Thursday 17 December 2009

1 шат ахилаа


Манай анги нь тоглоом наадаан, хичээл ном , спорт , урлаг бүх юм бүрэлдсэн ёстой ховор тохиох сайхан хамт олон билээ.

1 шат ахилаа. Анх манай ангийхны чихэнд гитарын аялгуу эгшиглэх цагаас эхлээд л манай анги амьд хөгжимийн хамтлагтай болно гэдэг нь дамчиггүй болсон билээ. Энэ бүхэн биелэлээ олоход тун ойрхон ирлээ. Цэнгүүн Тэлмүүн Ганжигүүр Болор-Эрдэнэ гэсэн хүүхдүүд сүүлийн өдрүүдэд гадуур нилээн явж Монгол улсын сурагчидын холбооныхонтой холбоо тогтоож хэд хэдэн шалгуурт орсоны эцэст холбооны санхүүжүүлэлтээр холбооны дэргэдэх хамтлаг гэсэн тодотголтой хамтлаг байгуулагдахаар боллоо. Ирэх 2 дахь өдөр тэр улсуудтай очиж уулзаад бүх гэрээгээ тохирно. Нэр гэх зүйл тохироогүй байгаа тул та бүхэнд санал болгох нэр байгаа бол хэлээрэй.