Sunday, 1 November 2009

Нууцлаг юмс, тооны гайхамшигт хэлхээс

За та бүхэнд үнэхээр таалагдана байх гэж бодлоо. Дэлхий ертөнцийн сонин хачин үргэлжилсээр...Нууцлаг юмс, тооны гайхамшигт хэлхээс, санамсаргvй давхцал тохиол биднийг гайхшируулж алмайруулдаг. Гэтэл хорвоо ертєнц дээр санаандгvй, санамсаргvй зvйл байдаггvй аж.
Бvх vйл явдал ямар нэг Дээд Хvчний урьдаас тєлєвлєсний дагуу явагддаг тийм ертєнцєд бид амьдарч буй бололтой.

Амьдралыг тоогvйгээр тєсєєлшгvй. Эдгээр тоо мушгиран хуйлрах хувь заяаны эргvvлгээр авирч буй хvн тєрєлхтєнд тайлагдашгvй, оньсого мэт сонин бэлэг бэлдсээр. 1838 онд Америкийн зохиолч Эдгар По “Артур Годон Пимын адал явдлын тухай тууж” хэмээх зохиолоо туурвижээ.
Уг зохиолд задгай далайд хєлєг онгоц сvйрсний дараа дєрвєн хvн завинд сууж амь гардаг. Тод єлсгєлєнд автаж туйлдан гурав нь нийлж нэгийгээ алж иддэг байна. Номонд тэр хvний нэрийг Ричард Паркер гэжээ. Энэ бол уран зохиол. Харин бодит амьдрал дээр 1884 онд “Магнонетт” хєлєг онгоц сvйрэв. Дєрвєн хvн амь гарч, завинд сууж амжлаа. Олон хоног далайгаар тэнэж, єлссєндєє галзуурах шахсан тэд нэгийгээ алж иддэг. Тvvнийг Ричард Паркер гэдэг байв. Єєр нэг жишээ. “Титаник” хєлєг онгоцны ослын талаар сонсоогvй хvн байхгvй биз. Тvvнээс олон жилийн ємнє буюу 1898 онд олны танил бус зохиолч Морган Робертсоны “Хоосон” роман “Мэнсфилд” хэвлэлийн газарт хэвлэгджээ. Тухайн vед хэн ч тvvний номыг сонирхсонгvй.

Романд “Титан” нэртэй хєлєг онгоц дєрєвдvгээр сарын хvйтэн шєнє мєсєн уултай мєргєлдєж живдэг тухай гардаг. Мєн хєлєг онгоцны тодорхойлолтыг дэлгэрэнгvй єгvvлжээ: Онгоцны урт 243м, усан тvрц 70000 тонн, хєдєлгvvр нь 50000 морины хvчтэй, хурд 25 зангилаа ба дєрвєн трубтэй, гурван сэнстэй. Харин тvvнээс хойш 14 жилийн дараа бодит “Титаник” анхны аялалдаа гарлаа. Тvvний урт 269м, усан тvрц 66000 тонн, 55000 морины хvчтэй, цагт 25 зангилаа хурдтай бєгєєд дєрвєн труб, гурван сэнстэй. “Титаник” дєрєвдvгээр сарын хvйтэн шєнє мєсєн уултай мєргєлдєж живэв. Эдгээр давхцал ухаан санаанд багтамгvй, vнэхээр гайхалтай. Зохиолч ослын бараг бvх нєхцлийг зєгнєн бичжээ. Номонд ч, амьдрал дээр ч эдгээр онгоцыг “жившгvй” гэж єргємжилж байв. Тэнд ч, энд ч эмгэнэлт явдлын vед аврах завь хvрэлцсэнгvй. Бодит болон санаанаас зохиосон амьдралд онгоцон дээр 3000 зорчигч байсан. Логик vзлийн vvднээс vvнийг тайлбарлах vнэхээр боломжгvй.

Харин одоо бид єєр нэгэн давцхлыг танд толилуулья
Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд тєржээ. Зєрvv 129 жил.
Наполеон засгийн эрхэнд 1804 онд, Гитлер харин 1933 онд гарчээ. Зєрvv 129 жил.
Наполеон Вен хотыг 1812 онд, харин Гитлер 1941 онд эзлэв. Зєрvv 129 жил.
Наполеон 1816 онд ялагдсан, харин Гитлер 1945 онд. Зєрvv 129 жил.
Хоёул 44 настайдаа Засгийн эрхэнд гарсан.
Хоёул 52-тойдоо Орос руу дайрсан.
Хоёул 56-тайдаа дайнд ялагдсан.

Линкольн 1818 онд, Кеннеди 1918 онд тєржээ. Зєрvv 100 жил
Линкольн 1860 онд, Кеннеди 1960 онд АНУ-ын ерєнхийлєгч болжээ. Зєрvv 100 жил
Хоёул баасан гаригт алуулсан.
Хоёул эхнэрийнхээ дэргэд амиа алдсан.
Хоёул толгой руугаа буудуулж vхсэн.
Линкольн “Кеннеди” нэртэй театрт алуулсан бол Кеннеди “Линкольн” нэртэй машинд буудуулсан.
Линкольн vхэхийнхээ ємнє Мэрилэндэд байдаг Монро хотод очсон бол Кеннеди амиа алдахын ємнє
Мэрилин Монротой амрагийн холбоотой байсан.
Хоёул ємнєд нутгийнх. Хоёул Ардчилсан иамынх. Хоёул Ерєнхийлєгч болохын ємна сенатор болохын ємнє сенатор байсан. Линкольныг буудсан Жон Уилкис Бут 1839 онд тєржээ. Кеннедийг буудсан Ли Харви Освальд 1939 онд тєржээ. Зєрvv 100 жил. Тэдний нэр англиар 15 vсгээс бvрддэг. John Wilkes Booth ба Lee Harvey Oswald. Бут театраас гарч гvйн дээврийн хонгилд баригдсан бол Освальд буудсаны дараа дээврийн хонгилоос гарч гvйн, театрт баригдсан. Линкольны дараа Жонсон, Кеннедийн дараа Жонсон ерєнхийлєгч болжээ. Эндрю Жонсон 1808 онд, Линдон Жонсон 1908 онд тєржээ. Зєрvv 100 жил. Одоо бид хялбар тоо бодсоны эцэст удахгvй дэлхийн тvvхэнд агуу том хоёр хvн тєрнє гэсэн дvгнэлтэнд хvрнэ. Гитлер болон Кеннеди, шиг.

Наполеон ба Гитлер 129 жилийн зайтай тєрсєн, Линкольн ба Кеннеди 100 жилийн зєрvvтэй тєрсєн. Тэгэхээр Гитлерийн тєрсєн 1889 он дээр 129-ыг нэмбэл 2018 он болно. Энэ онд дараагийн Наполеон, Гитлер нар тєрнє. Тvvнээс гадна бас Линкольн, Кеннеди нар тєрж магадгvй. Кеннедийн тєрсєн 1918 он дээр 100-г нэмэхэд мєн л 2018 он гарч ирнэ. Ингээд цааш нь vргэлжлvvлбэл 2060 онд засгийн эрхэнд ирээдvйн Кеннеди гарна, дараа нь 2062 онд ирээдvйн Наполеон мєн тєрийн тэргvvн болно. Тэгэхээр бусад онцлох vйл явдлыг мєн тооцоолж болно. Мэдээж энэ бол энгийн математик. Ямар ч гэсэн ийм зvй тогтол анзаарагдахгvй єнгєрєхийн аргагvй.
Эх сурвалж www.yaruuhan.bblog.mn