Tuesday, 29 December 2009

2012 - Тэд бидэнд анхааруулсан...

Өнөөдөр ангийн хэсэг бүлэг нөхдүүд нэгэн онц сонирхолтой бөгөөд новшийн кино үзэв.




Юм боддог хүн бол нэгийг бодохоор , Юу ч боддоггүй нь бол оо сайхан кино гээл өнгөрсөн болуу. Би бээр өмнө нь үзсэн байсан болохоор үйл явлын мэдээд гоё биш л байлаа. Гэхдээ бүтэн ойлгосон л доо. Өмнө нь Инглиш дээр үзээд юу ойлгох билээ. Театр т үзэх ч шал ондоо гэж үнэн л юм билээ. Манайхан театр кино үзэх завтай ч биш, залхуугүй ч биш, мөнгөтэй ч биш.. Хэд хоногийн өмнө тэр хараал идсэн кино г үзээгүй байхдаа нэг зүүд зүүдэлсээн. Би тэр зүүдээ зарим хүмүүст бүтнээр нь ярилуу яалаа ямар ч л байсан дэлхий сөнөөд гээл ярьсан л байх. Тэгтэл тэр зүүдэн дээр хамгийн сүүлд хэсэг хүмүүс амьд үлдээд л шинэ ертөнцийг байгуулна гээл тэрэн дунд би "гол дүр" давкиж явхын. Яаж яваад тэгсэн бэ гэхээр, за явж бусадтайгаа адилхан үхий дөө гэж явж байгаад л нэг ёндоогоор амьд үлдээл, гол дүрийн залуу шиг тэмцсээр байгаал тэр вазинд сууцан байна лээ.. Бас л сонин шүү. Тэгээд зүүдэндээ би яг л амьд юм шиг мэдрэмж төрөөд, ийм их баялаг түүхтэй дэлхий ингээл хийсчих байсымуу үнэхээр харамсалтай. .



Киноны хувьд бол үнэхээр гайхалтай хийсэн кино байна лээ. За тэгээд үзсэн барьсан болон үзээгүй бариагүй хүмүүс нь киноны талаар сэтгэгдлээ болон над шиг зүүдэлсэн хүн байвал сэтгэгдэл бичээрэй...