Monday, 14 June 2010
Бүх юм дууслаа. Бид эрх чөлөөтэй...
Эрх чөлөө ханхалж байх чинь [Хавкын амнаас унасан үг].....
11а - ынхаан. Ингээд биднээс хамаарах бүх зүйл дуусчихлаа гээд бод доо. Одоо та нар орой болгон сууж хичээл харахгүй. Өдөржин сургууль, номын сан, Бест дээр нуруугаа чилтэл суухгүй. Өдөр болгон бодлого бодож тэр цаасыг будахгүй. Энэ эрх чөлөө биш гэжүү.
Бидний бүтэн жил зовлогоо зовоож бэлдсэн бэлтгэл, нүр их хөдөлмөрийн үр дүн 2010 оны 6-р сарын 13-тайгаа дэнслэгдлээ.
Өнгөрсөн 3 хоног Этүгэн сургууль дээр ёстой л нэг үхэх сэхэх ээ л үзсэн дээ. Бид бүгд хүссэнээ хийж чадсан. Хангалттай. Усан доогуур 40000 бээр аялсан мэт л санагдана.
Эцэст нь бид энэ бүхний ард нүүр бардам баясалтайгаар гарч ирлээ шүү дээ.
Хонхурс өгч билээ гэж дараа харж дурсахаар дурсгалын зураг татуулсан ч баавгай камер авч гомборсон учир яг одоо оруулж чадшгүй нь. Тэгж байгаад орууламз.............