Monday 2 November 2009

Унш!!!



Зиаа надад нэг горимын санал байнаа!...
Бид бүгд л өөрсдийн гэсэн үзэл бодол, сонирхол, зан араншин, сэтгэхүй, хүсэл мөрөөдөлтэй билээ эдгээр чанар нь биднийг царай зүс, гаднах үзэмжээс илүү тодотгож өгдөг зүйлс мөн гэж би боддог. Энэ бүгд бидний сэтгэл дотор нуугдан байдаг учраас бид энэ өөрийн гэсэн Брэнд болсон чанаруудаа бусдад таниулж өөрийгөө хэн болохыг мэдрүүлэхийн тулд урт удаан хугацаа шаарддаг билээ. Танд өөрийнхөө сонирхдог хөгжим, сонирхдог спорт, унших дуртай номоо бусдад мэдрүүлэх юмсан миний мэдэрч байгаа энэ мэдрэмжийг бусдадаа ойлгуулж хамтдаа илүү ойр байхсан гэдэг бодол төрдөггүй гэж үү?
Тийм болохоор та сонирхдог зүйлсээ энд нийтлэн бусадтайгаа хуваалцан нэг хамт олон шиг, нэг гэр бүл шиг хамтдаа баяр баяслыг мэдэрч өөрийгөө улам бүр сайн танилцуулах хэрэгтэй :D. ХҮН БҮР Дахин Давтагдахгүй Шүү дээ
Жишээ нь: Хөлбөмбөгийн тухай мэдээллийг Идэрээ Жигүүр Суурь Болдбаяр гэх мэт нөхдүүд Сагсан бөмбөгийн мэдээллийг сонирхдог нөхдүүд хамтран хөтлөж байх гэх мэт бүгдээрээ хамтран ажиллах хэрэгтэй байна. Бүгдээрээ өөр өөрийн сонирхдог, бусдад хүргэмээр байгаа мэдээллүүдээ нэмж байя лдаа. Надад хандаж өөрсдийн гардаж явуулах сонирхолтой булангуудаа хуваарилан аваарай! IllioTh