Monday, 2 November 2009
Chicken soup for the teenage soul ( Уран зохиол №1)
Өсвөр насныхны амьдралд тохиолдсон сургамжтай , сэтгэл хөдөлгөм бас бидэнд ойрхон түүхүүд... Энэ үеэс эхлэн манай блогийн Уран зохиол бүлэг маань нээгдлээ. Энэхүү бүлгийг ном судлаач Ундрах маань хөтлөн явуулахаар боллоо (Ундрахдаа амжилт хүсье! хэхэ) мөн уг буланг хамтарч хөтлөх ажиллуулах сонирхолтой хүүхэд байвал Illioth д хандана уу!
101 богино өгүүллэгтэй ,бүгдээрээ их сонирхолтой учраас таалагдана байх гэж бодож байна. Жаахан гэлгүйгээр үнэхээр хүсвэл хүүхдүүд ч гэсэн юу хийж чаддаг , хэрхэн тэвчээр гаргаж асуудлаа даван туулж байгаа , сайн мэддэг гэж боддог боловч бид ямар их зүйлийг анзаарахгүй орхидог тухай гээд маш олон зүйлийн тухай өгүүлэх болно.
Номны зарим ишлэлээс...
Хүн бүрэн дүүрэн аз жаргалтай байхад ердөө л гурван зүйл хэрэгтэй .Хайрлах хэн нэгэн , хийх дуртай юм бас найдах нэг зүйл. Tom Bodett
Чи бид хоёрын хувьд өнөөдөр бол бүхий л өмч хөрөнгө маань , маргааш гэдэг хэзээ ч бодит болохгүй байж магадгүй зэрэглээ юм . Louis L’Amour
Хайр хүмүүсийг анагаах ид шидтэй-авч байгаа болон өгч байгаа хоёуланг нь . Karl Menninger
Хэрвээ бид нэг нэгнийхээ зовлонг хуваалцах гэж амьдардаггүй юм бол тэгээд өөр юуны төлөө гэж ? George Eliot
Аливаа зүйлсийн жинхэнэ мөн чанар өөрсдөд нь оршдоггүй ,харин бид хэрхэн хандаж байгаагаас л шалтгаалдаг ( 107р хуудасны өгүүллэгийн эхлэл )
татах