Thursday, 27 May 2010

11а 4eva


Ойрд ийм сайхан бороо үзсэнгүй
Ойрд ийм мэдээ дуулсангүй ...
(Жигүүрийн ярианаас иш татав)


Тээр нэгэн жил 2004 оны 9-н сард бид нэг нэгнээ анх харсанаас хойш инээд хөөр дагуулсан зургаан жил харавсан сум шиг өнгөрчээ. Энэ хугацаанд эгнээндээ олон сайхан хүүхдүүдийг элсүүлсэн ч бас амьдралын шаардлагын эрхэнд ч, хүсэл сонирхолоороо ч яалтачгүй зарим нөхдөөсөө хагацахад хүрсэн билээ. Гэсэн хэдий ч анд найзуудаа үүрд санагалзан, хааяа хааяадаа уулзаж алт шиг өнгөрсөн хөгжилтэй мөчүүдээ дурсан ярилцдаг билээ.
Ойрд нэг л сэтгэл тавгүй заримдаа уурлаад хааяадаа уйтгарлаад л үнэнийг хэлэхэд жоохон сэтгэл тавгүй л явж байв. Энэ бүхний шалтгаан нь ахиж нөхөдтэйгөө нэг ширээний ард ийм гоё бүрэлдэхүүнээрээ сууж чадахгүй болсондоо ч тэр үү? эсвэл ерөнхий шалгалт дэндүү их тулж ирсэн болохоор ч тэр үү? Гэтэл өнөөдөр сүүлийн хичээл дуусаад, нөгөө тодорхойлолтоо хөөцөлдөн явсаар үнэхээр сэтгэл тавгүйхэн^^ Баатраагийхаас гарав. BEST дээ ирээд бас л нэг л болж өгдөггүй гэсэн ч хичээлдээ бүх анхаарлаа хандуулан сууж байв. Тарах дөхөөд байтал гэнэт нэг дуу шуу болоод л явчихлаа. Лууж орж ирсэн нь тэр байв. Тэгээд бидэнд энэ сайхан баяртай мэдээгээ сэтгэл дүүрэн дуулгасан юм. Болороо, Лууяа 2 маань олон улсад орох эрхээ авсан нь бид хэдийгээ магнай хагартал баярлахад хүргэсэн юм. Үнэнийг хэлэхэд би хувьдаа мэдэхгүй байна. Сүүлийн таван жил л лав манай сургуулиас 2 байтугай олон улсад нэг ч хүүхэд явж байгаагүй биз. Сургуулийн нэрийг өндөрт гаргаснаас гадна зөндөө олон хүмүүсийн итгэлийг дааж аав ээж гэр бүлийнхэн ойр дотны хүмүүсээ ч зөндөө их баярлууллаа. Сорилын рейтингийг танилцуулая. Монгол улсын олон улсад оролцох багийн 6 гишүүнээс Болороо маань 1ээр цойлон гарч ирсэн. Харин Лууж маань өөрөөс оноогоор илүү байсан Ивээлийн дээр давж гарч 4-р байранд цагссан билээ. 1-р сургуулийн 2 хүүхэд бас л жоохон хийсэн (булхайцсан) гэж чихэнд шивэр авир сонсогдоно. Бусад хүмүүс ч яахав дээ. Олон улсын олимпиадад бол хэнбугайн ч хүү шударга бусаар өрсөлдөх боломжгүй бизээ. Одоо бол та хоёр минь үлдсэн хэд хоногтоо бүх зүйлээ сайн бэлтгэж хүслээ гүйцээх л үлдлээ. Анги хамт олон чинь та хоёртоо сэтгэл зүрхээрээ туслаж, чинь сэтгэлээсээ итгэхээс гадна та нараараа хязгааргүй их бахархаж байгаа шүү.
Энэ бүхний эцэст бидний өмнө тулж ирээд байгаа амьдралын анхны том даваагаа бүгд бүх хүч чадлаараа даван туулахаас гадна цаг мөч бүхэнд өөрсдийн хүсэл мөрөөдлөө үл умартан санасан зүйлсээ сэтгэлчилэн бүтээцгээгээрэй.


Дэлгэрэнгүй...

Сүүлчийн хичээл, сүүлчийн хонх....



2010 оны 5-р сарын 27. Хэдий эрх чөлөөндөө гараагүй ч чи бидний сурагч насны минь сүүлчийн хичээлийн өдөр байлаа.


Энэ өдөр нэг талаас жирийн л нэг өдөр мэт боловч[ямар нэг найр наадам тэмдэглээгүй болоод тэгж санагдах байх] бүхэл бүтэн 10 жилийн төгсгөл....
2000 оны 9-р сарын 1-нд 1-р ангид элсэн орж А үсэг заалгаж байсан. Түүнээс 4 жилийн дараа энд нэг дор цугласан...
Яалт ч гүй сэтгэл хөдөлдөг юм байна лээ. Баяр дээр баяр нэмж Бооёо, Лууяа 2 маань 7 сард Астана явах нь эргэлзээгүй боллоо. Хувьтай хүн хурнаар гэгчээр ойрд ороогүй сайхан шиврээ бороо бас ордийм байна.[Хонхны баярын өдөр тэнгэрт нэг ч үүл нүдэнд торохгүй байсан, ангийн төрсөн өдрөөр бас хур бороотой байсныг та бүхэн санаж байгаа байх].
Баярлах үедээ хамт баярлаж, зодуулах үедээ хамт зодуулж, хараал идсэн бодлогонуудын үгий нь хамтдаа хэлүүлж загнуулж зэмлүүлэх үед ч хамтдаа байсан нөхөд минь ингээд энэ танхимаас зэрэг холдох цаг нэгэнт иржээ.

Нэг хэсэгтээ дуурсагдах 11-р сургуулийн нэгэн домог болсон 11-ийн А бүлгийн үүх түүх энд хүрээд жаргах буй заа.


6 жилийн хугацаанд сагснаас бусад салбарт бид тоймгүй олон амжилт гаргасан нь үнэн. Идэрээгийн хотоос авдаг оюутны IQ ийн олимпиадаас авкуулаад олон улсын медал хүртэл байна. Түүнээс гадна олон ч шилдэг сайн сурагчид, олон ч суут гоц хүмүүс 11а-д харъяалалтай. Номчид, сэтгүүлчид хэвэгчид гэх мэт анти үзүүлэлтээр ч гэсэн манай анги улсдаа биш юм аа гэхэд энэ дүүрэгтээ хэн нэгнийг дагуулшгүй. РС-ээр ч алдартай байлаа. Зиа тэгээд өдөр болгон сургуулийн урд бөмбөг өшиглөдөг жаалууд бий. Биднийг ирэхээс өмнө хүүхдүүд сургуулийн хашаанд бөмбөг өшиглөж захирлын нервийг бардаггүй л байсан байх. Бөмбөг өшиглөлөлтөөр гавиад тэр Дуулианы цом энтрийг ангидаа залж үзээгүй ч ямар ч тэмцээний ямар ч шатанд хөнгөн зууш байгаагүй хатуу самар байсан юм гэдгийг Хөлбөмбөгийн бурхан тэнгэр, эзэн хааны хамт гэрчлэх биз ээ.

Үргэлж инээд хөөр наргианаар дүүрэн хэнийгээ ч хэн гэдэггүй нэгэн цул атгасан гар мэт анги ховор. Хэн нэгэнд нь асуудал тулгараад утсаа омбоордонд ватиxаад маргааш нь "Алий босгоорой манайхаан" гээд босгочихдог анги бас ховор. Нэгнийхээ төрсөн өдрөөр бүгд өглөө эртлэн ирцгээгээд гадаа гитар барьж төрсөн өдрийн дуу дуулдаг анги бүүр ховор.[өвлийн хүйтнээр шүү].
Аваргуудын лигийн финалыг хамтдаа жинкэнэ эрчүүд шиг үздэг бидний үеийнхэн бас чиг ховор. Хэдий муудалцаж цохилцоод маргааш нь нэгнээ ойлгоод инээгээд л явж байдаг эр тэр болгон олдоод байдаггүй. Ангийн төлөөлөл болсон 2-г олон улсын сорил өгч байхад эрсдэлтэйг нь мэдсээр байж шоколад босгоод бодолтон дунд оруулаад өгдөг анги бас л ховор. Ангийхаа атманыг нийлж польддог анги ......................


Ховор гэхэд дэндүү ховор 11-ийн А !!!


Ойрын хэдэн жилдээ ийм залуус 11-р сургуульд байгаагүй юм шүү. Байхгүй ч байх байх...

ххххххххххх

Баяртай андууд минь баяртай
Баяртай багш нар минь баяртай
Баяртай сургууль минь баяртай
10 жил минь баяртай

2010.05.27


Дэлгэрэнгүй...

Thursday, 20 May 2010

5.19 эхний тоглолтууд

Өцдөр шөнө тоглолтууд явагдав.




Чалленж

шигшээ 8 эхний тоглолт

1. Barcelona 0 - 2 Tottenham
7' Keita
70' Crouch

2. Lyon 0 - 2 Roma
53' Raul Garcia
73' Quagliarella

3. Sevilla 1 - 1 Valencia
35' Drogba 87' Govou


4. Juventus 0 - 0 FC Porto


Elec

A group

Chelsea 2 - 1 Boro
43' Pepe 84' Kanoute
51' Di Natale

Aston Villa 0 - 4 Everton
11' Micolli
24', 54' Moutinho
32' Higuain


B group

Atletico 0 - 2 Sevilla
38' Santacroce
72' Trochowski

West Ham 1 - 1 Tottenham
21' Diarra 86' Pepe


Байна


Дэлгэрэнгүй...

Monday, 17 May 2010

Soccermanager... [11a friendly cup]




За соккерчидоо нэг анхаарчих. Блог дээрээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл тавьчихъя



7 хоногт илүү олон тоглолт хийж соккерменежерийг илүү өргөн хүрээнд ашиглах үүднээс бий болгосон миний санаа юм аа. Бидний тоглодог 2 том лиг буюу ***elec 2001-2005***, Challenge XX гэсэн лигүүдэд friendly match аар кап зохиож байгаа юм. Мэдээж дүн гээ ангид юм уу блог дээрээ цэгцэлж тавина. Тоглолтууд Soccermanager дээр явагдана.

Юун түрүүн ангийн соккерчид бүртгэлийн хураамжаа Хушигт хураалган мандатаа бичүүлж авах хэрэгтэй. Оноолт, хэсэг хуваарилалт зэрэг бүгд өнөөдөр анги олон нийтийн өмнө шударгаар сугалж тааруулсан тул олон юм яриад байхгүй биз ээ.

1. 11a Friends' friendly Challenge cup

Улирал дуустал хангалттай хэмжээний фриендли хийх хугацаа үлдээгүй тул
шууд нокоут журмаар аварга шалгаруулхыг тэмцээн зохион байгуулах хороо шийдвэрлэсэн.

Хөлбөмбөгийн эзэн хаан алгаа дэлгэж байгаад өөрийн эзэмшлийн 2 багаа оруулсан нь энэ удаагийн тэмцээнийг чимэж байгаа явдал юм.

Мандатны хураамж: хүний 500 төг

Шагналын сан:
Champion - 50%
Runners up - 30%
Third place - 20%

Сугалаагаар

FC BARCELONA vs TOTTENHAM HOTSPUR
JUVENTUS FC vs FC PORTO
SEVILLA FC vs CF VALENCIA
OLYMPIC LYON vs AS ROMA

Гэж таарлаа. away гоолын дүрмээр тоглож 8 багаас 4 шалгаран 2,2 оороо тулж тэндээс дахин 2 шалгараад аваргаа шийднэ.

Тоглолтууд:
5.19 - Quarter final, first leg
A. FC BARCELONA - TOTTENHAM HOTSPUR
B. JUVENTUS FC - FC PORTO
C. SEVILLA FC - CF VALENCIA
D. OLYMPIC LYON - AS ROMA

5.22 - Quarter final, 2nd leg
A. TOTTENHAM HOTSPUR - FC BARCELONA
B. FC PORTO - JUVENTUS FC
C. CF VALENCIA - SEVILLA FC
D. AS ROMA - OLYMPIC LYON

5.29 - Semi final, first leg
E. Winner A - Winner B
F. Winner C - Winner D

6.2 - Semi final, 2nd leg
E. Winner B - Winner A
F. Winner D - Winner C

6.9 - Final
Winner E - Winner F


Ингээд багууд болон менежерүүдийг танилцуулъя

1. FC Barcelona.






Менежер: ноён хөлбөмбөгийн эзэн хаан Энх-Идэр
Байршил: Испани, Барселона
Цэнгэлдэх: Nou Camp. 98934 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон 1-р байр.

Энэ баг бол агуу их хөлбөмбөгийн дон болон асар их шуналаар бүтсэн баг гэдгийг дэлхий нийтээр мэдэж байгаа байх. Челленж лигийн хамгийн баян баг. Үндсэн багт 32 тоглогч, залуучуудын академд 12 тоглогч, зээлээр явуулсан 7 тоглогч. Нийт 51 тоглогч энэ багийн дансанд бүртгээстэй. Эдгээр тоглогчдоос ичкүү бол бүгд 90-ээс дээш рейтингтэй гээл бод. Барселонагийн аймшигт тонолтонд нэрвэгдсэн азгүй хэдэн баг бий. Порту, Лион, Ливэрпүүл. Бас бус жижиг багуудаас олигтойг нь ховх сорсон билээ. Өдгөө Идэрээгийн ярьдагаар шивэрнүүд буюу энэ багаас хөөгдсөн гологдолууд бусад багуудад түлхүүр тоглогч хийж явна. Талбай дээр 11 тоглогч л гарч тоглодог болхоор тэр 51 тоглогчид гарааны эрхийг олж авахын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байна. Зарим нь Идэрээгийн нүдэнд өртөх гэж гэрийх нь гадаа хүртэл бэлтгэл хийж байна гэж Испанийн Марка сонин дээр бичсэн байсан. Сайн муу олон мэдээ мэдээлж болох ч Барселона яалт ч гүй энэ тэмцээний гол фаворитуудийн нэг билээ.

2. Olympique Lyonnais








Менежер: ноён хөлбөмбөгийн эзэн хаан Энх-Идэр
Байршил: Лион, Франц
Цэнгэлдэх: Жерландийн цэнгэлдэх. 41044 хүний суудалтай
Лигтээ: 1-р дивизон сүүлийн байр.

Барселонагийн дагуул баг. Өөрөөр хэлбэл Барсагийн нөөц бүрэлдхүүн Лион багт тоглож байгаа гэсэн үг. Гэхдээ Идэрээ томчуудтай өрсөлдөхүйц хэмжээний сайн бүрэлдхүүнтэй болгочихжээ.

3. AS Roma





Менежер: Тактикийн мэргэжилтэн ноён Ямаха Болдбаяр
Байршил: Ром, Итали
Цэнгэлдэх: Олимпийн цэнгэлдэх. 82922хүний суудалтай
Лигтээ: 1-р дивизон 7-р байр.

Мөнхийн хотын баг масс бүрэлдхүүн сайтай. Сул тоглогч байхгүй гэсэн үг. Гэхдээ уг менежер өндөр зэрэглэлийн тоглогчдийг эрхэмлэдэггүй багт хэрэгтэй тоглогчдийг цуглуулдаг. Тиймдээ ч амжилт гарган өдгөө дивизон 1-т мөлхөж байна. Мэдээж аваргын төлөө өрсөлдөх гол багуудын нэгээр нэрлэж байна.

4. Tottenham Hotspur




Менежер: Өмхий хэмээх бурантаг Бат-Орших
Байршил: Лондон, Англи
Цэнгэлдэх: White Hart Lane. 36310 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон сүүлээсээ 2-р байр.

Идэрээгийн шивэрнүүдээр амьдарч байгаа баг гэхэд болно. Яг үнэндээ энэ багийг том амжилт гаргана гэвэл олон хүн итгэж өгөхгүй л байх. Харж л сууя. Менежерийн зохиосон тактик цаанаа л нэг зэвүүн. Санаагаараа энэ багыг ч хол явуулхыг хэн байг гэхэв.

5. Valencia CF





Менежер: Баатарлаг менежер Баатархүү
Байршил: Валенси, Испани
Цэнгэлдэх: Местаяагийн цэнгэлдэх 55000 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон 4-р байр.

Дивизон 2-ын хүчтэй багуудын нэг. Ерөнхийдөө жигд амжилттай ч хааяадаа том багуудын нусы нь сугартал хожиж олныг алмайруулдаг сюрпризтэй баг. Сүүлийн үед форм нь жигдэрч байгаа. Менежер сайн тактик зохиож чадвал түрүүлэхүйц хэмжээний тоглогчид хангалттай байгаа учир Валенсиачуудыг гол фаворитуудын нэгээр нэрлэж байна.

6. Sevilla FC





Менежер: Gee
Байршил: Севияьа, Испани
Цэнгэлдэх: Роман Санчес Пизхуанын цэнгэлэх 45500 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон 2-р байр.

Дивизон 2-ын хамгийн сайн багуудын нэг. Уг баг урдаа дэлхийн хэмжээний 2 супер одтой [Milito, Drogba] бөгөөд үүн дээрээ тулгуурлан ихэнх тоглолтууд явагддаг. Бусад байрлал дээр супер од байхгүй ч менежер хэрэгтэй бүрэлдхүүнээ цуглуулж чадсан. Чанга багуудтай ана мана алалцаж эцэст нь ялалт байгуулдаг хэрнээ сулавтар тэрнээс доош багуудад оноо алддаг нь ганц дутагдал. Гэвч Андалиусын баг тэрхүү цомын төлөө ширүүн тэмцэл өрнүүлэх нь дамжиггүй. Жич. Заналт өрсөлдөгч FC Barcelona-тай нийт 16 удаа таарч тоглоход 12 хожиж 4 тэнцсэн байна.
7. FC Porto




Менежер: Хавк
Байршил: Порту, Португаль
Цэнгэлдэх: Луугийн цэнгэлдэх 51000хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон сүүлийн байр.

Хавк энэхүү ажлыг хүлээн аваад удаагүй байгаа. Гэвч шинэ ажилдаа суумагц өөрт хэрэгтэй гэсэн тоглогчидоо цуглуулхын хажуугаар Идэрээгийн шивэрнээс хэд хэдийг авч нэгэн баг босгож байна. Сүүлийн 6 тоглолтонд 6 хожигдсон гэсэн үзүүлэлттэй лигийн сүүлийн -24 бөмбөг гэсэн статистиктай явж байгаа багийн менежер нэгийг бодож байгаа биз ээ. Гэхдээ энэхүү багийг болон менежерийг буруутгах аргагүй. Учир нь Идэрээгийн тонолтонд нэрвэгдээд юм үлдээгүй байхад нь Хавк авч хөл дээр босгох гэж хичээж явна. БӨмбөг бөөрөнхий Хавктай Порту цомд түрүүлэх ч юм билүү.

8. Juventus FC




Менежер: Муна Цэнгүүн
Байршил: Турин, Итали
Цэнгэлдэх: Турины олимпийн цэнгэлдэх 25370 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон 7-р байр.

Цэнгүүн ч энэ багийг дажгүй өөд нь татаад байгаан. Хэдий сайн бүрэлдхүүнтэй ч арай л аваргын титмийг булаацалдах болоогүй боловуу. Гэхдээ ямар ч сул баг сайн тактикаар тогловол чанга багийг хождог нь үнэн. Лигтээ тийм сайн амжилт үзүүлэхгүй байгаа ч сулуудын дээр бол байгаад байгаан. Бүх тоглолтууд Родригес болон Троховски нар дээр тулгуурлан явагдах нь мэдээж.


2. Friends' friendly ELEC Champions league

Хүрэлцэхүйц хэмжээний тоглолт байгаа тул хэсгийн тоглолт гэж байхаар шийдвэрлэлээ. 8 баг 4, 4 өөр 2 хэсэг хуваагдан тэндээсээ шалгарсан нь цааш явах бөлгөө.

Мандатны хураамж: 1000төг

Шагналын сан: Шагналаа яаж хуваарьлаж өгөхөө шийдвэрлээгүй байна. Дараагийн мэдээлэл дээр орууламз.

А, В гэсэн 2 хэсэгт пот1, пот2 гэж хүч тэнцүү 2 хэсэг хуваалаа.

А хэсэгт
1. Chelsea London FC
2. Middlesborough FC
3. Everton Liverpool
4. Aston Villa Birmingham

B хэсэгт
1. Atletico Madrid
2. Sevilla FC
3. Tottenham Hotspur
4. West Ham United

гэж хуваалаа. Хэсгийн тоглолт айлын талбай өөрийн талбай гэж 2 тоглох тул 6 тоглоно. Хэсгийн тоглолтын хуваарийг мөн сугалсан тул бүх зүйл шударга болсон гэдэгт итгэж болно.

Хуваариуд:

5.19
Ast - Eve
Che - Mid

WHU - Tot
Atl - Sev

5.22
Mid - Ast
Che - Eve

Sev - WHU
Atl - Tot

5.26
Che - Ast
Eve - Mid

Atl - WHU
Tot - Sev

5.29
Ast - Che
Mid - Eve

WHU - Atl
Sev -Tot

6.2
Eve - Ast
Mid - Che

Tot - WHU
Sev - Atl

6.5
Ast - Mid
Eve - Che

WHU - Sev
Tot - Atl

энэ хуваариар тоглосны дараа хэсэг бүрийг тэргүүлсэн 2 баг дараагийн шатанд шилжэнэ. Сугалааг тэр үед нь сугалах буй за.

Багуудын танилцуулга.

1. Chelsea London FC



Менежер: Gee
Байршил: London, England
Цэнгэлдэх: Stamford bridge цэнгэлэх 42449 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон 10-р байр.

Хуучин менежер ажлаа муу хийсний улмаас халагдаж оронд нь Бока Хуниорсын менежер Жий-г гүүрэн дээр залсан билээ. Дээд дивизоноос унаж байхад нь авч улмаар див2 оос буцаж дээшээ гаргана гэсэн амлалттай ажиллаж байна. Бүрэлдхүүний хувьд ямар ч топ багаас дутхааргүй бүрэлдхүүнтэй тул аварга авч болзошгүй багуудын нэгээр нэрлэгдэх нь дамжиггүй. Гүүрэн дээрээ дийлдэшгүй

2. Middlesborough



Менежер: Өмхий бурантаг Орших
Байршил: Riverside, England
Цэнгэлдэх: Riverside цэнгэлэх 35100 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон 5-р байр.

Өмхий санааны ачаар ч дажгүй сайн явж байгаа баг шүү. Бүрэлдхүүн тийм чанга биш ч сул бол бас биш ээ. Менежер нь 90-тэй Баптистаг голно. Арай ч 90-тэй тоглогч голох болоогүй байхаа энэ баг. Ямар Идэрээ биш.

3. Everton Liverpool



Менежер: Тактикийн мэргэжилтэн ноён Ямаха Болдбаяр
Байршил: Liverpool, England
Цэнгэлдэх: Goodison park. 40569 хүний суудалтай
Лигтээ: 1-р дивизон 18-р байр.

Тийм ч сайн баг биш байсан хэдий ч энд тэндээс тоносоор байгаад өдгөө байрлал бүрдээ майр болчиж. Дэлхийн шилдэг хаалгач байна. Шилдэг хамгаалагчдаас байна. Сайн довтлогчид байна. Хэдий тийм ч амжилт нь дивизон 1-ийн ёроол хавьцаа харагдаж байхын. Улирал дуустал хаа ч байсын. Энэхүү цомд тэргүүн байр булаацалдах бас нэгэн цэнхэр баг нь Мерсейсааядын цэнхэрүүд мөнөөсөө мөн билээ.

4. Aston Villa Birmingham



Менежер: Хавк
Байршил: Birmingham, England
Цэнгэлдэх: Villa park. 42640 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон 2-р байр.

Хавкын удирдаж байгаа 2 багаас хамгийн сайн амжилттай яваа нь. Өчигдөр тэнцэж тэргүүн байраа алдсаныг эс тооцвол өнгөрсөн улирлаас хойш босоо яваа баг. Дивизон 3-т аваргалаад дивизон 2-г түйвээж явна. Бирмингем хотын хамгийн агуу багийг хөл дээд зэрэглэлийн баг болох гэж 11а-ийн соккерчид зүтгэж явна. Бүрэлдхүүний хувьд Оршихын багтай ижил гэж болно. Яаж ч магадгүй баг.

5. Atletico Madrid



Менежер: ноён хөлбөмбөгийн эзэн хаан Энх-Идэр
Байршил: Испани, Мадрид
Цэнгэлдэх: Висенте Калдерон. 55000 хүний суудалтай
Лигтээ: 1-р дивизон сүүлийн байр байр.

Энэ баг яаж ийм зэрэглэлд хүрсэн зэргийг тайлбарлах нь илүүц бизээ. Өмнөх улиралд үхэн хатан байж хамгийн сүүлийн тойрогт дээд дивизондоо үлдэх нь шийдвэрлэгдсэн. Дараа улиралд амжилт гаргана гэж ярьж байсан ч мөн л сүүлийн байранд хадаастай. Формын хувьд онц дүн тавьмааргүй л байна. Гэхдээ цомын төлөө тоглолтонд хүүрий нь таараахыг хэлж мэдэхгүй. Алгаа дэлгэчих ч юм билүү.

6. Sevilla FC



Менежер: Муна Цэнгүүн
Байршил: Sevilla, Итали
Цэнгэлдэх: Roman Sanchez Pizjuan 45500 хүний суудалтай
Лигтээ: 1-р дивизон 13-р байр.

Муна Цэнгүүн энэ багийн жолоог атгаснаар багийн бүрэлдхүүнийг Германы шигшээгээр бүрэн тоноглож байна. Герман машин юу гэдэг ч билээ. Дутуу үнэлж бол болохгүй. Дэрээс нь Цэнгүүнд 200 сая фунт байгаа. 3-4 том тоглогч мунадаад авчих хушиг бол байгаа гэж үзэх хэрэгтэй. Тактикаа сайн бичэж чадвал аварга болох зам нээлттэй.

7. Tottenham Hotspur



Менежер: Баатархүү Батсуурь
Байршил: Лондон, Англи
Цэнгэлдэх: White Hart Lane. 36310 хүний суудалтай
Лигтээ: 1-р дивизон 11-р байр.


Уг нь бол шивэртэй баг байсан би санадгийн. Цагтаа Челсигийн дагуул баг Бока Хуниорсоос гул бүрэлдхүүнтэй байсан хишиг хувааж идэлцсээр байгаад майр болчихжээ. Урдаа Милито, Дрогба гэсэн хослолтой тоглолт бүрд дор хаяж нэг гоолтой бууж байна. Дивизон 1-ийн том багуудын нэг 11а-ийн цомыг авахын төлөө ширүүн тэмцэл өрнүүлэх болно. Сүүлийн үеийн форм ч сайн байгааг нэмж хэлэх хэрэгтэй байх

8. West Ham United






Менежер: Ерка
Байршил: Лондон, Англи
Цэнгэлдэх: Upton park. 35647 хүний суудалтай
Лигтээ: 2-р дивизон 3-р байр.

Энэ багийн үүх түүх гайхамшигтай гэж хэлж болно. Хамгийн анх Жий энэ багаар менежерийнхээ гарааг эхлүүлж байсан түүхтэй. Дивизон 4-т байхад нь 3 луу чирээд улмаар 3-аас нь чирж 2-луу оруулж өдгөө дивизон 2-ын том багуудын нэг аргагүй мөн. Анх байсан бүрэлдхүүнийг одоогийн бүрэлдэхүүнтэй харьцуулвал ичмээр. Тухайн үед хамгийн том тоглогч нь 88-тай Damien Duff байсан бол одоо 88, 89-тай тоглогч энэ багт ховор шүү. Өнөө Duff нь ШИВЭР болцон явж байх жишээтэй. Энэ бүхэн яалт ч гүй ах нарын буян л даа, Эрка золиг азтай дамшиг юм. Гэхдээ энэ этгээд зовон байж гаргасан энэ багийг буцаад доош нь унагачихаж мэдэх л паанаг. 11а цомыг авах магадлалтай гэвэл арай биш ээ. Гэхдээ зарим нөхдүүдэд шавар хаасан шиг хааж мэднэ шүү.


Дэлгэрэнгүй...

Wednesday, 12 May 2010

Юу гээч нь болоод байна вэ??

Өнөөдөр багш нарын зөвлөгөөний хурал боллоо. Сайнаасаа муу нь их.



Яагаад ингэчив гэж та нар бодож байна. Бидний байгаа байдал нь тэр байсан уу эсвэл багш нар ам нь загтнаад ингэв үү?

Зассс мэдэх юм алга санал бодлоо бичицгээ. Олны санаа ортой гэдэг


Дэлгэрэнгүй...

Friday, 7 May 2010

Маргааш - Улсын олимпиад

Өнөөдөр буюу 2010 оны 5 сарын 7-ны өдөр Монгол улсын математикийн 46-р олимпиад нээлт ээ хийлээ.


Маргааш буюу 5 сарын 8-нд 10.00 цагаас эхний өдрийн бодолт эхлэх буй за. Манай хэд шийдвэрлэх тулаандаа орно гэсэн үг. Амь биеэ үл хайрлан энэхүү уралдааны төлөө бэлдсэн зарим залуустаа амжилт хүсье. Тэр тусмаа 11а-ийн нэр төрийг үүрч яваа Лууяа, Боояоо 2-тоо. Та 2 чадна аа !!!

11а ангид ирж байгаагүй улсын аваргын төлөө !!! Олон улсад явах шигшээ багт багтахын төлөө!!! Астана-ийн төлөө !!!!



Юун түрүүн улсын олимпиаддаа амжилттай оролцох хэрэгтэй шүү залуусаа


Дэлгэрэнгүй...

Monday, 3 May 2010

Heart key


Түлхүүрээ гээсэн хүн

Би дөнгөж сая. Бүр саяхан шүү дээ. Хэдэн секундын өмнө түлхүүрээ гартаа тас атгаад энэ замаар явж байхдаа түүнийгээ гээчихлээ. Олон жилийн өмнөөс тэр тасалгаа руу эцсийн удаа орж гарчихаад мэдсэн ч мэдээгүй юм шиг өөрөөсөө нуугаад хаячих юмсан гэж боддог байсан тэр түлхүүр. Хааяа үхэн үхэтлээ өөртөө хадгалж байгаад авсандаа хүртэл чирээд орно доо гэж боддог байсан тэр түлхүүр. Яг одоо би биелэгдсэн хүслийнхээ хоёр хязгаар дээр чимээгүйхэн зогсож байна. Би яах ёстой вэ? баярлах уу, гуниглах уу.


Олон жил зовж зовж авч явсанаа бодвол гуниглах ёстой ч юм шиг. Намайг зовоож байсныг нь бодохоор баярлах нь дээр юм шиг. Яг энэ мөчид дэлхий намайг тойроод байгаа нь ч мэдэгдэхгүй, эсвэл дэлхийг би өөрөө тойроод байгаа ч юм шиг ялгахаа болилоо. Би цөхөрч байна. Цөхөрч байгааг бодоход надад гунигтай байгаа юм байна.

Би одоо дахиад хэзээч тэр түлхүүрээр зүрхээ онгойлгоод орж чадахгүй, онгойлгох нь бүү хэл цоожных нь завсарын бяцхан нүхээр харж ч чадахгүй болсон гэхээр аймшигтай байна. Ядаж надад засварын газраар хувилуулаад үлдсэн ганц хувь ч байхгүй. Надад зүрхтэй минь адилхан цорын ганц байсан юм. Яагаад гэвэл миний зүрхний цоожинд ганцхан тэр түлхүүр л таардаг. Гэхдээ тэр түлхүүрний түүх надад жаргал авчирч байсан удаагүй ч би өөрөөсөө илүү хайрладаг байсан юм. Би тэр түлхүүрийг гартаа чангаас чанга атгаад зүрхнийхээ тасалгааг онгойлгож ороод хааяа бүр өдөржин шөнөжин өнждөг байлаа.

Харин заримдаа онгойлгоод орно гэхээс хальширдаг ч үе цөөнгүй тохиодог байж дээ. Яг тэр тасалгааны тэг голд нь түүний хөрөг зураг өлгөөстэй, үүдээр орох болгонд хүйтэн хөндий харц нь хаашаа ч гарах гарц олголгүйгээр намайг онилж байгаад өнгөрсөнд одсон бүх дурсамжаараа галалдаг байсан. Эхэндээ би цурхиртлаа уйлдаг байлаа, харин одоо би тэгж чадахаа больсон. Түүнээс болж урсгасан нулимс бүр сүүлдээ хацар дээр минь дусалж амжаагүй ууршиж дуусдаг гашуун нулимс. Харин тасалгааг тойроод түүний хамгийн анхны удаа, бас дараа нь, түүний дараа, хамгийн сүүлд өгч байсан захидалууд өлгөөстэй бий. Харин бид хоёрын хамт байсан мөч болгоныг гэрчлэх гэсэн шиг фото зургууд хөл доогуур хөглөрнө. Би тэр зургуудыг хөлөөрөө өшигчих дуртай. Бас хэдэн цагаар ч хамаагүй хараад суух бүр ч дуртай. Тэр өрөө хэзээ ч дулаахан байгаагүй, бас тэр над руу хараад хэзээ ч чин сэтгэлээсээ инээмсэглэж байгаагүй. Хамгийн харамсалтай нь тэр хэнийг ч хайрлаж байгаагүйд л байгаа юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам би түүнийг мартах биш харин түүнд зориулсан зүйлүүдийг нэг нэгээр бүтээдэг байсан нь миний сул тал. Одоо одоо би харамсаж байна. Тэр бас надаас явахдаа ямар ч боломж өгөхгүйгээр яваад өглөө. Дахиад тэр тасалгаанд хэнийг ч оруулах боломж өгөлгүйгээр цоожлоод яваад өгсөн. Уг нь би тэр өрөөнд хамгийн сүүлчийн удаа ороод ханатлаа агаараар нь амьсгалж байгаад эргээд хэзээ ч харамсахгүйгээр татаж байсан тамхиныхаа ишийг унтраалгүйгээр газарт хаяад түүнийг, түүнтэй холбоотой бүх дурсамжуудыг тэр тасалгаатай нь хамт шатаагаад зүрхээ чөлөөлөхийг хүсэж байсан юм. Тэгээд түймрээс нь үлдсэн үнсийг нулимж хаячихаад дахиад үхэн үхэтлээ зүрхэндээ тасалгаа байгуулахгүйгээр зүгээр л хэн нэгнийг хайрлаж, зүгээр хэн нэгэнтэй хамт байя гэж шийдсэн байсан юм.

Даанч би тэгж чадсангүй түлхүүрийг нь хаа ч юм бэ? гээчихлээ. Одоо би тэр тасалгаа руу өөрөө ч орж чадахгүй, бас хэн нэгнийг ч оруулж чадахгүй, хажууд нь бас өөр нэгэнд зориулсан шинэ тасалгаа ч байгуулж болохгүй болчихлоо. Эсвэл түүнд зориулж барьсан тэр өрөөтэй хамт өөрийгөө шатаах, үгүй бол намайг зүрхэн доторх тасалгаатай минь хайрлаж чадах хэн нэгэн гарч ирэхийг хүлээх л үлдлээ. Тиймээ би зүрхнийхээ түлхүүрийг дөнгөж сая гээчихсэн хүн. Олсон хүн байвал холбоо бариарай. Зүрхийг минь чөлөөлж өгсөний хариуд зүгээр л би дэргэд чинь байя. Шагналыг нь энэ гэж бодоорой. Түүнээс нааш зүрх минь цоожтой. Дурлалыг нь тоогоогүй өнгөрөөсөн хүн бүхэнд зориуллаа.

Дэлгэрэнгүй...