Wednesday, 24 March 2010

Оликогоос Екад

Оликогийн Екад зориулж зохиосон хэдэн шүлгийг нийтэлье.









Ека гэсэн чиний нэр
Энгүй сайхан чиний нэр
Энэрэнгүй сайхан чиний төрхөнд
Энэхэн хорвоод чамдаа хайртай
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Бернард гэдэг найзтайгаа
Би чамайг анх харсан
Очироо гэдэг хамтайгаа
Онцолж чамайг харсан
Жигүүр гэдэг найзтайгаа
Жихүүн өвлөөр чамтай таарсан
Боогий гэдэг найзтайгаа
Боов идэж байхдаа харсаан
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Улаан таавчиг чинь миний нүдэнд
Уржигдрыг хүртэл үзэгдсэн
Уянгалаг сайхан чиний хоолойг
Ухаарч ойлгохгүй ч гэсэн, би биширсээн
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Казахстан охины тэр л төрхийг
Ганцхан тэр л өдөр үзсэн
Гайтай юм шиг тэр өдөр
Гарцаагүй чамайг олж харж дээ
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
2 давхрын амралтын өрөөнд
2-лаа бүхнээс онцгой юм
Хоолны цагийг хүлээн байж
Хором бүхнийг тоолж сууна би
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Уяхан сайхан чиний төрхийг
Уячиж болдог бол сэтгэлдээ би
Уранхай энэ Жигүүрийн цаасан дээр
Усны долгио шиг бичүүлж сууна
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Хоног өдөр өнгөрөх тусам
Хос залуус нэмэгдэх юм
Хоёулахнаа л сондгойроод үлдлээ
Хонгор минь 2-лаа үерхеээ....
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Жигүүрийн өрөөнд орсныг сонсоод
Жихүүн өвлөөр санаа алдаж билээ
Жигших хайрлахын аль нь болохыг
Жинтүй дэрэн дээрээ үл ойлгож хэвтэнэ би
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Хонгор минь би чамайгаа хүлээж суудаг
Хоёр давхрын өрөө лүү өдөр болгон буудаг
Хайртай ч гэсэн чамаасаа сэтгэлээ би нуудаг
Хааяахан чамайгаа хүсч гашуун дарсыг уудаг................

Олико 2010.01.13