Wednesday, 31 March 2010

Алимны хотод аялсан тэмдэглэл - 12


Дэлгэрэнгүй...

Sunday, 28 March 2010

Бид хамтдаа нэг гэр бүл. 3,4,5-р бүлгүүд



3-р бүлэг. Сайхан сэтгэлт нэгэн
ТЭНГИРТ одод харагдахаа больжээ. Зузаан зузаан хар үүлс оддыг тэр чигээр нь бүрхэсэн байв. Сүүлийн жилүүдэд хотжилт тун эрчимтэй явагдсанаар элдэв янзын үйлдвэрүүд, орон сууц тэнгир багандсан том захууд, ажлын байруудаараар дүүрч хотын нягтаршил ч дээд цэгтэй хүрчээ. Юу юугүй л цасан шуурга тавихна бололтой. Хоёрхон цагийн өмнө байсан тэр нам гүм, тайван байдал хоромхон зуурт өөрчлөгдөн салхины шуугих чимээ зүрхэнд түгшүүр төрүүлэн саяхан орсон шинэхэн цасас хуйлран эргэлдэнэ. Хааяадаа нэг аянга нүргэлэх нь Монгол ар түмний минь олон жилийн хүч хөдөлмөрөөр боссон цэмцгэрхэн хотыг маань байгаль дэлхий ч заналхийлэх мэт. Зарим барилгын орой үүлэн шүргэж харагдах нь асар том хар нүх гарч ирээд хотыг бүхэлд нь залгиж байгаа юм шиг аймшигтай харагдана.
Энэ удаа ч бас л алдаа гаргасангүй, насан туршдаа энэ хорвоо дээрхи хамгийн зөв юмыг хийсээр ирсэн зөвхөн зөв сонголтыг сонгодог эрхэм ерөнхийлөгч маань зарлиг гарган аль долоо хоногийн өмнөөс л анхааруулж бүх бэлтгэлийг нь хангах боломжийг ард иргэддээ олгожээ. Харин хөтөлбөрт анхаарал болгоомжгүйгээсээ болж хамрагдаж чадаагүй болон мэдэж байсан ч тоогоогүй хэсэг бүлэг хүмүүс байх нь мэдээжийн хэрэг бизээ. Хажуу гудамны төгсгөлд гэрлэн дохио налан зогсож байгаа настайвтар өвөө эдний нэг байжээ. Нэг л мэдэхэд айхтар их шуугиан дэгдэж ойр орчимд нь нэг ч юм үзэгдэхээ болин айхтар хурц гэрэл нүдийг сохлох шахам нүүрэн дээр нь тусна. Хэсэг хугацааны дараа бүх юмны учир тайлагдаж энэ бол ямар ч аянга биш, ямар ч тэсрэлт дэлбэрэлттэй холбоогүй зүйл байв. Урд нь байгаа тас хар өнгөтэй бенз-нд эргэн тойрны бүх зүйлс ойн харагдана. Шилэнд нь торох нэг ч толбо үгүй нь дотроос нь бууж ирэх хүний сэтгэлд нь торох хар бодол нэгээхэн ч үгүйтэй адил. Хэдхэн хормын дараа гоёлын хувцас өмссөн нүдэнд дулаахан залуу бууж ирээд
-Өвөө та даараагүй биздээ. Энэ айхтар шуурганаар яах гэж гадуур ганцаараа явж байгаа юм дээ. Та суухгүй юу гэж эелдэгхэнээр хэлээд өргөж босгоод машинруугаа авч оров.
- Ямар буянтай хүү вэ? Миний дүүгийн буян дэлгэрэх болтугай гэж түрүүхэн амь наана там цаана байсан ч одоо аврагдаад байгаа өвгөн хэлэв.
- Өө зүгээрдээ та хаа хүрэх вэ? гэж ямар нэг зүйлд догдолсон бололтой залуу хөгжилтэйгөөр асуув.
- Өө холгүйдээ эндээс чигээрээ яваад 12-р гудамжны төгслгөлд очъё доо. Харин миний дүү яагаад ийм догдлонгүй байх нь вэ?
- Ашгүй зам дагуу юм байна. Өнөөдөр манай арван жилийхны уулзалт болж байгаа. Харин би бага зэрэг хоцорч байна. Удаан уулзаагүй найзуудтайгаа уулзахыг тэсэн ядан хүлээж байгаагаа хэлэв.
4-р бүлэг. Нэг ангийхан
ХАРИН яг энэ мөчид 13-р гудамжны 13-р байшинд асар том хэмжээний хүлээн авалт болж байв. Гэрийн өнцөг булан бүрт бөмбөрийн хэмнэл, гитарын уянгалаг аялгуу эгшиглэнэ. Энэ бүхэнтэй хослон Монгол эр хүний цээлхэн цэвэрхэн хоолой чихэнд чимэгтэй сайхан сонсогдоно. Энэ айлын нэгдүгээр давхарт байрлах ресторанд нь жижигхэн боловч цэвэрхэн тайз засжээ. Түүн дээр дөрвөн залуу нөхдийгөө баясган дуулан хуурдана. Хүн болгоны хуучны дурсамж сэргэж сэтгэл нь сэргэнэ. Залуучуудын дууг хамгийн их догдлон сонсож байгаа хоёр шүтэн бишрэгч нь яг тайзны өмнө шалан дээр завлин суусан байв. Зүүн талых нь
- Ааваа ааваа та ямар мундаг юм бэ? гэж хашгирахыг нь сонсвол энэ хүнийг бяцхан охин Урин гэдгийг уншигч олон минь гадарлаж байгаа биз ээ.
Харин хажууд байгаа нь бага балчир хүүхэд биш боловч түүнээс ялгарахгүй баясан хөөрч , толгойгоо нааш цааш болгож байгаа эвдрээгүй хүүхдээрээ зантай залууг гэрийн эзэгтэй дуудав.
- Мөрөн миний хөгшин цай уух уу? гэв.
- За энэ дууг дуусангууд очъё гэж залуу баясгалантайр хэлэв.
Тун ч удалгүй хонх арван есдэхээ дуугарав. Ангийхныхаа тав тухтай байдлыг бүрдүүлэх гэж гүйж байсан Ундрахад ангийн бүсгүйчүүл ч бас туслаж байв. Яг хонх дугарах үед Ундрах хүмүүст ундаа аягалж өгч байсан тул Эрка босч хаалга нээхээр хөдлөв. Урин ч урдуур хойгуур нь гүйж дэггүйтэн явав. Энэ үед Эрка харин энэ хүүхэд ч ээж шигээ төлөв томоотой биш аав шигээ хөдөлгөөнтэй хүүхэд байна даа гэдгийг анзаарав.
Харин зочны өрөөнд яг энэ үед бөөн дуу чимээ дэгдэв. Бүгдийн дуунаас Бек, Цэнгүүн хоёрын баргил хоолой ялгаран сонсогдоно. Харин найзуудыгаа ямар ч үед хөгжөөж чаддаг Болдбаяр энэ яриаг дэлгэсэн байжээ. Энэ нь Суурь, Бүрнээ, Болдбаяр гуравт 7 хоногийн өмнө тохиолдсон паян ажээ. Манай хэд гурвуул эхнэрт гарч ажил амьдрал нь ёстойхон шиг нэг тогтворжоод авсан ч хуучнаа дурсаад хааяа даа нэг нөхдийнхөөрөө хэсч, гадуур суух ч үе байв. Харин орж ирсэнээсээ л хойш одоо болтол гэрлээгүй бүтэн арван таван жил үерхэж байгаа хоёр маань бие биенээсээ жоохон хажиглаад байгаа юм шиг харагдана. Болроогийн дуулж байгааг ч Уугий үл тоосон байдал харуулах гэж оролдоно. Гэсэн хэдий ч том алаг нүд сэтгэл нь догдолж байгааг бариад өгчих нь.
Ширээний хамгийн өнцөгт суусан гурван намбатай эрхэм бол мэдээж Орших, Лууж, Идэрээ гурав билээ. Хамтарч хийж байгаа хэдэн төслийхөө тухай халуун яриа дэлгэж, манай гэрийн тав тухтай нөхцөл ч тэдний яриаг үр дүнд хүрэхэд нөлөөлөв. Харин тэр цаана хөгжимчин дөрвөн залуугийн дэргэд гар гарнаасаа барилцсан хоёр залуу зогсоно. Арай том биетэй нь.
- Чи тэр газрыг гэрээ эднараа байгуулаад бүх юмаа жин тан болгож чадах юм бол ав л даа угаасаа хятдад чи байхдаа энэ ажилдаа ч мэргэжиснийг мэдэж л байна л даа. Ямар сайн даа тэд нар чамд жилд сая долларын тэтгэмж өгөөд чамаас улсаасаа гарахын хүсэх вэ дээ. Нийт хятдын газрын тосны нөөцийн наян хувийг гадагшаа аваад гаргачихсан юм чинь гэв.
- Хаха тэр ч сайхан наймаа болсон доо одоо тэгээд л манай оронд бинзений үнэ ингэж тогтворжиж чадсан шүү дээ. За яахав би тэр газрыг зохьцуулчиж чадах байх. Харин сүлжээний хамгаалтын тал дээр их асуудал байна. Чи өөрөө гар бие дааж компютэрийн бүх нууцлалтыг нь хийнэ гэж амлах юм бол хоёулаа тохиролцоонд хүрчихлээ л гэсэн үг.
- Ямар ч асуудал алга даа анд минь.
- Заза нээрээ Пүрвээ манай хэд чинь ямар сайхан дуулж байна аа. Жигүүрийн маань бичсэн хэдэн дуу байгаа шүү дээ. Одоо эднар маань санхүүгийн бүрэн эрх чөлөөнд гарчихсан юм чинь бүгдэнгийх нь мөрөөдөл нь байсан хэдэн дууг нь бичүүлээд бид хоёул менежирийг нь хийгээд л үзээд алдах талаар ярих юм биш үү? Гэв.
- Заза энэ хэдийгээ дуудчихая тэгвэл гэв.
Яг энэ мөчид Эрка нэгэн залууг өрөөнд сугадан оруулж ирэв.
- Өө Мо гэж поошиг шиг том залуу ухасхын босч очоод найзыгаа тэврэн авлаа.
Мо ч нилээн баярлан Бектэй тэврэлдэв.
Тэгээд сууж жоохон амсхийж байгаад сая ирэх замдаа тохиолдсон явдалыг нөхөддөө сонирхуулав.
Гэтэл бусдаас давсан чанга хоолойгоор
- За сүүлийн дуу . гэж Жигүүр инээмсгэлэн хэлэв.
Болроогийн хоолой нь зангирч ирээд л Ундармаа руу харж байгаад
- Уугий би чамд зүрхнийхээ үгийг хэлье гэв.
- За Цэнгүүнээ эхлүүлээрэй гэж би залгуулан хэлэв.
Бүгд тайз руу ойртон очиж хамтдаа уйлан дуулцгаав. Дуу дууслаа Болроо ч Уугий руу харайн очив. Анх харахад бүгдээрээ хэнд хэзээ ч гомдолхооргүй, хэдийд ч гуниглахааргүй өөртөө итгэлтэй цоглог залуучууд байсан ч тэр хоёрын эвлэрэл, сайхан дууны төгсгөл хүн бүрийн сэтгэлийн хамгийн нарийн хамгийн эмзэг утсыг хөндчихөв. Гитар оролдож сурсанаасаа эхлээд байнга хит байсан энэ дуугаа сонсоод аргагүй бүгдийн арван жилийн сайхан дурсамж үгүйлэгдэн, төгсчихөөд амьдралаа зохиогоод унаж болсож сэхэж явахдаа ч нэг нэгэндээ түшиг болж явсан нөхөрлөлөө, ирээдүйд хамтдаа ямар их зүйлс хийхээ төсөөлөн ядацгаав. Үлэмж биетэй ч уяхан сэтгэлтэй Бек маань хамгийн анхны нулимсыг урсгав. Бекийг уйлахыг хараад Жэ маань тэсэлггүй нулимс бөмбөрүүлэн найзыгаа тэвэрч авав. Мань хоёрын уйлалдахыг хараад хэн нь ч тэвчиж чадалгүй нүднээсээ тунгалагхан нулимс бөмбөрүүлэн сайхан дурсамжуудаа эргэн санаж бидний хувьд юунаас ч илүү үнэтэй байсан ч хамтдаа харамсаж чадахааргүй сайхан өнгөрүүсэн тэр алт шиг цаг хугацаагаа дурсан ярилцацгаана.
Хааяа мэддэг дуу гарахад дагаж дуулчихаад л байсан Урин л энэ үдшийг ганцаарханаа баяр хөөртэй үргэлжлүүлэхээр болов...

5-р бүлэг. Эхнэр нөхөр хоёрын сонин холбоо.
Эрээнтэй бараантай хүний энэхэн хорвоод зүрхэндээ гуниг зовлон тээж явдаггүй хүн гэж үгүй билээ. Уйлах нь хэдий сэтгэл татам зүйл биш ч гэсэн энэ хорвоод хүн хэн нэгэнд гомдоод, хэн нэгнийг үзэн ядаад, хэн нэгэнд дуралчихаад, хэн нэгэн ойр дотны хүн нь нас барахад нь, хэн нэг хайртай хүнтэйгээ насан туршдаа цуг байхаа мэдэхдээ, эсвэл удаан уулзаагүй нэг ангийн хүүхдүүд уулзахад ч уйлж чадахгүй байсан бол хүн гээч амьтан ямар аймшигтай төрөл байх байсан бол оо^^.

Өнөөдрийн энэ уулзалт маш их онцлогтой билээ. 2010 онд 11а-г төгссөн хүмүүс л зөвхөн энд байхаар тохирчээ. Урин гэрийн эздийн хүүхэд учир арай давуу эрх эдэлж байв. Бараг л бүгдээрээ хүнтэй суусан учир олонхид нь ганцаараа ирэх нь хэцүү асуудал байсан нь мэдээж бизээ.
Бүгд одоо л нэг овоо тайвширч буцаад л өөрсөддөө сэтгэл ханамжаар дүүрэнг залуус болов. Урин ч яг уйдаж эхлэж байсан болохоор аав ээжийх нь ангийхан буцаад сэргэж эхлэхийг азаарсан бололтой хүмүүс дээр очиж хувийн яриа дэлгэж эхлэв. Гэтэл ЭэнЗи(NZ, Номинзул) нэгэн сонирхолтой яриа дэлгэв. Хүн болгон азаардаг ч хэн хэлж зүрхэлдэггүй тэр сонин холбооны тухай энэ дэлхийд хамгийн анхны удаа яриа үүсгэв.
- Та нар ер нь анзаардаг уу? Энэ нэг хоёр юм яагаад бие биенээ халамжилдаггүй хэзээ ч нэг нэгнээ энхрийлдэггүй юм бол оо? Энэ Нэ манай Умбаг авч суучаад хайр халамжаар арай дутаагаад байдаг биш юм байгаа даа гэж хэлэв. Гэтэл Суурь над ирээд анд минь чи ээжийн эрх охиныг авч суучаад хэрвээ хайр халамж дутуу үзүүлж байгаа бол чи сайн эр хүн байж чадахгүй шүү гэж зөвлөлв. Би ч жоохон самгардав. Харин шууд эхцлэн Умба руу харахад ёжтойхон инээмсэглэн дотроо бодол болон сууж байв.
Гэхдээ зөндөө олон жил найзалсан найзуудаас минь хэн нь ч үнэн учрыг үл мэднэ. Аль арван жилд байхаасаа эхлээд бие биедээ дурлаж нэг нэгнийгээ мэдэрч чадсан бөгөөд тэр хоёрыг зөвхөн бие биендээ зориулсан хос, дэлхий дээр ирэхийнхээ өмнө нэг бүхэл байж байгаад хоёр хуваагдан төрөөд эргээд бие биенээ олсон гэдгийгээ мэдэхэд удаан хугацаа ч ороогүй билээ. Богинохон хугацаанд энэ хоёр маш их дэвшилтэнд хүрч чадаад ахиад арван таван жилийн турш аль хэдийнээ нэгдчихжээ. Одоо бол тэр хоёрт бие биенээ ч халамжлах хэрэг байхгүй бөгөөд нэгнийгээ өөрийгөө мэдэж байгаа шиг л сайн мэдэх ажээ. Энгийн үед хүн хэзээ ч өөрийгөө гаднаа учиргүй ихээр хайрлаад, өрөвдөөд бас энхрийлээд байх нь утгагүй шүү дээ :). Үүнийг мэддэггүй тэдний ангийханд ч ойр дотны хүмүүст ч энэ сонин харилцаа их хөндий, цаанаа л нэг эвгүй санагдана.



Дэлгэрэнгүй...

Алимны хотод аялсан тэмдэглэл - 11


Дэлгэрэнгүй...

Friday, 26 March 2010

Бид хамтдаа нэг гэр бүл 1,2 - р хэсэг



Эхлэл буюу одооноос арван таван жилийн дараа
ЦАСАН намуухнаар хаялаж байгаль дэлхий өнгөө сольж байна.
Модод аль хэдийнээ навчисаа хаяж цасан хучлагаа өмсөнө. Өндөр өндөр байшингууд Улаанбаатар хотод минь улам улам өнгө нэмсэнч хотийг минь тойрсон дөрвөн уулс энэ аварга барилгуудын орой дээрээс өөр газраас үл харагдана. Хотын төвд байрлах хуучнаар баруун дөрвөн замаас бага зэрэг зүүн тийш хамгийн өндөр барилга зуун хорин нэгэн давхарын орой дээрээс хотынхоо бүх хэсгийг харж болно. Сүүлийн жилүүдэд ямар их өөрчлөн хувьсаж өргөжин тэлж байгааг ч бас энэ дээрээс үзэж болно. Урд зүг рүү харвал бусадтай л адил өнгөө солин үүлэн дээлээ нөмөрсөн Богд уул маань ч харагдана. Уулынхаа бэл хэсгээр аварга том гэрлэн бүрхэвч харагдана. Энэ бол асар том нүхэн гарц ажээ. Хэдэн жилийн өмнө улсын минь хэмжээнд тулгамдаж байсан том асуудал болох хотын агаарын бохирдолыг нүхэн гарц амархан шийдвэрлэжээ. Үүгээр зөндөө олон хурдны галт тэрэг сүлжилдэх бөгөөд одоогоос таваадхан жилийн өмнө төв аймаг руу орох гэж гурван цаг шороо босгон давхидаг байсан бол одоо аравхан минут л хангалттай аж. Заза хотынхоо сайхныг яриад байвал дуусахгүй биз. Энэ бүх өөрчлөлт, шинэчлэлт манай улсад сүүлийн жилүүдэд юугаар ч солишгүй шилдэг боловсон хүчин төрч гарсаных биз. Хуучныхаа зан заншилыг Монгол хүмүүс илүү их дээдэлдэг болж, гэсэн хэдий ч даяаршиж байгаа дэлхийн 200 гариу уулсын нэг эх орон маань ч энэ хавтгайралд их өртөж байв. Өнөөдөр л гэхэд 12-р сарын 25-ны өдөр зул сарын баярыг гуравдахь жилдээ олон нийтээрээ тэмдэглэж байв. Тэглээ ч хүн амын 75-н хувь нь элдэв шашин шүтдэгээс 30 хувийг христосын шашинтанууд ахиад гучин хувь нь бөө, үлдсан хэдхэн хувь нь буддын шашинтанууд байлаа. Эмзэг бүлгийн хүн гэж байхаа ч больж. Эд хөрөнгөөр элбэг биш хэсэг бүлэг байгаа ч эдгээр нь хэзээ ч гачигдал зовлонг үл амсана. Хүн болгоны үндсэрхэг үзэл эх оронч сэтгэлгээгээр солигдсоноор улс орон минь одоо хөгжлийн шатандаа тууштай гарч их хурданаар хөгжин цэцэглэж байна. Хүн болгон амандаа ярилцана. Бидний зөв замаар залж чиглүүлсэн шинэ еранхийлөгчтэй болоогүйсэн бол ингэж сайхан амьдралтай байх ч үгүй байсан. Эсвэл энэ хүн бидэнд бурханаас илгээсэн илч зэргээр ам амандаа бувтанцгаана. Үнэхээр ч энэ хүн бурханаас илгээсэн миний найз байсан юм.
2-р бүлэг. Ээжийн бяцхан охин
Гадаа цас аажуухнаар бөмбөрөх нь хотын үлэмж төгөлдөр гэрэлтүүлгэн дунд үнэхээрийн үзэмжтэй харагдана. Энэ бүх амар тайван байдлыг эвдэж цангинтал инээх дуу хадах нь төв гудмаар ээжийнхээ гараас хөтлөн явж байгаа бяцхан охины баясгалант хоолой байв.
- Ээжээ ээжээ өнөөдөр би онц авсан манай багш намайг дандаа магтдаг ч ангийхан маань намайг даан ч дооглоод байхын. Миний үс яагаад танийх шиг тас хар биш юм бэ? Яагаад би бас тань шиг ийм хөөрхөн биш юм бэ? доод үүдэн 2 шүд нь уначихсан өхөөрдмөөр инээмсэглэн эхийгээ асуултаар булан явна.
- Нээрээ ирэх нэг сард математикыг дүүргийн олимпиад болно биз дээ миний охин оролцомоор байн уу? гэж удтал чимээгүй явсан бүсгүй, зүрхэнд минь үүрд хангинаж байдаг уяхан хоолойгоороо анхныхаа удаа ам нээв .
- Үгүй ээ үгүй би орохгүй ахиад л түрүүлчихвэл хүүхдүүд намайг улам их шоолно. Тэглээ ч энэ 1 сард би миний төрсөн өдрөөр аавын авч өгсөн номыг уншиж дуусгана гэж төлөвлөсөн байгаа.
- Заза миний охин өөрөө л мэддээ. Өнөөдөр манай гэрт аав ээж хоёрых нь нэг ангид сурч байсан дотны найзууд ирнэ. Миний охин тэр хүмүүсийг битгий аманд нь орох гэж байгаа юм шиг шалгаагаад байгаарай за юу? гэж эхийгээ хэлэхэд
- Би юу боллоо гэж тэгэх вэ дээ? гэж залирхаг инээмсэглэснээ гэнэтхэн бодолд орж цаашдаа нэг ч үг дугаралгүй явсаар машиндаа хүрэв.
Явсаар тун удалгүй гэртэй хүрэв. Машигаа тавьчихаад ээжийхээн гараас хөтлөөд үүндий довжоон дээрээ гартал охин
- Би би, үгүй ээ би би өөрөө нээе гэж хэлсэнээ хаалгаруу ойртож өлмийгөө өргөн хананд амаа ойртуулж нууц үгийг хэлэв. ‘АНАНКЭ’ (хувь заяа гэсэн үг) гэж аажуухнаар шивнэн хэлэв.
Хаалга онгойход эцэг нь тэднийг угтан авав. Эхнэрээ үнсчихээд
- Өө ирчихэв үү найз нь бараг юмаа бэлдээд дуусч байна гэж хэлчихээд охин руугаа нухацтай хартал охин нь гүйж ирж тэврүүлэв.
- Урин миний охин өнөөдөр сургууль дээр нь юу болов? Сая та 2 хаа хаагуур оров? Хүүхдийнхээ хэлийг мулталчих шахам олон юм асуутал охин
- Өө их л газраар явлаа. Зөндөө юм үзлээ гэж хэлэх нь аав ээж хоёрынхоо өхөөрдлийг ихэд төрүүүлнэ.
Охин өрөөндөө орж гэрийнхээ даалгаварыг хийж эхлэхэд ээж нь эцэгт нь дэмжлэг болон шатаар дээшээ гарч галт тогооныхоо өрөөнд ирэх зочиддоо зориулж хоол бэлдэхэд нь туслав.
Тун ч удалгүй үүдний хонх дугарахад тэсэн ядан хүлээж байсан охин шатаар нэг цуйрааттал инээсээр бууж хаалга онгойлгов. Урд нь үнэн цэвэрхэн царайтай өндөр ах зогсож байв. Энэ хүнийг хаана харлаа гэж охин удтал бодтол охины бодлыг саринуулан эх нь бууж ирэн
- өө Лувсаа сайн байн уу? ажил төрөл чинь сайн биз дээ, төрийн ажил яаж ч хялбархан байх вэ? Ойрд зурагтаар чи л гарах юм байна шүү дээ! Гэхэд хажууд нь зогсож байсан охин нь хашгирлаа.
- Мөн байна. Мөнө байна. Ерөнхийлөгч манайд ирчихэж аав апрат аваад ир гэж хашгирч гарлаа.
Энэ үймээнд гайхсан би доош бууж хартал охин нүд нь бүлтийж
- Яасан бэ? апрат аваад ир гэж хэлсэн биздээ. Маргааш ангийхандаа үзүүлмээр байна гэж загнаж эхлэв.
- Ээж нь охиноо өхөөрдөн тэврэн авч миний охин дараа нь зургийг нь зөндөө аваарай за гэж хэлэв
- Охин за та амласан шүү гэж хэлээд арай л тайвширав.
Өрөө тэр чигээрээ нам гүм болж эцэг нь удаан уулзаагүй найзтайгаа тун нөхөрсөгөөр мэндлэв. Найзыгаа дагуулсаар зочны өрөөндөө дагуулан орж хэдэн арван хүн багтахаар ширээ зассан байв. Гэрэлтүүлэгээ донжийг нь олж гоё зассанаар цаанаа л нэг буйр суурьтай тухтай нөхцөлийг бүрдүүлсэн байлаа. Охиноо ээж нь өвөр дээрээ суулгаан 4 үүлээ (4үүлээ ч гэж дээ охин ерөнхийлөгч 2 л ярьж байв) сууж буу халж байтал ахиад хонх дуугарав.


Дэлгэрэнгүй...

Wednesday, 24 March 2010

Оликогоос Екад

Оликогийн Екад зориулж зохиосон хэдэн шүлгийг нийтэлье.









Ека гэсэн чиний нэр
Энгүй сайхан чиний нэр
Энэрэнгүй сайхан чиний төрхөнд
Энэхэн хорвоод чамдаа хайртай
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Бернард гэдэг найзтайгаа
Би чамайг анх харсан
Очироо гэдэг хамтайгаа
Онцолж чамайг харсан
Жигүүр гэдэг найзтайгаа
Жихүүн өвлөөр чамтай таарсан
Боогий гэдэг найзтайгаа
Боов идэж байхдаа харсаан
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Улаан таавчиг чинь миний нүдэнд
Уржигдрыг хүртэл үзэгдсэн
Уянгалаг сайхан чиний хоолойг
Ухаарч ойлгохгүй ч гэсэн, би биширсээн
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Казахстан охины тэр л төрхийг
Ганцхан тэр л өдөр үзсэн
Гайтай юм шиг тэр өдөр
Гарцаагүй чамайг олж харж дээ
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
2 давхрын амралтын өрөөнд
2-лаа бүхнээс онцгой юм
Хоолны цагийг хүлээн байж
Хором бүхнийг тоолж сууна би
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Уяхан сайхан чиний төрхийг
Уячиж болдог бол сэтгэлдээ би
Уранхай энэ Жигүүрийн цаасан дээр
Усны долгио шиг бичүүлж сууна
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Хоног өдөр өнгөрөх тусам
Хос залуус нэмэгдэх юм
Хоёулахнаа л сондгойроод үлдлээ
Хонгор минь 2-лаа үерхеээ....
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Жигүүрийн өрөөнд орсныг сонсоод
Жихүүн өвлөөр санаа алдаж билээ
Жигших хайрлахын аль нь болохыг
Жинтүй дэрэн дээрээ үл ойлгож хэвтэнэ би
ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Хонгор минь би чамайгаа хүлээж суудаг
Хоёр давхрын өрөө лүү өдөр болгон буудаг
Хайртай ч гэсэн чамаасаа сэтгэлээ би нуудаг
Хааяахан чамайгаа хүсч гашуун дарсыг уудаг................

Олико 2010.01.13





Дэлгэрэнгүй...

Алимны хотод аялсан тэмдэглэл - 10


Дэлгэрэнгүй...

Tuesday, 23 March 2010

Бид хамтдаа нэг гэр бүл - Оршил





Хэдий Молойхойгийн цаг, Адимны хотоор аялсан тэмдэглэл зэрэг гоё гоё нийтлэл, Бүрнээгийнхээ шүлгүүдийн энд хүрэхгүй ч гэсэн Миний өөрийн мэдлэгт хувь нэмэр зөндөө их оруулах байх гэж бодоод нөхдийнхөө эгнээнд элслээ.

Одооноос 3 хан сар хүрэхгүй хугацааны дараа бидний амьдралынхаа хамгийн чухал давааг давах ёстойг хүн болгон дотроо ухамсарлаж байгаа байх. Харин миний хувьд гэр орны байдал тогтвортой, найзуудтайгаа хааяаа суучихвал суугаад л, хичээлээ ч тун сайн хийж байв, хамгийн сайхан нь гэвэл Ундрахдаа улам ихээр хайртай болсоор л тэр минь ч намайг ойлгосоор... Миний амьдрал ийм төгс төгөлдөр байсаар л ...

Нэгэн өдөр бүх юм хэвийн хичээлээ тарчихаад Ундрахаа үнсчихээд шууд харив 1 30 аас тараад 3 20 иос Jet дээ явах хүртэл бүтэн 2 цагийн хугацаа байв, Гэртээ ороод өнгөрсөн шөнө нойргүй хоносныг ч хэлэх үү тун их ядарсанаа мэдрэн нойр авах санаатай орлуугаа дөхөв, Өө сайхан амьдралаа бодоод ирээдүйгээ бодоод хэвтэж байтал гэнэт зүрхэнд пал хийсэн бодол төрж нүдэнд шууд л нулимс бүрхээд явчихлаа. Пэээээээээх гуравхан сарын дараа дараа ахиад би хэзээ ч энэ хамт олноороо нэг ангид сууж чадахгүй юм байна шүү дээ, би тэгээд одоо юугаа хийгээд байгаа юм бэ? яагаад би энэ жоохон үлдсэн хугацаандаа ахиад жоохон илүү цагаар хамт байхгүй байгаад байгаа юм бэ? яагаад анги дээрээ байхдаа апратаа авчираад байнга зураг аваад байхгүй байгаад байгаа юм бэ?
Өөрийн харалган явж байснаа ойлгосон юм ^^.


Энэ нэгэн гэр өнөр өтгөн гэр бүлийн гучин тавны нэг Оюунзулын Тэлмүүн миний бие энэ долоо хоногоос эхлээд долоо хоног бүрийн тав дахь өдөр өөрийн ур ухаан хамаг байдгаар уйлан дуулан бичсэн шүлэг, өгүүллэг, бяцхан роман зэрэг чин сэтгэлээсээ гарсан тэр хэдэн үгсийг нөхдийнхөө адилаар нийтлэж байхаар болсондоо тун их баяртай байна.

Дэлгэрэнгүй...

Sunday, 21 March 2010

Нармандахын морьдын оргил үе - 2


Дэлгэрэнгүй...

Friday, 19 March 2010

Сугалаа болчихож



Olimoik Lyon-Bordeaux
Bayern Munich-ManU
Arsenal-Barcelona
Inter - CSKA

Дэлгэрэнгүй...

Tuesday, 16 March 2010

Monday, 15 March 2010

6 дахь жилдээ бас л чадсангүй дээ




20-р зууны шилдэг баг маань 6н жил дарааллан Аваргуудын лигийн Шөвгийн 16аас хасагдаж байна.Урьд урьдныхыг бодвол энэ жил 250 сая доллар ашиг шимээ гаргах байсан гэв ч гаргаж чадсангүй. Энэ юуны учир вэ?




Дэлгэрэнгүй...

Английн алдарт дерби


Зиа зиа Манчестер Юнайтэд вэрсус Ливерпүүл 21ны бүтэн сайнд 9:30 аас л тоглох юм шиг байна.Зиа тэгээд ярилцуул ярилцаад хэрэлдүүл хэрэлд.



Дэлгэрэнгүй...

Thursday, 11 March 2010

Алимны хотод аялсан тэмдэглэл - 8


Дэлгэрэнгүй...

Wednesday, 10 March 2010

Молоохой студиэс явуулж буй Молоохойгийн цаг нэвтрүүлэг удаан хугацаанд үл мэдэгдэх шалтгаанаар саатсаны эцэст хоёрдугаар эфирээ цацаж байна.. Энэ хооронд хөтлөгч маань хайрын гурвалжинд орооцолдож нэвтрүүлэг байтугай ажил дээрээ “өдрийн од” шиг харагдаж, дуу дуулж, шүлэг уншиж, хайрын үгтэй мэссэжээр бөмбөгдөж, амь наана там цаана завгүй байгаа учраас энэ удаагийн нэвтрүүлгийг Ааржэе хөтлөхөөр боллоо...

Хөтийн төвийн нэгэн өндөр барилгын 14н давхарт товлосон цагт мөн 11А ангийн хамт олон цуглажээ.. Өмнө ирсэн бүх үзэгчид ирсэн төдийгүй нэмж Жэ, Лувсаа Бернард гэх зэрэг хэсэг нөхөд бас нэгдсэн байв.. Хамгийн сонирхолтой нь эхний эгнээнд Нараа багш “гэрэлтэнхэн” сууж байгаа нь бусад нөхдийг ихэд цочирдуулж заримыг нь бүр гар көлөө көтөлцүүлхэд кэцүү байгаа бололтой.. Зарим нь ч бүр орилж хашгарч чадахгүй байгаа бололтой хий дэмий л бие, биенийгээ тойруулж харна.. Сүртэй дуун дундуур энэ өдрийн хөтлөгч Ааржэе орж ирлээ..
Цанцанааарарарарар ҮүҮүүүүүү.. Энэ өдрийг их хүлээсэн бололтой нөхдүүд багшийг байгааг ч анзаарахгүй хашгиралдаж эхлэллээ..
Ааржэе цагаан цамц болон хар брюкен өмдөн дээр шүлсээрээ гөлчийтөл нь өнгөлсөн муу хар “бажинк” үсээ бас яаж зүгээр байхав ваксдан бололтой их л өрөвгөр мөртөө эв хавгүй харагдана..
Тайзан дээр гарч ирээд зогсоход төд удалгүй тайзны араас нугас Ааржид микрожон өглөө.. Тэрээр ямар ч эргэлзээгүй ON төвчийг дараад...”Ингээд энэ хүрэлцэн ирсэн нийт ангийнхаа тодруулбал гэр бүлийнхээ гишүүдэд баярлаллаа.. Нэвтрүүлгийн хөтлөгч хувийн ажилтай учираас энэ удаад хөтлөж чадахгүй миний бие та бүхэнтэй энэ үдшийг хамтдаа хөгжилтэй өнгөрөөх болно..
За бидний нэвтрүүлгийн нэр бол Молоохойгийн цаг буюу Хамгийн хамгийн...
Энэ удаагийн бидний зочиноор зохиолч, хөлбөмбөгч, математикч Нацагдоржийн Ганжигүүр оролцож байна.. Бүгдээрээ түүнийг халуун алга ташилтан доороо хүлээн авцгааъя..

Цинцинцинцирирр танхимд Жий орж ирлээ.. Нөхдүүдэд нэг гараа далалчаад их л маасайгаад тайзын зүг хэнэггүй алхаж явлаа.. Жигүүр энгийн бор цамц, бөгсөө барьсан “сэкси” жинсэн өмд өмсөж харин хөлөндөө хэзээ авсан нь үл мэдэгдэх хуучирч гундсан “Конверс” кэтээ угласан харагдаж байв..

Жигүүр тайзан дээр анх удаа гараад нилээд бантсануу яасан учир зүггүй хөтлөгчийг тэвэрч аваад үнсэж барих гэж оролдов.. Азаар тийм зүйл болсонгүй..
Нугсан толгойт эфир эхлэх болсныг хэлж үзэгчидийг шуугианаа намдахыг шаардлаа..
Тав, дөрөв, гурав, хоёр, нэг... Эфир....

Улаанбаатарт 17.22 минут Пүрвээ миний бие та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье.. Молоохойгийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт зохиолч, математикч Ганжигүүр оролцож байна...

Пүрэв: За тэгхээр уламжлалт асуултаасаа эхлэе.. Та хаагуур юмар юмаа хийгээд яачихаад яваад байна..
Жигүүр: За.. Мань ойрд яаблаг хотын тэмдэглэлээ хөтлөөд завгүйн дундуур примэр лигээ үзээд хааяа дур хүрхээрээ ангийнхаа блогруу орж гуц гэж хэлчээд амьдраад л байна да..

Пүрэв: Зөв, зөв таний бичсэн нийтлэлүүд үнэхээр сэтгэл хөдөлгөм ялангуяа Челсигийн сүүлийн 10н жил гэсэн нийтлэл бол гайхалтай бичсэн байсан.. Үүнийгээ үргэлжлүүлээрэй гэж найзын үүднээс захияа...

Жигүүр: Тэр мэдээж.. Бас тэгээд анхны нэвтрүүлэгтээ Пүрвээ мүрвээ эфирийн царай хангахгүй гаруудыг урьхад бас дотроо жоохон сэтгэл гундуу байснаа найруулагч Бяцханд хэлчихье..

Зэрийтэл нир хийтэл инээлдэж зарим нэг хэсэг нь Пүрвээг яахнуу гэсэн байдалтай харж суулаа..

Пүрэвээ Жоохон улайсан байдалтай. Манай нэвтрүүлгийн цаг бага учраас хоёулаа шууд асуултуудда орхуудаа...

Жигүүр..: Толгой дохиж байна..

Пүрэв.. Таний хамгийн дуртай хоол...

Жигүүр..: Гуанзны охины авчирч өгсөн хоол

Пүрэв.. Тиймүү чамайг чинь би 100 гийн бэлэн гоймонд дуртайн болуу гэж боддог байсаншд.. Чи санаж байна уу нөгөө сургуулийн урд талийн гуанзанд Болор, Молор хэдүүлээ хэдэн 100 гоймон аваад буцалсан усаа хийчхээд байж байсан чинь чиний шүлс чинь гойжоод.. Яагаав нөгөө..

Жигүүр... Нүүр нь мэнчийж ирснээ юу?.. Хаана вэ.. Чи чинь ямар факаа яриад байнааааааа...

Пүрвээ харугаа авсан бололтой тэрүүхэн тэндээ майсаснаа..”Таний хамгийн дуртай уух юм?”

Жигүүр... л уугаад сууж байх сайхандаа..

Пүрэв.. Анхаан.. Таний хамгийн дуртай ТВ суваг нэвтрүүлэг..

Жигүүр..: С1 ээр Примэрь лигийн гоалууд Тотал спорт нтр үзэх дуртай дааа..

Пүрэв.. Таний хамгийн хайртай баг болон олон улсын баг..

Жигүүр.. WTF? Man I’m true Blue!.. Олон улсын багын хувьд бол КАЗАКСТАН гэснээ ганцаараа муухай инээснээ газар авсангүй ойлгосон бололтой хойлоогоо засаад Английн шигшээ баг мэдээж хүн бүр Монгол гэж хэлэх нь тодорхой шүү дээ..

Пүрэв.. Хамгийн хайртай хөлбөмбөгчин...
Жигүүр...Лампард тэр надад хөл бөмбөг гэдгийг мэдрүүлсэн хүн шүү дэ..

Пүрэв..: Хамгийн дургүй баг...
Жигүүр.. Барселона, Реал Мадрид

Пүрэв..: Энэ жилийн чөлөөт уналтаа хийж байгаа Пүрвээгийн Ливерпүүл багын талаар юу хэлэх вэ..
Жигүүр..Рафаг бууд гэж хэлье..

Пүрэв.. Тэгвэл Боб, азаргын буучид Ливэр шувуунуудыг буудан унагааж, Улаан чөтгөрүүдийн тогоог нь хуглаж эврийг нь мушгаад байгаа.. Чэлсигээс бусдыг нь эвкчихээд байгаа Арсенал клубын талаар..

Жигүүр.. Тэдний ахлагчтай холбож үзэх байх.. ЧЭСК ФАБРЕГАС

Пүрэв.. ЗӨв л дөө.. ТЭгвэл энэ жил алдарт Роналду, Тэвэз 2оо тавиад туучихсан мөртлөө хүснэгтийг тэргүүлж байгаа Манчестэр Унайтэдийн талаар юу хэлэх вэ..?
Жигүүр.. Ёндоо бас “Маапаан”

Пүрэв..Энэ жилийн Аваргуудын лигийн цом болон Английн Примерь лигийн цомыг ямар багууд аваасай гэж бодож байна..
Жигүүр..: Энэ жилийн Примерь лигийн аваргыг буучид авбал ав.. Харин нэг бүдэрвэл манайх өршөөхгүй гэдгээ “анхааруулая”.. Чөтгөрүүдэд өгмөөргүй байна.. Аваргуудийг лигийн цомыг бол Тэрри, Лампс 2р өргөх цаг болсон..

Пүрэв.. Хүн төрөлхтний хамгийн том баяр наадам Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 4н жилд ганцхан удаа болдог уг тэмцээнд энэ жил ямар баг аваргалж чадах бол..

Жигүүр..Миний бодлоор бол Спайн юмуу Бразил.. Аргентинь яаж ч магад.. Гэхдээ Англиа балиашгална даа...

Пүрэв.. Та энэ жил Ливерпүүлийг топ4т үлдэж чадна гэж бодож байна уу..
Жигүүр.. Чадахгүй байх..

Пүрэв.. Нилээд уурссан бололтой хэсэг бодолд орсноо гэнт юм санасан бололтой..
Зэрийтэлрүү хальт хархад нэг нүдний шилтэй хүүг эс тооцвол хөлбөмбөгийн ярианд уйдсан янзтай харагдав..

Пүрэв..Одоо хоёулаа ангийнхаа хамгийн хамгийнд орхуу даа..
Жигүүр.. ЗА тэгье..

Пүрэв.. Таний хамгийн хүндэлж явдаг хүн..
Жигүүр.. Боб л доо.. Боб мөн л 3р эгнээнээс инээж байна.. Түүний хажууд Ундармаа мөн л инээмсэглэн сууж байлаа..

Пүрэв.. Ангийн хамгийн шаргуу нь ....
Жигүүр.. Лувсан

Пүрэв.. Та хариултаа дэлгэрэнгүй өгөхгүй юу.. Ангийн хамгийн лазан залхуу нь...
Жигүүр.. За өөрийгөө гэж хэлвэл хамгийн тэнэг хэрэг болох байх. За байз.. /хэсэг бодож байснаа/ хэсэг нөхөд бий хэн хэнээс дутхааргүй би хэлмээргүй байна..

Пүрэв.. Ангийн хамгийн царайлаг нь..
Жигүүр.. Охин гэвүүл манай эрка “бацаан” шдээ.. Хөөрхөн паанаг бацаан.. Залуучуудаас гэвүүл манайх чинь олон сайхан залуу тай шүү дэ.. За бодьё.. Зазаа hitch бундага буюу bitch юм байна..

Пүрэв.. Ойлгомжтой Ангийн сайн, муу юманд уриалагч нь...
Жигүүр.. Сайн зүйлд Баавгай, Эмэкс 2р уриална шүү дэ даанч бүтэх нь ховор..Харин муу юманд Баатархүү, Бүрнээ 2р...

Пүрэв зэрийтэлрүү Бүрнээ болон Баатархүүлүү хартал нилээд дургуй хүрсэн байдалтай сууж байгаа бололтой..

Жигүүр.. Анзаарсануу яасан.. Заза Жоке гэж байна..

Пүрэв.. Ангийн хамгийн сурлага сайтай нь..
Жигүүр.. Лувсан.. Ер нь тэгээд бүх охидууд сайн л даа... Манай бацаанаас бусад нь..

Пүрэв.. Ангийн хамгийн цэвэрч нь..
Жигүүр..Дөлгөөн, Боб 2р юмуу даа.. Эмэгтэй гэвэл Ундрах л байхдаа..

Пүрэв.. Ангийн хамгийн даруухан нь...
Жигүүр.. Эмэгтэй нь Ундрах харин эрэгтэй нь гэвэл..
Гэснээ.. Өөрлүүгээ сэмхэн зааж байгаа харагдав..

Пүрэв.. Хэхэ.. ЗӨв зөв.. Ангийн хамгийн гул нь..
Жигүүр.. Гул хар гэж мэднээ.. Мо!!!

Пүрэв.. Эсэргээрээ ангийн хамгийн баавартай нь..
Жигүүр.. Азарга, Хушиг 2р байнга хүн балбаж байна..

Пүрэв.. Ангийн хамгийн дур тачаалтай нь..
Жигүүр зэрийтэлрүү нэг харснаа чимээгүйхэн өөрлүүгээ зааж, охиуудлуу нүдээ ирмэж байына..

Пүрэв..Ангийн хамгийн мэдлэгтэй гишүүн..
Жигүүр.. Болдбаяр

Пүрэв.. Ангийн хамгийн идэвхитэй гишүүн..
Жигүүр..Эргэлзээгүй “Карандаш”

Пүрэв.. Ангийн хамгийн орилоо нь..
Жигүүр.. Бэк, Цэнгүүн билүү Цэнгүүн Бүрнээ 2 билүү спикэртэй ярьдаг гээд байсан өөрсдөө мэдэж байгаа..


Пүрэв.. Хамгийн ноён нураатай ангийн Каптайн болж явдаг нь..
Жигүүр.. Болор.. Хэзээ ч бүдэрч байсан Боб л ноён нуруутай байдаг.. Нэг жишээ нь хэзээ ч ярьж байгаагүй шүү дээ..

Пүрэв..Зүйтэй.. Ангийн хамгийн алиа нь
Жигүүр.. Идрээ шүү дээ.. Хараад л инээд хүрнэ...

Пүрэв.. Ангийн хамгийн “ВИЗҮҮН НЬ” ?
Жигүүр. Хуучин дук байсан одоо Нусгай эргэлзээгүй..

Пүрэв.. Ангийн нэр хүндтэй нь...
Жигүүр.. Нэр хүндтэй нэг хэсэг бий.. Нэр хүндгүй нэг хэсэг бий.. Анги дотроо мэдэж байгаа.. За нэр хүндтэй тэгвэл Учиха омгын Узимаку Нарутогийн төрсөн дүү Баавгайг хэлчихье..

Пүрэв.. Ангийн хамгийн энгийн нь..
Жигүүр.. Дөк.. Зурсан ч нэг зураасаар амар..хахаахах /дахиад муухай инээв/

Пүрэв.. Одоо ангийн хөлбөмбөг ярилцая.... Ангийн хамгийн скиллтэй нь..
Жигүүр.. Хавк..

Пүрэв.. Хамгийн сайн пасслагч..
Жигүүр.. Мо бид хоёр..

Пүрэв.. Хамгийн сайн цохилттой нь
Жигүүр.. Хавк, Азарга. Идрээ бол яг л ДРОГБА

Пүрэв.. Хамгийн хурдтай нь..
Жигүүр… Давхидагаараа Азарга л биз…

Пүрэв..Ангийн хамгийн мэдрэмжтэй нь
Жигүүр.. Азарга

Пүрэв.. Ангийн жинхэнэ (C) байж чадах хүн..
Жигүүр.. Би , би бол шилдэг нь хэхэ.. Боб г тавьбал болж байна.. эсвэл чамайг тавийлдаа..

Пүрэв.. Ангийнхаа төлөө хийсэн мартагдашгүй гоал болон тоглолт..
Жигүүр.. Дунд насны 16р сургуулийг “бут” ниргэсэн тоглолт сайхан байсан… Мо зооноос цохиод бэк гоалдаад..
Пүрэв.. Одоо тус тусад нь ангийн хамгийн шилдэг довтлогч..
Жигүүр.. Хавк..

Пүрэв.. Ангийн хамгийн шилдэг хагас хамгаалагч..
Жигүүр.. FWD азаргыг тавиад хавкыг хагас дээр тавичхая..

Пүрэв.. Ангийн хамгийн шилдэг хамгаалагч
Жигүүр.. Баатар бид хоёр байнга тоглодог учраас энэ байрлалд булаацалдана.. Одоо бол 2лаа формгүй гус..Бернард шилдэг хамгаалагч

Пүрэв.. Шилдэг хаалгач
Жигүүр.. Хараа сайтай бол ЭмЭкс л дээ..Баавгай чинь орон гаран шүү дээ..

Ангийн шилдэг таван тоглогч нэрлээч гэвүүл..
1.Хавк
2.Би
3.RJ
4.Баатар
5.Азарга


Пүрэв.. Хамгийн дурсамжтай үе
Жигүүр.. 9-р анги төгсдөг тэр нэгэн жил....

За энэ удаад бидний урилгыг хүлээж авч нэтрүүлэгт оролцсон явдалд талархлаа..Дараагийн дугаараар дахин уулзатлаа түр баяртай...

Зургийн дарга.. Бяцхан

Зураглаач.. Нугсан толгойт

Тайзны гэрэлтүүлэгч.. Эрдэнэбүрэн

Нүүр будагч.. Чимэдлхамсүрэн

Жолооч Цэнгүүн..

Хөтлөгч..Молоохой../Пүрвээ хөтлөв/

Молоохой студи 2010 оны 3 сарын 10..


Дэлгэрэнгүй...

Tuesday, 9 March 2010

MANU vs AC Milan


За тэгээд маргааш болох тоглолтын талаархи санал бодлоо бичээд байдаа.



Дэлгэрэнгүй...

Monday, 8 March 2010

ConGRAluatiOnS For INternational Womans DAY


Bayriin mend hurgeyaa >Eejiigee emeegee egchiigee ohiduudaa saihan bayrluulaarai!!!

Бурхан
Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг н дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай...

Дэлгэрэнгүй...

Saturday, 6 March 2010

Идэрээгийн марзан зурагнууд болон санамсаргүй дарагдсан хөгжилтэй фотонууд [by Gee]-1

Идэрээгийн хэдэн алай зурагнуудыг хийлээ.Зургийг нь GJ авсан гэсэн шүү.Бас санамсаргүй ба санамсартай дарагдсан ангийхны зурагнуудийг хийлээ.



амийг нь хардаа




багшийн толгойг хардаа.


хэлэх үг ч алга ХАХАХАХАХАХАХА




ханцуйныхаа үгийг хэлүүлж байна





манай аймар залуу нээрээ цуцуцуцуцуцу



Бекийг хардаа



новш гэж энэ баян хүн ............



Заза Идэрээ болон бусад марзан зурагнуудыг дараа дараагийн цуварлаар хүргэе.Идэрээ намайг битгий алаарай гуйяа.

Дэлгэрэнгүй...

Хэлцэе......

Бидний цэнхэр дэлгэцээр үзэх дуртай хөлбөмбөг гээч юм маань улам л сонирхолтой ээдрээтэй л болоод байх юм.


Нэг иймэрхүү сэдэв нээгээд аль, хэлций гээд Баатарт захьсан "за" гээл байгаад байсан хийдэггүй. Явж явж өөрөө гэрт нь орж ирж хийж байна. Өнөө шөнө примертэй хэд хоногоос аваргуудын лиг эхэлнэ гээд сонирхолтой тоглолтуудыг бид хүлээсээр....


За тэгээд юу нь болохгүй байна,, яавал дээр в???

11а ангийхний дунд хөлбөмбөг сэдэвт нээлттэй хэлцүүлэг нээж байна..
Санал бодлоо доор бичицгээ хэлций, ярилцая, зөвлөлдий

Дэлгэрэнгүй...

Алимны хотод аялсан тэмдэглэл - 7


Дэлгэрэнгүй...