Sunday 10 January 2010

Түүхийн эхлэл буюу жоомтой пришки идсэн нь

За Ааржэе.. Миний бие алс холын Энэтхэг улсаас амласан ёсоор 11р сургуульд өнгөрсөн сайхан муухай дурсамжаа сэдрээлээ..Бид нэг л гэр бүл гээд бяцханы сайхан үгийг ишлэчхэе.. Бичиг үсгийн алдаа их байгаа байх, ойлгоорой сүүлийн 4н сар криллээр юм бичсэнгүй.. Таалан соёрх..

За түүх ингэж эхэлсэн юм... 2004 оны өвөл юмуу даа.. Ээжийн хуучины найз болтой нэг эгч манайд ирж баахан худлаа үнэн , буу халж цай хоол болсон юмдаг. Тэгээд 11-р сургуулийн тухай баахан ухуулж гардын байх. Тухайн үедээ ч конкурс, шалгалт шүүлгээр эхний хэдэн байрыг нь хамчихдаг байсан болхоор ч араггүй биз..Тэр үед ч би хорооллын нэг “Монгени” гээд нэг сапь аашцан сургуульд явдаг байв.. Гадаа хөлсөө гартал жийлцэж, НБА үзэж Шак-ийн тохолтоор бараг үсээ зулгаах шахдаг , хөлбөмбөг гэвүүл инээгээд өнгөрдөг, нилээд тарган бацаан байв.. Тухайн үедээ шинэ ангидаа 3н нөхөртэй гал хам байв.. Нэг нь бол та нарын нэрлээд байдаг Бээжин Нугас. Нугасхан ч бага ангидаа та нар мэдэхгүй байх саяхны тэр гараад өнгөрсөн хэцүү анги гээд киноны билгүүн, мэтүүн билүү.. Тэр хоёр гултай адилхан нэр хүндтэй, царайлагч бацаан байв.. Тухайн үедээ Монта реп билүү.. Юу билээ тэрийг дагаж үглэнэ бас их элдэвтэй цаад чинь.. Бас нэг найз маань Идэрээ гэдэг хүү байв.. Төмөр замд аав ээж дүү тэйгээ амьдардаг залуухан эр бүл бид нар хааяа хичээлээ пялаад тэднийд очиж өндөг шарж идэж баахан худлаа мөрөөддөг байв.. Удаачгүй Идэрээ гэр бүлтэй Америкийг зорьсондоо.. Тэрнээс хойш ярьсангүй.. Хаа нэгтээ манаргаж яваа биз..За бүр хадуураад явлаа Сайхнаад чинь ангийн охидууд сайн бас нэг хэн билээ Намуунаа билүү хэн ч билээ тийм нэг охинтой нэг хэсэг явалддаг байж билээ... Өөр охидуудтай ч гэсэн гар хөлөө холбочихсон л явж байдаг байлаа..Өөрөө уншиж байгаа бол мэдэж байгаа байх нэрийн хэлээд яахав угаасаа мэдэж байгаа биз.. За тэгээд 2005 он гарваа..Аав америк гэдэг оронд , эгч хятадад ээж бид 2 Монголдоо..

Тэгээд төд ч удалгүй цагаан сар гаргаад нөгөө ээжийн найзынх нь яриад байдаг 11 гэдэг мундаг сургуульд нь шалгалт өгөх юм болдгын байна.. За тэгээд шалгалт өгөхийн тулд багш авах хэрэгтэй болдог юм байна.. Уг нь ч би чинь 1, 2р ангидаа сургуулийн шилдэг сурагчаар шалгараад олны өмнө үг нтр хэлж баавгайтай чихрээр шагнуулаад үзчихсэн, сургуулийнхаа өмнөөс дүүргийн олимпд зодоголчдог муугүй залуу байв.. Тэгсэн 3-4төө Монгени гэж нэг дампуурцан сургуульд ороод уусчихдаг юм байна..Давтлага авахаар болвоо 11 гэж айхтар сургуульд. За тэгээд ээж хэд хэдэн хүнрүү утас цохиод эцэст нь 11-р сургуулийн Нармандах гээд багш дээр давтлага авахаар боллоо гэдгийн байна. Би ч нээг их юм бодсонгүй.. Цамцаа индүүдээд , муу жинсэн яакаа өмсөөд 11-р сургуулийн босгоор анх алхдагийн байх.. Анхны харсан хүн нөгөө цэвэрлэгч Бархас билүү, сайн санахгүй байна.. Тэр эгчээс эгчээ энд давтлага өгнө гэсэн гээд нэг битүүлэг тэнэг асуулт тавиад орхив. Эгч ч хэн дээр вэ гэж эелдэгхэн асуусан гэж.. Ээ би ч сандарчихсан .. Юу л болно ээжийн хойно л зогсож байдаг хүн өөрөө явсан нэлээн сандарч билээ. Тэгсэн Бархас эгч нэг хүүхдээр Нармандах ыг дуудаад ир гээд явуулав.. Цаадах нь ч дуудчихлаа гэсээр гүйж харагдав.. 101ын наад талын өрөөнөөс Нармандах багш айсуй.. Анх нараа багштай уулзсан түүх бол энэ.. Тухайн үедээ залуухан ч байж.. За тэгээд Нараа багштай ч уулзаад л тест өгдийн байна.. Төвшин тогтооно гэнэ. Нөгөөдхийн өгөөд орхилоо.. Сайн биш гэж байна.. Тэгээд давтлаганыхаа номонд орвоо.. Тэр үед ч би ч 101 болон наад талын жижиг өрөө (одоо нураагаад нэг анги болсон гэсэн) хоёрт л тоо боддог байв.. Тэнд сууж байх үедээ л анх олимпиадынхан гэдэг нүдний шилнийхээ араас харагдадгүй хүмүүсийг харж билээ.. Ганцаараа ч явдаг байсан болоод ч тэрүү их үр дүнтэй байв.. Ойлгохгүй юмаа дор дор нь асууна. Даалгавар хааяа хийхгүй ирнэ.. загнуулна.. За тэгж ингэж байтал хавар нилээн дөхдөг юм байна.. Тэгсэн манай ангийн сайхан залуу, (нугас) ийн ээж манай ээж 2 бас гаагүй найзууд.. Тэгээд нэг удаа манайд ирдгийн байна.. Ээж ч манай хүү давтлаганд явж байгаа, 11т элсэлт өгөх гэнэ гээд хэлсэн нугасханы ээж ч нилээд бодож байснаа нугасыг ч гэсэн хамт явуулъяа гэв.. Тэгээд нугас бид 2 хамт явдаг болов.. Бид 2ч анх давтлага авч байснаа бодвол бас сайжраад ирэв.. Өө нээрээ тийм нэг өдөр.. Бид 2 сургуулийн гуанз ордгийн байна.. Тэгээд пришки авч иддэгээрээ 2ийг авав.. Би ч дукаас 250 ийг аваад өөрт байсан 500 гаа сарвайв.. Тэгээд 2 пришки гоо авчаад хазаж зогстол пришки авч өгсөн савнаас нь жоом гарч явна хөөе.. Огиудас хүрээд золтой л бөөлжсөнгүй..Бодвол мань жоом тэр төмпөн дотроос хамаатан саднаа эрж явсын байгаа биз.. Энэ бол үнэн түүх яг л дук орчлонгийн хамгийн зэвүүн гэдэг шиг үнэн.. Одооны ангиас миний 2 дахь уулзсан хүн бол Бүрэнмөнх.. Греен, Чамдаа хайртай ,Sali юу юу ч билээ олон нэр устай..Бүрнээ бас өөр хэн багш дээр билээ давтлага авдаг байв.. Бас л хөөрхөн бор бацаан байлаа... Бид 3 ч бас хааяа, хааяа давтлага таслаад дээр үеийн Цахим , Arena, наад талд нь бас ямар юм билээ.. Газруудаар хааяа шавайгаа хантал буудалцчихдаг байж билээ.. Тэр үед ямар хараал идсэн Дота, Фифа нтр гэж байсан биш.. Цаг хугацаа нэг л мэдхэд шалгалт өгөх болсон байв.. Тухайн үедээ үзэх юмнуудаа дуусчихсан.. Гагцхүү бүх юм надаас шалтгаалах байв.. Шалгалтын өглөө.. Би ч газар тэнгэртээ 3 мөргөөд шүүлгээ өгхөөр гардын байна.. За тэгээд шалгалт өгөв. Эхний өдөр ч гаагүй байв.. Тест н дээр ч гаагүй хийчэв гэж бодов.. Дараагийн өдөр өгүүлбэртэй бодлого уг нь ч би тухайн үед.. Хүмүүсийн явсан замыг гаагүй олчихдог, чоно хэд харайгаад үнэгийг барихийг олчихдог.. 8ийн битантай сүүг асгаад заза энэ ч яахав .. Тэгсэн тэр өдөр олигтой бодож чадсангүй .. 1 бодлого л найдвартай гаргалаа... Улаан шугам .. Маргааш өглөө их эрт хархаар очив.. Шөнө угаасаа нойр хүрэхгүй байлаа.. За харлаа ямар ч байсан эхний 70дбол алга.. Сандарсан гэж .. Тэгсэн сүүлээсээ 7-8 хан хүүхдийн урд ёстой Жигүүрийн хэлдгээр унгаж байж тэнцсэн байв.. Нэгэнт тэнцсэн юм чинь бөөн баяр.. Нүдээ улайтал компютер тоглоомын газар тоглов.. За тэгээд Сайхнаа , Бүрнээ 2ч бас тэнцихсэн гэх сайхан мэдээ дуулгав.. Тэгээд зуны амралт эхэлдгийн байна... Би ч төв аймаг руу эмээгийнх руу тугал хариулхаар явав.. Дук ч тэгээд хайчсын бүү мэд..За би ч тэгээд тугалны бэлчээр дээрээс 9-р сарын 1н шинэ ангийнхан тайгаа уулзахыг тэсэж ядан хүлээж суулаа..

Үргэлжлэл бий