Tuesday 9 February 2010

Chelsea FC - Living the Dream

21-р зууны эхний арав дуусч байгаа мөчид нэгэн нийтлэл бичмээр санагдав. Хоншоор гаргасан баг цом хүртдэггүй нь хөлбөмбөг л юм даа....




Сүүлийн 10 жилийн аваргуудийн лигийн тухай товчхон...

Өнгөрсөн 10 жилийн турш Chelsea-ийн залуус олон удаа аваргуудын лигийн цомыг зүүдэлж, олон удаа аваргуудын лигийн ногоон талбайг баяртай, гунигтай, нэр төртэй, нулимстай орхиж байсан. Түүхийн хуудсыг эргэн дурсахуй...

xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
1. 1999-2000 оны улиралд Цэнхэрүүд эхний 32 багаас 8,8 аар 4 хэсэг хуваахад хэсгээ тэргүүлээд улмаар шалгарсан 16 багийг 4,4 өөр дахин хэсэгт хуваахад Лациог дагаж 2-оор гаран хасагдах шатанд өнөөгийн заналт өрсөлдөгч Барсатай таарсан гэж байна.
Эхний тоглолт гүүрэн дээрээ 3-1 ээр хожиж байжээ. Гоолуудыг Зола-1, Фло-2 гоол эсрэг талаас Фиго цаг дуусах мөчид нэр төрийг аварсан юм байна.

[Zola and Xavi. Шави бацаан байжээ лол]
Хариу тоглолт өнөөх Камп-Ноу д тоглож үндсэн цаг 3-1 ээр Барсагийн тэргүүллээр дууссан. Бас болоогүй цаг дуусах дөхөж байхад талбайн эзэн баг 3 дахь гоолоо чихсэн гэж байна. Ингээд цаг сунгахаар болж нэмэлт цагт 2 гоол алдан аваргуудын лигийн талбайг "НУЛИМСГҮЙГЭЭР НЭР ТӨРТЭЙ"-гээр орхиж байсан байна.Гоолуудыг :(Rivaldo-24', Figo-45' D. Garcia-89', Rivaldo-99'(pen), Kluivert-104' <--> Flo-60')



Тухайн үед Лампард Вэст Хамд тоглож Тэрри академээс дөнгөж гарч ирж байлаа.
xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
2. 2000-2001 улиралд тэд Аваргуудын лигт тоосоо өргөөгүй. Өмнөх оны Пример лигт Челсэе-гийн өмнө Лийдс гишгэсэн юм.
xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
3. 2001-2002 онд мөн л тийм юм боллоо. Өнгөрсөн жилийн Пример лиг 5-р байр.
xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
4. 2002-2003 онд бас л чадсангүй. Өнгөрсөн жилийн Пример лиг 6-р байр. Харин тэр жилдээ Пример лигт 4-т орж дараа жил нь Аваргуудын лигт тоглохоор болсон.
xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
5. 2003-2004 он. Өмнөх 3 жил Аваргуудын лигт түрүүлдэг багууд нь түрүүлж Английн багууд дээд тал нь шөвгийн 8 хүрдэг амжилттай байлаа.
Хэсэгтээ бас ч гэж сул биш эрчүүдтэй таарч хэсгээ тэргүүлээд шөвгийн 16-д тухайн үед эрчийг авсан Штуттгарттай учраа таарч талбайд нь Meira-ийн ганц авто гоолны ачаар буулган авсан. Улмаар гүүрэн дээрээ 90 мин хамгаалан хуурай тэнцээ хийснээр шөвгийн 8-ийн тасалбар авлаа. 8-д Арсеналтай учраа таарсан юм.
Чухам энэ үеэс л Лондонгийн 2 захад оршдог 2 багийн Дерби өнөөгийн хэмжээнд хүртлээ
эрчимжсэн гэж с1-ийн ах нар хэлж байна лээ. Эхний тоглолт гүүрэн дээр 1-1 ээр өндөрлөж гоолуудыг Gudjohnsen-50' <--> Pires-59'. Хэд хоногийн дараа Highbury цэнгэлдэхэд очиж 1-2 ээр гайхалтай ялалтыг байгуулсан юм. Reyes-45+1' <--> Lampard-51', Bridge-89'. Тухайн үедээ эдүгэ ситид тоглож байгаа ГҮҮР гэдэг залуу олон буучдын хараалыг идэж байсан түүхтэй.



Энэ үеэс л Орос тэрбумтны овоо хараанд дампууралд орох дөхсөн Лондонгийн цэнхэрүүд өртсөн юм.
Шөвгийн 4-т тухайн үед бас л эвгүй байсан Францын Монако багтай таарч талбайд нь 3-1 ээр ялагдал хүлээсэн юм. Гоолуудыг Prso-17', Morientes-78', Nonda-83' <--> Crespo-22'
Цэнхэрүүд гутарсангүй гүүрэн дээрээ балай авна гээд дараагийн тоглолтонд орлоо. Гэвч балай авч чадсангүй. Финал руу явах хүсэл Францын багт илүү байж. 2-2 оор тэнцлээ. Гоолуудыг Grokjaer-22', Lampard-44' <--> Ibarra-45+2', Morientes-60'

Ийнхүү 2003-2004 оны улирлын Аваргуудын лигийн талбайг "НУЛИМСТАЙГААР БИШ НЭР ТӨРТЭЙ"-ээр орхисон юмаа.


xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
6. 2004-2005 энэ үеэс л хамаг зүйл эхэлсэн шүү дээ.
Дампууралд дөхсөн баг Романы гаран дээр тогтлоо. Өнгөрсөн жил Аваргуудын лигт түрүүлсэн Португийн дасгалжуулагч Mourinho-г гүүрэн дээр залав. Багийн хүч зузаарч Европын томчуудтай нүдэлцхээр болсон. Чухам энэ үеэс л аваргуудын лигийн тэр хараал идсэн цомыг мөрөөдөж эхэлнэ.
Хэсгийн тоглолтуудыг амархан даваад хасагдах шатны 16-д өнөөх хараал идсэн Барселонтайгаа таарав. Энэ тоглолт түүхийн хуудсанд олон зүйлийн гэрч болсон билээ. Яг энэ мөчөөс л Chelsea - Barcelona гэсэн айхтар том ривал эхэлсэн... Хэр удаан үргэлжэлхийг Сэр Алекс л мэдэж байгаа.
Эхний тоглолт Ноу-Камп -д өрнөж талбайн эзэн 2-1 ээр давамгайлав. Эхний үед эдүгэ цэнхэрүүдийн төлөө хүч зүтгэж буй Belleti өөрийн хаалгийг гоолоор мялааснаар Chelea-ийн давамгайллаар өндөрлөсөн. Улмаар 2-р үе 67, 73 дэх минутанд Lopez, Eto'o нар гоолдож олон мянган Каталончуудыг баярлуулсан.
Гэсэн ч Stamford Bridge дэх тоглолт бүх зүйлийг шийдсэн юм.
Тоглолт Чэлсэе-ийн цэнхэр фэнүүдийн Chelsea!!! гэсэн нүргээн дунд эхэллээ.
Эхлээд Gudjohnsen 8 дахь минутанд


Дараа нь Лампард 17 дахь минут
Улмаар Дафф 19 дэх минут. Цэнхэрүүд баяртай байлаа.
Гэтэл юм эсрэгээр эргэх нь тэр. Ronaldinho тухайн үед зүгээр л эрлэг байсныг хэлэх үү цөөхөн минутанд 2 гоол шигтгэж (нэг ганган гоол байдаг даа) Stamford Bridge-г дуугуй болгож билээ.

Энэ янзаар бол Барса цааш гарна.
Гэхдээ тийм юм болоогүй билээ. Тэр жилдээ ахлагчийн туузаа дөнгөж хүлээн аваад байсан залуу Тэрри булангаас ирсэн бөмбөгийг хаалганд чихэж тоог 4-2 болгон улмаар үлдсэн минутанд хамгаалсаар Цэнхэрүүд цааш шалгарч билээ.

[Уг тоглолтыг бичлэгээр үзэж байсан. Гэтэл минут бүр сонирхолтой аймар тоглолт болсон байна лээ. Эхлээд Жо Коул баруун талаар бүгдийн хуурч орж ирж өшиглөхөд штанг оносон. Зөрүүлээд Барсагийн сөрөг довтолгоо өрнөж Роннигийн дамжуулалтийг Этү цээжэн дээрээ нэг тогтоогоод солгойгоороо эргэж хараад шууд цохиход өнөөх нь хаалгатай Бэрээтэгний 1/1000 зайтай ойрхон зөрж энтр..1 хором ч уйдхааргүй гал гарсан аймар тоглолт өрнөсөн байна лээ.]

Цаашлаад шөвгийн 8-д Германуудтай таарчээ. Эхний тоглолт гүүрэн дээр Chelsea 4:2 Bayern. гоолууд J.Cole-4', Lampard - 60',70', Drogba - 81' <--> Schweinstegger 53', Ballack - 90+3'
Улмаар талбайд нь 80 дэх минут гэхэд 2-1 ээр тэргүүлэн асуудлыг бараг шийдсэн байлаа. Гэвч Бавари бууж өгөлгүй цаг дуусах мөчид 2 гоол хийсэн ч цаг хүрэлцээгүй улмаас тоглолт 3-2 оор өндөрлөж, нийлбэр дүн 6-5 аар Цэнхэрүүд хагас финалын тасалбар авав. Аа бас энэ тоглолтонд Лампард бас нэгэн чимэг болсон гоол Кааны хаалганд цөм цохиж хийсэн санагдана...
Pizarro - 20', Guererro - 90', Scholl - 90+5' <--> Lampard - 30', Drogba - 80'

Хагас финалд Стамбул явж гайхамшигийг бүтээх тавьлантай Ливэрпүүлтэй таарсан. Энэ тоглолт бас л зууны онцгой тоглолтуудын нэг мөнөөс мөн билээ. Стиви Жи энэ тоглолтын талаар сонирхолтой түүх номондоо бичсэн байдаг.
Жеррард : Чэлситэй таарсан нь бидний финал хүрнэ гэдэг нь бараг үлгэр мэт санагдана. Учир нь тэр улиралд бид нийтдээ 3 удаа Чэлсид хожигдчихсон. Пример лигт 2 удаа, Карлингийн цомд нэг удаа. Бид Пример лигт арай ядан мөлхөж байсан бол харин Челси түрүүлэх нь нэгэнт тодорхой болсон үе. Хүснэгтэд биднийг маш олон оноо зааглаж байсан. Гэсэн ч манайд тэднийг ялах хангалттай хүч бий. Челситэй тоглох ээлжит тоглолтын дараа цэнхэрүүд дахин баярлаж улаанууд дахин гутрах гэжүү? хэзээ ч үгүй.....
Эхний тоглолт гүүрэн дээр 0-0 ээр дууссан. Дараагийн тоглолт Ливэрпүүл хотод болсон. Хамгийн алиа нь Mourinho Ливэрпүүл хотын нэгэн хоолны газар захиалга өгсөн гэж байгаа. Тоглолт дуусаад тийшээ очиж баяраа тэмдэглэх гэж....Энэ нь Ливэрпүүлчүүдийн уурыг хүргэж улмаар тэр тоглолт 1-0-ээр Ливэрпүүл хожиж дуусч байсан. Luis Garcia - ийн тэр нэгэн гоолыг одоог хүртэл ярьдаг. "Sky Sport сувгаар сүүлд бөмбөгний 10% л цагаан зураас давсан гэсэн мэдээг цацаж байсан. Уг нь 100% давж байж гоолд тооцно" гэж нэг юм мэддэг залуу хэлж билээ.









Улмаар үндсэн цаг нүдэж нүдэж шүүгчийн нэмсэн 8 минут нүдэж нүдэж гоолдож чадалгүй шүгэл дуугарсан..
Сүүлд онцгой нэгэн Mourinho "манайх 180 минутийн турш илүү байсан" гэсний хариуд Жеррард "Уучлаарай, Тоглолт 188 минут үргэлжилсэн. Тэрнээс өөр 8 мин сунгасан тоглолт би мэдэхгүй юм байна" гэж номондоо оруулсан байсан.
Жеррардтай Ливэрпүүл Стамбулийн финалд гайхамшигийг бүтээсэн юм.


Ийнхүү Стамбулийн Ататурк цэнгэлдэхэд өрнөсөн гайхамшигийг зурагтаар үзэхээр болсон юм.

xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
7. 2005-2006
Хэсэгтээ Ливэрпүүлтэй хамт таарав. 2 тоглолт 2-уул хуурай тэнцээ хийж улмаар хэсгээсээ 2-оор гарч шөвгийн 16-д өнөөх Барсатайгаа таарав. Жилийн өмнөх хожигдлийн хариугаа авна гээд Рональдино, Этү нар тэсрэлт хийхэд бэлэн болоод байлаа. Мэссигийн жүжигний ачаар цэнхэрүүд 10-лаа үлдэж гүүрэн дээрээ хожиж чадсангүй. Аварга болох ерөөлтэй Каталоны багт нийлбэр дүн 3-2-оор хожигдож бас нэгэн аваргуудийн лигийн зүлгийг харамсалтайгаар орхив.
Гэвч залуус гутраагүй тэр жилдээ бусад цомуудыг нь хуу хамсан юм.
\
xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
8. 2006-2007
Аваргуудийн лигийн нэг хэсэгт өнөө Барса, Чэлсэе нь нэг хэсэгт хуваарьлагдаж жинкэнэ шуугиан дэгдэх нь тэр. Энэ удаад өнгөрсөн жилийн хариугаа чанга авна гэсэн зорилттой хэсгийн тоглолтоо өрнүүлсэн. Гүүрэн дээр Дрогба-ийн цорын ганц ганган гоолоор ялж байлаа. Камп-Ноуд нь Лампардийн нэгэн айхтар хурц өнцгөөс оруулдаг гоол бас Дрогба-ийн цаг дуусахаас хэдхэн секундийн өмнө хийсэн гоолоор 2-2 оор тоглолт дуусч байсан нь саяхан юм шиг санагдаж байна. Дараа нь Mourinho-ийн Werder-т хожигдож Барсаг UEFA cup-т үлдээх оролдлого бүтэлгүйтсэн ч Шөвгийн 16-д Ливэрпүүл Каталанчуудын учрыг олсон юм. Хасагдах шатны 16-д Чэлси Портутай тааран нийлбэр дүн 3-2-оор хожиж шөвгийн 8-д Валенситай тоглохоор болсон. Тухайн үед Вилья, Силва гээл залуус эвгүй байсан даа. Essien-ий цаг дуусах мөчтэй зэрэгцэж Canizares-ийн хаалганд цөм цохиж оруулсан гоолны ачаар(нийлбэр дүн 3-2) өрсөлдөгчөө буулган авч шөвгийн 4-т өнөө Ливэрпүүлтэйгээ учраа таарах тавьлантай байж. Эхний тоглолт гүүрэн дээр болсоон. Дрогба-ийн дамжуулалтаар Жо Коул-ийн оруулсан цорын ганц гоолоор хожиж байлаа. Тэр жил ч Дрогба-ийн жинкэнэ эрин үе нь байлаа даа. Пример лигийн мэргэн бууч хүртэл болж байсан. Гэвч Анфиелдэд Каррагер Дрогбаг ер тоглуулсангүй. Аггерийн нэг гоолоор үндсэн цаг 1-0 ээр дуусч цаг сунгахаар болсон. Улмаар аль аль нь гоолдсонгүй асуудлыг Пеналтаар шийдэхэд Реина ч тэр өдөр одтой байж. Robben, Geremi нарын цохилтыг амжилттай save хийж Хотон шувуунууд Афинд нөгөө талд МанЮтд-ийг бут ниргэсэн Милантай хүч үзэхээр болсон. Улмаар тэр жил Кака-ийн жил байсан учир Милан ч түрүүлдэгээрээ түрүүлсэн билээ.
Бас л ээлжит нэгэн Аваргуудын лигийг шөвгийн 4-өөс улаануудын "Хэзээ ч ганцаараа алхахгүй" хэмээх дууны нүргээн дунд харамсалтайгаар орхисон юм...


xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
9. 2007-2008
Өнөөх адармаат дасгалжуулагч онцгой нэгэн Гүүрэн дээрээс ховхрон унав. Оронд нь Израел мэргэжилтэн Аврам Грант менежерээр сонгогдсон. Бас ч гэж муугуй л дасгалжуулагч байсан даа.
Хэсгийн тоглолтонд тийм ч сайнгүй тоглосон ч нэгээр шалгарч амжив. Хасагдах шатны эхний учраа Грекийн бухнууд Олимпиакос... Талбай дээр нь хуурай тэнцээ хийсэн санагдаж байна. Хариу тоглолт гүүрэн дээр болж эхний 45 минутанд л Ballack, Lampard, Kalou нар гоолдсоноор асуудлыг шийдэж амжлаа. Дараагийн учраа бол Туркийн галзуучуул буюу тухайн үедээ цахиур хагалж байсан Fenerbahce байлаа. Эхний тоглолт айлийн талбайд зочилж эхний үед Deivid гэж залуу Malouda ийн кроосыг өөрийн хаалганд чихснээр багаа хүнд байдалд оруулсан юм. Улмаар дараагийн үед туркууд галзуурч Казим гэдэг бацаан гоолдов. Цаг дуусах үед өнөө авто гоол хийдэг Бразил залуу 30-аад метрээс Күдичиннигийн хаалгыг мялааснаар туркууд 2-1 ээр хожиж Цэнхэрүүдийг гуташигт байдалд оруулж байж билээ. Бас болоогүй хэвлэлээр их өвчигнөсөн. Манайх ямар баг билээ гэтэл Чэлси Английн лигийн ямаршуу зиндааний баг вэ гээд. Тэгснээ дараа нь бид тэднийг гүүрэнд хожиж нөгөө талбай дээрээ хожигддоггүй цувралыг зогсоох болно... гэх мэт айлтгал айлдсан нь манай эрчүүдийн эгдүүцлийг хүргэсэн бололтой. Хариу тоглолт ч болж Английн багийн сүр хүч талбай дээрээ яадгыг мэдрүүлсэн гэж хэлж болно. Тоглолт эхлээд удалгүй Лампардын Кроосыг Баллак мөргөн 1-0 болгов. Яван явсаар цаг дуусахын алдад Essien ий дамжуулалтыг Лампард хаалганд чихснээр 2-0 болж өнөө том баадаг туркуудийг Дуугар !!! гээд нутаг руу нь буцаасан даа.
За тэгсэн шөвгийн 4-т бас л Ливэрпүүл... Аз болж хариу тоглолтыг гэртээ хүлээн авна гэж сугалаа шийдсэн байлаа. Эхний тоглолт ч болж тоглолт нилээн тогтвортой өрнөж байлаа. Гэтэл эхний үе дуусахын алдад Kuyt бөмбөгийг Cech-ийн салтаан доогуур чихэж тоог 1-0 болгосон.

1 гоол алдах хамаагүй гол зорилго бол айлын талбайгаас нэг гоол зулгаах байлаа. Гэсэн ч Чэлси ер үр дүнтэй довтолгоо хийж чадахгүй харин Ливэрпүүл үе үе тархинд цус харвуулчих гээд хэцүү байлаа. Гэтэл хөлбөмбөгийн бурхан тэнгэр тэр тоглолтыг үзэж байж. Сэлгээгээр орж ирсэн Riise 90+4' -нд Малуудаагийн кроосыг өөрийн хаалга руу толгойгоороо буудчихдаг юм. Их сонин юм болсон л доо цэнгэлдэх ямар ч дуу шуугүй. Эхлээд гоол гэж итгэсэнгүй бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн. Гэтэл бөмбөгөө Ливэрпүүл голоосоо гаргахаар нь бөөн баяр хөөр.

Гэхдээ Рийс буруу мөргөсөн л гэхээс биш хийж буй зүйл нь зөв гэдэг нь сүүлд бичлэгээс харагдсан. Хэрэв Рийс хүрээгүй бол яг ард нь Анелка отоод зогсч байсан...Ямар ч л байсан тэр шөнө нойроо хагасласан нь талаар болсонгүй.
Нөгөө талд МанЮтд Барселонагийн талбайд зочилж байсан. Эхлээд шууд Ютдын талд Пеналт заахад өнөөхийн Cristiano дээгүүр нь буудчихдаг юм байна. За тэгээл бүхэл бүтэн 90 минут Ютдчууд Байяаа Идэрээ.. гэтлээ нүдүүлсэн дээ чааваас. Аз болж довтолгоо болгоны ард Ван Дер Саар найдвартай байсан. Тэд хуурай тэнцлээ
Хариу тоглолтууд бүх зүйл шийднэ.
Эхний шөнө Ютд мөрөөдлийн театр таа Барсаг дуудаж тоглов. 14 дэх минутанд орсон Scholes - ийн ганган гоол Барсаг гэр лүү буцаасан юм. Тэр тоглолт үнэхээр гоё тоглолт болсон гэхдээ маргааш шөнийн тоглолтыг яаж гүйцэхэв.
Ливэрпүүлтэй хийх хариу тоглолтын өмнө багийн лидэр Лампард д нэгэн асуудал үүсээд байлаа. Түүний ээж нас барсан. Яг Ливэрпүүлтэй Анфиелдэд тоглож байхад нь.....
Хуваарьт тоглолтоос хэд хоногийн өмнө Цэнхэрүүд гүүрэн дээрээ Пример лигийн учраа МанЮтд-ийг хүлээн авсан юм. Тэр тоглолт Ливэрпүүлтэй хийх тоглолтын өмнөх бэлтгэл байсан гэж би боддог. Баллак тэр тоглолтонд 2 гоол хийж Ютд-г хожин дараа нь энэ 2 бөмбөг Лампард болон түүний ээжид зориулсан юм гэж байсан нь үнэхээр бахархууштай...
Хэдий манай залуугийн сэтгэл санаа тогтворгүй байвч Аваргуудийн лигийн хагас шигшээд Ливэрпүүлийн эсрэг тулалдхаар Тэрритэй хамт багаа хөтлөн талбай дээр гарч ирлээ.
Шүүгчийн дуунаар ч тоглолт эхлэв. Өмнө нь Анфиелдэд тоглож байснаас тэс ондоо тоглолтыг үзүүлнэ. Учир нь 3 хоногийн өмнө энд Ютд-г хожсон нь эрчийг өгсөн бололтой. Улмаар Калугийн цохьсон бөмбөг Реина хааж гарч ирсний нь Дрогба нэг хүрээл гоолдох нь тэр. Айхтар нарийн цохисон байлаа. Эхний үе ч дуусч 2-р үед сэлгээгээр орж ирсэн өнөө Benayoun 2-г аргалаад Нандод өгөхөд мань эр ер сандарсангүй хөнгөхөөн Чехийн зүүн доод буланд бөмбөг хийчлээ. Аргагүй дээ энэ залуугийн авъяасыг дэлхий даяар мэддэг. Бенитэс ч тоглолтын өмнө чухам манай Торресийг хараарай л гээд байсан..


2 тал нэг нэгнээ сандаргасаар үндсэн цаг дууслаа. Нэмэлт цаг эхлээд төд удалгүй Баллакийг сэлгээгээр гарч ирсэн Hyypia 16 дотроо унагааж Пеналт заав. Олон тайлбар бичихийн оронд энэ видеог үзүүлэх хэрэгтэй байх аа. Энэ Видеог үзэх тоолонд л дотроос нэг юм огшдог юм. Энэ гоол цэнхэрүүдийн хувьд түүхэн гоол





Уйлдаггүй залуугийн нулимсийг харах ч бас сонин шүү...Үүнээс хойш тэр гоол оруулах тоолондоо кака шиг тэнгэр лүү зааж баяраа тэмдэглэдэг болсон. Учир нь тэр ээжийгээ тэнгэр дээрээс хүүгээ яаж гоолдож байгааг хардаг гэдэгт итгэдэг...

Удалгүй Анелкагийн хөндлөн дамжуулалтанд өнөөх хар Дрогба нэг л хүрлээ. Цэнхэрүүдийн баяр дээр баяр нэмж Stamford Bridge буцалж байлаа. Магадгүй тэд хэзээ ч тэгж баярлаж байгаагүй байх. Түүхэндээ хэзээ ч очиж байгаагүй Европын хамгийн том цомын тэмцээний финал руу явахад маш ойрхон ирчээд байгаа юм чинь. Гэсэн ч юм үүгээр шийдэгдсэнгүй. Сэлгээгээр гарч ирсэн Бабел эрүү мултлах шахлаа. Чех яаж ч чадсангүй. Цаг дуусахад ердөө 3 мин дутуу тооны харьцаа 3-2. Хурдан шүгэл дуугараасай гээд залбирах нь залбирс, өмссөн подволкоо базах нь базаж байтал 3минут ч дуусч шүүгч шүглээ үлээв. Тэрри гүйж байсан газартаа тэрийн уналаа. Түүхэндээ хэзээ ч хийж байгаагүй зүйлийг дөнгөж сая хийчлээ шүү дээ. Сайн муу олон шүүмжлэлийг хүлээж байсан дасгалжуулагч Аврам Грант Stamford Bridge-д сөгдөж байгаа харагдана.
2007-2008 оны аваргуудын лигийн хагас финалын хариу тоглолтууд буюу эдгээр 2 тоглолт надад хөлбөмбөг гээчийг утгаар нь мэдрүүлсэн юм...

Алтан Москвад болсон мөрөөдлийн финал ...
Олон хоногийн ярианы сэдэв болсон финалын тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Бүтэн жилийн турш бие биенээ тасчих шахам title - ийн төлөө өрсөлдөж эцсийн мөчид Ютд-д цомоо алдсан Цэнхэрүүд хариугаа авахаар Москвад хүрэлцэн ирэв.



Тоглолт эхлээд удаа дараа шуургалсан довтолгоо чөтгөрүүдийн талаас ирэв. Ингэсний эцэст улаан өвгөн хүссэн зүйлээ авав. 26 дахь минутанд дэлхийн шилдэг болох заяатай Роналду тоог нээв. Түүнийг барьж байсан Essien чухам юу хийж байсаныг бүү мэд. Явандаа тоглолт тэнцвэржиж Чэлси довтолгоо өрнүүлж эхлэв. Улмаар эхний үе дуусахын алдад Лондон хотынхон баярлах хувьтай байжээ. Вэст Хамын унаган хүү Лампард тоог тэнцүүллээ. Эхний үе нилээн нүдүүлсэний эцэст 1-1 ээр дуусгана гэдэг нь дараагийн хагаст улам эрч хүчтэй орохын тэмдэг. 2-р үед Чөтгөрүүд довтолгоо хийж байсан ч Чэлси илүү нь байлаа. 2 ч удаа хаалганы шон нь ямаршуу бат бөх юм байна гэдгий нь шалгаад амжсан. Үндсэн цаг ч дууслаа. Шүүгчийн мэдлийн цагт 2 багийн хооронд контакт үүсч Дрогба Видичийг алгадсанд шүүгч улаан хуудас өгч гаргалаа. Яван явсаар Пеналт цохиж хувь заяаг шийдэхэд хүрсэн билээ. Үүнийг уншиж байгаа хүн та юу болсоныг мэдэж байгаа байлгүй дээ. Олон янзын тайлбар л гарч ирдэг. Олон хэрэв?????
Хэрэв Дрогба улаан хуудас аваагүй бол 5 дахь цохилтыг Тэрри цохих байсан уу?
Хэрэв 5 дахь цохилтыг Тэрри цохиогүй Анелка, Калу цохьсон бол?
Хэрэв сэлгээгээр Шева гарч ирсэн бол 5 дахь цохилтийг хэн цохих байсан?
Хэрэв үндсэн цагт 2 штанг оносны нэг нь долоогоол орцон бол пеналт цохих байсан болуу???
баахан хэрэв хэрэв....???? Үүний улмаас дасгалжуулагч ажлаасаа хусагдав..





Олон ч жил мөрөөдсөн Аваргуудийн лиг гэгч галт тэргээр сүүлийн зогсоол хүртэл явчихаад тэндээсээ бууж чадалгүй нулимстайгаар буцсан юм...
xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
10. 2008-2009 он
Өнгөрсөн жил чадаагүйгээ энэ жил хийнэ гэсэн зорилттой залуус ажилдаа оров. Шинэ дасгалжуулагч ирлээ. Дэлхийн аварга хэмээх цол гуншинтай Luis Felipe Scolari. Мань өвгөн ч эхэндээ том том юм ярьж байсан бөгөөд тактик ч эхэндээ ярьж байсантай нь ижил болж л байсан. Таарсан багаа 4-0, 5-0 дож байлаа. Гэтэл байнгын тийм биш байж. Балаг нь 10 сард болсон пример лигийн тоглолт Ливэрпүүлтэй талбай дээрээ хийсэн тоглолтонд 0-1 ээр ялагдсанаар эхлэв. 86 тоглолт дарааллан талбай дээрээ хожигдоогүй цуврал тасалдах нь тэр. Өмнөх дасгалжуулагч Mourinho явахдаа "миний Stamford Bridge-д авчирсан бэлэгийг бүү тасалдуулаарай" гээд явж байсан юм гэдэг. Бас болоогүй 11 сард талбай дээрээ Пример лигт дахин буучидад буудуулчихдаг юм. Харин тэрнээс хойш энэ цуврал үргэлжилсээр байна.36. 2008 оны 11 сараас хойш тоологдсоор.....
Хэсгийн тоглолтыг ч сайнтай муутай тоглосоор Рома-г дагаж 2-оор гарав. Сугалаа ёсоор Juventus-тэй тоглоно. 2-р сар гарахаас өмнө жинхэнэ гамшиг гээч нь нүүрлэлээ. Сколариг бууд гэсэн ууртай цэнхэрүүд энд тэнд. Ютд-д 3-0 ээр, Ливэрпүүлд 2-0 ээр хожигдов. Дараа нь Халл сити тэй тэнцсэнээр анх том том юм ярьж байсан өвгөн ажлаасаа хусагдлаа. Энэ үе Чэлсэегийн тоглолтууд нэг л урамгүй болсон үе. Энэ жил Чэлсэе Аваргуудийн лигт түрүүлнэ гээд хэлцэн бол хэн ч "Тиймээ Лампард тэр цомыг өргөж болох юм" гэж хэлэхгүй байх байлаа.
Хэдхээн хоногийн дараа аваргуудын лиг эхэлнэ. 7 хоног дасгалжуулагчгүй явсны эцэст Гүүс Хиддинк шинэ менежерээр сонгогдон ирлээ. Оросын багийг давхар дасгалжуулна. Энэ өвгөнд гомдож явдаг цэнхэр фен өдгөө нэг ч байдаггүй байх. Гүүс ирээд сэргэлтийг авчирлаа. Түүний тактикууд хэрэгжиж Пример лигт эргэн хөлөө олсон. Хасагдах шатны эхний тоглолтууд ч эхлэлээ. Juventus хэсэгээ тэргүүлсэн тухайн үед ид формондоо байсан баг. Битүүхэн эмээж л явлаа. Гэвч Италуудын эсрэг талбай дээрээ нарийн зохион байгуулалттай тоглож Дрогба-ийн нэг гоолоор буулган авав. Ямар ч л байсан эхний даалгавараа амжилттай биелүүлж чадлаа.
Хариу тоглолт Италид өрнөж тоглолт эхлээд удаагүй байтал Iaquinta тоог нээсэн.


Удалгүй Дрогбагийн хаалттай цохилт Буффон хаалган дотроо барьсан ч шүүгч тооцсонгүй. Эхний үе дуусахын алдад Лампардын цохилт штанг оноод бууж ирсэнийг Essien чихэж 1-1 болголоо. Удаах үе өрнөж байтал сэлгээгээр гарч ирсэн Бэллэти 16 дотроо бөмбөгөнд гар хүрч шүүгч 11 заав. Del Piero тийм юм алддаг Итали бишээ. Хэдхээн минутийн дараа Бэллэти алдаагаа цайруулж Дрогбад дамжуулахад манай хар хүн ч нэг л хүрдэгээрээ хүрэв...2-2
Том том баагаад байсан Италуудийг хожиж шөвгийн 8-руу хөл тавилаа.
Сугалаа дахиад л Ливэрпүүлтэй мөргөлдүүлж. Пээ яасан салж хагацадаггүй хорвоо вэ...?
Энэ удаад Ливэрпүүл хожих байхаа гэж ихэнх нь ярицгаана. Учир нь тэд шөвгийн 16-д Реал Мадрид-ыг онигооны номон дээр бичүүлсэн. Casillas-г нулимстай эх орон луу нь буцаасан. Дээрээс нь Пример лигт 2 ч удаа Ливэрпүүлийг дийлээгүй.
Сугалаа манай талд таарсан нь хариу тоглолтыг гэртээ хийнэ.
Эхний тоглолт Анфиелдэд болж тоглолт эхлээд нээх удаагүй байтал Нандо тоог 1-0 болголоо. Дахиад л нөгөө танил дүр зураг... Одоо Ливэрпүүл нэмж хэдийг хийх бол???
Гэтэл тийм биш байж. Иван гэдэг залуу тэр өдөр дэлхий нийтэд өөрийгөө таниулсан. Эхлээд л Торрестой хурд хийгээд ялж харагдахаар нь аа бас дажгүй хамгаалагч байна гэж бодлоо. Гэтэл үүгээр ч барахуу булангаас ирсэн бөмбөг мөргөөд гоолдчихдог юм байна. Эхний үе ийнхүү баяр хөөртэй дуусав. 2-р үе эхлээд байж байтал өнөөх Иван дахин булангаас ирсэн бөмбөг мөргөөд оруулчихлаа. Яадаг залуу вэ гэж гайхна. Нөгөө талаас бахархана. Харин улаанууд хаанаас олж ирсэн новш гэж үглэж байсан байх.

Төд удалгүй тухайн тоглолтонд хэд хэдэн боломж алдсан хар африк алдаагаа цайруулж тоог 1-3 болгочоод сэлгээний сандалд суув. Энэ хэвээр явсаар шүүгч шүглээ үлээж цэнхэрүүд тоотой хэдэн удаа Анфиелдээс баяр хөөртэй гарч байгаагийн нэг нь энэ билээ. Талбай дээр нь 3 гоол хийнэ гэдэг бол галзууруулмаар үзүүлэлт.
Дараачийн хариу тоглолтонд Жеррард бэртлийн улмаас оролцохгүй болов. Энэ нь Цэнхэрүүдийн хувьд маш эерэг мэдээ. Учир нь Жеррардтай Ливэрпүүл гүүрэн дээр ирээд 3-0-дчихож мэдэх л улс. Бас нөгөө Хилсборогийн дурсгалын өдөр нь яг тэр өдөр тохиож улаанууд фенүүддээ болон үхэгсэддээ том бэлэг барихад бэлэн болсон байв. Тэрри торгуулийн улмаас өнжсөн тул ахлагчийн тууз Ламдардад иржээ.
Эхний үеийн 19 дэх минутанд Aurelio-ийн зивүүн цохилтоор улаан тэргүүлэв. Төд удалгүй Aurelio яг тэр газраас дахиж өшиглөхөд бөөгнөрөл дунд алдаа гарчээ. 11 !!! Xabi Alonso алдсангүй. 0-2 боллоо. Эхний үе үүгээр дуусч цэнхэрүүд сандралд орж эхлэв. Сэтгэл санааны байдал 100-0 болсон байлаа. Одоо 1 гоол хийгээл хамгаалчихад Ливэрпүүл цааш явна. 2-р үед сэргэлтийг авч гарч ирэв. Анелкагийн Кроосыг Дрогба хальт хүрсэн өнөөхий нь Реина өөрийн хаалганд чулуулдлаа. Хэдэн минутийн дараа АЛЕКС бухын цөм цохилтоо хийн 2-2 болголоо. Үүгээр дууссангүй. 79 дэх минут Дрогбагийн дамжуулалт багийн ахлагч Лампард хүрээд 3-2 болголоо.. галзуурмаар юм. Хэдхэн минутын өмнө тоглолтын уур амьсгал ямар байлаа. Баярлаж дуусаагүй байтал улаануудын талаас 2 гоол сүн сүн гээл ороод ирэв. Юу гээч нь л болоод байна даа. Одоо улаан дахин нэг гоол хийвэл хожигдоход хүрнэ. Гэтэл 89 дэх минутанд Лампард бас нэгэн ганган гоол хийж фенүүдээ галзуурхад хүргэсэн юм. Лампард цамцны эмблэмээ үнсээд 2 гараараа тэнгэр лүү зааж сэлэбрэшн хийв. Гэтэл улаанууд хариуг нь барих тун дөхлөө. Сэлгээгээр гарч ирсэн Нгог-ийн цохилт Essien байгаагүй сэн бол 4-5 болоод цааш яах ч байсан юм билээ. Адаглаад талбай дээрээ хожигдсон нэртэй үлдэх байлаа....
4-4 өөр тэнцдэг Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолт..ийм юм анх удаагаа л үзэж байна гээч.


Нийлбэр дүн 7-5 хагас финалд тавтай морил.

Дараагийн өрсөлдөгч өнөөх заналт ривал Барса...Тоглолтын өмнө олон ч зүйл яригдаж байлаа. Гэхдээ гол Фаворит бол яалт ч гүй Барса байлаа. Тэд таарснаа л 4-0 ддэг ... Реал.Мадрид-ыг 6-2 оор давамгайлсанд нь Европын бүх том багууд эмээж байсан ...
Нэг юм мэддэг хүн Барсагийн эсрэг хамгийн хүчтэй зогсч чадах нь Ливэрпүүл, Чэлси 2 юмаа гэж байсан.
Сугалаа манай талд таарсан л даа. Хариу тоглолт гүүрэн дээр.
Хүмүүс анхандаа энэ 2 тоглолтонд нийтдээ дор хаяаад 6 гоол орноо гэж байсан. Би ч тийм бодолтой байлаа. Guardiola хэмээх эр хэвлэлээр манайх эхний үед 4 гоол хийж асуудлыг шийднэ гэж байсныг нь сонсоод салаавч өгмөөр санагдаж тэдний юу хийж чадахыг нь харах юмсан гэж хүлээж ядаж байлаа. Sevilla, Bayern, Real, Lyon, Villarreal, Valencia зэрэг Европын бүхий л том багуудыг тэд 3-аас олон гоолын зөрүүгээр хожсон нь үнэн. Гэхдээ арай хөөрч байна нөгөө талаас гамшигаас босч ирж байгаа Челсиг басах мэт...
Эхний тоглолт Камп-Ноу д болов. Гүүсийн тактик бол хаалгаа цэвэр авч гарах байлаа. Хажуугаар нь Дрогбаг гүйлгээд нэг гоол зулгаавал зулгаачина. Хар африк нэг сайхан боломж алдлаа.. Түүнээс хойш шүүгчийн шүгэл дугаран дугартал Барса Челсиг талбай дээрээ нүдэв. Месси тэр үдэш ер тоглолтоо гаргаж чадсангүй. Эхний даваагаа амжилттай давж Гүүс хариу тоглолтонд хэрхэн яаж тоглох тактикаа боловсруулна.

Хэд хоногийн дараа Guadriola-ийн нөгөө яриад байсан 4 гоол нь 2 гоол болчиж. Манайх 2-0 юмуу 2-1 ээр хожино гэж ярьж байх юм.
Түүний таамаг хэр үнэн болохыг үзэх гэж гүүрэн дээр 38000 цэнхэр фанатууд цугласан байлаа. Яг энэ тоглолтыг олон жилийн турш ярих нь гарцаагүй билээ.
Хойшид олон хүний хараалыг идэх халзан шүүгчийн шүглийн дуунаар тоглолт эхлэв.
Тоглолт эхлээд удаагүй байтал Essien дэлхий даяар уг тоглолтыг үзэн суугаа хүмүүсийг алмайруулах нь тэр.

Удаа дараа цэнхэрүүдийн довтолгоо өрнөж каталанчуудийн зүрхийг нь сугалчих гээл байлаа. Тэр үдэш Европын томчуудыг хяргаад байдаг Барсагийн эсрэг Гүүс Хиддинкийн тактик 100% хэрэгжиж байв.
16 дотор алдаа гаргав. Шүүгч түүнийг 16-ын гадна байсан гэв. Дрогба хэрэлдээд дийлсэнгүй. Анелкаг 16 дотор унагааж орхив бас л no. Дрогба Пикэгийн эсрэг гараад бөмбөгөө түүнийг давуулаад гарах гэтэл Пикэ бөмбөгий нь алгадаж зогсоов. Шүүгч бас л no...
Төвийн нэг хамгаалагч нь талбайгаас хөөгдөж 10-лаа үлдсэн баг хаалга руу нэг ч удаа аюултай цохилт хийгээгүй дээрээс нь цаг дуусах дөхөж байдаг. Дээрээс нь цэнхэрүүд нэмж гоолдчих байна. Ийм үед уг тоглолтыг үзэж байсан каталанч бай хэн ч бай Барса үнэхээр Чэлсиг энд хожиж чадахгүй юм байнаа гэж бодож байсан байх...
Тэр дундаа дасгалжуулагч Guardiola.. Тоглолтын дундуур нүүр нь час улаан болцон Гүүсийг тэврээд бууж өгч байгаагаа зарлаж байсан дүр зураг надад үнэхээр таалагдаагүй..



Гэтэл 90+3' юу болох нь тэр вэ???









Балиар гуншаа хоолойтой Испани баярлаад гүйж байхад үнэндээ итгэсэнгүй. Хэдхэн мөчийн дотор болоод өнгөрлөө... Гоол үнэхээр орсон байжээ. Дараа нь Чэлсэе булангийн цохилт хийхэд Баллак хаалга руу чиглүүлээд цохьлоо.. Гэтэл Eto'o-ийн тохойг нь оноод гараад явчив. Хараал ид шүүгч no гэлээ. Юу харж байдаг эргүү мал вэ? Улаам цайм тэр хар залуу бөмбөгнөөс айгаад нүүрээ 2 тохойгоороо хаагаад түүнийг нь оноод бөмбөг чиглэлээ өөрчилж байхад нээрэн.... Баллак боож үхэх гэж байлаа. Камерийн дүрсэд нэгэн үнэнч бяцхан цэнхэр фанат нулимсаа дуслуулан уйлж байгаа нь буув. Юу гээч нь л болоод байна даа.

Дараа нь ПЭП сэлгээ хийх гэж гараа салгануулаад хужаа шиг байж байгааг нь харахаар буудмаар санагдаж байсан. Эхлээд хэвлэлээр том дуугарна, дараа нь бууж өгнө тэгснээ сүүлд нь тийм байдалтай байж байдаг. Магадгүй тэр сайн тактикийн мэргэжилтэн байх л даа. Эрийн шинжгүй гей новш гэдгийг нь тэр өдөр л мэдсэн. Болдог бол нэг Реалын Фэнд мөнгө өгөөд буудуулчмаар л байна....



Тоглолт болоод өнгөрсний дараа олон асуудал яригдаж байсан. Бухимдсан улсууд энд тэнд. Гэхдээ нэгэнт болоод өнгөрсөн юм дараа нь юм ярих дэмий. Үнэн гэвэл Чэлси тэр үдэш илүү баг нь байсан... Бас тэр олон пеналт бүгдийг нь нэхэхгүй зүгээр л ганцыг нь аваад 2-0 болгоод аль эрт асуудлыг шийдчэх л байсан юм гэж би боддог...

Үнэнч фенүүдийнхээ хамт дахиад л нэг жилийг хүлээх шаардлагатай боллоо.
xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
Дүгнэлт: 10 жилд 7-н удаа аваргуудын лигт оролцсон. Бүгдэнд нь хэсгээсээ гарсан. 1 удаа шөвгийн 16, 1 удаа шөвгийн 8, 4 удаа шөвгийн 4, 1 удаа финал хүрсэн амжилттай.
Ривалууд: Ливэрпүүл, Барселона...(МанЮтд)
Мэдээж хамгийн олон гоолдсон нь Лампард, Дрогба..
Бас гүүрэн дээрээ цэнхэрүүд хэзээ ч гутамшигт байдалд орж байгаагүй бөгөөд хойшид ч гүүрэн дээрээ түшиглэн чухал тоглолтонд оролцох болно.


Өнгөрсөн 10 жилийн түүх гэвэл ийм байна. Баяртай, гунигтай, нулимстай, нэр төртэйгээр Аваргуудын лигийн ногоон талбайд үзүүлж ФАНТАСТИК хөлбөмбөг тоглосон CHELSEA FC д баяр хүргэе !!!.
Дараа дараачийн түүхүүд бидний урд ирээд байна...

2009-2010 он

Өнгрөгч хэдэн жилийн адил тэрхүү цомыг мөрөөдсөөр зүүдэлсээр, түүний төлөө зүтгэсээр...
Хэдхэн хоногийн дараа тэд эхний тулаандаа орно. Интерийн эсрэг. Гол асуудал гэвэл цэнхэрзүүдийг хэдэн жилийн өмнө удирдаж байсан адармаат дасгалжуулагч онгой нэгэн Jose Mourinho Интерийг удирдаж байгаад юм. Анх тэр Челсэегээс явахдаа нэгэн мэдэгдэл хийгээд явж байсан. "Би нэгэн том багийг дасгалжуулж Аваргуудын лигийн хасагдах шатанд Челсэетэй таармаар байна. Улмаар тэднийг ална !!!" гэж. Бас Интерт ирэхдээ би энэ багийг дор хаяж шөвгийн 4 хүргэнэ хэмээх амлалт өгч байсан юмдаг. Тэрэндээ ч хүчээ улам зузаатгасаар байгаа. Өвлийн цонхоор хэд хэдэн том тоглогч авсан.
Түүх статистик гэвэл Англичуудын талд байгаа. Сүүлийн хэдэн аваргуудын лигийн хасагдах шатанд Интер шөвгийн 16-аас хол алхаж үзээгүй. Бас сүүлийн 2 аваргуудын лигт Интер 2-ланд нь шөвгийн 16-д Английн багт нугаслуулсан. Ливэрпүүл, МанЮтд. Энэ жил Италийн баг тэр алдаагаа давтах тун дургуй л байх байлгүй...
Хариу тоглолт гүүрэн дээрээ хийнэ гэдэг нь сайн тал. Бас шинэ дасгалжуулагч Анчелоттигийн "Алмааз" тактик үр өгөөжөө өгч байгааг та бүхэн харсан билээ. Үр дүн нь Пример лигт топ3 буюу Арсенал, Ливэрпүүл, МанЮтд-тай 4 тоглосон 4 хожсон нэг ч гоол хаалгандаа алдаагүй. Дээрээс нь олон жил тоглосон залуус нэг нэгнээ мэдэрч атгасан гар мэт байгаа. 2 талын нөхцөл байдал ийм байгаа нь гал гарсан тоглолт болноо гэдэг нь эртнээс харагдаж байна. Тэсч ядан хүлээж сууя даа....
Миний бодлоор хамгийн зэвүүн уршиг тарьж мэдэх этгээд гэвэл африкийн хар Eto'o байна. Тэр урьд өмнө Барсад байхад Цэнхэрүүдийн эсрэг хэд хэдэн тоглолтонд оролцсон. Английн багуудын эсрэг гоолуудыг хийж л байсан.
Интерийг хожоод дараа нь Реал Мадрид, Барселон, МанЮтд-тай таараасай гэж хамгаас илүү хүснэ.

Нэгэн эрхэм "Зоволтгүй ээ энэ жил Ламп ах цом өргөнө хө" гэж хэлж билээ. Бүр айхтар нэгэн тэгж айлдсан гэсэн шүү. Итгэж л сууна даа...

Эцэст нь....
















Баярлахад нь хамт баярлаж, уйтгарлахад нь хамт уйлсан фенүүд нь тэрхүү цомыг нүднийх нь өмнө нүүр бардам өргөөд үнсч байхыг юу юунаас илүү хүсч байгаа билээ. Пример лиг ФА цом тэдэнд ямар ч хамаа байхгүй ээ. Зарим нэг гус Пике мэтийн нөхөдүүд хар залуу насандаа 2 ч удаа энэ гуншигаар дуудуулж үзсэн байхад зарим нэг бүх карерийнхаа турш мэргэжлийн түвшинд хөлбөмбөг тоглож тэр алдрын тавцанд гарахын төлөө зүтгэсэн нь бүтдэггүй.. ЭНЭ Л ХӨЛБӨМБӨГ ЮМ ДАА.

Магадгүй өдгөө Чэлсэегийн төлөө тоглож буй Дрогба, Баллак, Тэрри, Ж. Коул, Э. Коул, Чех, Малуудаа, Эссиэн нар хэдэн жилийн дараа ногоон талбайд гүйж байх ч юм билүү? Магадгүй Лампард ах тэр цомыг үнсч чадалгүйгээр карераа өндөрлөх ч юм билүү? Магадгүй хэдэн жилийн дараа би энэн шиг утга санаатай нийтлэл бичиж сууж байх ч юм билүү?........................

Chelsea FC - living the dream