Tuesday, 9 February 2010
Champion League эхлэхэд 7 хоног....
Зиа нэг л мэдэхэд 2 сар гарсан явж байх юмаа. Саяхан л Ливэрпүүл хэсгээсээ гарахаасаа өнгөрлөө гээл яриад байж байсан 7хон хоногийн дараа АЛАЛДААН ТУЛАЛДААН-ууд ар араасаа цэнхэр дэлгэцээр гарч дараа дараагийн тоглолтуудыг бид хоног тооолон хүлээдэг билээ.
Хоног нь ойртох тутам азарга маань л байж ядаж байгаа байх даа. Хүн, амьтан, баатар маатар барьж сэгсрээд нусгай мусгай нь өртөөд Ававргуудын лиг үзэх тавьлангүй болгочив. Хушигтай нөхдүүд нь тогтоон барьж байгаад 16-н тайн нэг золгуулаарай даа.
За тэгээд зарим марим мэдээллүдийг оруулъя аа.
Хасагдах шатны шөвгийн 16-гийн тоглолтууд урьд нь 2 хувааж тоглодог байсан бол энэ удаад 4 хэсэг хувааж тоглохоор болсон. Учир нь Сан Соро-д Милан-МанЮтд, Интер-Челсэе гэсэн хуваарьт тоглолтууд болох учиртай. 2 шөнө дараалж топ тоглолт нэг цэнгэлдэхэд зохиож чадахгүй гэсэн улмаас ингэж менежмэнт хийсэн юм.
xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
Round of 16, 1st leg 16 - 24 February 2010
Round of 16, 2nd leg 09 - 17 March 2010
xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
Quarter-finals 30 - 31 March 2010
Quarter-finals 06 - 07 April 2010
xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
Semi-finals 20 - 21 April 2010
Semi-finals 27 - 28 April 2010
xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
Final 22 May 2010
Сонирхуулахад Финалийн тоглолт хагас сайн өдөр болох юм байна.
16-нд
Лион - Реал.М
Милан - МанЮтд
17-нд
Порту - Арсенал
Бавари - Флорэнци
23-нд
Штутгарт - Барса
Олимпиакос - Бордо
24-нд
ЦСКА - Сэвильяа
Интер - Чэлсэе
Тоглоноо. Учраанууд ер нь сонирхолтой таарсан. Топ нь гэвэл Английн топ 2-ийн эсрэг нэг цэнгэлдэх хуваан эзэлдэг Италийн топ 2. Түүхийн хуудсанд Аваргуудийн лигийн хасагдах шатанд сүүлийн 10 жил МанЮтд Миланыг нэг ч удаа давж гарч чадаагүй гэх юм. Дэлгэрэнгүй статистик sportnews.mn дээр гарах байлгүй дээ. Бас Бекхам Олд Траффордод дахин зочилно гээд сонирхолтой зүйлсээр дуусахгүй ээ энэ аваргуудын лиг.
Лион нь Реал-ийн эрлэг гэж байгаа. Реал дөнгөж шөвгийн 16 хүрэх гэж 250сая евро өнгөрсөн зун үрээгүй нь тодорхой. Порту ер нь чанга харагдана лээ. Өнгөрсөн жил нэг хэсэгт таарахад Арсенал-ийг хожоод хэсгээ тэргүүлж байсан. Дээрээс ойрын хэдэн өдрүүдэд Арсеналын Пример лиг дэх учраанууд үнэхээр аймшигтай байгаа. МанЮ, Чэлсэе хэд хоногоос Ливэрпүүлтэй тоглоно бас сити байлуу яалаа. Гамшиг дээр гамшиг бас бэртэл гэмтэл, формгүй олон тамирчид... Яаана даа яаана залуу буучид. Бавари Фиор гэвэл аль альнийг нь мэдэхгүй юмаа. Бавари форм оо бол олцон байгаа. Фиор эвгүйдчихдэг л баг. Гэхдээ Герман хожих болуу. Штут - Барса юм хаашаа ч эргэнэ гэж хүмүүс ярьж байгаа ч бас зангараг байна Барса-г гараасай гэж хүсч байна. Тэгж байж л аваргуудын лиг амттай болно. Олимп - Бордо гэхээр Бордо цахиур хагалж магад...ЦСКА - Сэвильяа буянаараа л болог аль нь ч гарсан хамаагүй. Яахав Андалиусчуудийг хожоорой гэж ерөөе...
За тэгээд олон баг мэдэхгүйгээс цааш Лондонгийн цэнхэрүүдийн талаар бяцхан түүх сөхье....