Wednesday, 18 November 2009

the Count of Monte Cristo - Монте Кристо гүн

Францын нэрт зохиолч Alex Duma-ын гүн монте кристо-той холбоотой хэдэн сонирхолтой фото оруулъя. Энэ нийтлэл бичих болон зураг хөрөгний тал дээр нилээн хөдөлмөр гаргалаа. бүгд санал бодлоо чөлөөтэй бичээрэй..



Юуны өмнө Alexander Dumas-ийн талаар товч нийтлье гэж бодлоо.

Алэксандр Дюма (1802 оны 7 сарын 24 – 1870 оны 12 сарын 5)



Тэрээр цэргийн офицэрийн гэр бүлд төрсөн гэнэ. Түүний эмээ нь африк гаралтай хар арьст эмэгтэй байсан гэнэ.

Анд нөхөд нь ч тэр атаатан дайсан нь ч тэр "Их Алэксандр" гэж хүндэлдэг байсан байна. Алэксандр Дюмаг түүний хүү, ижил нэрт жүжгийн зохиолч Дюмагаас ялгахын тулд мөн "Эцэг Дюма" ч гэж нэрлэдэг. Романтизм үзэл суртлыг зохиолуудаараа нийтэд ойлгогдох хачин хялбараар илэрхийлж чадсан тул уншигч олны дунд ихээхэн нэр хүндийг олжээ.

Дюма эцгийгээ нас барсны дараа арав хүрээгүй насандаа Парист бичиг үсэг заалган сурч, хар бор ажил хийж яваад арван найман настайдаа "Гамлет"-ыг үзэж Шекспир, театр хоёртой зэрэг танилцахдаа "Би сохор байснаа нүд орлоо" гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичээд уран зохиолын үйл ажиллагааг амьдралынхаа зам болгон сонгосон гэнээ. Дюма урьд нь нэлээд бүтээл туурвисан ч 1829 онд "III Хэнрих ба түүний өргөө" гэдэг жүжиг нь театрын тайзнаас тавигдаж, улмаар ёндоо нь орж түүнд нэр алдар авчирчээ.

Дюма 1840-өөд оноос роман бичиж эхлээд 1844 онд "Монтэ Кристо гүн", "Шадар гурван цэрэг" гэдэг хоёр алдарт роман нь хэвлэгдсэнээр Европ даяар түүний нэрийг таних болсон гэх. Энэ үеэс тэрбээр ихээхэн баяжиж Saint-Jermain-д хувийн шилтгээн бариулан сууж, тэндээ өдөрт их олон цагаар ажиллаж бүтээлээ туурвидаг болсон. Түүний бүтээлүүдийн сүүлч нь бичигдэж дуусаагүй байхад нь түрүүч нь дэлхий дахинд цаг мөч тутамд тархаж, түүний нэр алдарт атаархаж байсан зарим нэгэн атаат сэтгэл өвөрлөгчид "романы үйлдвэр" гэж түүнийг нэрлээд, зохиол бүтээл нь ганц түүний хөдөлмөрөөр бий болдоггүй, тусалдаг хүмүүс олон байдаг гэсэн цуу яриа дэгдээснээс "роман зохиолын үйлдвэр" гэдэг хоч нь харин ч эсрэг утга илэрхийлж түүний нэрийг улам алдаршуулсан.

Дюма амьдарч, аж төрж явсан үеийнхээ гол үйл явдлуудын дунд байж, 1830, 1848 оны хувсгалд оролсон. "Алэкс Дюма, та зохиолынхоо сэдэв, санааг хаанаас олдог вэ?" хэмээн түүнээс асуухад "Би өөрөө хаана л явна, тэр газраасаа олдог" гэж хариулжээ. Тиймээс ч түүний бүтээсэн баатрууд олон үеийн уншигчдын санаанд түүхэн бодит хүмүүс шиг мөнхөд үлддэг аж.

Дюма нийтдээ 1200 шахам ном зохиол өөрийн нэрээр хэвлэн гаргасан бөгөөд эдгээрээс олсон хөрөнгө мөнгөө хуримтлуулж чадалгүй, буруу үрсээр эцэст нь өөрийн бахархал болсон "Монте Кристо" шилтгээнээ хүртэл зарахад хүрч туйлын ядуугаар нас баржээ.

Монте Кристо романаа Алэкс Picaud гэдэг нэгэн эрийн бодит амьдралаас сэдэвлэн бичсэн гэдэг.


Дээр нь дараад томоор хар бүр болохгүй бол жижиг зурагнуудыг хар










Chataeu d'IF буюу нөгөө аймшигт ИФ Цайз болон Марсель хотын байдал



















Монте Кристо арал Марсель Каталаны байршил google earth ээс. Монте Кристо арал яг одоо Италийн эзэмшил нутаг бөгөөл жуулчид нилээн очдог




















Бас бус фотонууд











Хамгийн сүүлийн фото The Count Of Monte Cristo киноны хэсгээс Edmond Dantes болон abbe Faria.
Киног нь татаж үзлээ. Яг үнэндээ номыг нь уншаад энэ киног үзэнгүүт үнэн миа. Ганц таалагдсан нь гэвэл Мерседес аймар хөөрхөн эгч...