Thursday, 11 February 2010

Конкурсын маань хуваарь гарчихжээ...

За юм хум ухаж байгаад олоод харчихлаа хэхэ. Тэгээд бас бичихээс залхуурлаа сорри


Монгол улсын хэмжээнд их, дээдсургууль коллежид элсэгчдийн мэдлэгийн түвшин сурах ерөнхий чадвар, хандлагыг тогтоох зорилго бүхий элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг та бүхэнд танилцуулж байна.
Та бүхэн манай байгууллагын www.eec.mn цахим хаягаас 2010 оны “Элсэлтийн ерөнхий шалгалтын журам -”тай танилцан, гэр бүл, найз нөхөд, багш нартайгаа зөвшилцөж, элсэн орохыг хүсэж буй их, дээд сургууль мэргэжээ зөв сонгоно гэдэгт итгэж байна. Мөн тухай сургуулийнхаа оюутан элсүүлэх үлгэрчилсэн журамтай таилцан шалгалт авах доорх 10 хичээлээс сонголтоо зөв хийгээрэй

ЭЕШ-ын шалгуулачдын бүртгэл www.eec.mn цахим хаягаар орон даяар Улаанбаатар хотын цагаар 2010 оны хоёрдугаар сарын 1-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2010 оны дөрөвдүгээр сарын 15-ны орой 18:00 цагт дуусах бөгөөд доорх хуваарийн дагуу шалгалтын өдрүүд товлогдлоо.

6-р сарын 11- ны өдөр

14.00 – 15.20 Монгол улсын түүх

16.30-17.50 Орос хэл

6-р сарын 12-ны өдөр

8.30-9.50 Газар зүй

11.00-12.20 Математик

14.00-15.20 Биологи

16.30-17.50 Англи хэл

6-р сарын 13-ны өдөр

830-950 Хими

11.00-12.20 Нийгмийн тухай мэдлэг

14.00-15.20 Монгол хэл

16.30-17.50 Физик

Бүртгүүлэгчид дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд

· Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/

· Сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг /Цээж зураг нь 150х200 пиксель хэмжээтэй, 75 dpi нягтаршилтай, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нүдний шил, малгайгүй байна.

· Бүрэн дунд боловсролын үнэмлэх /өмнөх онд төгссөн шалгуулагч/

Энэ оны ЭЕШ-ын хураамж өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй бөгөөд шалгалт бүрт 4500 төгрөг,батламж карт 700 төгрөг байна.

Шалгуулагчид бүрдүүлэхдээ шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк,Улаанбаатар банк, Монгол шуудан банк, Хас банкны мастер карт болон виза картаар шилжүүлэх боломжтой бөгөөд орон нутагт бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банкны Боловсролын үнэлгээний төвийн 1102862121 тоот дансанд тушаана.

Шалгуулагчдад анхааруулах бүртгүүлсэнээс хойш сонгосон хичээлүүдээ нэмэх, хасах, солихыг хориглоно.

Та бүхэнд амжилт хүсье.

Бидэнтэй харилцах хаяг: Чингэлтэй дүүрэг, Барилгачидын талбай -2
Засгийн газрын X байр

Утас/ факс : ( 9761-11) 70119409, 70111949

Е- mail: BUT@eec.mnЭнэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , website: www.eec.mn