Friday 13 November 2009

Үлдсэн хэд нь яах болж байнаа...??

Нэг ийм нийтлэл нийтлэгдсэн байна. Уншаад бас нэгийг бодуулахаар л юм байна.Ялангуяа эрчүүдэд.Биш ээ эмэгтэйчүүдэд гэвэл дээр юм байна.



Хятадад 30 сая ,Солонгост 900000 эрчүүд хүүхэнүүдийнхээ тооноос илүү гараад Монгол мэтийн хөрш оронуудаас гэрлэх хүүхэн хайж байна

Та нарыг алдаж яваа, ядарж яваа Монгол хүүхэнүүдэдээ тусалж, дэмжиж буруу замаас нь гаргахын оронд харааж муулж байх хооронд Хятадад 30 сая , Солонгост 900000 орчим эрчүүд хүүхэнүүдийнхээ тооноос илүү гараад Монгол мэтийн хөрш оронуудаасаа гэрлэх хүүхэн хайж байна .Тийм учираас Солонгос эрчүүд Монгол хүүхэнтэй гэрлэх нь огцом өсөөд одоо 1 жилд гэхэд олон мянгаараа гэрлэж байна. Солонгосууд кинонуудаа Монголын телевизүүдэд үнэгүй шахуу өгдөг ч Монгол хүүхэнүүдийн тархийг угааж тэр илүүдсэн 900000 Солонгос эрчүүдтэй суулгах Солонгос улсын бодлого гэж би бодож байна.Солонгос кино үзэж өссөн одоогийн жаахан охидууд ирээдүйд хэдэн зуун мянгаараа Сологос эрчүүдтэй суух биз. Тэр илүүдээд байгаа эрэгтэй 900000 Солонгос, 30 сая Хятадууд чинь 1980-аад оноос хойш төрсөн . Тийм учираас төр засаг, Монголын эрчүүд Монгол хүүхэнүүдээ хайрлаж ,хамгаалахгүй бол , бас Солонгос, Хятад киног ийм олоноор нь Монголын ТВ-үүдээр үзүүлдэгийг багасгахгүй бол , одоогиин Монгол бяцхан охидууд чинь том болоод ихэнхи нь Солонгос, Хятад залуучуудтай гэрлэж магадгүй шүү. Бас Монголын хүүхэнүүд Монгол эрчүүдээсээ хамаагүй олон гэсэн цуу ярианд Монгол эрчүүд төөрөлдөхөө болих хэрэгтэй. Жинхэнэ ботид эрүүл мэндийн яамны болон бусад газарын албан ёсны тоо стастискээр Монгол улсад хүйсний харицаа еөрөнхийдөө эмэгтэй 50% эрэгтэй 50% . Харин 50 -иас дээш насны Монгол эрчүүд өвчинөөр их үхдэг учираас 50-иас дээш насны эрчүүд адил насныхаа эмэгтэйчүүдээс цөөхөн байдаг. Бас тэр илүүдээд байгаа 900000 Солонгос , 30 сая Хятад эрэгтэйчүүд бараг бүгдээрээ нас залуу, бас ажилсаг , бас Монгол эрчүүд шиг архи хэтрүүлж уудаггүй, бас тэр илүүдээд байгаа 900000 Солонгос , 30 сая Хятад эрэгтэйчүүдийн дунд өндөр боловсролтой , боломжийн мөнгөтэй, эсвэл мөнгөгүй байсан ч Монгол хүүхэнүүдийн сэтгэл зүрхийг булаахаар маш царайлаг Солонгос, Хятад эрчүүд хэдэн зуун мянгаараа байгаа учираас ирээдүйд Монгол хүүхэнүүд хэдэн зуун мянгаараа тэдэнтэй сууж магадгүй. Гэтэл гадаадынхантай суусан хэдэн зуун мянган Монгол хүүхэнтэй суух ёстой байсан хэдэн зуун мянган Монгол эрчүүд хэнтэйгээ гэрлэх билээ ? Гэрлээгүй тэгээд дээр нь боловсрогүй, мөнгөгүй залуу Монгол эрчүүд гэмт хэрэгийн бүлэгүүд, төр засагыг устгаж Монголыг иргэний дайний байдалд оруулах зэвсэгт бүлэгүүд болж магадгүй. Гэр бүлтэй хань ижилтэй эр хүн гэмт хэрэгт орох нь бага арай тайван , тэвчээртэй болдог.



гэсэн байна харин одоо хувь хүн би урьд өмнө уншсан бага сага зүйлс зэргээс ургуулан дүгнэлт хийлээ

Их бодууштай юм бичиж. Нээрээл Хятад, Солонгос, Япон кино үзсээр байгаад хүүхнүүд гэлтгүй зарим эрчүүд маань Хятад, Солонгос, Япон залуус сайхан юм байна гээд бодчихдог тал бий шүү. Үнэндээ зарим нь гоо сайхны мэс засал байдаг юм байна гэсээн.Үнэн ч юмуу худлаа ч юмуу.
Монголд эмэгтэйчүүд 51 хувь, эрчүүд 49 хувь гэсэн харьцаатай байдаг юм байна лээ. Кино түрэмгийллээ дагаад Солонгостой гэр бүл болсон нь тэргүүлдэг юм билээ. Кино түрэмгийллээрээ 2 – т явж буй Хятад хоёрт нь, гураьвт явж буй АНУ гуравт нь , 4 – т явж буй Япон 4 – т нь явж буй юм билээ. Энэ бүхэн кино түрэмгийлэл ямар нөлөөтэй болохыг харуулж байна. Бүх урлагийн дотроос хамгийн хүчтэй нь кино гэж Ленин багш аргагүй л мэргэн хэлж дээ. Телевизийн хөтөлбөрт олон л орны кино байдаг . Гэтэл хөтөлбөрүүд бүгд л нүүрээ Сологос кино, жүжигчдийн зургаар дүүргэдэг. Энэ бүхэн нэгийг хэлээд байна бус уу.Хааяа нэг Орос, Хятад, АНУ, Японы кино жүжигчдийн зураг байдаг. Тэгэхдээ ихэнхдээ л ёндоогүй сологосуудын зураг Залуус нь Япон, солонгосуудыг дуурайгаад үсээ хааш яйш засуулж, шар, ногоон, ягаан элдэв өнгөөр будаад л.

Кино түрэмгийллийг тэргүүлээд байгаа солонгос кино нь болохоор зүгээр л аймар. 1000д тохиох азаа хэд хэдэн удаа хийчэхнэ. Үлгэр юмуу хаашаа ийн. Тэгээл эр гэхэд ичмээр, манай олико нэг цохиод алчмаар байрын залуу зүгээр тараана хөөе. Аймар мөнгөтөй том компанитай, ухаантай, царай зүс нь яг Барби шиг, олон хүүхэн араасаа хуйлруулна, баахан гарын дунд ороод зодчоод гараад ирнэ. Бас түүхэндээ дандаа ялагдаж явсан атлаа нээх их байлдаантай кинонууд, эсвэл бөөн гэр бүлийн хэрүүл. Нөхөр уруугаа агсарсан хүүхнүүд, хадам ээжтэйгээ тэрсэлдсэн бэрүүд, 3-жин 4-жин хайр гэх мэт. Эндээс ямар үлгэр дуурайл авна гэхэв дээ.
Сонгоо киног африк руу шахвал харин хэн хэндээ ашигтай байж мэдэхийн бишүү. IQ муутай харууд нээх юм бодоод байлгүй эрэгтэй эмэгтэйгүй давкиал оччихно. Эмэгтэйчүүд нь өнөөх эр гэхэд ичмээр эхнэр олддоггүй залуустай нь гэр бүл болоод. Эрэгтэй чүүд нь бараг эхнэр гэж юу байдгыг мэдэхгүй угийн ажил төрөлд зүтгүүрийн илжиг шиг сайн нэг хар 10 солонгос залуугийн ажлыг нугалчихаар хушигтай юм чинь ажиллах хүч ч хангалттай..НАргиа байлаа

Ямар ч байсан энэ ХАНГҮГ соёлын довтолгоог үгүй хийдгүй юмаа гэхэд багасгамаар байнашд. Ядаж ОАК г нь. Энэ UBS болон TV5 бүр живлээ солонгос кинонд. Манай ээж ч мөн адил. Сүүлдээ бүр тархи ажиллахаа байгаад ахархан ухаантай болчиж... эхийгээ ингэх онц биш ч бодит байдал ийм хойно

Сериалуудаас сайхан сайхан сериалууд байна шд. Америкийн, Оросын, Монголын."Эзэнгүй айл", "Бригада" гээл.Би лав Бригада д аймар дуртай хэд үзээд ч уйдмааргүй. Нийгмийн ил, далд бүх л хөндүүр сэдвийг хөндсөн. Хүний амьдрал яавал хаашаа яаж эргэдэг гэх.
Хамгийн таалагдсан нь жинхэнэ эрчүүдийн нөхөрлөл..


Ингэж явсаар гол сэдвээсээ аймар гажчлаа..

Гол нь Монголын охид, бүсгүйчүүд минь сайн бодоорой доо муу ч сайн ч 800 жилийн өмнөх цус урсаж байгаа шүүдээ бидний судасаар.

Манай охидууд арай ингэхгүй байлгүй дээ тиймээ....?