр ажил хийе гэхэд ЕХ орнуудын дотоод хєдєлмєрийн зах зээлийн нэгдсэн бодлогын дагуу зєвшєєрєгдєєгvй байгаа юм. "Au-pair"-аар 20-28 насны охидууд явцгаах боломж байна, vvний тулд ЕХ, энэ тохиолдолд Швед руу "au-pair" зуучилдаг товчоонуудтай холбоо барих хэрэгтэй. Ийм товчоонуудыг интeрнeт-ээс "au-pair in Sweden" гэж vг єгч хайлгуулахад олон тоогоор гарч ирнэ. ЕХ руу зуучилдаг au-pair товчоонууд одоохондоо хуучин социалист Европын орнуудаас хvмvvс зуучлах сонирхолтой байна. Угаасаа ЕХ-ны зvvн зvгт єєрийгээ єргєтгєх бодлогын хvрээнд ийм байх нь бас ойлгомжтой юм. Гэхдээ бас ЕХ-ноос гадуурх орноос au-pair одоо их ирж байна, жишээ нь Тайланд, Филлипин, Индонези, Непал, Энэтхэг гээд, тиймд Монголоос ирvvлэхгvй гэсэн зарчим байхгvй. Угаасаа "Хvний нvvдэл, хєдєлгєєний хууль "Migration law" - д ЕХ-ноос гадуурх иргэний эрхэд: Нэгд, ЕХ-нд их дээд сургуульд суралцах, хоёрт, "au-pair"-аар ажиллах эрхтэй гэж заасан байдаг юм байна. Yvнийг шалгахын тулд, "au-pair" зуучилдаг товчоог єєрийн улсын "Migration or Immigration Agency"-аас асууж єгнє vv гэж гуйх хэрэгтэй. Эсвэл хvлээн авах айл заавал тухайн монгол эмэгтэйг ирvvлэх хvсэлтэй бол тэр айл нь єєрєє "Хvний нvvдэл хєдєлгєєний алба"-тай ярьж, зохицуулах боломжтой. Залуу охидын хувьд au-pair-аар ирэх нь Eвропын нэгэн улсад ирээд шинэ орчиндоо арай "зєєлєн" аргаар дасах, идээших, сvvлдээ бvр тухайн улсдаа дуртай болоход одоогоор хамгийн гайгуй арга болоод байгаа юм. Тэрнээс биш, энэ "цагаачлах єргєдєл гаргаж тэрнийхээ хариуг хvлээх" гэдэг "vзэгдлийн" хугацаанд хэл сурна, байгаа газартаа дасан идээшинэ гэдэг миний бодлоор сайн арга биш. Шалтгаан нь, нэгд, ЕХ-нд сvvлд оюутны визээр ирэх хvсэлтэй хvн ємнє нь цагаачлах єргєдєл гаргаж байсан болон тухайн улсад тодорхой хугацаагаар хараар нууцаар байсан бол сvvлд оюутны виз авья гэхээр визийн 2 жилийн хорио тавигдсан байж болзошгvй байдаг юм. Хоёрт, хэл сурах, тухайн орондоо дасах "оновчгvй" арга, ягаад гэвэл энэ "цагаачлалын" амьдрал тухайн хvндээ ёс суртахууны болон сэтгэлзvйн муу нєлєє vзvvлэх хандлагатай байгаа юм. Энэ талаар доор "2 жилийн хоригын тухай" гэдэг хэсэгт нарийн тайлбарлах болно. Иймд залуу охидуудын хувьд "au-pair" ажлын гэрээгээр ЕХ-нд ирэх нь хууль эрхзvйн хувьд ямар нэгэн зєрчил гаргахгvй хуулийн дагуух арга юм. Ийм гэрээгээр ирж швед айлд нэг жил ажиллах хугацаандаа, тухайн айлын хvмvvстэй швед хэлийн дасгал хийх, мєн єдрийн ажлын 8 цагийн хагаст нь швед хэл сурах, хагаст нь айлдаа "au-pair"-ын ажлаа хийх боломж бий. Au-pair ажлын гэрээ ажил, сургууль, цалин хєлсний нєхцєэлийг нарийн тусгасан байх нь зов. "Au-pair" бол угаасаа тухайн улсад сvvлд нь их дээд сургуульд суралцах бодолтой залуу охидуудад зориулсан 50%-ийн ажил хийх, 50%-ийн сургуульд сурах эрхтэй, иймд нэлээд сайн жигдэрч чадсан ажил хийх гэрээ юм. Au-pair охин тус 1 жилийн хугацаандаа тухайн улсынхаа дээд суургуульд орж суралцах бvх аргуудыг судалж, мєн vvний зэрэгцээ бас англи хэлээ ч курсээр бэлтгэх боломж гарч болох юм. Шведэд дээд суургуульд суралцахад англи хэлний тодорхой тєвшин TOEFL 500-550(-аас ээш эсвэл IELTS 5.0-6.0-аас дээш байх шаардлагатай гэж дээр дурдсан. ШВЕД ХЭЛ СУРАХ 3-Р БОЛОМЖ Эдгээрээс гадна швед хэл сурах 3 дахь боломж нь мєн л нэлээн хязгаарлагдмал арга байна. Шведийн 3 их сургууль: Linkoping University, Umea University болон Gothenberg University нар нь швед хэлний vнэгvй курс зохион байгуулж, мєн оюутны виз авах боломжтой урилга єгч байна. Эдгээр 3 их сургууль заавал гадаадын оюутны солилцоо гэлгvйгээр, тухайн их сургууль дээр мэргэжил олгох бакалавр, магистрын сургалтанд ороход шаардагдах бvх нєхцєлийг (нэгд, англи хэлний TOEFL эсвэл IELTS сeртификат, хоёрт, бvрэн дунд боловсролын аттестат (англи хэл дээр орчуулна)) бvрдvvлсэн хvнийг шалгаруулах журмаар сонгож, оюутны 1 жилийн виз авах боломжтой урилга явуулж, мэргэжлийн програмдаа оруулдаг юм байна. Оюутны визийг эхний ээлжинд гол тєлєв 1 жилээр олгодог, дараа нь vvнийг Шведед байхдаа сунгуулж болно. Гэхдээ эдгээр 3 их сургууль тус тус жилд 200-300 гадаад оюутнаас швед хэл сурах оргодол хvлээн авч, тус тус 20-иод сурагч сонгодог юм байна. Єрсєлдєєн ихтэй. Доор эдгээр 3 их сургуулийг тус тусад нь товч танилцуулья.: 1. Linkoping Их Сургууль, Хэл Соёлын Институт (шведээр: Linkopings Universitet, Institutionen för Sprak och Kultur. Энэ сургуулийн утас, хаягийг интернетээс авч болно: www.liu.se/isk Анхаарах зvйл бол, жил жилийн гадаадаас єргєдєл хvлээн авах сvvлийн єдєр нь 12 сарын 1. Yvээс гадна, єргєдлийг тус сургуулийн єєрийнх нь єргєдлийн хvснэгт дээр бєглєж гаргана, мєн шаардагдах бусад бичиг баримтыг (сургууль єєрєє заана) хавсаргана. Єргєдлийн хvснэгт жил бvрийн 9 сар гэхэд тус сургуулийн интернет хуудсанд "хадагдсан" байдаг юм байна. 2. Umea Universitet, StudentCentrum Энэ сургуулийн интэрнэт хаяг www.umu.se Швед хэлний сургалтанд хамрагдах єргєдлийн хvснэгтийг дараах хаягаас авна: www.umu.se/blankett/SA/index.html 3. Gothenberg Их Сургуул', Швед Хэлний Институт, шведээр: Goteborgs Universitet, Institutionen for Svenska Spraket Энэ сургуулийн интэрнэт хаяг: www.svenska.gu.se TISUS ШАЛГАЛТ Шведэд бакалавр-ын тєвшинд суралцахад давхар 2 хэлний мэдлэгийн тєвшин маш сайн байх хэрэгтэй гэж дээр дурдсан. Нэгд, англи хэл TOEFL 550 (зарим сургуулиуд 500 байхад хангалттай гэдэг) онооноос дээш эсвэл IELTS 6.0 (бас зарим сургуулиуд 5.0 байхад хангалттай гэж vзнэ) тєвшинд байх шаардлагатай, англи хэлний шалгалт єгч сэртификат авна. Хоёрт, швед хэл TISUS "тооцоогдсон" гэсэн vнэлгээтэй байх хэрэгтэй. Мєн Шведэд энэ шалгалтыг єгж сeртификат авна. TISUS нь швед хэл нь тєрєлх хэл биш хvмvvсээс Шведийн их дээд сургуульд ороход шаардагдах швед хэлний мэдлэгийг шалгадаг шалгалт. Энэ ТИСУС шалгалтыг хэлээ хэлний курс зохион байгуулагч сургуулиаар (дээд сургуулийн оноо єгєхгуй, дээд сургуулийн боловсрол єгєхгvй) сурсан хvмvvс Стоkголм-ын их сургуулийн Нордиk хэлvvдийн тэнхим Stockholms Universitet, Institutionen för Nordiska Sprak дээр єгнє. Жилд 2 удаа TISUS шалгалт болдог: (намар 10 сарын 4-нд, хавар 4 сарын 4-нд, гэхдээ жил бур шалгалт ойртох vед лавлан шалгах хэрэгтэй). Энэ шалгалтанд оролцохын тулд интэрнэт-ээр www.nordiska.su.se хаягаар орж (англи хэл дээр бэлэн мэдээлэл байгаа) зохих мэдээллийг олж болно. ТИСУС шалгалтын тухайд гэвэл, зєвхєн Стоkголмын их сургууль зохион байгуулахгvй, бас дараах их сургууль, хэлний курс зэрэг зохион байгуулж байна. Зарим нь хэлний курс зохион байгуулагчид, зарим нь дээд боловсрол олгох эрхтэй их дээд сургууль: 1. University of Gothenberg, Швед хэлний тэнхим (www.svenska.gu.se/grutb/tisus.html) 2. Linkoping University, Хэл ба соёлын институт (www.liu.se/isk/svus/tistest.html) 3. Лунд дахь Folkuniversitetet Folkuniversitetet( улс даяар салбартай, Шведэд тєлбєртэй курс зохион байгуулдаг сургуулиудын томоохон нь) (www.folkuniversitetet.se) 4. Malmo Hoegskola, ИМЭР (www.mah.se) 5. Умэа дахь Folkuniversitetet (www.folkuniversitetet.se) 6. Uppsala Universitet, Нордиц хэлvvдийн тэнхим (www.nordiska.uu.se/tisus.htm) Миний хувьд Стоkголм-ын Нордиц хэлvvдийн тэнхим дээр очиж уулзсан юм. Энэ тэнхим 1) Шведэд амьдрах эрхтэй гадаадын иргэнд, 2) тус сургуулийн оюутны солилцооны программ-ын хvрээнд суралцахаар ирсэн гадаадын оютнуудад, 3) єєрийн их сургуульд магистр-ын сургалтаар (англи хэл дээр явагддаг) нэгэнт ирчихсэн байгаа биеэ даасан гадаад оюутнуудад швед хэлийг бvр эхнээс нь анхлан суралцагсдын тvвшинд эрчимтэй сургалтад хамруулдаг юм байна. Ер нь Шведэд их дээд сургуульд суралцахад орон тоо сайн байна. Хятадын хэд хэдэн дээд сургууль Шведийн их дээд сургуультай оюутан солилцооны програм-тай юм байна. Стоkголм-ын их сургууль-тай Бакалавр болон Магистр-ын тєвшинд оюутан солилцооны гэрээ байгуулах тал дээр Монголын Гэгээрлийн Ям болон манай томоохон их дээд сургуулиууд зохих тєвшинд ярих хэрэгтэй байгаа юм. Хэрвээ тийм гэрээ байгуулбал, Монголоос англи хэлээ TOEFL-ийн 500-550 онооны тєвшинд бэлтгэсэн залуучууд Шведэд ирж сурах боломж гарна. Монголд олон улсын оюутан солилцооны байгууллага ажиллан хэл, мэргэжлийн бэлтгэлийн шаардлага хангасан залуучуудыг шалгаруулан сонгож Шведэд сургах хэрэгтэй байна. Шведтэй оюутан солилцооны програмтай болвол оюутан хvлээн авах ихэнх их дээд сургуулиуд бvгд гадаадын оюутныг ирсэн даруйд єєрсдийн сургууль дээр мэргэжлийн ангидаа орж сурахаас нь омно 1 жилийн эрчимтэй швед хэлний сургалтанд хамруулж, хоёрдахь жилээс нь мэргэжлийн ангид оруулах юм. Бусад оронтой солилцооны хєтєлбєр хийхдээ ийм байдлаар швед хэлний бэлтгэл хийлгvvлж байна. Ер нь Стоkголм-ын Их сургуулийн инvтэрнет дахь хаягаар орж (англи хэл дээр мэдээлэл бий) сайн судалбал нэг бус зvйлийг мэдэж болно. Хаяг нь, www.su.se Харин нэгэнт Монгол Шведийн хооронд солилцооны програм-гvй байгаа тул, монгол залуучууд биеэ даасан оюутан журмаар ирж сурахаас оор аргагvй болоод байгаа юм. Харин энэ бакалаврын сургалтанд зориулж швед хэлээ бэлтгэх хvмvvс Шведэд хуулийн дагуу амьдрах нь чухал гэдгийг анхааруулъя. Би одоог хvртэл Шведэд бакалаврын сургалтаар сурахад шаардагддаг швед хэлний бэлтгэлийг хэрхэн хангах тухай бичлээ.Yvнийг дахин товчоор хэлэхэд:
1) хувийн хєрєнгє мєнгєний бололцоотой хvн шаардагдах баталгаагаа гаргаж удаан хугацааны виз авч швед хэл сурах,
2) au-pair-аар 1 жил ажиллаж амьдрах хугацаандаа швед хэл сурах,
3) Дээр дурдсан 3 их сургуулийн швед хэлний сургалтанд єрсєлдєн орох (сургалтын тєлбєр толохгvй ч амдьдрах зардлаа єєрєє гаргаж) ийм 3 аргыг л би одоохондоо мэдэж хэлж чадаж байна. Швед хэлний бэлтгэл хийхэд шаардагдах удаан хугацааны визийг тэр болгон хvнд олгохгvй байгаа талаар дээр дурдсан билээ. ШВЭД УЛСАД МАГИСТРААР СУРАХ ТУХАЙ Шведэд Магистраар сурах тохиолдолд хvн юуны тvрvvнд єєрийн чиглэлээр эхлээд бакалавр-тай байх, мєн англи хэлний мэдлэг TOEFL 500-550 онооноос дээш эсвэл IELTS дундаж 5.0 - 6.0 оноотой байх хэрэгтэй. Магистраар сурахад зєвхєн англи хэлтэй байгааг анхаарна уу. Монголд TOEFL шалгалтыг Америкийн элчин сайдын яам IELTS шалгалтыг Английн элчин сайдын яам мэдэж зохион байгуулж байгаа гэж дээр хэлсэн. Одоогоор оюутны солилцооны программаас гадуурх гадаадын иргэд голдуу Магистраар суралцахаар ирж байна. Тиймд магистраар сурах сургуультай харицахад дараах матэриалыг бvрдvvлнэ: 1) Тухайн хvний омно нь сурсан бакалаврын боловсролын диплом (англи хэл дээрх орчуулгатай), 2) Хоёр єєр мэргэжлийн удирдагч/профэссор-ын recommendation 3) магистрын сургалт нь биеэ даасан эрдэм шинжилгээний ажил байх учраас сургалтын хугацаандаа ямар агуулгатай судалгаа шинжилгээний ажил хийх талаар бичсэн хувийн тєсєл 4) Дээр дурьдсан хэлний нєхцєл - англи хэлний тєвшний шалгалтын сертификат TOEFL 500 эсвэл 550, IELTS 6.0 эсвэл 5.0) гэх нєхцєлуудиг бvрдvvлнэ. Магистрын сургалт бакалаврын сургалт хоёрыг хооронд нь харьцуулбал, магистрын сургалт нэг зvйлээр ашигтай байна. Магистрын сургалтаар ирсэн хvн сургалтынхаа 1-2 жилийн хугацаанд швед хэл сурах бvрэн бололцоотой. Магистраар ирсэн гадаад оюутнууд голдуу єєрийн их сургууль дээр байгаа Швед Хэлний Тэнхим дээр швед хэлний анхлан суралцагсдын курсэд орж сууж байна. Тэгээд магистрын сургалтаа дуусах уед TISUS шалгалтаа єгчихсєн байвал ирэх хичээлийн жилд швед хэл дээр явагддаг єєр болосврол мэргэжлийн сургалтанд бvртгvvлж, урилга авч, тэр ундэслэлээрээ оюутны визээ сунгуулж болно. Yvнээс гадна улсын тєсвєєс санхvvждэг бусад их дээд сургуульд бас давхар сурч болно.
Магистрын сургалтаар ирэх бакалаврын сургалтаар ирэх хоёр хоорондоо харин орон тооны хувьд ялгаатай байх шиг байна. Бакалаврын сургалтын орон тоо олдоц ихтэй, магистрын сургалтын орон тоо арай багатай байх шиг байна. Гэхдээ дээр хэлснээр, Магистраар ирсэн хvн ирснийхээ дараа швед хэл сурч, дараа нь швед хэл дээр явагддаг бусад маш олон боловсролд хамрагдах олон хаалга тэр уед нэгдэж, сонголт их болно гэсэн vг юм. СУРГУУЛьД ЄРГЄДЄЛ ГАРГАХ ТУХАЙ Бакалавраар эсвэл магистраар сурах хумуус дээр дурьдсан тус тус сургалтанд шаардагдах нєхцєлийг бvрдvvлсэн бол, сонирхож байгаа их сургуулиуд руугаа хандах хэрэгтэй. Жил бvр гадаадын єргєдєл хvлээн авдаг сvvлийн хугацаа (application deadline) гэж байдаг тул тэр хугацаанд багтаж єргєдлєє явуулах хэрэгтэй. Дээд боловсрол олгох эрхтэй дээд сургуулиуд жил бvр єєрийн интернет хаяг дээр тухайн хичээлийн жилд шинээр орж сурах хvмvvсээр бєглуулэх єргєдлийн хvснэгтийн маягтыг "хаддаг". Сургууль бvр єєрийн тусгай нэмэлт нєхцєл тавьж болно. Гэхдээ дээр дурьдсан нєхцєлууд бол ихэнх сургуулиудын тавьдаг ерєнхий шаардлага юм. Монгол хvний хувьд Шведэд сурах сургуулиа (эсвэл сургуулиуудаа) сонгочихсон, дээрх бvх vндсэн нєхцєлуудээ бvрдvvлсэн, тухайн сонирхсон сургуулиас нь(оюутны виз авах боломжтой) урилга ирсэн тохиолдолд, Бээжинд суугаа Швvдийн элчин сайдын яаманд оюутны визийн єгєдєл гаргана. Энэ оюутны визийн єгєдлийн хvнэгтийг Швvдийн Хvний Нvvдэл Хєдєлгєєний Албын (Migrationsverket) интернет хаягаар орж хэвлэж авна. Тус хаяг нь: www.migrationsverket.se юм. Тус Албаны интернет хаягаар ороход зєвхєн оюутны визийн дvрэм журам байгаад зогсохгvй, бусад бvх л Шведэд жуулчлах, сурах, шилжин суурьших журмыг бичсэн байгаа. Англи хэл дээр уншиж болох боломж бий. СУРГАЛТЫН ЗАРДАЛ Нэг єєр чухал асуудал бол нэгэнт оюутны солилцооны програм гэж байхгvй байгаа тул, бие даасан монгол оютнууд бvх зардлаа єєрсдєє гаргах ёстой. Бакалавраар суралцах хvн швед хэлний бэлтгэл сургалт хийгдэх уед зєвхєн швед хэлний курсээ тєдийгvй бас амьдралын зардлаа хувиасаа гаргана. Бакалавр болон Магистрын сургалтын урилгатай хvмvvс дээд боловсрол олгох эрхтэй их дээд сургуульдаа сурах болоход сургалтын тєлбєр гэж толохгvй ч, амьдралынхаа зардлыг єєрсдєє гаргах ёстой. Тиймээс Шведийн элчин сайдын яаман дээр оюутны виз авах vедээ дараах зардлыг тєлєх боломжтой гэсэн баталгаа гаргах хэрэгтэй: 1) Шведэд зєвхєн швед хэлний бэлтгэл сургалтаар сурахад амьдралын зардалд 1 жилд 6300 америк доллар, vvнээс гадна швед хэлний курсэд 1 жилд ойролцоогоор 4000 америк доллар байгаа эсэхийг шалгана. 2) Шведэд мэргэжлийн сургалтаар ирэх vед сургалтын тєлбєр гэж байхгvй ч амьдралын зардлын 1 жилийн 6300 америк доллартай гэсэн баталгаа мєн гаргана. Yvнээс гадна дараа дараагийн жилийн амьдралын зардлыг мєн гаргах бололцоотой гэдгээ харуулах хэрэгтэй. Yvнээс гадна даатгал хийхгдэх шаардлагатай бол мєн vvнийг хийж чадна гэдгээ харуулах хэрэгтэй. Оюутны виз авсан хvн Шведэд ирээд Шведийн Татварын албанд бvртгvvлж, "нийгмийн халамжийн дугаар" "social security number" "personnummer" (швэдээр) гэдэг юм авах хэрэгтэй. Энэ номертой тус оюутан 1) ажил хийж болно (харин одоо хvртэл хязгаарлагдмал хугацаатай байсныг хязгааргvй болгож байгаа гэж дуулсан), 2) улсын тєсвєєс санхvvждэг (дээд боловсрол олгох эрхтэй) єєр их дээд сургууль курсэд давхар сурч болно, 3) ажил хийвэл энэ номероороо улсад татвар тєлнє (харин эргvvлээд улсаас нийгмийн халамжийн vйлчилгээ хvртэхгуй). Энэ маягаар "personnummer"-ийг ашиглана. Харин гадаадын оюутны эрvvл мэнд, єслын даатгалыг єєрсдєєр нь хийлгvvлдэг эсэхийг би сайн мэдэхгvй байна. Yvнийг Шведийн Хvний нvvдэл хєдєлгєєний албаны интернет хаяг дээр "хадсан" мэдээллээс олж vнших, эсвэл Шведийн элчин сайдын яамнаас асуух хэрэгтэй. Ер нь оюутан хvн Шведэд байх хугацаандаа эмнэлэгт зvvлбэл, дотоодын хvнтэй адил хураамж тєлбєр тєлдєг юмуу, эсвэл гадаадын иргэн журмаар нэлээн єндєр vнэтэй vзvvлэх уу, эсвэл заавал хувийн даатгалтай байх хэрэгтэй ю гэдгийг бас сайн асуух хэрэгтэй. ВИЗИЙН 2 ЖИЛИЙН ХОРИГИЙН ТУХАЙ Оюутны виз авах залуучуудын заримд доор ярих зvйл хамаатай байж болно. ЕХ-ны аль нэгэн улсад урьд нь хараар байсан эсвэл цагаачлах єргєдєл гаргаж байсан хvмvvс сvvлд нь оюутны виз авах гээд тухайн улсынхаа элчин сайдын яаманд хандахад єєр дээрээ 2 жилийн хориг тавигдсаныг сонсож магадгvй юм.
Визийн хориг зарим хvн дээр яагаад тавигдаж болзошгvй вэ гэвэл, єнєєдєр ЕХ-ны аль нэг улсад олон залуучууд цагаачах єргєдєл гаргаж байна. Тэгэхдээ тухайн улсынхаа "Хvний хvvдэл, хєдєлгєєний алба (Migration agency)"-нд заавал хуурамч нэр, хуурамч тvvх зохиож єргєдєл гаргацгааж байна. Эдгээр залуус сvvлд нь Монголдоо буцаад ЕХ - руу оюутны визээр ирэхээр болоход 2 жилийн хориг тавигдсан байж болзошгvй. Тухайн улсын элчин сайдын яам тус хvнийг Шенгений орнуудад хараар нууцаар удаан хугацаагаар амьдарсан гэж мэдвэл энэ 2 жилийн хоригийг тавьж болзошгvй. Гадаадын иргэдийг енген руу орж байгаа болон гарч байгаа байдлыг Шенгений мэдээллийн системд нарийн бvртгэдэг гэж сонссон юм. Энэ Шенгений мэдээллийн систэм нь Шенгений орнуудын хамтран ажиллуулдаг компютерийн нэгтгэгдсэн сvлжээ байгаа юм. Yvнийг тодруулан тайлбарлан хэлбэл, нэг хvн ЕХ-нд удаан хугацаагаар ажиллах эсвэл оюутны виз авах боломж нь бvрдээд тус европ улсын элчин сайдын яаманд очоод єргєдєл гаргахад, єєдєєс нь "Та ємнє нь ЕХ-нд очихдоо тэр улсын "Хvний нvvдэл, хєдєлгєєний албанд" хандсан байна. Хандахдаа, зохиомол, тэс єєр хvн болж, бас зохиомол тvvх ярьж, "улс тєрийн хавчигдлын vндсэн дээр oрoгнoл єгєєч" гэж хvссэн байна. Yvнийг бид енгений орнуудын нэгдсэн мэдээллийн бааз-аас харлаа.
Та бас "Хvний нvvдэл, хєдєлгєєний алба"-наас цагаачлах єргєдєлдєє "Монгол руугаа буц, улс тєрийн орогнол єгєх боломжгvй" гэсэн хариу сонсоод буцаагvй, харин тухайн улсын эрх барих байгууллагуудын зєвєєрєлгvйгээр тэр улсад нууцаар, хараар хэдэн жил амьдарсан байна. Тиймд танд энэ удаад виз олгохгvй, 2 жилийн дараа дахин єргєдєл гарга" гэж хэлж болох юм. Нєгєєтэйгvvр, vvнийг бас шалгаж байж баттай мэдэхээс оєр аргагvй. Ер нь дипломат харилцааны шугамаар уламжлуулан асуулгахад болохгvй гэх юмгvй болов уу. Шведийн гадаадын иргэний хуулийг сайн судлах нь Шведийг зvглэх сонирхолтой, тэнд тодорхой хугацаагаар амьдрах, сурах хусэлтэй хvнд маш чухал юм. Энэ 2 жилийн хоригийг миний хувьд сайн баримттай хэлж чадахгvй, гэхдээ нийт ЕХ-ны хvрээнд "Хvний нvvдэл, хєдєлгєєний хуулиуд (Migration Law) нэгтгэгдэж, тухайн улсад хараар байсан нь илэрсэн, vvнээс гадна тухайн улсын Цагаачлалын албанд улс тєрийн орогнол хvсэхдээ єєр хvн болж орсон нь мєн илэрсэн байвал тэр гадаадын иргэнийг дахин улсдаа оруулахдаа ямар нэгэн аргаар хязгаарлах нь ойлгомжтой санагдаад байгаа юм. Yvнийг тухайн ЕХ-ны улсын "Хvний нvvдэл хєдєлгєєний Алба"-наас асуух юмуу Монголын Гадаад Харилцааны яамаар уламжлуулж асуулгуулж, хууль, журмыг нь сайн мэдээд авч болно.
Гадаадын иргэн тухайн ЕХ-ны улсад зєвхєн "зєвшєєрєлгvйгээр" тодорхой хугацаагаар нууцаар хараар байсан бол, vvнийг "засаг захиргааны зєрчил" гэж нэрлээд, жишээ нь 2 жилийн хориг тавиж байхад, харин тус улсад байх хугацаандаа гэмт хэрэг хийсэн байвал vvнийг нь "засаг захиргааны болон эрvvгийн хоёр зєрчилтэй" гэж нэрлээд гэмт хэргийн хvнд, хєнгєнєєс нь хамаарч 5-7 жил хориг тавьж байгаа гэдгийг мєн сонсож байлаа. Тухайн ЕХ-ны улсад дахин ирэх шаардлагатай хvн бол vvнийг сайн судлах хэрэгтэй, дипломат харилцааны замаар лавлаж болно гэж дээр бас хэлсэн. Дашрамд энд хэлэхэд, зарим хориг тавигдаж болзошгvй хvмvvс ЕХ-нд тухайн улсын гадаадын иргэнтэй гэрлэж, энэ хоригоо болиулж байна. Энэ тохиолдолд гэр бvл болцгоосон хvмvvсийн нэг нь хэдийгээр тухайн улсад "зохиомол хvн болж улс тєрийн орогнол хvсээд, дараа нь хараар байх маягаар "засаг захиргааны зєрчил" гаргасан ч, ях ч аргагvй авгай нєхєр болцгоож байгаа хvмvvсийн хvний эрхийг зорчих боломжгvй тул, 2 жилийн хориг тавигдсан байсан ч тvvнийг нь хэрэгсэхгvй болж, ЕХ-ны тухайн улсад шилжин суурьших эрх олгож байна Энд бас нэг анхааруулах зvйл байна. Урьд нь хуурамч нэрээр Цагаачлалын албатай харьцаж байсан хvн жинхэнэ хэн гэдгээ заавал мэдэгдэж, ягаад хуурамч нэр хуурамч тvvх хэлэх болсон шалтгаанаа хэлэх нь зєв. Цагаачлалын алба vvнийг угаасаа ойлгож байгаа. Тиймд гэр бvлийн vндэслэлээр шилжин суурших эрх авах хvн урьд нь хуурамч нэрээр цагаачлах єргєдєл гаргаж байсан бол, одоо єєрийн жинхэнэ нэр, нотлох бичиг баримтаа vзvvлж шилжин суурьших эрхээ авах нь чухал гэдгийг дахин хэлмээр байна. Yvнийг бvр тодорхой жишээгээр тайлбарламаар байна. Гэр бvлийн vндэслэлээр шилжин суурьших эрх авах гэж байгаа хvн єєрийн зохиомол нэрээр тийм эрх авчихлаа гэж бодьё. Тэгвэл сvvлд нь тухайн хvн vнэн хэрэг дээрээ єєр хvн болох нь илэрвэл (тус улсын "Хvний нvvдэл хєдєлгєєний Алба" vvнийг мэдвэл) ямар нэгэн "засаг захиргааны шийтгэл арга хэмжээ" авахуулах юмуу хуулийн дагуу єєр байдлаар шийтгvvлнэ. "Засаг захиргааны шийтгэл" нь жишээлбэл, амьдрах эрхээ хураалгуулах, эсвэл швед паспорт авахад (Швед улсын иргэн болоход) шаардагдах "хvлээх" хугацаагаараа хохирох гэх мэт байдлаар шийтгvvлж байна. Энэ сvvлийнх нь ю гэсэн vг вэ гэхлээр энгийн тохиолдолд шилжин суурьшсанаас хойш 4-5 жилийн дараа тухайн улсынхаа иргэн болж болно. Харин энэ тохиолдолд хуурамч нэрээр амьдарсан нийт хугацааг нь огт "тооцохгvй" болж, харин нэрээ жинхэнэ болгуулж "зассанаас" хойш 5-10 жил хvлээж байж тухайн улсынхаа иргэн болж болно гэсэн журам юм.Yvнийг сонирхож байгаа хvн Шведийн "Хvний нvvдэл хєдєлгєєний Алба"-тай холбоо барьж асуух хэрэгтэй. Нєгєєтэйгvvр, нэг шинэ нєхцєл vvсэж байгаа. Одооноос 2 жилийн дараа Шведэд шинээр иргэн болж швед паспорт авах хvнээс гарын хурууны хээ ЗААВАЛ авдаг болох тухай хууль батлагдах тухай яригдаж байна. Тэгвэл Шведэд урьд нь зохиомол єєр хvн болж улс тєрийн орогнол хvсэж тийм байдлаар Цагаачлалаын албатай харьцаж байсан хуний тухайн vедээ vлдээж байсан хурууны хээ суулд нь паспорт хусэх vед ингэж тэртээ тэргvй илэрлч болзошгvй болоод байгаа юм. Тиймд vvнийг харахад Шведэд шилжин суурьших эрх авах болсон хvмvvс vнэнээ хэлэх нь тухайн хvндээ л ашигтай юм. Yvний дашрамд ЕХ-нд шилжин суурьшиж амьдрах єргєдєл гаргаж байгаа хvмvvст бас нэг єєр чухал зvйлийг хэлмээр байна. Гадаад иргэний хууль буюу "Хvний нvvдэл хєдєлгєєний хууль'"-ийн дагуу, тухайн хvн єєрийнхээ ХУУЛь БУС байгаа байдал эсвэл Цагаачлалын байгууллагатай харьцаж байгаа байдлаа тухайн улсаас албан ёсоор гарч явах замаар, тухайн удаагийн "ирэлтээ" "хаалгуулах" хэрэгтэй. Тэгээд Монголоос шинээр хvссэн єргєдлєє гаргана, Шведэд удаан хугацаагаар амьдрах зєвшєєрлийг зєвхєн Бээжинд байгаа Шведийн элчин сайдын яам олгоно.УБ дахь Германы элчин сайдын яам олгохгvй. ТЄГСГЄЛ Энэхvv нийтлэлд бичсэн санаануудыг нэгтгэн дурдая:
1) Шведэд МАГИСТРЫН тvвшинд сурахад англи хэл шаардагдана, швед хэл шаардагдахгvй,
2) Шведэд БАКАЛАВРААР сурахад англи хэл ба швед хэл хоюулаа шаардагдана. Швед хэлний бэлтгэлийг дээр дурьдсан 3 аргаар хийнэ,
3) Англи хэлийг Монголдоо бэлтгэх нь арай хямд тусна,
4) хэлний болон мэргэжлийн нєхцєл бvрдээд урилгаа (оюутны виз авах боломжтой) авсан хvн Бээжин дэх Шведийн элчин сайдын яаманд санхvvгийн баталгаагаа гаргана. Мэргэжил олгох, єєрєєр хэлбэл эрдмийн зэрэг олгох сургалтаар сурахад сургалтын тєлбєр тєлєхгvй ч, анхны жилийн амьдралын зардлыг (ойролцоогоор 6300 ам.доллар-тай гэдгээ эсвэл спонсорын баталгаагаа) элчин сайдын яаманд харуулна (нєгєєтэйгуур дараа дараагийн жилийн зардлыг гаргуулах єєрийн санхvvгийн эх vvсвэрээр хєрєнгийн баталгаа гаргуулах хэрэгтэй),
5) эрvvл мэнд, ослын хувийн даатгал хийх шаардлагатай байж магадгvй гэж бас бичлээ (гэхдээ vvнийг мэдэх Шведийн элчин сайдын яамнаас асуух хэрэгтэй),
6) магистр болон бакалаврын тєвшинд сурах хvсэлтэй хvмvvс тус улсад урьд нь хараар юмуу цагаачлах байдлаар байсан бол єєрийн визийн асуудлыг хэсэг хугацаанд хvндvvулж болзошгvй.(2 жилийн хориг) гэх мэт байна. Эцэст нь тэмдэглэхэд, дээрх мэдээлэл бvрэн бус байж болох боловч Та бvхэнд єєрийн зvгээс Швэд улсад суралцах, амьдрах талаар тодорхой хэмжээний мэдээлэл єгсєх байх гэж найдаж байна. Тиймээс Шведэд гадаадын оюутан сурах боломжуудыг бичсэн байгаа нэгэн интернет хаягийг бичье. Энэ нь Шведийн соёлын гадаад хамтын ажиллагааг дагнан хариуцдаг, ялангуяа Шведийн гадаад орнуудтай солилцооны программыг нэгтгэн зохион байгуулж удирддаг Швед Институтын (шведээр "Svenska Institutet")-ын хаяг юм. Швед институтын интернет хаяг нь: www.si.se Энэ хаягаар ороход англиар мэдээлэл байгаа. Тус хуудастай танилцахад Шведийн дээд боловсрол олгодог/оноо єгдєг их дээд сургуулиудын хаяг бий, тэр хаягууд дээр дарахад тус сургуулиуудын интернет хаяг руу шууд орно. Эдгээр их дээд сургууль нь дээд боловсрол олгох эрхтэй сургуулиуд юм. Шведэд их дээд сургуульд суралцах мэдээллийг тус Швед Институт 4 тусдаа номоор хэвлуулж гаргасан байна. Эдгээр 4 номыг заавал тус Швед Институтын Стохолм дахь хаягаар очиж авах шаардлагагvй, бас энэ Швед Институт-ын интернет хаягаас хэвлээд авч болно. Дараах 4 номноос Шведийн их дээд сургуульд суралцах талаар олж уншина уу: 1. A Guide for Foreign Students 2. International Master's Programmes at institutions of higher education in Sweden 3. Svenska i Sverige / Swedish in Sweden 4. The Changing Face of Higher Education in Sweden Удвал, Стоkхолм

Мэдээллийн эх сурвалж: Hicheel.mn

Мэдээллийн эх сурвалжийн эх сурвалж: Orloo.info

АНУ-ын их дээд сургууль, коллежийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөр /USAP/-2009

-Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв /БЗМТ/ 11 жилийн сургалттай дунд сургуулийн 10-р ангид онцсайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, орлого багатай өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургууль коллежийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөр /USAP/-т оролцохыг урьж байна.

Энэхүү хөтөлбөрийг БЗМТ нь 4 дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд Монголоос нийт 11 оюутан АНУ-ын их дээд сургуулиудад бүтэн болон хагас тэтгэлэгээр амжилттай суралцаж байна. Хөтөлбөрийн зорилго нь сурлага сайтай, сурах өндөр эрмэлзэлтэй, гадаад орны их дээд сургуулийн элсэлтийн шалгалт, тэдгээртэй холбогдох төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсүүлэн суралцуулж Монгол орны ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай мэргэжилтнүүд болон удирдагчдыг төрүүлэн бий болгоход оршино.

Хөтөлбөрт оролцогчид 2009 оны 8-р сард АНУ-ын их дээд сургуульд элсэхээр өргөдөл гаргах бөгөөд манай боловсролын зөвлөхүүд 2008-2009 оны хичээлийн жилд тодорхой хуваарийн дагуу АНУ-ын их дээд сургууль коллежид элсэх өргөдлийн маягт бөглөх, АНУ-д суралцах мэргэжил, сургуулиа сонгох, элсэлтийн шалгалтад бэлтгэх, тэтгэлэг хүсэх талаар БЗМТөв дээр сар бүр сургалт, зөвлөгөө өгч ажиллана. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид манай номын сан, мэдээллийн төвийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой. Элсэлтийн шалгалтууд болох iBT TOEFL, SAT, өргөдлийн маягтын төлбөр, шуудангийн зардлыг оролцогч өөрөө хариуцна. АНУ-ын их дээд сургуулиуд оролцогчийг сургуульдаа элсүүлэх, тэтгэлэг олгох болон тэтгэлгийн хэмжээг тухайн оролцогчийн шалгалтын дүн, өргөдлийн агуулгаас хамаарч гаргадаг болохыг анхаарн

Тавигдах шаардлага:

11 жилийн сургалттай сургуулийн 10-р ангийн сурагч байх /2009 оны хавар сургуулиа төгсөх/

Сайнаас доошгүй дүнтэй байх (B/80/-аас дээш голч дүнтэй байх/

Англи хэлний өндөр мэдлэгтэй байх /PBT-TOEFL-580-аас доошгүй, iBT TOEFL-92 оноо авах чадвартай байх/

Сургалтын төлбөрийг төлөх боломжгүй байх

Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байх

Сар бүр Улаанбаатарт болох сургалтад ирж оролцох боломжтой байх

Бүрдүүлэх материал:

Өргөдлийн маягт www.earcmn.org вэб хуудаснаас татаж авна

10-р ангийн сурагч болохыг тодорхойлсон сургуулийн тодорхойлолт

9,10-р ангийн дүнгийн жагсаалт /сургуулийн тамгатай, монгол хэл дээр байж болно/

Шалгалтын төлбөр

/ Моск-TOEFL /урьдчилсан/ шалгалт -3000 төгрөг, Моск- SAT /урьдчилсан/ шалгалт – 5000 төгрөг/

Шалгаруулалт:

2008 оны 6-р сарын 09: Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа /17:00 цагаас өмнө/

2007 оны 6-р сарын 10: Өргөдөл шалгарсан бүх сурагчид 15:00 цагт Моск-TOEFL /урьдчилсан/ шалгалт өгнө.

/Төрсний гэрчилгээ, харандаа, баллуур шалгалт дээр авчирна./

2007 оны 6-р сарын 12: Моск -TOEFL шалгалтын хариу гарна.

2007 оны 6-р сарын 16: Моск -TOEFL-д 580-аас дээш оноо авсан сурагчид 15:00 цагт Моск SAT

шалгалт өгнө.

/Төрсний гэрчилгээ, харандаа, баллуур, тооны машин шалгалт дээр авчирна./

2007 оны 6-р сарын 18: Моск -TOEFL-д 580-аас дээш, Моск - SAT-д 1400-с дээш оноо авсан сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд суралцуулах хөтөлбөрт оролцуулах эцсийн шалгаруулалтын хариу гарна. Хариуг Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвийн мэдээллийн самбар болон www.earcmn.org хаягаар орж харна уу.

Европын Холбооны Erasmus Mundus External Cooperation Window төсөл

Энэхүү төсөл нь 1,2 курсын оюутнуудад хамаарагдах тул манай ангийхны хувьд шууүд төгсөөд явахгүй эхний 1,2 жилээс явах хүүхдүүдэд зориулагдсан билээ ^^

-Европын Холбооны Erasmus Mundus External Cooperation Window төсөл нь Европын Австри, Герман, Финлянд, Испани, Итали, Португаль, Турк улсуудад суралцах, судалгаа хийх боломж олгохоор тэтгэлэгт хөтөлбөр зарласан байна. Төслийн консорциумын гишүүн Австрийн Инсбрукийн Их Сургууль, ХБНГУ-ын Дрездений ТИС, Финляндын Куопиогийн Их Сургууль, Испанийн Мурсиагийн Их Сургууль, Италийн Трентогийн Их Сургууль, Португалийн Минхогийн Их Сургууль, Туркийн Атилимийн Их Сургуулиудын аль нэгэнд суралцахаар өргөдөл гаргах боломж нээгдэж байна. Одоогоор ШУТИС-ийн багш оюутнуудын хувьд суралцах хамгийн боломжтой байгаа сургуулиуд нь Испани, Португаль, Турк, Италийн их сургуулиуд болно. Консорциумын зорилго нь Азийн их дээд сургуулиуд болон Европын их дээд сургуулиудын хооронд багш, оюутан , судлаач оюутан солилцох хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Үүнд: * ШУТИС -ийн оюутан, докторант, докторын дараах судлаач нарыг Европын сургуулиудтай солилцох Өргөдөл гаргагчид зориулсан мэдээлэл: Хэн өргөдөл гаргаж болох вэ? 1. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт зөвхөн ШУТИС-ийн багш, оюутнууд хамрагдах боломжтой. / TARGET GROUP 1/ 2. Бакалаврын солилцоонд хамрагдах оюутнууд 2,3-р ангийн оюутнууд байна. 3. Магистрын тэтгэлэгт хамрагдахын тулд бакалаврын зэрэг авсан байна. 4. ШУТИС-д 3-аас дээш ажииласан багш нар докторантур болон докторын дараах сургалтанд хамрагдана. 5. Гадаад хэлний мэдлэг: -Англи хэлний IBT TOEFL -ийн оноо 90-ээс дээш байх шаардлагатай -Англи хэлтэй болон герман , испани, турк, португаль, итали хэлтэй бол суралцсан сургуулийн диплом, сертификаттай байх -Англи хэлний түвшинг тестээр шалгаж утсаар интервью өгүүлнэ. Хэзээ өргөдөл гаргаж болох вэ? 2009.11.15 хүртэл өргөдөл хүлээж авна. Суралцах өргөдөл батлагдсан тохиолдолд хэзээнээс Европын сургуулиуд руу явж болох вэ? Эхний оюутнууд 2010 оны 1-р сарын 1-ээс явах боломжтой. Сүүлчийн явах хугацаа нь 2010 оны 4-р сарын 1 ба түүнээс хойш тэтгэлэгт хамрагдах боломжгүй. Өргөдөл гаргахад анхаарах зүйлс Тэтгэлэгт хөтөлбөр нь бусад хөтөлбөрийн адил явагдана. Тэтгэлэг Европын Холбооноос санхүүжинэ. Европын Холбоо нь явуулж буй болон хүлээн авч буй сургуулиудын дүнг харилцан хүлээн зөвшөөрөх шаардлага тавьдаг тул Learning Agreement -ийн дагуу гэрээ хийх шаардлагатай. Тус гэрээнд очих сургуульдаа үзэх хичээлийн жагсаалт байна. Хүлээн авч байгаа сургууль нь дээрх хичээлүүдэд суух боломжтойг баталгаажуулахаас гадна явуулж буй сургууль нь тэдгээр хичээлүүдийн дүнг хүлээн зөвшөөрөхөө баталгаажуулна. Хэрэв та Европын сургуульд судалгааны эсвэл төслийн ажил / Бакалавр, магистрын дипломын ажил, докторын ажил/ хийх бол дээрх судалгааны ажил нь явуулж буй сургуулийн сургалтын хөтөлбөрт ордог болохыг баталгаажуулна. Хэрэв та ямар нэг байгууллагад ажилладаг бол таны Европын Холбоон дахь сургалт таны ажил мэргэжилд хэрэгтэй болохыг ажил олгогчоороо баталгаажуулна. Би яаж өргөдлөө гаргах вэ? Та 2 янзаар өргөдөл гаргана. * 1. Өргөдлөө ОУХАА-д гаргах: Ц. Сарантуяа, ОУХАА-ы дарга, ШУТИС Шуудангийн 46-р салбар, ш/х 520, Улаанбаатар * 2. Скеннэрдсэн өргөдлөө е-майл-ээр pdf file явуулах saraa@must.edu.mn Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргахад хангалттай юу, эсвэл сурах хүсэлтэй сургуульдаа эхлээд өргөдөл гаргах уу? Тийм ба үгүй. Хүлээж авч буй сургуульд элсэх асуудлыг тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргахаас өмнө тодруулсан байх. Та Learning agreement-ийг өөрийн бусад бүрдүүлсэн материалын хамт өгөх. Энэ нь та тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаас өмнө хүссэн мэргэжлээрээ хүссэн сургуульдаа сурах эрх авах шаардлагатай гэсэн үг юм. Хүлээж авч буй сургууль зөвхөн тус сургуулийн элсэлтийн шаардлага хангасан үед таны Learning agreement-д гарын үсэг зурах болно. Сургуульд элсэх боломжийн талаар тус сургуулиудын ERASMUS-ын зохицуулагч нартай холбогдох. Та Европын сургуулиудын гадаад харилцааны газруудад хандахдаа ERASMUS MUNDUS ECW тэтгэлэгт хамрагдах гэж буй тул хүлээж авч буй сургуулийн хариуг 2009 оны 11-р сарын 15 -ы дотор авах шаардлагатайгаа мэдэгдэнэ үү. Англиас өөр хэлээр өргөдөл гаргаж болох уу? Та хүлээж авах сургуулийн хэл дээр өргөдөл гаргаж болно. ө.х Та хүлээж авах сургуулийн элсэлтийн өргөдлийн маягтыг бөглөнө. Мөн бусад материалаа ч гэсэн тэрхүү хэлээрээ өгч болно. Сонгон шалгаруулалт хэрхэн явагдах вэ? Эцсийн шийдвэрийг Консорциумын гишүүдийг төлөөлсөн Сонгон Шалгаруулалтын Комисс гаргана. Консорциумын бүх гишүүд комиссыг сонгоно. Комиссын гишүүд бүх материалтай танилцаж * өргөдөл гаргах шалтгаан, түүний үндсэн мэдлэг, явуулж буй орон болон хүлээн авах орны боломж * төслийн хэрэгжих боломж * Европын оронд суралцах бэлтгэл * өргөдөл гаргагчийн сурлага, ажилд гадаадад сурах шаардлага байгаа эсэх * өргөдөл гаргагчийн сурлага, хэлний түвшин Хэрэв шаардлагатай бол комисс нэмэлт материал хүснэ. Өргөдөл гаргагчийн мэдлэгийн түвшин, хувийн бэлтгэл нь бүх шалгаруулалтад гол байр эзэлнэ. Түүнээс гадна жэндэрийн тэнцүү байдал, хөгжлийн бэрхшээлтэй болон санхүүгийн бэрхшээлтэй, үндэсний цөөнхэд анхаарал хандуулна. Хэрэв өөрөө тийм хэсэгт багтаж буй бол баталгаагаа хавсаргана. Бид зөвхөн оюутны өөрийнх нь баталгааг хүлээн зөвшөөрөхгүй, албан ёсны бичиг бүрдүүлнэ. Тэр бичгийг консорциумаас шалгуулна. Сонгон шалгаруулах комисс нь * дүнгийн жагсаалт, сертификат г.м сурлагын бичиг баримт * сургуулийн багшийн тодорхойлолт * сургалтын төсөл, төлөвлөгөөг тус тус үндэслэн шалгаруулна. Ялангуяа дараах зүйлүүдийг баримтална. Үүнд: * 1. Өргөдөл гаргагчийн мэдлэг боловсрол, сурлагын дүн * 2. Learning agreement юм уу хүлээж авах сургуулийн багшийн урилга, захиа, холбоо барьсан баримт /е-майл г.м/ * 3. Хэлний мэдлэгийн баталгаа * 4. Хувь хүний байдал, гадаадад сурж чадах баталгаа * 5. Төлөвлөсөн төслийн Монголд хэрэгтэй эсэх * 6. Буцаж ирээд хийх ажил, хэрэгцээ Ямар материал бүрдүүлэх вэ? Оюутан докторантууд: * Өргөдлийн маягт /Application Form/ * Намтар /Europass СV/ * Дүнгийн жагсаалт /GPA 3-аас дээш/ * Бүтээлийн жагсаалт * Сургуулийн тодорхойлолт * Хэлний сертификат /TOEFL болон суралцах орны хэл/ * Дипломын нотариатаар батлуулсан хуулбар * Дипломын англи орчуулга * Очих сургуульдаа үзэх хичээлийн жагсаалт, судалгааны ажлын төлөвлөгөө /Learning Agreement/ * Зочин профессор,багш: Хүлээн авах, явуулж буй сургуулиудын тодорхойлолт * Докторын дараах судалгаа хийх багш: Хүлээж авах сургуулийн судалгаа хийхийг дэмжсэн талаар тодорхойлолт, явуулж буй сургуулийн тодорхойлолт, судалгааны төлөвлөгөө * Паспортын хуулбар Материал хүлээж авах сүүлийн хугацаа 2009 оны 11-р сарын 15 Бүх материалыг цаасаар болон скеннердсэн хэлбэрээр өгнө. /Материалын хэмжээ 3 мега-аас ихгүй байна./ Ц.Сарантуяа Gesen bna

Солонгос улсын Mokpo National University

-Солонгос улсын Mokpo National University-д 50-100%-н тэтгэлгээр суралцуулна МОКРО National University нь Солонгосын баруун өмнөд далайн эрэгт оршдог. 6 коллеж, 24 дээд сургуультай, судалгааны томоохон төвүүдтэй, улсын томоохон сургуулиудын нэг юм. Тэтгэлэгт Боловсрол Төв нь Солонгос улсад сурч, мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэл сонирхолтой хүмүүстээ зориулан энэхүү сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Солонгос хэлгүй тохиолдолд хэлний бэлтгэлд суух бөгөөд 1 жил буюу 4 улирал сурсан байх шаардлагатай. Солонгос хэл суралцаж байх явцдаа өөр хэл давхар сурах сонирхолтой бол тухайн хэлний төлбөрийн дүнгээс 30% хөнгөлнө. Бүрдүүлэх материал: 1. Application /төвөөс авах/ 2. Гадаад пасспорт, иргэний үнэмлэх / нотариатаар баталгаажуулсан хуулбар/ 3. Төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом /баталгаажуулсан хуулбар/ 4. Ажлын газрын тодорхойлолт /ажил хийдэг бол/ 5. Цээж зураг 3% /3,5 * 4,5 хэмжээтэй/ 6. Банкны баталгаа /3000$ - оос дээш/ 7. Сургуулийн элсэлтийн хураамж 250$ МОКРО National University-д 1 жил хэлний бэлтгэлд сурч төгсөөд та хүссэн мэргэжлээрээ 50-100% тэтгэлгээр суралцах боломжтой. Хаяг: “ЖИМ” бизнес төвийн 3 давхарт /11-р хорооллын замын хойно, Хэвлэлийн хүрээлэнгийн зүүн талд / Утас: 354322, 50888828, 50888838, 50888858.
Төв Европын Их Сургуул

(Бидний хувьд бол энэ 2 дахь том алхам юм баклаьарын дараа түвшинээ
дээшлүүлэх гэж ... )


-Төв Евро
пын их сургуульд (ТЕИС) 2010-2011 оны хичээлийн жилд тус сургуулийн тэтгэлгээр Магистр, Докторын зэргээр суралцахыг урьж байна. ТЕИС нь хүмүүнлэг ба нийгмийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг олгодог олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бөгөөд бүх хичээл нь Aнгли хэлээр явагддаг юм. Хөтөлбөрт магистр болон докторын зэрэг хамгаалахыг хүсч буй хэн боловч оролцох боломжтой бөгөөд 2 тэнхимд зэрэг өргөдөл өгөх боломжтой. Мөн Европын Холбооны тэтгэлээр(байгаль орчин судлал, төрийн бодлого, жендер судлалын чиглэлээр) суралцахыг урьж байна. Төв Европын Их Сургуулийн тэтгэлэгээр Магистрын болон докторын зэрэг олгох сургалтын чиглэл: Эдийн засаг (MA, PhD) Жендер судлал (МА, PhD) Байгал Орчин судлал ба бодлого (MS , PhD) Tүүх (МА , PhD) Олон Улсын Харилцаа ба Европ судлал (MA, PhD) Дундад зуун судлал (МА, PhD) Математикийн ухаан ба түүний хэрэглээ (MS, PhD) Улс төр судлал (МА, PhD) Үндэстэн судлал (MA) Гүн ухаан (PhD) Төрийн бодлого(MPP) Хууль зүй (LLM, SJD, МА) Социологи ба нийгмийн антропологи(МА,PhD) ТЕИС-ийн Бизнесийн Сургууль Тус Бизнесийн сургууль нь тэтгэлгийн хэмжээг бие дааж шийддэг тул ТЕИС-ийн ерөнхий тэтгэлэгт хамаарахгүй. Тавигдах шаардлага: * Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн (ТОЕFL - шалгалтын босго оноо Магистрт 570, Докторт 600-аас дээш оноо авах чадвартай байх) * Их дээд сургуулийг сайн, онц дүнтэй төгссөн эсвэл төгсөх курст суралцаж байгаа /докторын зэргээр суралцах хүмүүс Магистрын зэрэг эзэмшсэн байх/ Бүрдүүлэх материал * Тодорхойлох захидал * Диплом болон дүнгийн жагсаалт * Эссе * CV * TOEFL оноо хэрэв байгаа бол * Өргөдлийн маягтыг 2010 оны 1 сарын 25-ны 17.00 цагаас өмнө https://apply.embark.com/Grad/CEU/65/ хаягаар орж онлайн бөглөнө. Жич: Бүх бичиг баримтууд Англи хэл дээр гарын үсэг, орчуулгын тамга, нотариатын тамгатай байх ёстой. Тодорхойлох захидалаас бусад материалыг 2 хувь олшруулна уу. Шалгаруулалт: * 2010 оны 1 сарын 8- Европын Холбооны тэтгэлэгт өргөдөл мэдүүлж байгаа бол БЗМТөв дээр өргөдлийн материал өгөх сүүлчийн хугацаа.(Албан ёсны TOEFL-ийн оноотой байх ёстой). * 2010 оны 1 сарын 25- Төв Европын Их Сургуулийн тэтгэлэгт өргөдөл мэдүүлж байгаа бол өргөдлийн материал хүлээж авах сүүлийн хугацаа (TOEFL-ийн оноотой байх шаардлагагүй). Төв Европын Их Сургуулийн факультетууд өргөдлүүдийг нягталж үзнэ. Эхний шатны хариуг 2010 оны 2 сарын 27-аас хойш мэдэгдэнэ. * Эхний шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг 2010 оны 3 сарын 13-ний өдөр ТОEFL-ийн шалгалтанд урьж оролцуулна. Эдийн засаг, хуулийн чиглэлээр суралцах хүмүүс мөн энэ өдөр математик, хуулийн шалгалт өгнө. * 2010 оны 3-4-р сард - Хоёрдугаар шатны шалгалтанд тэнцсэн хүмүүсээс Төв Европын Их Сургуулийн багш нар ярилцлага авна. * 2010 оны 4-р сарын 15-наас хойш - Шалгарсан хүмүүсийн хариу мэдэгдэнэ * Тэтгэлэг: Төв Европын Их Сургууль бүрэн (сургуульд ирэх буцах зардал, сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, сарын стипенд орно) ба бүрэн бус тэтгэлэг олгодог. Европын холбооны тэтгэлэг нь 2 жилийн хугацаатай бүрэн тэтгэлэг болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Баасан гариг бүрийн 15:30 цагаас болох лекцэнд ирж авна уу.

Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж,

МКМ 24-р байр, 1-р давхар, Улаанбаатар-48

Утас: 319016 Факс: 326941 Э-шуудан: odonchimeg@earcmn.org Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Web: http://www.ceu.hu; www.earcmn.org

Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр / Japanese Grant Aid for Human Resource Development Scholar

(Дээрхитэй адил Магистр-т...)
-Монгол улсын засгийн газар нь Япон улсын засгийн газрын тусламжаар “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS)-ийг 2001 оноос хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд төлөвлөгөөний боловсруулалт, хэргэжилтэнд улс орноо 21-р зуунд удирдан жолоодож чадахуйц итгэл найдвартай, шилдэг, залуу төрийн албан хаагчийг бэлтгэхэд оршино. Мөн түүнчлэн гадаад оюутнууд Япон орныг сайтар ойлгож, хоёр орны найрамдалт харилцааны үндсийг хөгжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэл найдвар тавьж байна. Уг хөтөлбөрөөр Япон улсын магистрантурт суралцах болсон оюутнууд мэргэжлийн мэдлэг олж авахын зэрэгцээ судалгаа хийн түүгээрээ дамжуулан хүмүүс хоорондын харилцаа холбоог тогтоож, өөрийн оронд тулгараад буй нийгэм, эдийн засгийн хөгжилд холбогдох асуудлуудыг шийдвэрлэхийг хүсч байна.
Тус хөтөлбөр нь өнгөрсөн жилээс эхлэн JDS дэд хөтөлбөрт нийцсэн байгууллагуудаас (зөвхөн төрийн байгууллагууд) элсэлт авах болсон бөгөөд уг төсөлд дараах байгууллагууд хамрагдах болно.
Бүртгэлд хамрагдахыг хүсэгч нь харъяа байгууллагынхаа төрийн захиргааны удирдлагын газар эсвэл хүний нөөцийн албаны хариуцагчтай холбогдож болох ба түүнчлэн JICE/JDS Монгол дахь төлөөлөгчийн газартай холбогдон 10-р сарын 1-ний өдрийг хүртэл харъяа байгууллагаараа дамжуулан JICE/JDS Монгол дахь төлөөлөгчийн газар бүртгэлийн материалыг ирүүлнэ үү.
Энэ жил англи хэлээр нийт 18 тэтгэлэгт оюутныг тэтгэлэгээр суралцуулах ба тэнцэгч нь 2010 оны зунаас Японд магистрантурын оюутан болж Япон улсад судалгааны ажлаа эхлэх болно.

1. JDS ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ
JDS хөтөлбөр нь их дээд сургуулийн сургалтын төлбөр болон бусад шаардлагатай сургалтын хураамж, сар бүрийн байр / амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, хоёр талын онгоцны зардал, бусад тэтгэмж (Японд анх очиход олгох тэтгэмж, сургалтын материал худалдан авах тэтгэмж гэх мэт) олгогддог. Мөн оюутнууд Япон улсад суралцаж байх хугацаанд сургалт болон амьжиргааны тал дээр тулгамламдаж буй асуудлынхаа талаар тогтмол зөвөлгөө авах боломжтой. Мөн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Монгол хэл дээр зөвөлгөө өгөх гэх мэтээр гадаад оюутнуудыг дэмжих бүхий л талын туслалцаа үзүүлдэг.

2. ЭЛСЭЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
(1) Иргэншил: Монгол улсын иргэн байх.
(2) Нас: 2009 оны 4-р сарын 1-ны байдлаар 22-оос дээш, 40-өөс доош настай байх. (1970 оны 4-р сарын 2-ноос 1988 оны 4-р сарын 1-ны өмнө төрсөн байх)
(3) Боловсролын түвшин: Баклаврын зэрэгтэй байх. (Монгол улсын засгийн газар болон бусад орны засгийн газраас албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн сургууль байх)
(4) Ажлын туршлага: Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа болох 2009 оны 10-р сарын 1-ний байдлаар холбогдох салбартаа баклаврын зэрэг горилсоноос хойш 2-оос дээш жил ажилласан байх. (Их сургууль төгсөхөөс өмнөх ажилласан хугацаа болон түр хугацааны ажил, ажлаас чөлөөтэй байх хугацаа зэргийг хамрахгүй) Доорх 3-т заасанчлан өргөдөл гаргагч нь төсөлд хамрагдах байгууллагын жинхэнэ төрийн албан хаагч байна.
(5) Хэлний мэдлэгийн түвшин: TOEFL-PBT 550 орчим байх.
(6) Эрүүл мэндийн байдал: Бие, сэтгэл эрүүл байх.
(7) Дараах хүмүүс элсэлтэнд хамрагдах боломжгүй:
a. Одоогийн байдлаар Японы засгийн газрын (Боловсролын яам) тэтгэлэг, бусад гадаад орны засгийн газрын тэтгэлэг, хувийн секторын тэтгэлэгийг авч байгаа (мөн тэтгэлэг авах төлөвлөгөөтэй байгаа) хүн.
b. Урьд өмнө нь эрдмийн зэрэг горилохын тулд Монгол улсын засгийн газар, Япон улс болон бусад гадаад орны тэтгэлэгээр магистрантурт суралцсан хүн.
c. JDS төсөлд хамрагдах байгууллагуудад харъяалагддаггүй хүн.
d. Харъяа байгууллагынхаа жинхэнэ төрийн албан хаагч биш бол элсэлтэнд хамрагдах боломжгүй.
e. Одоогийн байдлаар цэргийн алба хааж байгаа хүн. Аль эсвэл цэргийн харъяалалтай хүн.
(8) Бусад:
Гадаад оюутан нь Японд суралцаж төгсөөд сурч мэдсэн мэдлэг, ур чадвараа ашиглан эх орныхоо хөгжил цэцгэлэлтэнд хувь нэмрээ оруулах үүрэгтэй бөгөөд Монгол улсын засгийн газраас гаргасан тангаргын бичигт гарын үсэг зурах шаардлагатай.

3. JDS ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭ
Дараах бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр шийдвэрлэх асуудал болон түүнтэй нягт уялдаа холбоо бүхий байгууллагуудыг төсөлд хамрагдах байгууллагаар сонгосон байгаа бөгөөд өргөдөл гаргагч нь төсөлд хамрагдах байгууллагаас нэр дэвшигдэн, зөвхөн хамаарагдах дэд бүрэлдэхүүн хэсэгт бүртгүүлэх боломжтой. Мөн төсөлд хамрагдах байгууллагын доод байгууллагаас өргөдөл гаргах боломжтой ба дээд байгууллагаараа дамжуулан өргөдөлөө өгнө.
Төсөлд хамрагдах байгууллагыг Монгол улсын засгийн газар болон Япон улсын засгийн газрын төлөөллөөс бүрдэх Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд цаашид 3 жил өөрчлөх төлөвлөгөөгүй болно.

-Дэд бүрэлдэхүүн хэсэг 1-1-Хуулийн тогтолцоог сайжруулах, Хүлээн авах их сургууль: Кюүшюүгийн их сургууль
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Дээд шүүх, Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Төрийн өмчийн хороо, Улсын их хурлын тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Авлигалтай тэмцэх газар

-Дэд бүрэлдэхүүн хэсэг 1-2-Санхүү, эдийн засгийн менежмэнт, Хүлээн авах их сургууль: Хитоцүбашигийн их сургууль
Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Төрийн өмчийн хороо, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандарчлал, хэмжилзүйн газар, Үндсэний хөгжлийн хүрээлэн

-Дэд бүрэлдэхүүн хэсэг 1-3 Үйлдвэрлэлийн менежтент, төрийн бодлого зохицуулалт,Хүлээн авах их сургууль: Олон улсын их сургууль
Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Монгол банк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Төрийн өмчийн хороо

-Дэд бүрэлдэхүүн хэсэг 2-Суурь боловсрол, ажлын дадлага,Хүлээн авах их сургууль: Осакагийн их сургууль
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Монгол улсын хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Монгол улсын Ховд их сургууль, Монгол улсын Дорнод дээд сургууль

-Дэд бүрэлдэхүүн хэсэг 2 Байгаль орчны хамгаалалт, Хүлээн авах их сургууль: Цүкүбагийн их сургууль
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Цөмийн энергийн газар, Стандарчлал, хэмжилзүйн газар, Монгол улсын хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн

-Дэд бүрэлдэхүүн хэсэг 3 Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах, Хүлээн авах их сургууль: Тоёогийн их сургууль
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Нийслэлийн тамгын газар, Ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн

-Дэд бүрэлдэхүүн хэсэг 3 Хөгжлийн инженэрчлэл/ICT, Хүлээн авах их сургууль: Токёогийн технологийн их сургууль
(Хөгжлийн инженэрчлэл)
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Нийслэлийн тамгын газар, Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль
(ICT)
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Монгол банк

- Горилох эрдмийн зэрэг: Магистр (2 жил)
- Суралцах хэл: Англи хэл
- Япон руу явах хугацаа: 2010 оны зун

4. Бүртгэл
(1) “Элсэгчдэд зориулсан удирдамж”-ийг дараах газраас авна уу.
a. Харъяа байгууллагынхаа төрийн захиргааны удирдлагын газар, хүний нөөцийн алба
b. JICE – JDS хөтөлбөрийн вэбсайт: http://sv2.jice.org/jds/ *элсэлтийн материалыг татаж авах боломжтой.
c. JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар 
(2) Элсэлтийн материал дээр шаардлагатай хэсгийг бөглөн, бусад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн харъяа байгууллагынхаа хариуцаж буй албаар дамжуулан JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар ирүүлнэ үү.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2009 оны 8 -р сарын 24-ны өдрөөс 10-р сарын 1-ны өдөр хүртэл

5. Бүртгэлийн талаарх лавлагаа авах хаяг:
JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар
Хаяг: Болор Бизнес төв 206, Төв Ш/Х 917, Улаанбаатар 13 (Болор Бизнес төв нь Баянгол зочид буудлын баруун хойд талд байрладаг)
Ажлын цаг: Даваа - Баасан, 9:30-12:30, 14:00-18:00 Утас: 55150415, 55150416

Глобал Удирдагч Сангаас зохион байгуулж буй тэтгэлэгт хөтөлбөрүүд

-Бид даяаршиж буй нийгэмд өрсөлдөх чадвартай манлайлагч болохыг хүсч буй оюутнуудад сургалтын төлбөрийн 50-100 хувийн тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэхүү хөтөлбөрийн хэтийн зорилго нь эрчимтэй глобалчлагдаж байгаа өнөөгийн нийгэмд өрсөлдөх чадвартай, өөрсдийн мэргэжлээ Монгол улсын ирээдүйн хөгжил сайн сайхны төлөө зориулах чин эрмэлзлэлтэй ирээдүйн удирдагч нарыг хөгжүүлэх явдал юм. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь маш өрсөлдөөнтэй болдог. Англи хэл дээрх эссе, ярилцлага, сайн дурын ажлууд, илтгэх чадвар зэрэг олон чадвар, хөдөлмөрийг үнэлсэний үндсэн дээр шийдвэрээ гаргадаг. Тэтгэлэг хүртсэн оюутнууд дараагийн жилүүдэд хөтөлбөрийн шаардлагуудыг хангаж, амжилттай суралцаж чадвал тэтгэлэгийг 5 хүртэлх жилээр үргэлжлүүлэн хүртэж болдог.


“Leader” тэтгэлэгт хөтөлбөр

- АНУ-н North Dakota, Georgia, Missouri, Kentucky, Wisconsin, Florida, Arkansas, Iowa, Tennessee зэрэг 10 мужийн 17 их дээд сургууль, коллежууд

- Англи болон Европын бусад орнуудын коллеж, их дээд сургуулиуд

- Канадын Toronto, Vancouver хотуудын их сургууль, коллежууд

- Малайзын, Азийн шилдэг 10-т багтдаг их сургууль, коллежуудад хэлний бэлтгэл, бакалавр, магистрын зэргээр 60 хүртэлх хувийн тэтгэлэг авч сурах боломжийг олгодог.

Энэхүү тэтгэлэгүүд нь Глобал Удирдагч Сангийн хамтран ажилладаг сургуулиудад хамаарна.

“Challenge” тэтгэлэгт хөтөлбөр

Оюутнуудынхаа сонголтыг нэмэгдүүлэх үүднээс АНУ-ын I.D.E.A. боловсролын байгууллагатай хамтран энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь:

- АНУ-ын 100 орчим их дээд сургууль, коллежуудын шалгуурт тэнцэж байгаа тохиолдолд өөрийн хүссэн мэргэжлээр 50-100%-н тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой. Тус хөтөлбөр нь сургалтын болон спортын гэсэн хоёр төрөлтэй.

- Спортын тэтгэлэгт хөтөлбөр /хэлний бэлтгэл, бакалаврын түвшинд хамаарна/: Спортын гарамгай авьяастай, тодорхой хэмжээний амжилт олсон оюутнуудад зориулагдсан.

- Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр /Бакалавр, Магистрын түвшинд хамаарна/

Хөтөлбөрт тавигдах шаардлагууд

  1. Ерөнхий боловсролын сургуулийг B-ээс дээш үнэлгээтэй төгссөн байх. Их дээд сургууль төгссөн бол голч дүн 3,5-аас дээш үнэлгээтэй байх шаардлагатай бөгөөд сургууль төгссөн гэрчилгээний хуулбартай байх.
  2. Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх. Өөрөөр хэлбэл, америкийн их сургууль болон коллежид очоод багшийн ярьж буй хичээлийг ойлгох, даалгавараа хийх, өөрийгөө ойлгуулах чадвартай байх хэрэгтэй. Үүнийг нотлохын тулд TOEFL-ын шалгалт өгсөн байх ёстой.
  3. Удирдах чадвар болон нийгмийн идэвх зүтгэлтэй байх хэрэгтэй. Энд байхдаа болон АНУ-д очоод олон нийтийн, сайн дурын ажлуудад оролцож, хүрээлэн байгаа орчиндоо үйлчлэх сонирхолтой байх.
  1. АНУ-д амьдарч, суралцах санхүүгийн баталгаатай байх.
  2. Сургуулиа төгсөөд эх орондоо эргэн ирж, сурсан мэдсэн зүйлийнхээ үр шимийг гаргах хүсэл эрмэлзэлтэй байх.
  3. Глобал Удирдагч Сангаас авах ярилцлаганд тэнцэх шаардлагатай.

    Тэтгэлэгт хамрагдах журам

Алхам 1: TOEFL-ын шалгалт өгөх

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсч буй оюутан, залуучууд нь юуны өмнө TOEFL-ын шалгалтыг өгч, өөрийн сонирхож буй сургуулийнхаа шаардлагыг хангахуйц оноог авсан байх ёстой. Дунджаас харахад:

- Коллежид бакалавр зэргээр сурахад TOEFL-ийн 450-500 буюу түүнээс дээш

- Их сургуульд бакалавр зэргээр сурахад TOEFL-ийн 550 буюу түүнээс дээш

- Магистрт сурахад iBT-ийн 90 болон түүнээс дээш оноо авсан байх шаардлагатай байдаг. (Эдгээр шалгалтыг сүүлийн 2 жилийн дотор өгсөн байх шаардлагатай).

Глобал Удирдагч сангийн гэрээт сургуулиудын зарим нь Institutional буюу албан бус TOEFL-ын оноог хүлээн зөвшөөрдөг учир хөтөлбөрийн зохицуулагчаасаа лавлана уу.

Алхам 2: Эссе бичих

“Америкт сурах миний зорилго” нэртэй 500-1000 үгтэй эссе бичнэ. Яагаад энэ мэргэжлийн сонгосон, Америкт сурснаар ирээдүйдээ ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа, эх орондоо эргэн ирээд сурч мэдсэн зүйлсээ хэрхэн ашиглах гэж байгаа зэргээ тодорхой бичих шаардлагатай.

Алхам 3: Ярилцлагад орох

Даваа, Пүрэв гаригуудын 13:00 цагаас эхэлдэг англи хэл дээрх ярилцлаганд орно. Энэхүү ярилцлагын зорилго нь, Америкт очоод хичээлээ ойлгох, өөрийгөө ойлгуулж чадах, яагаад Америкт сурахыг хүсч байгаа, эргэж ирээд сурсан мэдсэн зүйлсээ хэрхэн амьдрал дээр хэрэгжүүлэх гэж байгаа, мөн АНУ-ын элчин сайдын яамны ярилцлагад бэлэн байгаа эсэхийг тодруулах зорилготой ярилцлага юм.

Алхам4: Гэрээ байгуулах, материалаа бүрдүүлэх

TOEFL-ын хангалттай оноотой, эссегээ амжилттай бичсэн, ярилцлагад тэнцсэн, мөн сургуулиа сонгосон оюутнууд Глобал Удирдагч сантай гэрээ байгуулах шаардлагатай. Тухайн сургуулиасаа хамаараад 1000-2000 ам.долларын хөтөлбөрийн хураамжийг гэрээ байгуулахаасаа өмнө төлөх шаардлагатай. Ингэхдээ зайлгүй эцэг эхийн хамт ирэх хэрэгтэй. Гэрээ байгуулсан оуютнуудад тухайн сургуулийнх нь бүрдүүлэх шаардлагатай материалын жагсаалтыг өгнө. Оюутан нь шаардлагатай материалыг хэдий чинээ богино хугацаанд, амжилттай бүрдүүлж өгнө, төдий чинээ материал нь Америк руу түргэн илгээгдэнэ гэдгийг санах хэрэгтэй. Мөн материалаа бүрдүүлэх явцдаа хөтөлбөрийн зохицуулагчдаас зөвлөгөө авч, холбоотой ажиллахыг бид зөвлөж байна. Та бид хэдий чинээ зөв ойлголцож, зөв материал бүрдүүлнэ, төдий чинээ цаг хугацаа алдахгүй учир биднээс зөвөлгөө авахдаа битгий эргэлзээрэй.

Алхам5: Элчингийн ярилцлагын цаг хүсэх

Материалаа гүйцэт, зохих шаардлаыг хангаж бүрдүүлж өгснөөс хойш 21 хоногийн хугацаанд урилга ирэх бөгөөд энэ хугацаанд оюутнууд АНУ-ын элчин сайдын яаманд ярилцлага хүсэх төлбөрийн 100 ам.долларыг SEVIS-ийн 100 ам.долларын төлбөртэй хамт тушааж, баримтыг өөртөө хадгална. Нэг зүйлийг анхааруулахад, АНУ-ын элчин сайдын яам руу хөтөлбөрийн зохицуулагчдын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн мэйл бичих, цаг хүсэх асуулгыг бөглөж болохгүй гэдгийг анхаарна уу. Хэдийд ярилцлагын цаг хүсэх мэйл бичихийг Глобал Удирдагч сан та бүхэнд зөвлөх болно. Мөн энэ хугацаанд оюутан, залуучууд нь элчин сайдын яамны ярилцлагад авч орох шаардлагатай материал, бичиг баримтуудуу бүрдүүлж байх хэрэгтэй юм.

Алхам 6: Сургалтын төлбөрөө төлөх

Визний ярилцлагад амжилттай орсон оюутнууд нь гадаад паспортоо Глобал Удирдагч санд тодорхой хугацаанд хураалгах шаардлагатай бөгөөд виз гарснаас хойш 3 хоногийн хугацаанд сургуулийнхаа сургалтын төлбөрийг төлөх ёстой. Сургалтынхаа төлбөрийг төлсөн оюутнуудад Глобал Удирдагч сангаас orientation хичээл буюу Америкт очоод хэрхэн суралцах, юуг анхаарах, аялалд гарахдаа ямар зүйлсийг бэлтгэх, гааль дээр хэрхэн зөв шалгуулах зэрэг олон практик зөвлөгөөг агуулсан сургалт явуулна. Мөн нэг сургуульд очих оюутнуудад нэгдсэн журмаар онгоцны билет захиалж өгнө. Глобал удирдагч сантай гэрээтэй ажилладаг онгоцны тийзийн компанийн албан ёсны төлөөлөгч нь оюутнуудыг хүргэж өгдөг бөгөөд мөн сургуулийн төлөөлөгч нь Америкт тосож авах, газарчлах, сургуульд нь хүргэж өгөх үйлчилгээг үзүүлнэ. Тиймээс оюутнууд ганц нэгээрээ явах боломжгүй, заавал нэгдсэн журмаар явна гэдгийг анхаарна уу.

Бүрдүүлэх бичиг баримтууд

Сургуулийн дүнгийн хуулга:
Оюутан өмнө нь суралцаж байсан эсвэл одоо суралцаж байгаа Ерөнхий Боловсролын сургууль, их дээд сургуулиудын диплом, эсвэл дүнгийн хуулгыг Англи хэл дээр орчуулж нотариатаар баталгаажуулсан байх.

  1. TOEFL-ын шалгалтын оноо
  1. Сургуулийн өргөдөл:
    Энэхүү өргөдлийг та манай ажлын байранд ирж бөглөнө.
  2. Санхүүгийн баталгаа:
    Эцэг эхийн нэр дээр, эсвэл оюутны нэр дээр банкинд данс нээлгэнэ. Энэхүү банкны баталгааг аль ч банк гаргаж өгдөг бөгөөд хэрэв монгол хэл дээр байгаа бол баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулах шаардлагатай. Энэхүү баталгааны утга нь ” ............... овогтой ...............нь тэдний өдрийн байдлаар манай банкны тийм дугаартай дансанд төчнөөн төгрөгтэй нь үнэн болно” гэсэн байдаг. Хэрэв данс нь эцэг, эхийн (эмээ, өвөөгийн) нэр дээр байгаа бол тухайн оюутан нь тухайн санхүүгийн батлан даагчийн охин/хүү (ач/зээ) болохыг нотлох зорилгоор төрсний гэрчилгээ зэрэг материалууд шаардлагатай болно. ы аны үний зорилго нь тэтгэлгээс гадуурх зардлыг та өөрөө төлж чадна гэдгийг батлах зорилготой юм.
  3. Эрүүл мэндийн бичиг:
    Оролцогч бүр эрүүл мэндийн анкет бөглөх ёстой. Хамгийн багадаа 2 төрлийн урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн байх (mumps, measles, rubella) шаардлагатай. Эрүүл мэндийн анкетыг Глобал Удирдагч сангаас авах шаардлагатай.
  4. Тодорхойлолт захидал: Удирдах болон манлайлах ур чадвар, нийгмийн идэвх зүтгэл, хийсэн ажлууд, сурлагын амжилт, хичээлээс гадуурх авьяас чадвар зэрэг өөрт буй давуу талуудыг тодорхойлуулсан захидал 2 ширхэг хэрэгтэй. Ихэнх хүүхдүүд англи хэлний багш, анги удирдсан багш, сайн дурын, олон нийтийн байгууллагад хамаарагддаг бол тухайн байгууллагын хүмүүс зэргээсээ тодорхойлолт захидал авдаг юм.
  5. Эссэ.
  6. Албан байгууллагатай хийсэн гэрээ:
    Эргэж ирэхэд тань ажлын байраар хангах, эсвэл сургалтын төлбөрт чинь туслалцаа үзүүлэх байгууллагатай хийсэн гэрээ байх хэрэгтэй. Энэхүү гэрээндээ, оюутан нь тухайн байгууллагатай ямар холбоотой болох, яагаад санхүүгийн туслалцаа үзүүлж байгаа шалтгаан зэргийг дурдсан байх шаардлагатай.

Хөтөлбөрт бүртгүүлэх хугацаа

Намрын буюу 9-р сараас хичээл нь эхлэх улиралд хамрагдахын тулд 6-р сарын 1-нээс өмнө Глобал удирдагч сантай гэрээ хийсэн байх шаардлагатай. Тиймээс аль болох эртнээс өөрийгөө бэлтгэж, манай сантай холбоотой ажиллах хэрэгтэй юм. Хаврын буюу 1-р сараас хичээл нь эхлэх улиралд хамрагдахын тулд 10-р сарын 1-нээс өмнө Глобал удирдагч сантай гэрээ хийсэн байх шаардлагатай. Тиймээс аль болох эртнээс өөрийгөө бэлтгэж, манай сантай холбоотой ажиллах хэрэгтэй юм.

Мэдээллийн эх сурвалж: www.tetgeleg.mn


Тэтгэлэгт боловсрол төв

-АНУ-ын их сургуулвд магистр 1жил, баклавар 2-4 жил үнэгүй суралцах тэтгэлэгт хөтөлбөр:

энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүр 3 сард зарладаг бөгөөд материал хүлээн авах эцсийн хугацаа нь 6 сард байдаг.

-Солонгосын их сургуульд 100%-н тэтгэлэгт хөтөлбөр:

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд Солонгос эсвэл Англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд тэтгэлэг нь баклавар, магистрын түшинд суралцахад олгогдоно.

-Тайвааны их дээд сургуулийн 100%-н тэтгэлэгт хөтөлбөр:

Тайваан нь Англи, Хятад хэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ба олон улсын оюутнуудыг эх орондоо суралцуулах ихээхэн сонирхолтой байдаг. Тиймээс олон төрлийн тэтгэлгүүд зарлан явуулдаг.

-Олон улсын хэмжээнд зохиогддог Эссений уралдаан:

Жил бүр хэдэн арван мянган долларын шагналын сантай төрөл бүрийн сэдвээр эссений уралдаан зохиогддог. Үүнээс Монголын сурагч, оюутан залуучууд оролцох боломжтой эссеэий уралдааныг олж, хамруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг.

-Стипенд олгох тэтгэлэгт хөтөлбөр:

Тэтгэлэгт боловсрол төвөөс жил бүр ЕБС-н сурагчид, их дээд сургуулийн баклавар, магистр түвшиний оюутнуудад стипенд олгодог. Мөн олон улсын сайн дурын байгууллага, сан, сургууль, нийгэмлэг зэргээс зарладаг Стипенд олгох тэтгэлэгт хөтөлбөр оюутан сурагчидыг хамруулдаг.

-Шашны байгуулгын тэтгэлэгт хөтөлбөр:

Шашны байгуулгын шугамаар гадаадад үнэ төлбөргүйгээр болон хөнгөлттэй үнээр суралцах байр хоолоо даалгах зэрэг төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрийг манай төвөөс хэрэгжүүлдэг.

(Монгол улсын хэмжээнд зарлагдаж буй тэтгэлгүүдийн талаар болон бусад олон улсын хэмжээнд зарлагдаж байгаа бүхий л тэтгэлгүүдийн талаар мэдээлэл зөвөлгөө өгнө.) Хаяг: "ЖИМ" бизнес төвийн 3 давхар /11-р хорооллын замын хойд талд, зуун айл, Хэвлэлийн хүрээлэнгийн зүүн талд/ Утас: 354322, 50888828, 50888838, 50888858


Ингээд энэ удаагын тэдээлэл өндөрлөлөө. Та бүхэнд амжилт хүсье ^^