Tuesday, 23 March 2010

Бид хамтдаа нэг гэр бүл - Оршил





Хэдий Молойхойгийн цаг, Адимны хотоор аялсан тэмдэглэл зэрэг гоё гоё нийтлэл, Бүрнээгийнхээ шүлгүүдийн энд хүрэхгүй ч гэсэн Миний өөрийн мэдлэгт хувь нэмэр зөндөө их оруулах байх гэж бодоод нөхдийнхөө эгнээнд элслээ.

Одооноос 3 хан сар хүрэхгүй хугацааны дараа бидний амьдралынхаа хамгийн чухал давааг давах ёстойг хүн болгон дотроо ухамсарлаж байгаа байх. Харин миний хувьд гэр орны байдал тогтвортой, найзуудтайгаа хааяаа суучихвал суугаад л, хичээлээ ч тун сайн хийж байв, хамгийн сайхан нь гэвэл Ундрахдаа улам ихээр хайртай болсоор л тэр минь ч намайг ойлгосоор... Миний амьдрал ийм төгс төгөлдөр байсаар л ...

Нэгэн өдөр бүх юм хэвийн хичээлээ тарчихаад Ундрахаа үнсчихээд шууд харив 1 30 аас тараад 3 20 иос Jet дээ явах хүртэл бүтэн 2 цагийн хугацаа байв, Гэртээ ороод өнгөрсөн шөнө нойргүй хоносныг ч хэлэх үү тун их ядарсанаа мэдрэн нойр авах санаатай орлуугаа дөхөв, Өө сайхан амьдралаа бодоод ирээдүйгээ бодоод хэвтэж байтал гэнэт зүрхэнд пал хийсэн бодол төрж нүдэнд шууд л нулимс бүрхээд явчихлаа. Пэээээээээх гуравхан сарын дараа дараа ахиад би хэзээ ч энэ хамт олноороо нэг ангид сууж чадахгүй юм байна шүү дээ, би тэгээд одоо юугаа хийгээд байгаа юм бэ? яагаад би энэ жоохон үлдсэн хугацаандаа ахиад жоохон илүү цагаар хамт байхгүй байгаад байгаа юм бэ? яагаад анги дээрээ байхдаа апратаа авчираад байнга зураг аваад байхгүй байгаад байгаа юм бэ?
Өөрийн харалган явж байснаа ойлгосон юм ^^.


Энэ нэгэн гэр өнөр өтгөн гэр бүлийн гучин тавны нэг Оюунзулын Тэлмүүн миний бие энэ долоо хоногоос эхлээд долоо хоног бүрийн тав дахь өдөр өөрийн ур ухаан хамаг байдгаар уйлан дуулан бичсэн шүлэг, өгүүллэг, бяцхан роман зэрэг чин сэтгэлээсээ гарсан тэр хэдэн үгсийг нөхдийнхөө адилаар нийтлэж байхаар болсондоо тун их баяртай байна.