Tuesday 1 December 2009

New Fantasy Football

Өнөөдөр ярилцаж тохирлоо энд бага сага заавар зөвлөгөө бичлээ.


Энэ жилийн Fantasy football анги дундаа нүсэр юм болох гэж байна. Удаан ярилцсаны эцэст эмх цэгцтэй сонирхолтой хүн бүрийн эрх ашигт нийцсэн болно.

Хуучин тоглогчид
1. Баатархүү (C)
2. Жигүүр (C)
3. Бо
4. Орших (C)
5. Мо
6. Болдбаяр (C)
7. Идэр (C)
8. Хавк
9. Пүрэв
10. Цэнгэ

Шинэ тоглогчид

11. Нэ
12. МХ
13. Очироо
14. Өлзий
15. Бүрэнээ нар болно

Энд 15 хүн байгаа бөгөөд ярьсан ёсоор баг болгон хуваасан билээ.3х5=15 5 баг болгоод Captain-ий туузтай нь 5 багийн ахлагчид бөгөөд багийн гишүүдээ бүгдийг нь сугалж шудрага хуваасаан. Хэн хэндээ гомдолгүй гэсэн Captain-ууд нь.

1-10 дугаартай тоглогчид эртнээс лиг зохион байгуулаад амжилттай тоглоод ид сонирхолтой явагдаж байгаа.
Иймд эхний 10 тоглогчид дивизон 1 дараагийн 5 тоглогч дивизон 2 гэж болно.
Ө.Х дараагийн 5 тоглогч доод лиг гэж ойлгож болно. Учир нь юу вэ гэвэл сүүлд орох гэж байгаа 5 хүн, өмнө нь байгаа 10 хүний лиг рүү нэгэнт орж болохгүй болсон, галт тэрэг нэгэнт хөдөлсөн бөлгөө. Иймд шинээр орох гэж байгаа 5 фантази чид бас нэгэн шинэ лиг нээгээд хоорондоо тогловол тоглоом улам сонирхолтой болох боловуу гэж бодлоо. Доод лигийн цом ч гэж байгаа шүү. Шагнал нь ч дутхааргүй

Одоо гол юмаа ярья. Эдгээр бүх 15 хүнээ 5 баг болгон хуваасан гэж дээр ярьсан. Эдгээр баг тус бүрийн 3 гишүүн тухайн тойрогуудад авсан бүх оноогоо нэмээд Прмэр лиг дуусахад нийт нийлбэр оноогоороо бусдаасаа илүүрхэж тэргүүлсэн багт хамгийн том цом шагналыг нь өгөх юмаа. Тийм учираас бүх багт амжилт хүсээд багийн тоглолт сайн хийгээд аваргын цомын төлөө сайн зүтгээрэй гэж хэлмээр байна. Оноог дараагийн тойрогоос эхлэн дүгнэнэ. Ямар ч муу, ямар ч шинэ фантазичний нэг ч оноо багийн амжилтанд нөлөөлнө шүү.

1. HEROES UNITED баг
a) Баатар
b) Болор
c) Өлзий

2. FC BArsenelsea баг
a) GJ
b) MX
c) HAWK

3. Азарга FC баг
a) Идэр
b) Цэнгэ
c) Bernard

4. CF RoYaL
a) Болдбаяр
b) Пүрэв
c) Бүрэнээ

5. Бацаанууд эфцэ
a) Орших
b) Мо
c) Нэ


Шинэ фантази чидад хэлэхэд нэгэнт та нарыг хүлээгээд танусыг хамруулаад ингэж нийтийг хамарсан гоё юм болж байгаа юм чинь байнга фантази руугаа орж гарч багийнхантайгаа ярилцах хэрэгтэй. Хэрэвээ та нар багаа орхих юм бол өөрөө яах в тэгээд орохгүй хаячдаг юм байж гэтэл цаад тоглож байгаа багийнханд чинь үнэхээр хэцүү юм болно шүү гэдгийн хатуу анхааруулъя !!!

Өнөөдөр мо фантази даа анхаарал тавьдаггүйгээс болж няслуулангаа дөхсөн

Бидэнд энийг тоглолоо гээд алдах юм байхгүй. цагийг зөв боловсон хөгжилтэй өнгөрөөж, Интэрнэтэд хийх юмтай болно. Бас Прмэр лиг мэддэг болох юм.

Дараачийн тойрог эхлэх буюу энэ хагас сайнаас өмнө бүх хүн багтай болоод лиг рүүгээ орсон байх хэрэгтэй. Тэхгүй бол Прмэр лигийн тойрог маань нэг нэгээр хорогдсоор л байна.
Шинэ фантази чид тус бүрийн ахлагч нартайгаа холбогдож багаа зохиож зөвлөгөө аваарай.

Хэд хоногоос миний бие шинэ лиг нээгээд блог дээрээ тавина бүгд амжиж суугаарай. Галт тэрэг хөдлөхөөс өмнө сууж амжаагүй бол өөрөө хохироод зогсохгүй суусан хүмүүстээ шавар болно.

За ингээд эцэст нь жижигхээн зөвлөгөө өгий.

Premierleague.com д бидний хамаг зугаа цэнгэл бий.

Games цэсэнд Fantasy Premier League

Юун түрүүнд шинэ аккоүнт нээнэ. Тэгээд шинэ баг нээнэ. Багийн нэрээ бичээд Жэрси нийхээ өнгийг сонгоод үндсэн ажилдаа орно. Анхлан тоглогчидод 100$ өгсөн байна. Зуудаа багтааж тоглогчид авна. Үүнд: 2 GK, 5 DEF, 5 MID, 3 FOR = 15 тоглогч авна. Энэнд од тоглогчид (өндөр оноо авдаг) өндөр үнэтэй байна. Гул тоглогчид хямдхан байдаг. Гэхдээ боломжийн үнэтэй сайн оноо авдаг тоглогч мэр сэр бий. Тэрийг каптайнууд чинь мэдэж байгаа. Чиний авсан тоглогч ямар тоглоно тэрнээс хамаарч тэр тоглогийн үнэ өсч буурна. Энэээс шалтгаалж чиний нийт банкны мөнгө өсч буурна. Жишээ нь би нэг тоглогч 8 аар аваад тэр нь сайн тоглоод 0.5$ нэмэгдэхэд тэр тоглогчийн үнэ 8.5 болоод Чиний банк 100.5 болно. Улмаар банкны хэмжээ нэмэгдээд бүүр их болвол сүүлдээ нилээн хэдэн топ тоглогч авах боломжтой болно гэсэн үг. Манайхнаас заримын нь банк 104 гарсан байхад заримын нь 97 хавьцаа байх юм.
Оноог дүгнэхдээ чи авсан 15 тоглогчоос 11 ийг гараандаа гаргаад тэр 11 тоглогч чиний оноог бүрдүүлнэ. Амьдрал дээр яаж тоглосон тэрүүгээр оноогоо цуглуулнаа

Оноо дүгнэх журам

Гоол оруулах - Хамгаалагч- +6оноо, Хагас- +5 оноо, Довтлогч- +4оноо
Гоол алдаагүй хаалгаа цэвэр манах - хаалгач, хамгаалагч тус бүр +4, хагас +1
Гоолын дамжуулалт - бүгд +3 оноо
Пеналт хаавал - +5 оноо
Пеналт алдвал - -2 оноо
Шар карт - -1 оноо
Улаан карт - -3 оноо
Гоол алдвал - хаалгач, хамгаалагч алдсан 2 гоол бүрт -1 оноо
Хаалт хийвэл - хаалгач хаалга руу чиглэсэн цохилт 2-ийг хаавал 1 оноо
Бонус - тэр тоглолтонд хэр тоглосоноос шалтгаалж +1,+2,+3 оноог нэмж өгнө
Мин - 60 аас доош минут тогловол +1 оноо, 60+ мин тогловол +2 оноо өгнө

Хэрвээ чиний гараанд тавьсан нэг тоглогч амьдрал дээр огт тоглоогүй бол чиний эхний сэлгээ чинь орж ирж оноог чинь бүрэлдүүлнэ
Аа бас Багийхаа CAPTAIN-ийг сонгох бөгөөд CAPTAIN чинь өөрийн авсан оноогоо 2-оор үржүүлж багтаа нэмэрлэнэ. Тэгэхээр аль болох өндөр оноо авах магадлалтай хүнийг CAPTAIN-аараа тавьдаг билээ.
За тэгээд нарийн ширийнийг тус бүрийн каптайнаасаа асуумз


Бүгдээрээ фантази аа идэвхтэй тоглож цэнгэлийн манлайг эдэлцгээеээ