Thursday 26 November 2009

Аллен Айверсон зодог тайллаа....



НБА-д бас нэгэн тоглогч домог болон їлдлээ. Энэ бол Аллен Айверсон юмв Би энэ мэдээллийг дєнгєж сая спортниюсээс олж уншлаа бас харамсах сэтгэгдэл тєрлєє.Айверсон маань карерийнхаа хугацаанд Филаделфиа 76, Денвер наггетс, Детройт пистонс, Мемфис гриззлес багуудад харъялагдаж байсан. Тэрээр хамгийн сїїлд Мемфисийн сэлгээнд суухаасаа татгалзан багаа орхиж явсан. Айверсон нэг хэсэг ажил хайсан боловч тїїнийг авах баг олдоогїй. Тэр НБА-д 14 жил тоглосон бєгєєд 1996 оны драфтын номер 1 ээр орж ирэн тэр жилийнхээ шилдэг шинэ тоглогчийн шагналийг хїртэж байжээ. Хожмоо тэрээр 4н удаа НБА-г оноогоор тэргїїлж, 2001 онд MVPь 10 удаа ALL-STAR-т нэрлэгдэж 2-т нь ALL-STAR MVP шагналийг авчээ.Тєн 2004 оны Афиний олимпоос хїрэл медаль авсан билээв


Тэрээр 889-н тоглолтонд 24020 оноо, 5522 оновчтой дамжуулалт, 1965 таслалт хийж байжээ. Оноо авалтаараа НБА-д 17-д бичигддэг бєгєєд дунлжаараа 5-д бичигддэг байна.
Би энэ тоглогчийг байх їед нь анзаардаггїй байсан ч зодог тайлсаныг нь сонсоод их їйгїїлж байна.(наригаа байлаа ЛОЛ)