Friday, 12 February 2010



За ингээд Молоохой студи ээс явуулж буй Молороогийн цаг нэвтрүүлгийн анхны дугаар эхлэж байна.. Энэ нэвтрүүлэг блог даяар цацагдаж байнаа..
Үзэгчид 4н эгнээ болон суусан байна.. Их л дуу хөөртэй, баяртай сууж байна 11А ангийн хамт олон..

Үзэгчдийн суудлын эхний эгнээнд Ундрах Баавгай хүү хоёр болон Болроо Ундармаа дөрөв хос, хосоороо хөтлөлцөн сууж байна.. Өө мөн бас Цэнгүүн, Нусгай хоёр бас хөтлөлцсөн байна.. Үзэгчид бүгдээрээ нэр хийтэл инээлдлээ Чалх хойшоо муухай хархад нэг дуу , чимээ намдав.. Хоёр дахь эгнээнд Рүбнээ , Суурь , Бэкс, Өлзий, Дөлгөөн, Болдбаяр зэрэг нөхдүүд ойролцоо харагдаж эхний нэвтрүүлэг сэтгэл догдолсон янзтай хүлээн сууна.. Сүүлийн эгнээ Жигүүр, Хавк, Идрээ тэргүүтэй Төвшөө, Бундууш дараатай нөхдүүд дампуурч орлилдож байна.. Хамгаалалтын албаны Отгонбаатар очиж чимээгүй байхыг шаардлаа.. Удалгүй чимээ намдсанаар анхны эфир цацагдахад бэлэн боллоо.. Энэ удаагийн нэвтрүүлгийн нэр

“Хамгийн Хамгийн” үзэгчдийн дээр байрлах гэрэл унтархад тайзан дээрх гэрэл тодорч, сүртэй аяан дунд нэвтрүүлгийн хөтлөгч Молороо орж ирлээ..

Уржигдархан “Грийн” салоны Хүрлээгээр засуулсан үсээ босгож гелдэн, цэцэгтэй ногоон сорочик өмсөж, жинсэн өмдөн дээрээ хорооллоос авсан конверсээ өмссөн байв.. Молороог орж ирхэд хойд эгнээнээс “Харь Арьстан” гэх нь сонсогдов..

Молороо тэр зүг нэг нүдээ онийлгоод муухай хархад Жигүүр арзайтлаа инээж байгаа нь харагдав.. Молроо нэг мушийгаад микрофоноо аваад

За ингээд анхны удаагийн эфирээ орон даяар цацаж байгаад баяртай байна.. Бидний өнөөдрийн зочиноор төмпөн хочит “Пүрэвбазар” оролцож байна бүгдээрээ алга ташин халуун дулаанаар түүнийг хүлээн авъяа... Олны халуун алга ташилтан дунд Пүрвээ танхимд орж ирлээ.. Учир утаггүй даавуунууд, дээр доороос нь угласан их л жигтэй амьтан хаалганаас тайз руу чиглэн алхаж байв.. Мөн нэг улаан цэг духан дээр нь байх ажгуу.. Гутал өмсөөгүй хөл нүцгэн явж байв..

Молороо болон үзэгчид мэл гайхав.. Энэ чинь одоо солиорчиогүй байгаа даа.. Уг нь гаагүй цабаан байсан юм сан гэх мэт үгс сонсогдож байв..

Мань эр тураад дээр нь жоохон бакирсан нь илт мэдэгдэж байв.. Пүрвээ тайзан дээр гарч ирээд үзэгчид рүү хараад хоёр гараа алгаар нь нийлүүлэн бурханд мөргөдөг шиг барьж байгаад “Намасте” гэж мэндчилэв.. Үзэгчидээс ч юу байна хөгшөөн,, өө чи чинь амьд байсымууу, хэзээ ирсийн гэх зэрэг асуултууд сонсогдож байв..

Молороо ч өөрийнх эсрэг талд байх буйданруу заан “суугаач” гэж урив.. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө зураглаач Нугсан толгойтод Пүрвээ Молорт “Чи бол суга, хар” гэж хэлж байгаа нь харагдав.. Тэгтэл Молор “Чи бол надаас суга” гэж хариулж байна..

Нугсан толгойт эфир 5, 4, 3, 2, явлаа гэж хэлтэл бүх гэрэл унтарч зөвхөн тайзан дахь гэрэл аслаа..

Молроо : За ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн явдалд талархлаа.. Та хаагуур ямар юмаа хийгээд яачихаад яваад байна...

Пүрвээ: За Намасте. Намайг энэ нэвтрүүлэгтээ анхны зочиноор урьсанд талархлаа.. Ах нь ч дөнгөж Энэтхэгээс л ирчихээд л байж байна да... Их л хүйтэн байна..

Молроо: Аан за.. Тэгээд Энэтхэгт ямар байвдаа..

Пүрвээ: Сайхан байлаа.. Их ч юм сурлаа/толгойгоо хөдөлгөж ярьж байна/

Молроо: Манай нэвтрүүлгийн нэр бол “Хамгийн хамгийн” бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баяртай байна..

Молроо: За таны хамгийн дуртай хоол..:

Пүрвээ..:Ээжийн хийсэн цуйван дээр кэтчуп түрхэлгүй хонуулаад дээрээс нь эмээгийн чанасан сүүтэй цайг хийгээд идэнгээ Жавхлангийн “Ээжийн чанасан цайг” сонсох дуртай даа..

Молроо : Зөв, зөв хамгийн дуртай уух юм..

Пүрвээ..: За бий бээр.. Энэтхэгт гудамжиндаа байж байдаг.. Шууд мөстэй холиод өгдөг жимсний микс л уух дуртай даа.. Чи уусныхаа дараа “Ямар гоё юм бэ, яг л мөрөөдөл шиг” гэж хэлэх байх магадгүй..

Молроо.. Анхаан манай нэвтрүүлгийн цаг баг байгаа болхоор та хариулаа товч бөгөөд тодорхой өгнүү..

Пүрвээ.. Ойлгосноо илэрхийлж толгой дохиж байна.

Молроо..:Хамгийн дуртай өнгө..

Пүрвээ.. 2005 оноос хойш “УЛААН” болсон..

Молроо..: Хамгийн дуртай хамтлага..

Пүрвээ.. Айхтар олон айбхгүйээ... Ямар ч эргэлзээгүй Харанга гэж хэлнэ..

Лхагвасүрэн гуйа бол хэдэн зуунд ганц л төрөх хүн..

Молроо.. Хамгийн дуртай Телевизийн нэвтрүүлэг...

Пүрвээ.. Үнэнээ хэлэх мөч.. Сайхандаа сайхан хихихи...

Молроо..: Хамгийн дуртай спорт

Пүрвээ..: Эргэлзээгүй фүүтбол, соккэр лав биш.. Үндэснийхээ бөхөд бас хайртай, найраа хийж заваарахгүй бол үзэх дуртай..

Молроо..: Хамгийн хүндэлж явдаг хүн..

Пүрвээ..: Гэр бүл мэдээж хамгийн эрхэм.. За тэгээд бас, бус хүмүүс байна.. Үйлдлээрээ үзүүлж чаддагүй ч гэсэн найзуудыгаа бас хүндэлнээ...Аа тийм бас дэлхийг тойрч байгаа анхы Монгол залууг хүндэлхээсээ илүү бахархах нь илүү дэ..

Молроо..: Хамгийн дуртай кино..

Пүрвээ.. Ай тэрэн шиг их юм алга даа... Вилл Смитийн тоглосон кинонууд ер нь сэтгэлд их ойр үлдсэн байдаг.. Миний хэлээд байгаа кинонуудад ямар ч хүчирхийлэл, дайн байлдаан, кунгфу, том күний юм гарахгүй... Амьдралыг өөр нэгэн өнцөгөөс харуулсан кинонууд байдаг шдээ.. тийм нэг.. Жишээ нь “Аз жаргалын эрэлд” “Pursuit of Happiness” гээд нэг сайхан кино байна шүү дэ..

Молроо.. Зөв зөв.. хамгийн дурсамжтай үе..

Пүрвээ.. Энэ их энгийн.. Хүн бүр л амьдралаас өөр өөрийнхөөрөө таашаал авдаг.. Харин би ногоог талбай дээр өрсөлдөгчийнхөө хаалгыг бөмбөгдөж үүнийг мэдэрдэг.. Үнэхээр гайхалтай шүү.. Хэдийгээр би тийм аймар лаг мэргэжлийн нтр хөлбөмбөгчин биш ч гэсэн.. Миний хийсэн гоалууд намайг хангалттай сэтгэл хангалуун байлгаж чаддаг..

Молроо..:Хамгийн дуртай хөлбөмбөгийн баг..

Пүрвээ..:Сэтгэл зүрхээрээ “Копитэс” болоод 4н жил өнгөрчээ.. Уйлж, дуулж баясаж явсан хайрт багийн минь нэрийг Английн Ливерпүүл гэдэг юм..

Молроо..:Хамгийн дуртай дуу..

Пүрвээ..: За үүнтэй холбогдуулаад тэ.. Энд цугласан нөхөддөө.. Ливерпүүлийнхөө “Чи хэзээ ч ганцаараа алхахгүй” гээд сайхан дуугаар ая дууны мэнд баръяа..

Молроо сандарсан бололтой. Микрофоноо шүүрэн аваад.. Уучлаарай манай нэвтрүүлгийн цаг богинохон гэдгийн урьд нь хэлсэн шүү.. дэ

Одоо харин та ангийнхныгаа хамгийн хамгийн тодруулхад туслахгүй юу.

Пүрвээ: Тэгэлгүй яахав.. Дуртайъяа...

Молроо: За тэгвэл.. Ангийн хамгийн хичээнгүйгээс эхлэхүү дэ..

Пүрвээ: За даа хамгийн хичээнгүй нь Болороо, Отгоо хоёр юм болвуу да.. Манай ангийн их хөдөлгүүр, өөр хүнийг хэлвэл алдаа болох биз.. Аа бас Ундрахыг мартаж болохгүй их хичээнгүй шүү..

Үзэгчдийн суудал: Баавгай хүү Ундрахруу инээмсэглэхэд, Ундрах зөрүүлээд инээмсэглэж харагдана, харин Болороогын хацар хонхойж мөн л инээмсэглэж байна..

Молроо: Хмм.. Таний бодлоор ангийн хамгийн ухаантай нь хэн бэ

Пүрвээ: Энэ бол харьцангуй ойлголт шүү дэ.. Яг ямар хүнийг ухаантай вэ гэдгээс хамаарна.. Гэсэн хэдий ч нусгайг хэлчихий.. Саяхан дүүрэг, Номуун ч гэлүү хоёр медиал авсан гэсэн.. Бяцхан биенд багтамгүй их томёоо, теоромтой бацаан..

Молроо Орших руу хархад орилож байгаад Идрээр азаргадуулж байгаа харагдав..

Молроо.. Таний бодлоор ангийн хамгийн энгийн..

Пүрвээ: За энд Норвоогийн нэрийг дурдъяа.. Ямар ч илүү дутуу зан байхгүй.. .. Ааа нээрээ нэг 10н цаас зээлээд одоо хүртэл өгөөгүй байгаа байх шүү.. Одоо нэвтрүүлэг дуусгаад өгнөө.. :P

Молроо: За ойлголоо.. Тэгвэл ангийн хамгийн царайлаг нь хэн бэ..

Пүрвээ: Ээ яасан тэнэг юм асуудаг цус вэ.. За бодвол Бундууш, Болор хоёрын нэг биз..

Молроо.. Зөв зөв.. Сайн, муу юманд хамгийн манлайлагч нь..

Пүрвээ: За энэ бол их амархан. Сайн муу юманд бол Ганжигүүр гэж хүү хамгийн түрүүнд явдаг санагдаж байна.. Аа ном унших тал дээрээ бол Бүрнээ, Баатархүү, Бэкс гурав манлайлдаг байх...

Молроо: Анхаан ангийн хамгийн цэвэрч нь..?

Пүрвээ..: За Болроог хэлье.. Цаад чинь их цэвэрч гэжуга..

Молроо.. Ангийн хамгийн атмаан нь..

Пүрвээ.. За манайг байхын лав тийм юм байгаагүй.. Цавьдар, Цэнгүүн хоёр атгадаг болсон гэсэн...

За зүгээр байгаарай суга минь гэсэн дуу хойноос гарлаа... 3р эгнээнээс хөлбөмбөг нилээн үздэг бололтой.. Нүдний шилтэй хүү халит харагдав..

Молроо..: Ангийн хамгийн гул нь...:

Пүрвээ..: Хэхэ.. Жигүүр шд.. Тааралдсан болгон.. Адгийн муу Нугасд хүртэл өчүүлээд Базари, мазари гаар ялагдана хөөе..

4р эгнээнээс за экүүлвээ.. гэх сонсдов..

Молроо..Ангийн хамгийн алиа нь...

Пүрвээ.. Сайхнаа шүү дээ.. Нэрнээс нь хүртэл “Хишигсайхан” нтр Хишгээ нтр гэж дууддаг шд зарим хүмүүс хахах.. Онийчоод бас хөөрхөн янжуур нтр зууцан байхыг нь хархаар өөрийн эрхгүй инээд хүрнэ...

Молроо..: Ангийн хамгийн сайн сагсчин...

Пүрвээ..: Боб.. Спин эргэлт бол аймар гээ л хэлчий.. За тэгээд сагсаны тэмцээн дээр бол.. Манай дасгалжуулагч (Нараа багш) ирээд та нар бөмбөг аваад боб д өгнө боб шиднэ.. Толгой өвдөх юм байхгүй их амархан тактик.. Аа бас Бүрнээ бас их хөөрхөн хамгаалдаг.. Орно гэдэгт кэцүү, кэцүү.. Суурьт бол хэзээ ч амжихгүй шүү л гэж хэлье даа..

Суурь.. За зайл зда.. гэж байна.. Хамгаалалтын албаныхан очиход мөн баатарлаг царай гарган зохисгүй байдал үүсгэж байна…

Молроо.. Яаран үргэлжлүүлж.. Хамгийн их ном уншдаг нь..

Пүрвээ…: За энд номны ганц найз Ундархаа хэлмээр байнаа.. Уншсан ном бол тоймгүй олон.. Гарын арван хурууг нилээд олон тойрох байх..Энд тийм ном, тэнд тийм ном тэгж ингэж шинээр гарсан энээ тэрээ гээд дандаа шинэ содон мэдээ дуулгаж байдаг Ундрахдаа талархдагаа илэрхийлье..

Молроо..: Хамгийн ядаргаатай нь…:

Пүрвээ.. Хамгийн ядаргаатай нь бол яалтчгүй манай Молроо.. Энд тэндхийн охидуудад “Зүрхээ сугалаад” өгчихнө.. Тэгээд би тэрнийх нь араас явах гэж.. Дурламтгай залуу.. Сүүлийн үед нэг охинтой гаагүй байгаа сураг байсан.. Өмнөөс чинь их баяртай байна…

Молроо нүүр нь улай бутраад нилээд бантаад хэл ам нь ээдрээд ирэв..

Молроо.. Хэхэххэ.. Хамгийн шалиг нь..

Пүрвээ.. Суурь мандтугай.. Ёстой нөгөө ичэх нүүрээ .юундаа наацан тээ.. Манайхан мэдэжуга байлгүй..

Жигүүр арзайтлаа инээж байгаад Суурьт толгойн дээрээсээ буулгуулав..

Молроо..: За одоо хөлбөмбөг ярих уу даа… Ангийн хамгийн шилдэг таван тоглогч..

Пүрвээ.. Дарааллаар хэлмээргүй байна… ХАВК, МО , ЖИГҮҮР, СУУРЬ, АЗАРГА

Молроо.. Зөв зөв.. Хамгийн сайн пасс хаядаг нь..

Пүрвээ..: Надад хоёр хүний нэр байна.. Нэг нь Бэкс, нэг нь Чи.. Бэкс бол агаараар аймар хаяна.. Мо ч гэсэн дутахгүй.. Хоёулаа айлд үхлийн цохилт хийх дамжуулалтыг урагшина эгзэгтэй үед хийж чадна.. Өөр зүйл хэрэггүй..

Молроо.. Хамгийн хурдан нь..

Пүрвээ.. Азарга байх..

Молроо.. Хамгийн тэхниктэй нь..

Пүрвээ.. Хоёр эрдэнэ.. Болор ч бас бөмбөгтэй явж байгаа Фабрегасыг санагдуулна..

Молроо.. Хамгийн шилдэг гүйцэтгэгч..

Пүрвээ..: Эргэлзээгүй “Пау Рэнжир” тэр гоал хийх гэж төрсөн.. Төрөлхийн бөмбөгтэй харьцах мэдрэмжтэй.. Гайхалтай довтлогч чи түүнд нэг л боломж өгвөл тэр эргэлзээгүй түүнийг чулуу болгож чадна…

Молроо.. Хамгийн шилдэг тоглогч..

Пүрвээ..: Би энд Отгоог хэлье.. Олон хүн эсэргүүцэж магадгүй.. Гэхдээ эсрэг болоод тоглоод үзээрэй.. Тэр хэзээ ч зогсохгүй.. Эхлэл версус 11р сургууль дээр манайхныг ёстой кэсэг, кэсгээр нь тасчин хаясан.. Нэг баг болоод тоглоход бол харин хамаг уур бардаг сөрөг талтай..

Молроо.. Хамгийн шилдэг хамгаалагч..

Пүрвээ..:Манай Баатархүү шилдэг нь … Таклэ дань.. Бөмбөгөнд сууна.. Тоглолт уншинаа.. Хааяа булангын цохилтоос толгойгоороо гоалдож харагдана.. Заримдаа тэрээр өөрийгөө талбай дээр яг л Рио Фэрдинанд болсон мэт төсөөлж хамаагүй болох болохгүй атманууд руу хашгирч байгаад “бялба” нүдүүлдэг нигууртай…

Ангийнхныгаа дэлхийн ямар нэг зүйлээр зүйрлэвэл..

Молор.. Брэнди(American Idol хөтлөгч)

Болор.. Фабрегас (Гүнзээр Цэск харагдаад байдаг юм тоглож байхыг нь хархад)

Жигүүр.. Razorlight (дуучин бас нэг иймэрхүү төрхтэй залууг санагдуулдаг)

Суурь.. (Jim Carrey тайлбаргүй ) Америк бялууны Шерминаторын дүр бас..

Идэрээ.. (Хил хязгааргүй хөлбөмбөг нэвтрүүлэг)

Хавк..(Энэ хоёр хосдуу, Иб нь өөрөө гостуу Rhyme ийн хэсгээс)

Бүрнээ (Чотара билүү Японы нэг хүүхдийн киноны гол дүр)

Орших (Улаанбаатарт байгаа миний аав, DEXTER)

Бэк (Мангасуудын корпараць хүүхэлдэй киноны аварга биет цэнхэр мангас)

Мөрөн (Christopher Maurice Brown буруу бичсэн бол күлцэл өчий. )

Баавгай.. (Winnie pooh,, Naruto хүүхдийн киноны гол дүр Наруто)

Ундрах (Pitachok, Хината )

Сайхнаа.. (Бөгтөр уул киноны.. за худлаа худлаа, Оросын алдарт цуврал “Ералаш” ийн бүх дүр)

Эрдэнэбүрэн (Twilight Edward)

Болдбаяр (Beautiful Mind кино)

Oтгоо (Rambo)

Сайнбилэг (Морьтой ч болоосой)

Төвшөө (Зоригт эрийн дууль Кимчи бишээ Ким Ду Хан)

Бундууш (Catch me if you can сайхан кино гаар зүйрлэллээ)

Өлзий.. (Doraimu)

Цэнгүүн.. (Forest Gump)

Золоо.. (Чинчэн билүү бас нэг айхтар ардын баатар зодоонтой кино хихи)

Бадрал (Монгол кино “Улаан дарцаг”)

Дэлгэрсүрэн.. (Ээ дээ энэ хүүхнүүдүү киноны гол дүр..)

Молроо.. Ингээд манай үндсэн цаг дуусаж байна.. Ангийнхаа хамт олондоо үг хэлээч..

Пүрвээ.. За анхыхаа нэвтрүүлэгтээ урьж оруулсан баярласан тэ.. Тэгээд манайхан хамгийн чухал зүйл бол бүгд мэдэж байгаа байлгүй.. Конкурсандаа сайн бэлдээд бүгдээрээ сайн өгөөрэй.. Чадна гэдэгт чинь эргэлзэхгүй байна шүү.. Төгсгөлд нь “Бид нэг гэр бүл”........

Молроо..:За ингээд.. Манай анхны эфир блог даяаар цацагдлаа…Хүрэлцэн ирсэн зочиндоо болон ангийнхаа хамт олон талархал илэрхийлье.. Дараагийн нэвтрүүлгээр уулзатлаа түр баяртай…

Зургийн дарга.. Бяцхан

Зураглаач.. Нугсан толгойт

Тайзны гэрэлтүүлэгч.. Эрдэнэбүрэн

Нүүр будагч.. Чимэдлхамсүрэн

Жолооч Цэнгүүн..

Хөтлөгч..Молоохой..

Молоохой студи 2010 оны 2 сарын 12..