Wednesday 20 January 2010

Медалийн хур буув.



За нөгөө сагсны тэмцээнд чинь манай ангийнхан анх удаагаа медал гээч юмны бараа харлаа.
Өлзий,Суурь,Хавк,Бек,Мо,Идэрээ,Лувсаа эдгээр хүүхдүүд азтай золигнууд юм.Тэгээд хүрэл медал авсан нөхдүүд яаж зүгээр байх охидуудаа тэгээд хэсэг бүлэг
банди нартай нөгөө байнга үлчлүүлээд байдаг Million луугааа явлаадаа хөөрхий. Гэхдээ сүртэй ууж идсэнгүйээ 3,3-н пиво л уусандөө.
Энэ хооронд Казакд байгаа хэдээс минь мэдээ ирж Бо маань мөнгөн медал авсан гэж байна. Бо маань яах аргагүй толгойтой золиг юмдаа.Өөөө бас Отгоо хүрэл медал бариал алдсан юм шиг байна.Отгоо зүгээрээ цаана нь зөндөө олимпиад байгаа.


За бас эд нар медал аваад байхад би яагаад авдаггүй юм гээд шар нь гозойсон юм уу үгүй юм уу Лувсаа,Орших 2 Номуун сургууль дээр болдог Өлзий байхаа тэрний нэрэмжит олимпиадад тасархай Алт Мөнгөн медал авчээ.Энэ 2оос өөр хүүхэд оноо аваагүй гэсэн хэхэ.

За тэгээд энэ 7 хоногт 1 Алт 2 Мөнгө 7 хүрэл медалтай болчлоодоо