Thursday 27 May 2010

11а 4eva


Ойрд ийм сайхан бороо үзсэнгүй
Ойрд ийм мэдээ дуулсангүй ...
(Жигүүрийн ярианаас иш татав)


Тээр нэгэн жил 2004 оны 9-н сард бид нэг нэгнээ анх харсанаас хойш инээд хөөр дагуулсан зургаан жил харавсан сум шиг өнгөрчээ. Энэ хугацаанд эгнээндээ олон сайхан хүүхдүүдийг элсүүлсэн ч бас амьдралын шаардлагын эрхэнд ч, хүсэл сонирхолоороо ч яалтачгүй зарим нөхдөөсөө хагацахад хүрсэн билээ. Гэсэн хэдий ч анд найзуудаа үүрд санагалзан, хааяа хааяадаа уулзаж алт шиг өнгөрсөн хөгжилтэй мөчүүдээ дурсан ярилцдаг билээ.
Ойрд нэг л сэтгэл тавгүй заримдаа уурлаад хааяадаа уйтгарлаад л үнэнийг хэлэхэд жоохон сэтгэл тавгүй л явж байв. Энэ бүхний шалтгаан нь ахиж нөхөдтэйгөө нэг ширээний ард ийм гоё бүрэлдэхүүнээрээ сууж чадахгүй болсондоо ч тэр үү? эсвэл ерөнхий шалгалт дэндүү их тулж ирсэн болохоор ч тэр үү? Гэтэл өнөөдөр сүүлийн хичээл дуусаад, нөгөө тодорхойлолтоо хөөцөлдөн явсаар үнэхээр сэтгэл тавгүйхэн^^ Баатраагийхаас гарав. BEST дээ ирээд бас л нэг л болж өгдөггүй гэсэн ч хичээлдээ бүх анхаарлаа хандуулан сууж байв. Тарах дөхөөд байтал гэнэт нэг дуу шуу болоод л явчихлаа. Лууж орж ирсэн нь тэр байв. Тэгээд бидэнд энэ сайхан баяртай мэдээгээ сэтгэл дүүрэн дуулгасан юм. Болороо, Лууяа 2 маань олон улсад орох эрхээ авсан нь бид хэдийгээ магнай хагартал баярлахад хүргэсэн юм. Үнэнийг хэлэхэд би хувьдаа мэдэхгүй байна. Сүүлийн таван жил л лав манай сургуулиас 2 байтугай олон улсад нэг ч хүүхэд явж байгаагүй биз. Сургуулийн нэрийг өндөрт гаргаснаас гадна зөндөө олон хүмүүсийн итгэлийг дааж аав ээж гэр бүлийнхэн ойр дотны хүмүүсээ ч зөндөө их баярлууллаа. Сорилын рейтингийг танилцуулая. Монгол улсын олон улсад оролцох багийн 6 гишүүнээс Болороо маань 1ээр цойлон гарч ирсэн. Харин Лууж маань өөрөөс оноогоор илүү байсан Ивээлийн дээр давж гарч 4-р байранд цагссан билээ. 1-р сургуулийн 2 хүүхэд бас л жоохон хийсэн (булхайцсан) гэж чихэнд шивэр авир сонсогдоно. Бусад хүмүүс ч яахав дээ. Олон улсын олимпиадад бол хэнбугайн ч хүү шударга бусаар өрсөлдөх боломжгүй бизээ. Одоо бол та хоёр минь үлдсэн хэд хоногтоо бүх зүйлээ сайн бэлтгэж хүслээ гүйцээх л үлдлээ. Анги хамт олон чинь та хоёртоо сэтгэл зүрхээрээ туслаж, чинь сэтгэлээсээ итгэхээс гадна та нараараа хязгааргүй их бахархаж байгаа шүү.
Энэ бүхний эцэст бидний өмнө тулж ирээд байгаа амьдралын анхны том даваагаа бүгд бүх хүч чадлаараа даван туулахаас гадна цаг мөч бүхэнд өөрсдийн хүсэл мөрөөдлөө үл умартан санасан зүйлсээ сэтгэлчилэн бүтээцгээгээрэй.