Sunday 24 January 2010

Хөгжимтэй танилцсан түүх минь..







Зураг түүх өгүүлнэ гэдэг үнэнд юмдаа.. Энэ өдөр зарим нэг нөхдүүд зайсан зүглээгүй санагдаж байна. Тэдний дунд би байсан байх.. За тэгээд анхны хичээлийн жил буюу 2005 оны зунаас түүхээ үргэлжлүүлий..

хТэр жилийн зун ч нилээд халуун болсон санагдаж байна. Би ч тэр үед сургууль амраа л бол дараагийн долоо хоногт Баян дэлгэрт байдаг эмээгийнхрүүгээ дуртай, дургүй явдаг байлаа. Ер нь бол аавын даалгавар л даа. Эмээгийнхээ тухай дараа нь нэг нийтлэл бичнээ..

За тэгээд нэгэн нартай өдөр тугал, үнээнүүдээ хоёр тийш нь туучихаад гавъяаныхаа амралтанд сууж байтал, гадаа машины дуу хангинаад явчив. Хэн юм болоо гээд хартал таньсангүйэээ.. Нэг елентра ирээд зогсов.. Машины хаалга онгойход ээж байв. Би ч бөөн баяр, тэнд эмээтэй уйдаж үхэх гэж байсныг хэлхүү.. Ээж ч орж ирээд хотын чихэр боов амсуулав.. Тэгээд миний хүү.. “Хоёулаа эмээ дээр чинь хоёр хоноод урагшаа явна” гэдэг байгаа.. Өө ах хүү ч бөөн баяр эгч маань тэр үед Хөх хотод сурч байсаныг хэлхүү, эгч дээрээ очиж эрхлэх дуртай жаал байв.. Гэтэл хэрэг явдал бишдэв.. Зугаа цэнгэл биш байжээ.. Би хагалгаанд явж байгаагаа галт тэргэнд суусныхаа дараа мэдсэн юм. Сүртэй юм биш л дээ.. Өвөл болгон өвдөж гай болоод байдаг хойлооны мах..

За тэгээд тэр жилийн зун ч ёстой дашийн шог болвоо.. Монголд уг нь авдаг л даа. Гэхдээ бүтэн мэдээ алдуулалт хийж авдаг байсан. Тийм ч учраас Хөх хотыг зорьсон юм. Тэнд очоод ч эхний хэдэн өдөр сайхан байв.. Зугаалаад л, зураг нтр даруулаад л.. За тэгж байтал хагалгаанд орох өдөр болдог юм байна.. Би ч яахав шоронгийн юм шиг тэнэг хувцасын өмсөөд хүлээж суулаа.. Нэг сувилагч ирээд дагуулаад явав.. Тэр үед яг л доод ертөнцийн хаан плуто гийн туслах түүн рүү намайг дагуулаад явж байгаа юм шиг мэдрэмж төрж билээ.. За тэгээд ороод нэг газар суулгаж байнаа. Амаа ангай гэж байна ангайлаа.. Нэг мэдээ алдуулах тариа хийнэ гэж байна хийлгэлээ.. Тэгээд үзээдхий гээд ам нэйв.. Тэгснээ шууд багжаараа ам руу оруулаад мах тасддаг байгаа золиг чинь.. Хамар амнаас зэрэг цус сад гээд л явчихсан.. Тэгсэн болоогүй гэнэ үлдсэн гэнээ ёстой арай хийж амаа нээв.. Тэгээд нэг юм салах шиг болоод өнгөрсөн..

Жаргалтай өдрүүд үргэлжлэв.. Мөхөөлдөс ==> Сүү ==> Мөхөөлдөс

Гэхдээ сүүлдээ яалтчгүй махан юм идмээр болов.. Тэгээд ээжтэй, эгчтэй Мак ороод шарсан төмс, Биг Бургер аваад идхэд ч ааяаяаа...

За тэгээд нэг мэдхэд 8н сар гарчихсан хичээл, сургууль дөхсөн байв. Дэлгүүр хоршоогоор ном дэвтэр, үзэг харандаа авсаар бэлтгэл ч бараг дуусав.. Шинэ ангийнхаа хүүхдүүдийг харахсан гэхээс тэсэж ядаж байв.. Төд ч удалгүй 8н сарын 31н болвоо.. Нугсан толгойттоо яриад маргааш өглөө дөрвөн замын буудал дээр уулзахаар болзов.. Хөх хотоос авсан судалтай, цагаан сорочик, жинсэн өмд, тиан жин ээс авсан шинэ адидасаа угалчихсан гэрээсээ гарсан юм..

Хожим нь Мо тойгоо хамт 4н жил хамт алхсан тэр л замаараа 2005 оны 9-р сарын 1ний өдөр ганцаараа алхаж билээ..

Нугсан толгойт ч болзсон цагтаа буудал дээр зогсож байв.. Бид хоёр ч нэг сургуулиас болхоор шинэ сургууль руу нэг нэгэндээ хань болоод ичих, зовох гэсэн юм байсангүй. Угаасаа бүгдээрээ өөр, өөр сургуулиас гэж байсан болхоор араг ч үгүй биз..

Тэгээд хашаа руу яваад ортол эцэг эхчүүд, хүүхэд багачуул гээд хүн зоны хөл их байлаа.. Анги, анги бүлэг, бүлгээр нь хуваагаад зогсоож байнаа.. Бид хоёр ч яахав А ангид хувиарлагдсанаа мэдэж байсан болхоор 5А гэсэн бичигний ард зогсох хүүхдүүдийн ард очоод зогсов.. Эхлээд ч яахав том агаа, эгээ нар анги луугаа орцгоов.. Манай анги гэхдээ б, в хоёрын урд орсон санагдаж байна. Тэгээд хүүхдүүд анги луугаа орлоо.. Сургуулийн хаалгаар ороод зүүн эргээд, шатаар өгсөөд, ахиад баруун эргээд миний сурагч ахуй цагынхаа 4н жилийг аз жаргал, уйтгар гуниг, эрдэм мэдлэгээр үдсэн тэр л матметикийн анги байдаг юм.. “Цэгцтэй зөв сэтгэх нь математикт суралцахаас эхэлдэг” гэдэг үг самбарын дээр байдаг байлаа.. Одоо ч байдаг байх.. Сургуулийн хажуугаар өнгөрөх болгондоо би өөрийн мэдэлгүй тийшээ харчихсан явж байдаг.. Арга ч үгүй биздээ.. Хамгийн нарийн нандин гэсэн дурсамжууд маань энэ л анги дотор өрнөж, энэ л ангид танилцсан нөхдүүдтэй хамт байсан болхоор тэр байх.

Төд ч удалгүй Нараа багш орж ирлээ.. Өөрийгөө болон сургуулийг танилцуулав..

Эхний өдөр бас Март багш орсон санагдаж байна.. Мөн л сургууль танилцуулаад хэсэг яриа яваад өнгөрөв.. Эхний өдөр мэдээж нээх хичээл энэ тэр гэж сүр болоогүй.. Харин ангийн андууд маань их л гаагүй хүүхдүүд харагдав..
Нэг сургуулиас ирсэн Сайхнаа бид хоёроос өөр хоёр ч хүүхэд байгаа сураг дуулдав.. Нэг нь Жигүүр, Болороо хоёр , нөгөөх нь 10н жил үерхсэн гэх Бек Цэнгүүн. Сайхнаа бид хоёр гуравдугаар салааны хамгийн хойно суудаг байв. Харин Жи, Боб хоёр нэгдүгээр салааны хойгуур билүү суудаг байсан санагдаж байна..

Жигүүр бүр нэг нүдний шил мил аашцан алиа цабаан байлаа.. Болорхүү ч яахав яг байдгаараа л байв.. Болорхүүгийн өмсдөг байсан пүүз нь миний сэтгэлд бас тод үлджээ.. Яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй юм.. Би уг нь тэгэж нээх айверсон, данкен нтр гэж пүүз нтр сонирхож мэдэх нь ховор.. Болорын цагаан пүүз л их дотно үлдэж дээ.. За бүр тэнэглээд оймс, гутал яриад явчлаа..

Бүгдээрээ ер нь их хөөрхөн байждээ эргээд бодход. Арвин, Амарболд, Батсуурь, Батбэх, Бадрал, Бат Орших, Баяраа, Болдбаяр, Буянтогтох, Будмаа, Бүрэнмөнх, , Болор Эрдэнэ, Ганжигүүр, Дашням, Дэлгэрсүрэн, Дөлгөөн, Молор Эрдэнэ, Мөрөн , Мөнхтуяа, Мөнхзул, Норовсүрэн, Очирпүрэв, Отгонбаатар, Хишигсайхан , Өлзийхутаг, Пүрэвбазар, Сайнбаяр, Чимидлхамсүрэн, Төвшинтулга, Тэргэл, Тэлмүүн, Золжаргал, Энхцэцэг , Эрдэнэбүрэн, Цэнгүүн, Учрал, Уламбаяр. Гэж байсан шиг санагдаж байна.. Нэр нь гараагүй хүн байвал гараа өргөнө үү.. Заза тоглосын..


Сайхнаа бид хоёр нэг өдөр.. 45-р сургуулиас ирсэн гэх хоёр хүүтэй буудалцахаар болов... Тэр үед ч “Коунтер Страйк” нэгэнт эрчийг авсан үе байж билээ.. Бид хоёр ч баргын хоёр хүүхдэд хожигдодгүй гаагүй тоглодог байв..

Тэгээд нөгөө хоёроо дагуулаад “Крафт” гээд одоо байхгүй болсон биз.. Тэнд 45 ийн хоёрыг ёстой хашраасандаа.. Өөрсдөө ч гэсэн мэдэж байгаа биз хэхэ.. Тэгэж анх жижигхэн нүдний шилтэй Ганжигүүр гэх хүүг харж, Болор Эрдэнэ гэдэг өндөр хүүтэй анх танцилаж байлаа..

Нэг хэсэг Цэнгүүн, Батбэх хоёртой Сайхнаа бид хоёр байраа сольдог байв.. Гэхдээ хоёулаа биш нэг нэгээрээ.. Би Бекхамтай, Сайхнаа Цэнгүүнтэй.. Ингэж анх Сайхнаа, Чалх хоёрын цэнхэр үерхэл эхэлсэн байх гэж боддог юм. Бек ч бас тухайн үедээ хөөрхөн цабаан байсан.. Гэрээсээ дандаа гоё гоё чихэр нтр авчирна.. Бид хоёр ч бас хөөрхөн дотно найзууд байв.. Бекийгээ нэг магтачхъяа.. Бек шиг найз олон тохиолдохгүй.. Жинхэнэ тайван, дөлгөөн, монгол эр хүний байх чанарууд бүгд бий..Эхний жилд надад хамгийн их гүн дурсамж үлдээсэн хүн бол яахын араггүй Болорын “Баадай” гэж нэр өгдөг эрхэм.. Бид хоёр олимпиад уралдаан, тэмцээнд хамт явдаг байв..

Түүнтэй уулзсангүй хэр удсанаа мартчихаж.. Хамгийн сүүлд хандгайт дээр нэг хамт өшиглөлүү яалаа.. Тэгээд сураг тас.. Өөр нэг эрхэм бол мэдээж миний хамгийн хайртай найзуудын нэг алдарт Том чихтэй хүн.. Жигүүр бид хоёр нэг хэсэг мөн хамт суудаг байв..Тавин Центийн дуу In da Club ийг In the club биш In da club /юм байна лэ нтр гэж хипхоп ярилцдаг байв.. Тухайн үедээ би хипхоп байсан одоо ч гэсэн биш гэж хэлж чадахгүй.. Жигүүр Болдын “Нүд чинь хайр харуулна” Айс Топын “Сүлжээ” "76" нтр ын улаан фен нь байв.Бид хоёр бас Харанга, Хурд хоёр хамтлагыг харьцуулан ярьдаг байв. Жигүүр Харанга илүү гэдэг бол би Хурд илүү гэж маргадаг байв.. Сүүлд нь миний хамгийн дуртай хамтлаг бол “Харанга” болсон доо.. Жаргалсайханы дуунуудад бүгдэд нь дуртай тэр миний шүтээн болсон..

Тэр үед ч ангийн хөвгүүдийг ганц нэгтгэдэг юм бол “Коунтер Страйк” байв үүнд ч хүүхдүүд илт орчихсон байлаа.. Бүгдээрээ “Буудал” гэж нэрлэдэг компютерь тоглоомын газар дуудлагатай юм шиг хичээл тарсаны дараа заавал очиж тоглодог байв.. Анги дээр хэрхэн баг болон хуваагдахаа ярьж, би ми чинь бас хөөрхөн багын тактик нтр ухуулнаа нөгөө хэддээ.. Тэгээд л хоёр гурван цаг хүлээж байгаад 15хан минут тоглоно гэж хэрэлдэчихээд гараад явдаг байж билээ.. Одоо бодход хөгжилтэй л юм.. Хавк чинь Пау Ренжир, Болор СССР, Жигүүр Жунгле, Би чинь Корак, Дук чинь Мо Жо Жо Жо билүү андуурсан бол хүлцэл өчий.. 15н минутын ширүүн тулааны дараа Жигүүр олон ч удаа миний шанааг авсан даа зайлуул.. Гэхдээ Жигүүр хэзээ ч охин шиг уйлан донгодож эсвэл хэн нэгнийг дуудаж чамайг зодуулна гэж байгаагүй... Хэрвээ би Жигүүрийн оронд байсан бол зүгээр л ахыгаа дуудчих байсан.. Жигүүр чинь төрсөн ахтай хүн шүү дээ.. Тэгсэн даруйд Ган Хөлөг намайг ирээд индүүдчих байсан биз...

Энэ жилтэй холбоотой надад нэг таагүй дурсамж бий..

Түүхийн хичээл орж байв.. Би ч түүх, нийгэм, енглиш гуравтаа сонирхолтойг хэлхүү багшид үзүүлнэ гэхээс яарч бараг гар маань чичирдэг байсан.. Тэгээд нэг даалгавар нэг юм хийж дуусаад багш руу дэвтрээ барьсаар яарав.. Хоёр, гурван ч хүүхэд миний өмнө байлаа.. Тэгхээр нь хажуу талын ширээн дээр очиж гялс ганц юм биччихээд ирсэн чинь Буянтогтох зогсож байв.. Би ч байрандаа орхоор өмнөөс нь очтол Бундууш намайг оруулах дургүй нь илт байв.. Хэдэн хатуу үг бие, биерүүгээ шидэв..Тэгээд хэрэг бишдэв Бундаг ч намайг цохихоор далайв.. Гэхдээ би өрсөөд цохичихов.. BANG! баруун гарын шулуун цохилт яаг байндаа.. Буянаа ч нүүрээ дараад доошоо суув.. Би ч юу хийхээ мэдэхгүй балмагдан зогслоо.. Түүхийн багш ч Нараа багшийг хүүхдээр дуудуулав.. Нараа багш намайг ээжийгээ дууд гэж хэлэв.. Энэ үг надад ямар ч хүнд цохилтоос илүү туссан.. Яг л ял шиг санагдсан.. Өдий хүртэл өдий төдий зовоож ирсэн ээжийгээ хүн цохьсон хэргээр дуудуулна гэдэг миний хувьд хүнд “ял”. Ээж ирэв.. чааваас одоо бодход их өрөвдөх юмдаа.. Муу ээжийгээ аав америк явсанаас хойш миний бүхий л сайн, муу юманд ээж л явж байдагсан.. Тэгээд яг л өөрөө цохьчихсон мэт цонхигор царай гаргаж, “Яасан юм бэ миний хүү, яагаад энэ хүүг цохьсон юм” гээд л асууж байсан боловч би юу ч дугарч чадахгүй доошоо хараад уйлж байж билээ.. Тэгээд ээж минь Нараа багшийн өмнө жоохон хүүхэд шиг тэвдсэнийг санахаар өөрийгөө ямар тэнэг байсаныг одоо л ойлгох юмдаа.. Тэгэхэд Буянааг гэрлүүгээ яриад хэл гэхэд хоншоортой загнаж яриагүй.. Үнэхээр том тен тавиулсан байсан.. Тэгээд Буянаа багшид

“Би гудамжны хүүхдүүдэд цохиулсан гээд хэлчихье” гэж хоншоортой загнасан намайг нус, нулимстайгаа хутгалдахыг хараад өрөвдсөн биз.. Тэгхэд Болороогийн хэлж байсан үг одоо хүртэл санаанаас ер гардаггүй юм. “Чи жоохон уураа барьж байгаач” гэсэн тавхан үг одоо хүртэл гардаггүй юм шүү.. Болороо үнэн шүү..

Тэгээд ээж, хүү хоёр загнуулж дуусаад сургуулиас гараад алхав... Би бүр нурмайчихсан үг ч гарахгүй байв.. Гэтэл хөөрхий ээж минь “За зүгээрдээ миний хүү” гэж хэлээд бүр аргадах аятай болов.. Би ч ингээд ирхээр бүр сэтгэлээр унаж орхивоо.. Муу ээжийгээ ингэж зовоож байх гэж бодохоор дотроо өөрийгөө харааж зүхсээн гэрийн зүг алхаж байв.. Тэгтэл яг цаг 6.40 болж байв.. 11р сургуулиас баруун дөрвөн зам орох хооронд Үйлдвэрчний соёлын төв ордонд миний үзэх дуртай “Шинэ Үе” ны тоглолт болох гэж байлаа.. Ээж намайг “Миний хүү хоёулаа тоглолт үзэх үү тэгээд миний хүү наад болсон юмаа мартчих” гэдэг байгаа.. Би ч хичнээн сэтгэлээр унасан ч гэсэн хүүхдээрээ байлаа бид хоёр хоёр цаг гаруй инээж, хөхөрсөөр гарч ирсэн юм. Энэ үдэш болсон явдалыг би хэзээ ч мартахгүй, чадахчгүй. Ийм тэнэг хүүхдийг ингэж эрхлүүлж байдаг ээж ховорхон.. Ээждээ би хязгааргүй их хайртай..

Ийм нэг явдал болоод өнгөрөв.. Тэр үедээ ч би бас Бүрэнмөнхийг нүдрүү нь цохиж өөр бусдыг нь ч гэсэн цохиж байсан.. Одоо би хэнээс нь ч худлаа уучлалт гуйхгүй.. Гэхдээ та бүгд сэтгэл зүрхэнд минь тэр чинээгээрээ хүндлэл хүлээдэг юм шүү..

Намайг цохьсон гэж тэд надад буруу, солгой санаагүй хожим нь харин бүх юм нударгаар шийддэггүй гэдгийг чимээгүй тэд надад ойлгуулж өгсөн андууддаа би талархаж явах болно..

Тэр жилийн шинэ жил надад маш том бэлэг авчирсан.. Юу вэ гэхээр алдарт

“Guns N Roses” Бекхамын mp ээс сонсож байлаа.. Сургуулийн шинэ жилээр Жигүүр энийг сонсоод үздээ гээд чихэвч өгөв.. Би ч яахав сонслоо.. Олон жилийн бөглөөтэй явсан чих минь “домогт Слаш” ийн сойл гитарын дуугаар онгойж билээ.. Энэ л миний анхны мэдэрч сонсож байсан амьд хөгжим. Орок хөгжимтэй танилцсан түүх минь энэ. Бид анх энэ л хамлагыг шүтэж бишэрч хүндэлж судлаж ирсэн.. Мэдээж энд Жигүүрийн гавъяаг дурдахгүй өнгөрхийн араггүй..

Бүгдээрээ яг л домогт “Буу ба Сарнайнууд” шиг мөрөөдөж

Пүрвээ – Axl.Rose, Жигүүр – Саул Хадсон, Молор – Дафф, Сайхнаа – Dizzy, Суурь – Malt Sorum гэж яг л тэд болсон мэт ихэмсэг алхдагсан..

Жигүүр бас хөөрхөн паниар нтр олж байгаад тэрэн дээрээ утас, чих нтр зурчихна.. Тэгээд “Буу ба Сарнайнууд” ыг сонсож байгаад нөгөө муу паниараа балбаж гарна да.. Тэр үеэс л одоогийн хүүхдийн ордны дэргэд байгуулагдчихаад байгаа хамтлагын тухай яригдаж эхэлсэн юм.. Гэхдээ одоо бол бүрэлдхүүн арай өөр Болор – Axl Rose болсон байх.. Бас Malt Sorum – Цэнгүүн , Баавгай хүү нэгнийх нь оронд орсон.. Энэ мэдээг анх уншаад та хэдээсээ дутхааргүй баярласанаа нуух юун.. Үнэхээр нэг яманд зүтгэвэл үр дүн үзэж салдаг нь манай хэдийн филисоф.. Энэ занд ч би хайртай..

Хавар би монголд дэлгэрээд байсан гайтай гахайн ханиад гээд нэг юм тусаадхав.. Тэгээд эрүү хавдаад сүүлдээ хичээлдээ ч явж чадхаа болив.. Тэгээд нэг эрж төгсөх шалгалтаа өгөөд л зуны амралт.. Манайхан “Нарс” гэдэг зуслан руу ангиараа явна гэж ярьж байв.. Би ч юун явах мантай эрүү баатар байлаа.. Тэгээд ахиад зуны амралт эхлэлээ дээ гэж...

Үргэлжлэл бий...