Friday, 26 March 2010

Бид хамтдаа нэг гэр бүл 1,2 - р хэсэг



Эхлэл буюу одооноос арван таван жилийн дараа
ЦАСАН намуухнаар хаялаж байгаль дэлхий өнгөө сольж байна.
Модод аль хэдийнээ навчисаа хаяж цасан хучлагаа өмсөнө. Өндөр өндөр байшингууд Улаанбаатар хотод минь улам улам өнгө нэмсэнч хотийг минь тойрсон дөрвөн уулс энэ аварга барилгуудын орой дээрээс өөр газраас үл харагдана. Хотын төвд байрлах хуучнаар баруун дөрвөн замаас бага зэрэг зүүн тийш хамгийн өндөр барилга зуун хорин нэгэн давхарын орой дээрээс хотынхоо бүх хэсгийг харж болно. Сүүлийн жилүүдэд ямар их өөрчлөн хувьсаж өргөжин тэлж байгааг ч бас энэ дээрээс үзэж болно. Урд зүг рүү харвал бусадтай л адил өнгөө солин үүлэн дээлээ нөмөрсөн Богд уул маань ч харагдана. Уулынхаа бэл хэсгээр аварга том гэрлэн бүрхэвч харагдана. Энэ бол асар том нүхэн гарц ажээ. Хэдэн жилийн өмнө улсын минь хэмжээнд тулгамдаж байсан том асуудал болох хотын агаарын бохирдолыг нүхэн гарц амархан шийдвэрлэжээ. Үүгээр зөндөө олон хурдны галт тэрэг сүлжилдэх бөгөөд одоогоос таваадхан жилийн өмнө төв аймаг руу орох гэж гурван цаг шороо босгон давхидаг байсан бол одоо аравхан минут л хангалттай аж. Заза хотынхоо сайхныг яриад байвал дуусахгүй биз. Энэ бүх өөрчлөлт, шинэчлэлт манай улсад сүүлийн жилүүдэд юугаар ч солишгүй шилдэг боловсон хүчин төрч гарсаных биз. Хуучныхаа зан заншилыг Монгол хүмүүс илүү их дээдэлдэг болж, гэсэн хэдий ч даяаршиж байгаа дэлхийн 200 гариу уулсын нэг эх орон маань ч энэ хавтгайралд их өртөж байв. Өнөөдөр л гэхэд 12-р сарын 25-ны өдөр зул сарын баярыг гуравдахь жилдээ олон нийтээрээ тэмдэглэж байв. Тэглээ ч хүн амын 75-н хувь нь элдэв шашин шүтдэгээс 30 хувийг христосын шашинтанууд ахиад гучин хувь нь бөө, үлдсан хэдхэн хувь нь буддын шашинтанууд байлаа. Эмзэг бүлгийн хүн гэж байхаа ч больж. Эд хөрөнгөөр элбэг биш хэсэг бүлэг байгаа ч эдгээр нь хэзээ ч гачигдал зовлонг үл амсана. Хүн болгоны үндсэрхэг үзэл эх оронч сэтгэлгээгээр солигдсоноор улс орон минь одоо хөгжлийн шатандаа тууштай гарч их хурданаар хөгжин цэцэглэж байна. Хүн болгон амандаа ярилцана. Бидний зөв замаар залж чиглүүлсэн шинэ еранхийлөгчтэй болоогүйсэн бол ингэж сайхан амьдралтай байх ч үгүй байсан. Эсвэл энэ хүн бидэнд бурханаас илгээсэн илч зэргээр ам амандаа бувтанцгаана. Үнэхээр ч энэ хүн бурханаас илгээсэн миний найз байсан юм.
2-р бүлэг. Ээжийн бяцхан охин
Гадаа цас аажуухнаар бөмбөрөх нь хотын үлэмж төгөлдөр гэрэлтүүлгэн дунд үнэхээрийн үзэмжтэй харагдана. Энэ бүх амар тайван байдлыг эвдэж цангинтал инээх дуу хадах нь төв гудмаар ээжийнхээ гараас хөтлөн явж байгаа бяцхан охины баясгалант хоолой байв.
- Ээжээ ээжээ өнөөдөр би онц авсан манай багш намайг дандаа магтдаг ч ангийхан маань намайг даан ч дооглоод байхын. Миний үс яагаад танийх шиг тас хар биш юм бэ? Яагаад би бас тань шиг ийм хөөрхөн биш юм бэ? доод үүдэн 2 шүд нь уначихсан өхөөрдмөөр инээмсэглэн эхийгээ асуултаар булан явна.
- Нээрээ ирэх нэг сард математикыг дүүргийн олимпиад болно биз дээ миний охин оролцомоор байн уу? гэж удтал чимээгүй явсан бүсгүй, зүрхэнд минь үүрд хангинаж байдаг уяхан хоолойгоороо анхныхаа удаа ам нээв .
- Үгүй ээ үгүй би орохгүй ахиад л түрүүлчихвэл хүүхдүүд намайг улам их шоолно. Тэглээ ч энэ 1 сард би миний төрсөн өдрөөр аавын авч өгсөн номыг уншиж дуусгана гэж төлөвлөсөн байгаа.
- Заза миний охин өөрөө л мэддээ. Өнөөдөр манай гэрт аав ээж хоёрых нь нэг ангид сурч байсан дотны найзууд ирнэ. Миний охин тэр хүмүүсийг битгий аманд нь орох гэж байгаа юм шиг шалгаагаад байгаарай за юу? гэж эхийгээ хэлэхэд
- Би юу боллоо гэж тэгэх вэ дээ? гэж залирхаг инээмсэглэснээ гэнэтхэн бодолд орж цаашдаа нэг ч үг дугаралгүй явсаар машиндаа хүрэв.
Явсаар тун удалгүй гэртэй хүрэв. Машигаа тавьчихаад ээжийхээн гараас хөтлөөд үүндий довжоон дээрээ гартал охин
- Би би, үгүй ээ би би өөрөө нээе гэж хэлсэнээ хаалгаруу ойртож өлмийгөө өргөн хананд амаа ойртуулж нууц үгийг хэлэв. ‘АНАНКЭ’ (хувь заяа гэсэн үг) гэж аажуухнаар шивнэн хэлэв.
Хаалга онгойход эцэг нь тэднийг угтан авав. Эхнэрээ үнсчихээд
- Өө ирчихэв үү найз нь бараг юмаа бэлдээд дуусч байна гэж хэлчихээд охин руугаа нухацтай хартал охин нь гүйж ирж тэврүүлэв.
- Урин миний охин өнөөдөр сургууль дээр нь юу болов? Сая та 2 хаа хаагуур оров? Хүүхдийнхээ хэлийг мулталчих шахам олон юм асуутал охин
- Өө их л газраар явлаа. Зөндөө юм үзлээ гэж хэлэх нь аав ээж хоёрынхоо өхөөрдлийг ихэд төрүүүлнэ.
Охин өрөөндөө орж гэрийнхээ даалгаварыг хийж эхлэхэд ээж нь эцэгт нь дэмжлэг болон шатаар дээшээ гарч галт тогооныхоо өрөөнд ирэх зочиддоо зориулж хоол бэлдэхэд нь туслав.
Тун ч удалгүй үүдний хонх дугарахад тэсэн ядан хүлээж байсан охин шатаар нэг цуйрааттал инээсээр бууж хаалга онгойлгов. Урд нь үнэн цэвэрхэн царайтай өндөр ах зогсож байв. Энэ хүнийг хаана харлаа гэж охин удтал бодтол охины бодлыг саринуулан эх нь бууж ирэн
- өө Лувсаа сайн байн уу? ажил төрөл чинь сайн биз дээ, төрийн ажил яаж ч хялбархан байх вэ? Ойрд зурагтаар чи л гарах юм байна шүү дээ! Гэхэд хажууд нь зогсож байсан охин нь хашгирлаа.
- Мөн байна. Мөнө байна. Ерөнхийлөгч манайд ирчихэж аав апрат аваад ир гэж хашгирч гарлаа.
Энэ үймээнд гайхсан би доош бууж хартал охин нүд нь бүлтийж
- Яасан бэ? апрат аваад ир гэж хэлсэн биздээ. Маргааш ангийхандаа үзүүлмээр байна гэж загнаж эхлэв.
- Ээж нь охиноо өхөөрдөн тэврэн авч миний охин дараа нь зургийг нь зөндөө аваарай за гэж хэлэв
- Охин за та амласан шүү гэж хэлээд арай л тайвширав.
Өрөө тэр чигээрээ нам гүм болж эцэг нь удаан уулзаагүй найзтайгаа тун нөхөрсөгөөр мэндлэв. Найзыгаа дагуулсаар зочны өрөөндөө дагуулан орж хэдэн арван хүн багтахаар ширээ зассан байв. Гэрэлтүүлэгээ донжийг нь олж гоё зассанаар цаанаа л нэг буйр суурьтай тухтай нөхцөлийг бүрдүүлсэн байлаа. Охиноо ээж нь өвөр дээрээ суулгаан 4 үүлээ (4үүлээ ч гэж дээ охин ерөнхийлөгч 2 л ярьж байв) сууж буу халж байтал ахиад хонх дуугарав.