Sunday 28 March 2010

Бид хамтдаа нэг гэр бүл. 3,4,5-р бүлгүүд



3-р бүлэг. Сайхан сэтгэлт нэгэн
ТЭНГИРТ одод харагдахаа больжээ. Зузаан зузаан хар үүлс оддыг тэр чигээр нь бүрхэсэн байв. Сүүлийн жилүүдэд хотжилт тун эрчимтэй явагдсанаар элдэв янзын үйлдвэрүүд, орон сууц тэнгир багандсан том захууд, ажлын байруудаараар дүүрч хотын нягтаршил ч дээд цэгтэй хүрчээ. Юу юугүй л цасан шуурга тавихна бололтой. Хоёрхон цагийн өмнө байсан тэр нам гүм, тайван байдал хоромхон зуурт өөрчлөгдөн салхины шуугих чимээ зүрхэнд түгшүүр төрүүлэн саяхан орсон шинэхэн цасас хуйлран эргэлдэнэ. Хааяадаа нэг аянга нүргэлэх нь Монгол ар түмний минь олон жилийн хүч хөдөлмөрөөр боссон цэмцгэрхэн хотыг маань байгаль дэлхий ч заналхийлэх мэт. Зарим барилгын орой үүлэн шүргэж харагдах нь асар том хар нүх гарч ирээд хотыг бүхэлд нь залгиж байгаа юм шиг аймшигтай харагдана.
Энэ удаа ч бас л алдаа гаргасангүй, насан туршдаа энэ хорвоо дээрхи хамгийн зөв юмыг хийсээр ирсэн зөвхөн зөв сонголтыг сонгодог эрхэм ерөнхийлөгч маань зарлиг гарган аль долоо хоногийн өмнөөс л анхааруулж бүх бэлтгэлийг нь хангах боломжийг ард иргэддээ олгожээ. Харин хөтөлбөрт анхаарал болгоомжгүйгээсээ болж хамрагдаж чадаагүй болон мэдэж байсан ч тоогоогүй хэсэг бүлэг хүмүүс байх нь мэдээжийн хэрэг бизээ. Хажуу гудамны төгсгөлд гэрлэн дохио налан зогсож байгаа настайвтар өвөө эдний нэг байжээ. Нэг л мэдэхэд айхтар их шуугиан дэгдэж ойр орчимд нь нэг ч юм үзэгдэхээ болин айхтар хурц гэрэл нүдийг сохлох шахам нүүрэн дээр нь тусна. Хэсэг хугацааны дараа бүх юмны учир тайлагдаж энэ бол ямар ч аянга биш, ямар ч тэсрэлт дэлбэрэлттэй холбоогүй зүйл байв. Урд нь байгаа тас хар өнгөтэй бенз-нд эргэн тойрны бүх зүйлс ойн харагдана. Шилэнд нь торох нэг ч толбо үгүй нь дотроос нь бууж ирэх хүний сэтгэлд нь торох хар бодол нэгээхэн ч үгүйтэй адил. Хэдхэн хормын дараа гоёлын хувцас өмссөн нүдэнд дулаахан залуу бууж ирээд
-Өвөө та даараагүй биздээ. Энэ айхтар шуурганаар яах гэж гадуур ганцаараа явж байгаа юм дээ. Та суухгүй юу гэж эелдэгхэнээр хэлээд өргөж босгоод машинруугаа авч оров.
- Ямар буянтай хүү вэ? Миний дүүгийн буян дэлгэрэх болтугай гэж түрүүхэн амь наана там цаана байсан ч одоо аврагдаад байгаа өвгөн хэлэв.
- Өө зүгээрдээ та хаа хүрэх вэ? гэж ямар нэг зүйлд догдолсон бололтой залуу хөгжилтэйгөөр асуув.
- Өө холгүйдээ эндээс чигээрээ яваад 12-р гудамжны төгслгөлд очъё доо. Харин миний дүү яагаад ийм догдлонгүй байх нь вэ?
- Ашгүй зам дагуу юм байна. Өнөөдөр манай арван жилийхны уулзалт болж байгаа. Харин би бага зэрэг хоцорч байна. Удаан уулзаагүй найзуудтайгаа уулзахыг тэсэн ядан хүлээж байгаагаа хэлэв.
4-р бүлэг. Нэг ангийхан
ХАРИН яг энэ мөчид 13-р гудамжны 13-р байшинд асар том хэмжээний хүлээн авалт болж байв. Гэрийн өнцөг булан бүрт бөмбөрийн хэмнэл, гитарын уянгалаг аялгуу эгшиглэнэ. Энэ бүхэнтэй хослон Монгол эр хүний цээлхэн цэвэрхэн хоолой чихэнд чимэгтэй сайхан сонсогдоно. Энэ айлын нэгдүгээр давхарт байрлах ресторанд нь жижигхэн боловч цэвэрхэн тайз засжээ. Түүн дээр дөрвөн залуу нөхдийгөө баясган дуулан хуурдана. Хүн болгоны хуучны дурсамж сэргэж сэтгэл нь сэргэнэ. Залуучуудын дууг хамгийн их догдлон сонсож байгаа хоёр шүтэн бишрэгч нь яг тайзны өмнө шалан дээр завлин суусан байв. Зүүн талых нь
- Ааваа ааваа та ямар мундаг юм бэ? гэж хашгирахыг нь сонсвол энэ хүнийг бяцхан охин Урин гэдгийг уншигч олон минь гадарлаж байгаа биз ээ.
Харин хажууд байгаа нь бага балчир хүүхэд биш боловч түүнээс ялгарахгүй баясан хөөрч , толгойгоо нааш цааш болгож байгаа эвдрээгүй хүүхдээрээ зантай залууг гэрийн эзэгтэй дуудав.
- Мөрөн миний хөгшин цай уух уу? гэв.
- За энэ дууг дуусангууд очъё гэж залуу баясгалантайр хэлэв.
Тун ч удалгүй хонх арван есдэхээ дуугарав. Ангийхныхаа тав тухтай байдлыг бүрдүүлэх гэж гүйж байсан Ундрахад ангийн бүсгүйчүүл ч бас туслаж байв. Яг хонх дугарах үед Ундрах хүмүүст ундаа аягалж өгч байсан тул Эрка босч хаалга нээхээр хөдлөв. Урин ч урдуур хойгуур нь гүйж дэггүйтэн явав. Энэ үед Эрка харин энэ хүүхэд ч ээж шигээ төлөв томоотой биш аав шигээ хөдөлгөөнтэй хүүхэд байна даа гэдгийг анзаарав.
Харин зочны өрөөнд яг энэ үед бөөн дуу чимээ дэгдэв. Бүгдийн дуунаас Бек, Цэнгүүн хоёрын баргил хоолой ялгаран сонсогдоно. Харин найзуудыгаа ямар ч үед хөгжөөж чаддаг Болдбаяр энэ яриаг дэлгэсэн байжээ. Энэ нь Суурь, Бүрнээ, Болдбаяр гуравт 7 хоногийн өмнө тохиолдсон паян ажээ. Манай хэд гурвуул эхнэрт гарч ажил амьдрал нь ёстойхон шиг нэг тогтворжоод авсан ч хуучнаа дурсаад хааяа даа нэг нөхдийнхөөрөө хэсч, гадуур суух ч үе байв. Харин орж ирсэнээсээ л хойш одоо болтол гэрлээгүй бүтэн арван таван жил үерхэж байгаа хоёр маань бие биенээсээ жоохон хажиглаад байгаа юм шиг харагдана. Болроогийн дуулж байгааг ч Уугий үл тоосон байдал харуулах гэж оролдоно. Гэсэн хэдий ч том алаг нүд сэтгэл нь догдолж байгааг бариад өгчих нь.
Ширээний хамгийн өнцөгт суусан гурван намбатай эрхэм бол мэдээж Орших, Лууж, Идэрээ гурав билээ. Хамтарч хийж байгаа хэдэн төслийхөө тухай халуун яриа дэлгэж, манай гэрийн тав тухтай нөхцөл ч тэдний яриаг үр дүнд хүрэхэд нөлөөлөв. Харин тэр цаана хөгжимчин дөрвөн залуугийн дэргэд гар гарнаасаа барилцсан хоёр залуу зогсоно. Арай том биетэй нь.
- Чи тэр газрыг гэрээ эднараа байгуулаад бүх юмаа жин тан болгож чадах юм бол ав л даа угаасаа хятдад чи байхдаа энэ ажилдаа ч мэргэжиснийг мэдэж л байна л даа. Ямар сайн даа тэд нар чамд жилд сая долларын тэтгэмж өгөөд чамаас улсаасаа гарахын хүсэх вэ дээ. Нийт хятдын газрын тосны нөөцийн наян хувийг гадагшаа аваад гаргачихсан юм чинь гэв.
- Хаха тэр ч сайхан наймаа болсон доо одоо тэгээд л манай оронд бинзений үнэ ингэж тогтворжиж чадсан шүү дээ. За яахав би тэр газрыг зохьцуулчиж чадах байх. Харин сүлжээний хамгаалтын тал дээр их асуудал байна. Чи өөрөө гар бие дааж компютэрийн бүх нууцлалтыг нь хийнэ гэж амлах юм бол хоёулаа тохиролцоонд хүрчихлээ л гэсэн үг.
- Ямар ч асуудал алга даа анд минь.
- Заза нээрээ Пүрвээ манай хэд чинь ямар сайхан дуулж байна аа. Жигүүрийн маань бичсэн хэдэн дуу байгаа шүү дээ. Одоо эднар маань санхүүгийн бүрэн эрх чөлөөнд гарчихсан юм чинь бүгдэнгийх нь мөрөөдөл нь байсан хэдэн дууг нь бичүүлээд бид хоёул менежирийг нь хийгээд л үзээд алдах талаар ярих юм биш үү? Гэв.
- Заза энэ хэдийгээ дуудчихая тэгвэл гэв.
Яг энэ мөчид Эрка нэгэн залууг өрөөнд сугадан оруулж ирэв.
- Өө Мо гэж поошиг шиг том залуу ухасхын босч очоод найзыгаа тэврэн авлаа.
Мо ч нилээн баярлан Бектэй тэврэлдэв.
Тэгээд сууж жоохон амсхийж байгаад сая ирэх замдаа тохиолдсон явдалыг нөхөддөө сонирхуулав.
Гэтэл бусдаас давсан чанга хоолойгоор
- За сүүлийн дуу . гэж Жигүүр инээмсгэлэн хэлэв.
Болроогийн хоолой нь зангирч ирээд л Ундармаа руу харж байгаад
- Уугий би чамд зүрхнийхээ үгийг хэлье гэв.
- За Цэнгүүнээ эхлүүлээрэй гэж би залгуулан хэлэв.
Бүгд тайз руу ойртон очиж хамтдаа уйлан дуулцгаав. Дуу дууслаа Болроо ч Уугий руу харайн очив. Анх харахад бүгдээрээ хэнд хэзээ ч гомдолхооргүй, хэдийд ч гуниглахааргүй өөртөө итгэлтэй цоглог залуучууд байсан ч тэр хоёрын эвлэрэл, сайхан дууны төгсгөл хүн бүрийн сэтгэлийн хамгийн нарийн хамгийн эмзэг утсыг хөндчихөв. Гитар оролдож сурсанаасаа эхлээд байнга хит байсан энэ дуугаа сонсоод аргагүй бүгдийн арван жилийн сайхан дурсамж үгүйлэгдэн, төгсчихөөд амьдралаа зохиогоод унаж болсож сэхэж явахдаа ч нэг нэгэндээ түшиг болж явсан нөхөрлөлөө, ирээдүйд хамтдаа ямар их зүйлс хийхээ төсөөлөн ядацгаав. Үлэмж биетэй ч уяхан сэтгэлтэй Бек маань хамгийн анхны нулимсыг урсгав. Бекийг уйлахыг хараад Жэ маань тэсэлггүй нулимс бөмбөрүүлэн найзыгаа тэвэрч авав. Мань хоёрын уйлалдахыг хараад хэн нь ч тэвчиж чадалгүй нүднээсээ тунгалагхан нулимс бөмбөрүүлэн сайхан дурсамжуудаа эргэн санаж бидний хувьд юунаас ч илүү үнэтэй байсан ч хамтдаа харамсаж чадахааргүй сайхан өнгөрүүсэн тэр алт шиг цаг хугацаагаа дурсан ярилцацгаана.
Хааяа мэддэг дуу гарахад дагаж дуулчихаад л байсан Урин л энэ үдшийг ганцаарханаа баяр хөөртэй үргэлжлүүлэхээр болов...

5-р бүлэг. Эхнэр нөхөр хоёрын сонин холбоо.
Эрээнтэй бараантай хүний энэхэн хорвоод зүрхэндээ гуниг зовлон тээж явдаггүй хүн гэж үгүй билээ. Уйлах нь хэдий сэтгэл татам зүйл биш ч гэсэн энэ хорвоод хүн хэн нэгэнд гомдоод, хэн нэгнийг үзэн ядаад, хэн нэгэнд дуралчихаад, хэн нэгэн ойр дотны хүн нь нас барахад нь, хэн нэг хайртай хүнтэйгээ насан туршдаа цуг байхаа мэдэхдээ, эсвэл удаан уулзаагүй нэг ангийн хүүхдүүд уулзахад ч уйлж чадахгүй байсан бол хүн гээч амьтан ямар аймшигтай төрөл байх байсан бол оо^^.

Өнөөдрийн энэ уулзалт маш их онцлогтой билээ. 2010 онд 11а-г төгссөн хүмүүс л зөвхөн энд байхаар тохирчээ. Урин гэрийн эздийн хүүхэд учир арай давуу эрх эдэлж байв. Бараг л бүгдээрээ хүнтэй суусан учир олонхид нь ганцаараа ирэх нь хэцүү асуудал байсан нь мэдээж бизээ.
Бүгд одоо л нэг овоо тайвширч буцаад л өөрсөддөө сэтгэл ханамжаар дүүрэнг залуус болов. Урин ч яг уйдаж эхлэж байсан болохоор аав ээжийх нь ангийхан буцаад сэргэж эхлэхийг азаарсан бололтой хүмүүс дээр очиж хувийн яриа дэлгэж эхлэв. Гэтэл ЭэнЗи(NZ, Номинзул) нэгэн сонирхолтой яриа дэлгэв. Хүн болгон азаардаг ч хэн хэлж зүрхэлдэггүй тэр сонин холбооны тухай энэ дэлхийд хамгийн анхны удаа яриа үүсгэв.
- Та нар ер нь анзаардаг уу? Энэ нэг хоёр юм яагаад бие биенээ халамжилдаггүй хэзээ ч нэг нэгнээ энхрийлдэггүй юм бол оо? Энэ Нэ манай Умбаг авч суучаад хайр халамжаар арай дутаагаад байдаг биш юм байгаа даа гэж хэлэв. Гэтэл Суурь над ирээд анд минь чи ээжийн эрх охиныг авч суучаад хэрвээ хайр халамж дутуу үзүүлж байгаа бол чи сайн эр хүн байж чадахгүй шүү гэж зөвлөлв. Би ч жоохон самгардав. Харин шууд эхцлэн Умба руу харахад ёжтойхон инээмсэглэн дотроо бодол болон сууж байв.
Гэхдээ зөндөө олон жил найзалсан найзуудаас минь хэн нь ч үнэн учрыг үл мэднэ. Аль арван жилд байхаасаа эхлээд бие биедээ дурлаж нэг нэгнийгээ мэдэрч чадсан бөгөөд тэр хоёрыг зөвхөн бие биендээ зориулсан хос, дэлхий дээр ирэхийнхээ өмнө нэг бүхэл байж байгаад хоёр хуваагдан төрөөд эргээд бие биенээ олсон гэдгийгээ мэдэхэд удаан хугацаа ч ороогүй билээ. Богинохон хугацаанд энэ хоёр маш их дэвшилтэнд хүрч чадаад ахиад арван таван жилийн турш аль хэдийнээ нэгдчихжээ. Одоо бол тэр хоёрт бие биенээ ч халамжлах хэрэг байхгүй бөгөөд нэгнийгээ өөрийгөө мэдэж байгаа шиг л сайн мэдэх ажээ. Энгийн үед хүн хэзээ ч өөрийгөө гаднаа учиргүй ихээр хайрлаад, өрөвдөөд бас энхрийлээд байх нь утгагүй шүү дээ :). Үүнийг мэддэггүй тэдний ангийханд ч ойр дотны хүмүүст ч энэ сонин харилцаа их хөндий, цаанаа л нэг эвгүй санагдана.