Saturday 28 November 2009

Уйдаахгүй бүтэн сайн..

Энэ амралтын өдрүүдэд бидний төдийгүй дэлхий дээрх бүх хүн ногоон талбай дээр анхаарлаа төвлөрүүлэх болно. Идэрээгийн маань нар гарч байгаа даа.



Товчхон л хэлий. Бүтэн сайны орой 3 топын топ тоглолт болно. 3 том дэрби.


Эхлээд бид анхаарлаа Ливэрпүүл Гүүдисон Паркд хандуулна. 2 баг энэ жил сүүлийн хэдэн жил байгаагүй гээрээ муу байгаа гээд хэлчихэд Скоуз хүнд би зодуулахгүй. Гэвч аль аль хичнээн муу байсан ч дэрби бол дэрби!!! Бэатлз ийн хотыг хэн эзлэх вэ?



Дараагийн тоглолтыг учир мэдэх хүмүүс хэдийнээ Английн аварга гээд нэрлэчижээ. Арга ч үгүй юм Англид энэ 2 баг л бусдаасаа хамгийн сайн нь байгаа шүү дээ. Дээрээс нь энэ тоглолтыг Лондонгийн дэрби гэхээр бүүр хурцална. Англи улс Лондон хот Эмиратэс Стадион. Энэ жил хэн Премер лигийн цом өргөх вэ Фабрэгас? Тэрри?


эцэст нь Спанийн классик 107 жилийн түүхт гэжугаа. Бас энэ 2 багийн тоглолт болгон түүхэнд бичигддэг гэнэ. тэхээр бид түүхэн гэрч болно. Энэ зун мадридийн баг зөвхөн маргаашийн тоглолтоос болж 250 сая евро зарцуулсан. Барселона гийн хожигдол 250 сая евро-ийн үнэ хүрэх болов уу? эсвэл 250 сая хангалтгүй юмуу? Спани улс Барселон хот Ноу Камп цэнгэлдэхэд 100'000 Каталанчууд Кастиль чуудын эсрэг босно гэж байна.




За тэгээд эцэст нь фантази гаа янзлаад амжилттай тоглоорой. Бас манай ангийн бүх клубуудын фан хүүхдүүдэд амжилт хүсье


Have nice weekend !!!