Sunday 20 December 2009

Дуулийн 2020 мэдээ

Энэ өдөр дуулиан 2020 тэмцээнд зөвхөн манай ангиас бүрдсэн ахлах насны баг 58-р сургуулийн багтай 6-р сургуулийн талбайд байлдлаа...


58-р сургуулийн баг анхны дуулиан тэмцээнд 6-р сургуультай финалд үлдэж байсан баг гэсэн. Иймд бид хожигдвол гоё хожигдоно, бүх тоглолтоо гаргаал тоглоно гэж ярьж байлаа.
Тэгээд тоглолт 1 цагаас эхэлсэн бөгөөд эхэндээ 58-р сургуулийн багш ирж өгдөггүй нилээн саатав.
Тоглолт ямартай ч өнгөрсөн жилийн аваргуудийн лигийн [Barca - Man UTD]финалаас хамаагүй илүү сонирхолтой болж өндөрлөлөө. Гоолтой, өрсөлдөөнтэй.....

[58-рсур:11-р сур]

First Half
[0:1]Хавк. Баатархүүгийн тасалсан бөмбөг Мо авч Хавкад өгсөн нөхөр өөрөө авч яваад зоо өнгөрөөд баруун хөлөөр хаалгачын баруун доод буланд
[1:1]58-ийн нэг нөхөр. За байз яалаа санадаггүй ээ
[2:1]58-ийн нэг нөхөр. Бас л санадаггүй
[2:2]Болор. Хаалгын өмнө зууралдсаар өшиглөөд оруулсан даа
[2:3]Хавк. Хөндлөн пасс хүнд ойгоод орсон байх.
2nd Half
[3:3]58-ийн нэг нөхөр. Нэг нөхөр нэг сонин татаад гоолдсон
[4:3]58-ийн нэг нөхөр. Яаалаа
[4:4]Жигүүр. Хажуунаас өшиглөсөн хаалгачад ойгоод орсон
[4:5]Болор. Бас л хаалганы өмнө зууралдсаар орсон
[5:5]58-ийн нэг нөхөр. Хаалгатай тун ойрхон фри кик хаалтанд зогссон хүний салтаанд хачир аваад хаалга чиглэсэн
[6:5]58-ийн нэг нөхөр. Контр аттак-аар алдсан
[7:5]58-ийн нэг нөхөр. Цаг дуусахын өмнө бүгд шахсан хойно зооноос нэг нөхөр өшиглөөд хийсээн.

Муу нь
- Манай баг хэсгээсээ гарахад их хэцүү боллоо. Бусад 2 баг 1тоглолт 3 оноотой. Манай баг 2 тоглолт 0 оноотой.
- Тоглолтын явцад сөргөөр нөлөөлөх сэлгээнүүд хийсэн. Цэнгэ маань жоохон туршлага дутаж байна лээ. МХ маань 2-р үед орж ирээд тоглолтын хэв маяг эвдэгдсэн.
- Миний бие 21 номертой каптайны даралтанд 2,3 удаа явцан шүү.
- Баатархүү Нэ рүү тоглолтын дунд зандарч манай багийн уур амьсгал муудаж эсрэг багийн сэтгэл санааг дээш өргөсөн.
- Тоглолтын өрнөл хэсэг буюу яг болж байгаа үед нь бэртэл гэмтэл гарч заримых нь хушиг дуусч сэлгэхэд хүрсэн. Сэлгээнээс шалтгаалж манай багийн хэв маяг эвдэгдэж гоол алдахад хүрсэн.

Сайн нь
- Тоглолтын турш манай баг хамаагүй илүү байсан.
- Баатархүүгийн цохилт 2 удаа хаалгатай тун ойрхон өнгөрсөн. Нэг нь бүр долоогоол гарсан
- Хажуунаас гаргасан бөмбөг хачир авсан бас аваагүйд ч хаалгач дээр тун эвгүй ирж сандаргаж байлаа. Заримдаа штанг оноол буугаад ирнэ.
- Ур чадвар болон арга туршлага заал хангамж зэргээрээ манай сургуулиас хамаагүй илүү багтай манай баг ана мана үзэж хэд хэдэн удаа тэргүүллийг авч байлаа.
- Болороо болон Идэрээ сэлгээгээр орж ирээд тоглолтын хэв маягийг эргүүлж байсан.
- Нэ хаалгаа тун давгүй манасан. Хэд хэдэн удаа барих газар барилгүй Баатархүүгээс зэмлэл хүртсэн.
- Фанатууд ярих юмгүй сайн байсан.
- Тооны харьцаа 7, 5 болсон хойно цаг дуусхын өмнө хажуунаас бөмбөгийг но21 руу өшиглөсөн Каптайны эрүүг яаяаяа гэтэл нь чанга өшиглөсөн. Дараа нь бас нэг өөр баагийгийн гэдсийг тас хийтэл оноод цаг дууссан даа......

Гарч ирээд тоглолтын үр дүнд бүгд жоохон сэтгэл гонсгор л байсан. Гэхдээ хотын төвийн математикийн сургуулийн нэгэн даруухан баг хэмжээндээ бол маш сайн тоглосон гэж хэлмээр байна........